Сайн байцгаана уу. Өмнөговьд ажиллаж байгаа хүмүүсийн талаар уншаад бас өөрийн сонссон мэдсэнээ сонирхуулая гэж бодсон юмаа. Тэнд манай том том уурхайгаас гадна Хятадын жижиг компаниуд зөндөө байдаг гэнэ. Тэндээс нь монголчууд очиж том машин түрээсэлж аваад хувиараа нүүрс зөөдөг юм билээ. Тэр жолооч нар бол ямар ч хараа хяналт цаг хугацаа гэж байхгүй жинхэнэ өөрсдийн дураар байдаг болохоор тэдний хувьд архи дарс, хүүхэн энэ тэр бол байнгын байдаг асуудал юм билээ. Миний мэддэг хэд хэдэн хүн байдаг. Тэдний яриагаар архи уухгүй өдөр гэж байдаггүй гэнэ хэд хоногоор ч хамаагүй уудаг. Аан тэгээд бас тэнд нь өөрсдөд нь таарсан хүүхнүүд зиндаа зиндаагаараа /тэдний зиндаа гэж юу байхав/өөрсдийн гэсэн үнэ тарифтай биеэ үнэлээд явж байдаг охид хүүхнүүд зөндөө байдаг гэнээ. Бодохоос ч утгагүй байгаа биздээ. Тэр нүүрс шороон дунд жолоочоос жолооч дамжаад явж байгаа бүсгүйчууд юу бодож явдаг юм бол тэр олон эрчүүдийн өврийг дамжаад явж байдаг хүүхнүүдтэй унтаж хэвтээд үнсэж таалаад явж байдаг залуус нь ч юу боддог юм байгаан. Тэгэхээр монголчуудын нэг хэсэг нь ийм амьдралаар л амьдардаг юм байна. Ойролцоогоор 6000 гаруй тийм жолооч байдаг гэнэ.
Тэгээд олон сараар явдаг болохоор гэр бүл үр хүүхдээ мартдаг бололтой юм үүнээс болоод гэр бүл салалт үр хүүхдүүд өнчрөх гэсэн асуудлууд маш ихээр гардаг юм байна. Бодвол төрөөс энэ асуудлыг зохицуулах учир байдаггүй л байх даа. Тэрнээс биш тэнд байгаа иргэд өөрсдийн ухамсараар тийм байдлаасаа ангижрана гэсэн ойлголт бараг байхгүй юм шиг байналээ. Төрөөс архитай холбоотой асуудлыг чангалаад өгвөл хамгийн наад зах нь аваар осол багсана цаашлаад гэр бүл салалт, үр хүүхэд өнчрөх асуудал багасах л байх даа. Ард түмний сэтгэл санаа амар амгалан байвал гэр бүл элэг бүтэн тайван амгалан байна байхдаа…
8 Comments
tsever uhamsriin asuudal ene tsagiin mongoliin zaluu humuusiin uhamsar aimshigtai yaduursan
Neeree yamar hetsuu bolchihoo ve ene niigem. Baliar yum hezee tsevershine dee
Huvi hunii uhamsriin doroitol yamar bgaa tuhai bichsen baih shig baih yum. Hogshoon chi yamar ih buhimdaj baihiin. Chinii ehner esvel nohor ter haviar tiim mayagaar ajilllaj amidardag ymuu. Ih buhimdsan baina. Sorry he he he.
Alpha 910 ta yamar amia hicheesen nuhur ve. Uurt chini hunii amidraliin asuudal hereggui yum bol yah gej unshdag bainaa. Ene sited ordog bid nar bugdeeree l heregt durtai humuus shde. Chi uuruu ch gesen hunii amidraliig shiidverleh geed bna uu ugui yu
Ternees iluu olon oi gutsan zuil zunduu baidagiin bainalee gadaadad bai mongold ch bai uhamsar muutai ter humuus ger ornoosoo holdohoor ym uzeegui zangaaraa tegej zavaarch yvdag ym bna lee er ni ch ylgaagui em ni ch yalgaagui ene yunaas bolj bna ve ene niigem ulsaa avch yvj bga 76 gaas bolj bga shuu xumuusee
хувь хүний ухамсараас шалтгаалах асуудал учир та өөрөө өөрийхөө л амьдралыг бодоод явсан нь дээрдээ
yanaa, uvchin zovlon zamaa aldana biz, zavharsan um aaa, oi gutlaaa
ter bol bgaa shte.uurhain site-n huuhnuud n tiim bhad argagui biz dee.olon honogoor hol baihaar bie fizologiin shaardlaga, mungu geh met huchin zuilsuud baidag yum bilgui.Uul uurhaig dagaad buteen baiguulalt hugjil ireh estoi bol odoo naana chin niigmiin doroitol iljrel l bolj bna