The Sexond sex (Эмэгтэй хүн төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог)

Өнөө цагийн эмэгтэйчүүд “эмэгтэйлэг байдлын тухай” домгийг эвдэж, бие даасан байдлаа үйл хэргээрээ нотлоод эхэлжээ хэмээн Францын экзистенциалист философич Симона Дө Бовуар эмэгтэйчүүдийн Библи гэгддэг “Дайвар хүйстэн” зохиолдоо тунхаглаад даруй 60 гаруй жил өнгөрчээ. Түүний философи үзэл төлөвших нөхцөл нь түүний эцэг Жорж Бертнанд Бө Бовуар хөрөнгө чинээтэй нэгэн байснаас гадна охиноо өндөр боловсролтой, чадалтай эмэгтэй болгон хүмүүжүүлж, “Симона бол эрэгтэй хүүхэд шиг” хэмээн өндрөөр үнэлэн, элитүүдийн суралцдаг их сургуульд суралцуулсан нь Бовуарыг тухайн үеийн эмэгтэйчүүдийн хувьд “хөндлөнгийн” хүн болон төлөвшихөд нөлөөлсөн бололтой. Тэрээр их сургуульд байх хугацаандаа Жан Поль Сартртай нөхөрлөн, насан туршийн хагацашгүй анд, шүүмжлэгч,  амраг бүсгүй нь байснаараа үзэл санааны хувьд эмэгтэйчүүдийн оршихуйн асуудлыг шинээр нээн гаргасан юм хэмээн дүгнэж болох билээ.

Тэрээр эмэгтэй хүнд  ертөнц дээр хүн болж төрснийхөө утга учрыг гаргах хүний бүрэн дүүрэн оршихуй тэдэнд өнөөдрийг хүртэл хялбар олдохгүй байгааг сануулаад зогсоогүй эмэгтэй хүний амьдрал тэр чигээрээ гадаад, дотоод зөрчил, тэмцэл дунд өнгөрч байхад тэд өөрсдөө үүнийгээ мэдэхгүйгээр дарлагдсан хоёрдогч этгээд байсаар байгаа нь тэдний өөрсдийнх нь “сул” байдал юм гэж үзсэн юм. Тэднийг эмэгтэйчүүд л хүмүүжүүлж, хүүхэд нас нь эмэгтэйчүүдийн дунд өнгөрч, эцсийн дүндээ эр хүнээс хамааралтай болгох гэрлэлт, хүүхэд төрүүлэх нь тэдний урд хувь тавилан болсоор л байна. Эрэгтэй хүний давамгай байдал хэвээр, нийгэм эдийн засгийн бат бэх үндэс сууриа хадгалагдсаар л байна хэмээжээ. Гэхдээ Бовуар бурууг эрэгтэй хүйсэд дангаар нь тохоогүйгээрээ өмнөх феминистүүдээс ялгаатай юм.

Эмэгтэй хүн хүнийхээ хувьд бусад хүний хувьд Нөгөөх гэсэн ойлголтонд багтдаг хэмээн  Симона Дө Бовуар үзжээ. Тэрээр “Дайвар хүйстэн” зохиолдоо “Эмэгтэй хүн өөрийгөө эрэгтэй хүнтэй харьцуулан тодорхойлохоос бус эр хүн өөрийгөө эмэгтэй хүнтэй харьцуулан тодорхойлдоггүй. Эмэгтэй хүн бол чухал зүйлтэй харьцуулахад чухал биш амьтан. Эрэгтэй хүн бол Субьект, Үнэмлэхүй зүйл, харин эмэгтэй хүн бол Нөгөөх л ажээ.” Нөгөөх бол бусдын хувьд Обьект болоод зогсохгүй тэдний юу хүссэнээр харагдах, байх тэр л үүргийг гүйцэтгэгч нь болж байдаг. Нутгийн уугуул иргэдийн хувьд шилжин суурьшигчид, цагаачид, дүрвэгсэд гадны хэн нэгэн, Нөгөөх байдаг.  Исламын шашинтангуудын хувьд Христийн шүтлэгтэнгүүд бусад, харь, Нөгөөх байдаг. Үүний адил энэ ертөнц дээр эмэгтэйчүүд хаана ч амьдарч байсан зочин мэт оршиж зөвхөн эрэгтэйчүүдийн өгөхөөр зөвшөөрсөн зүйлийг л авсан байдаг. Тэд юуг ч өөрсдөө аваагүй бусдын өгсөнийг үг дуугүй авсан юм хэмээн үзсэнээрээ Симона Дө Бовуар XXзууны эхэн үед тэсрэлт болж гарч ирсэн феминист хөдөлгөөнийг ахисан түвшинд гаргаж ирсэн юм.

Тэд сонгуулийн эрх, өмчлөх эрх, гэр бүл болох эрх зэрэг “механик зүйлс”-ийг эрэгтэйчүүдийн зөвшөөрөлтэйгээр XXзууны эхэн үед авсан. Эмэгтэйчүүд эрчүүдийн гэмээр энэ ертөнцөд эхнэр, амраг, охин, ээж, туслагч, зугаацуулан цэнгүүлэгч  гэсэн нэр зүүж, эрчүүдийн хүч чадлын илэрхийлэл нь болсон гоёл чимэглэл, эд зүйлс нь болсоор байна. Харин хамгийн харамсалтай нь эмэгтэйчүүд өөрсдийхөө энэхүү үл хүлээн зөвшөөрөгдөх байдлаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг гэдгийг Бовуар гаргаж ирснээрээ эмэгтэйчүүдийн ертөнцийг донсолгосон билээ.

Monkey.mn

1 Comment

  1. onom says:

    gaixaltai. tanij medsen ni sain xereg mun bolovch. nuguu talaar xun bol amitan. er em xuisiig burxan yaax gej bii bolgosniig bodox xeregtei. er xuis ni xoorondoo temtseldej surgiin sain chanariig shalgaruulj baix, em xuis ni zuvxun sain geniig avch tsaash ur udmiig zalguulj baix uuregtei. negent ireeduig xen ch medexgui. ter buu xel burxan ch medexgui yum shig bgaam. gexdee burxan ix uxaantai bolxoor uurchlugduj baigaa orchin-d tuxain zuil dasan zoxitsoj davj garch baixaar design xiisen bna. uund er em xuis bii bolgox, er ni ali bolox olon yanz baix ulmaar xureelen bui orchnii yamar ch uurchlultud taarch toxirox yadaj 1,2 er xuisten baix, ulmaar ter er xuisten ni l tuxain nuxtsuld temtsej yalan garch tuuniig ni songox em xuisten baix, ur udmiig ni amjilttai zalguulax ur dund ni uurchlugdun orchin nuxtsuld zoxitsson shine mutatsi zuil bii bolox gex met. Amidraliin iim design-iig xun tanin medej exeljee. tegeed gaixaj bna. em xuisten uurgee golj exellee. ted erchuudtei adil temtsej, buxniig todorxoilj baixiig xusej exellee. uchir ni xun oyun uxaantai tiimees uxex sexex tulaan xereggui irgensnshen, tovchdoo xelbel ersdelgui boljee. emegteichuuded. amidral gedeg.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.