ИЖИЛ ХҮЙСТЭН БОЛОХОО МЭДСЭН МИНЬ

Жеймс Паркер

Би нэгдүгээр курст байсан санагдаж байна. Нэг удаа хичээлээ тараад гэртээ орж ирээд ээжтэйгээ мэндэлчихээд, их өлссөн байсан тул ямар нэг зүйл олж идэхээр яарч байтал ээжийн үзэж байсан зурагтын нэвтрүүлэг миний анхаарлыг татсан юм. “Өнөөдөр бид өөрсдийгөө гомо гэдгийг үргэлж мэддэг байсан гомо хүмүүстэй уулзах болно” хэмээн нэвтрүүлэгч зарлан хэлэв.

Би шарсан төмс зажлангаа тэр сэдвийг сонирхохгүй байгаа мэт байдал харуулсан ч дотроо бол сонирхож байсан юм.

Би үргэлж эрэгтэй хүмүүсийн бие галбирыг харах дуртай байсан санагддаг юм. Мэдээж надад найз охид байсан л даа. Заримдаа тэдэнтэй “бужигнуулж” өгдөг үеүд ч байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд биеийн тамирын хичээлийн дараа эрчүүдийн шүршүүрийн өрөөнд байх нь надад хавьгүй илүү санагддаг байв.

Би гомо юм болов уу?

Телевизийн тэр нэвтрүүлгийг үзэх зуур миний дотор “Би гомо юм байх даа? Би үргэлж гомо байсан болж таарах нь ээ” гэсэн бодлууд эргэлдэж, өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлсэн юм.

Энэ цагаас хойш бүтэн найман жилийн турш миний бэлгийн харилцааны хандлагатай холбоотой зуу зуун асуултууд намайг зовоож ирсэн. Коллежид байх тэр үед би долоо хоногт 4-5 удаа гомочуудын садар самуунтай кинонууд үздэг байв. Таван настай байхдаа хөрш найз Брайнтай үргэлж нэг тал болж тоглодог байсан. Харин дунд сургуульд байхад миний найз Тайлэр манайд ирж, хамт хоноход түүний бие надад хүрэхэд их тааламжтай санагддаг байсан юм. Энэ бүгд миний санаанаас ерөөсөө салдаггүй байлаа.

Коллежид ороод, өөрийнхөө бэлгийн хандлагыг таньж мэдэх үедээ сүнсний амьдралынхаа хувьд ч бас тэмцэлдэж эхэлсэн. Тиймээ тийм.., миний ээж аав болон энэ дэлхийгээс “ижил хүйстэн байх нь гэм нүгэл” гэх мэдээллүүд надад байнга ирдэг байлаа. Мэдээж, үүнийг буруу гэдгийг би мэднэ. Тиймээс ч өөрт тулгараад байсан дотоод тэмцлийнхээ талаар хав даран, нууцалж, хэзээ ч, хэнд ч нээж ярихгүй байхаар шийдсэн байлаа.

Гэтэл коллежид байх хугацаанд миний тэр “хав дарах” арга маань нэмэр болсонгүй. Би бүр их ганцаардаж, өдрөөс өдөрт улам бүр сэтгэлээр унах болов. Миний найзууд цөөрч бас нөхөрлөл маань утгаа алдаж эхэлсэн юм. Намайг ямар ч нөхцөл байдалд байгаагаас үл хамааран, хайрлах хэн нэгэн л надад хэрэгтэй байсан юм.

Гажуудал

Амьдралын маань хамгийн гутамшигтай өдөр бол 2002 оны 11-р сарын 11-ний шөнө байсан. Тэр орой миний хуучны танил Майк намайг хамт шар айраг ууж хоноё гэж урилаа. Нэг шил шар айраг ууж эхлээд, цаашилсаар бүр долоон шилийг уув. Энэ байдал маань намайг Майктай бэлгийн харилцаанд ороход хүргэсэн байлаа. Шөнийн 2:34 минутад би танихгүй айлын орон дээр шартсан байдалтай сэрсэн юм. Яг тэр мөчид би үгээр илэрхийлэхийн аргагүйгээр өөрийгөө бузар заваан болсноо бас буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн. Би энэ дэлхийн хамгийн бохир заваан хүн байна гэж өөрөөсөө жигшиж байлаа. Би үхэхийг хүссэн. Бүр яаж үхэхээ хүртэл бодчихсон байсан.

Би гэртээ харьж, унтлагын өрөө уруугаа мөлхөх шахам ороод, хаалгаа түгжин, бүтэн хоёр өдөр өрөөнөөсөө гаралгүй уйлж өнжсөн юм. Эцэстээ би хаашаа хэнд хандахаа мэдэхгүй нэг л мэдэхэд утсаа аван залуучуудын пастор Тодд уруугаа залгасан байлаа. Яагаад түүн уруу залгасан юм бүү мэд. Магадгүй ядаж л тэр намайг сонсох байх гэж бодсон байх л даа.

Тэгээд би өнгөрсөн хугацаанд туулж ирсэн бүхнээ түүнд тоочин ярьсан. “Тодд, би гомо юм шиг байнаа. Миний дотор юу болоод байгаагаа тантай ярилцаж болох уу?” гэж яриагаа эхэлсэн юм. Ингэж би 21 жилийн турш өмсч ирсэн багаа тайлсан маань тэр байлаа. Намайг хагас цаг орчим ярьсны эцэст тэр нэлээд удаан юу ч ярихгүй нам гүм болчихов. Тэгээд Тодд “Тэгэхээр ийм байнаа…” гэхэд нь би дотроо “Миний ямар гэм буруу хийснийг минь тэр одоо надад тайлбарлах нь дээ , мэдээж түүний зөв л дөө” хэмээн бодож байв.

Тодд хоолойгоо засан “Ээ Жеймс минь намайг үнэхээр уучлаарай” гэж хэлэхэд нь би “ Юу гэнээ??? Яасан гэж уучлал гуйж байгаа юм бэ??” хэмээн асуухад Тодд үргэлжлүүлэн “энэ олон жилийн турш чи энэ бүхэнтэй ганцаархнаа тэмцэлдэж ирсэн байна шүү дээ. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлсэн.

Шинэ найдвар

Тэр намайг шүүсэнгүй, буруутгасан ч үгүй харин зүгээр л хайрласан юм. Үнэхээр үүнийг л би хүсч байсан юм. Тодд надад “Би чамайг энэ хүнд бэрх зүйлийг давахад чинь чамтай хамт байхаа амлаж байна. Чиний юуг хайрлаж шохоорхдогоос чинь үл хамааран, би үргэлж чиний талд байх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж би хүсч байна” гэж хэлсэн. Түүний хоолойны өнгөнөөс үзэхэд тэр үүнийгээ үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байлаа. Утсаа таслахаас өмнө Тодд надад “Жеймс, чиний амьдралд тохирно гэж бодож байгаа нэг үг надад байна. Юу гэвэл НАЙДВАР гэлээ. Найдвар аа? Та тоглож байгаа байлгүй! Миний юу хийснийг мэдээгүй гэж үү?

Тодд бид хоёр тэр өдрөөс хойш хоёр долоо хоногийн турш өдөр бүр тасралтгүй ярилцах цаг гаргадаг болов. Тэр надад Ертөнций Эзэний хайр, уучлал, үнэн мөн нигүүлслийн тухай ярьж өгөв. Энэ талаар би жаахан байхдаа олонтаа сонсож байсан хэдий ч энэ удаад энэ бүхний сүнслэг зүйлс надад арай илүү ойлгогдож байсан юм.

Ертөнцийн Эзэн бол хуучирсан үзэлтэй, түшлэгтэй сандалд суусан Нэгэн биш, харин маш энгийн бөгөөд хувьчлан харилцдаг Нэгэн байжээ. Тэр миний энэ байдлаас айгаагүй. Мөн намайг юун дундуур явж ирснийг ч Тэр сайн ойлгож байж. Тодд надад Матай 4-р бүлгээс “Есүс бүхий л байдлаар соригдсон юм” гэсэн ишлэл харуулсан юм. Есүс миний юунд уруу татагддагийг, бас миний шаналал…бүр ижил хүйстэн байдлыг маань хүртэл ойлгодог гэсэн үг үү? “Ертөнцийн Эзэн миний хийж байгаа зүйлийг хараад, гайхаж алмаарайгүй гэж үү?” гэж би Тоддоос асуусан юм. Тодд “Чиний амьдралдаа үйлдэж байгаа энэ гэмийн чинь л төлөө Есүс Христ ирж нас барсан шүү дээ. Чи Христийг ижил хүйстэнтэй явалдахаас бусад гэмийн төлөө л ирсэн гэж бодоогүй биз дээ?” гэв. Би үнэндээ тэгж бодохгүй л байна л даа. Гэхдээ миний сайн гэгч нь хав дарж нуусан байсан тэр бүх нууцуудыг Ертөнцийн Эзэн мэддэг гэж бодож байсангүй. Тэгэхээр миний амьдралд жаахан ч гэсэн найдвар байгаа юм болов уу?

Ертөнцийн Эзэнийг төсөөлж байсан миний таамаглалуудаас тэс өөр бодлуудыг Тодд надад таниулсан юм. Тодд Библиэс Ертөнцийн Эзэн Өөрийнхөө тухай өгүүлсэн хэсгүүдийг харуулахад миний Ертөнцийн Эзэний талаар бодож байсан зүйлс бүгд худлаа байсныг мэдэв. Дэлхий надаас татгалзсантай адил надаас татгалзахыг хүссэн муу Нэгэн биш байжээ. Харин Тэр уурлахдаа удаан, хайр энэрлээр дүүрэн, энэрэнгүй, нигүүлсэнгүй Ертөнцийн Эзэн1 байсан ажээ.

Тэдгээр ярианы хаа нэгтээ би өөрийгөө Есүстэй ойр дотно болсноо мэдсэн юм. Ертөнцийн Эзэн бол хатуу чанга биш харин Өөрийгөө Библид аль болох ойлгомжтойгоор илэрхийлсэн болохыг ойлгов. Үнэндээ тэрнээс ч илүү. Ертөнцийн Эзэн миний талаар идэвхгүй дундыг баримталсан байдлаар биш, харин ижил хүйстэн надтай харилцаатай байхыг хүсч байсан байна. Есүс “Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн”2 гэсэн ажээ. Ертөнцийн Эзэн надтай харилцахыг хүсч байгааг би ойлгосон юм. Есүст хандан би өөрийн бүх гэмийг уучилж, намайг ямар хүн байгаасай гэж хүсч байна түүн шигээ болгож өгөөч хэмээн залбирсан юм.

Христийг амьдралдаа урьж залбирсны дараа ёслолын буудлага хэн нэгэн буудах гэх мэт ямар нэгэн гэнэтийн гайхалтай зүйл болоогүй ч Тэр миний зүрх сэтгэлд үнэхээр өөрчлөлт хийсэн юм. Дараагийн хоёр жилийн хугацаанд би Есүстэй хамт зүрх сэтгэлийг маань эдгээх замаар туулан гарсан юм. Үнэхээр би ганцаараа байсангүй. Энэ бүхэнд итгэл, найдвар надтай хамт байсан.

Ертөнцийн Эзэн, надад өөрийгөө үзэх үзлийн талаар илүү зааж өгч, миний хүүхэд байхаасаа л бэлгийн харилцааны буруу хандлагаас болж зовж байсан шаналлаас намайг эдгэрэхэд тусалсан бөгөөд улмаар би өөрийгөө дотроосоо цэвэр ариун болсноо мэдэрсэн юм. Ертөнцийн Эзэн надад дутагдаж байсан хайрыг дүүргэн өгсөн. Тэр, миний үргэлж мөрөөдөж ирсэн зүйл болох эрчүүдтэй нөхөрлөх жинхэнэ нөхөрлөлийг надад өгч, намайг бүрэн бүтэн шинэ хүн болгож өөрчилсөн юм. Есүс миний амьдралыг өөрчилсөн хэвээр би цааш үргэлжлүүлэн явсаар байсан төдийгүй энэ бүхнээс илүү намайг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлан, хэзээ ч орхидоггүй тэр Нэгэнтэй би харилцаатай болсон байлаа.

Миний дотор, надаар дамжуулан амьдарч байгаа Ертөнцийн Эзэний тусламжтайгаар би эцэстээ гомо байх хэвшлийг орхих сонголтыг хийсэн юм. Энэ бүхэн ганцхан өдрийн дотор л болчихоогүй юм. Би одоо гэрлээд 7 сар болж байна. Эхнэртэйгээ харилцах харилцаа маань эрэгтэй хүнээс мэдэрч байсан ямар ч зүйлээс илүү, бүр хамаагүй илүү дотно байгаа. Би эхнэртэйгээ харилцах энэхүү харилцаагаа энэ дэлхийн юугаар ч сольж чадахгүй болсон.

Надад бас таван эрэгтэй найз байгаа бөгөөд энэ бол энгийн сайхан нөхөрлөлийн харилцаа юм.

Өнгөрсөн жилүүдэд би гомо байдалтайгаа тэмцэлдэж байгаа маш олон оюутнуудтай уулзсан. Би тэдэнд нэг л зүйлийг хэлдэг нь “Хэрвээ энэ дэлхий, эсвэл гэр бүл чинь, сүмийнхэн, бас хууль тогтоогчид чамаас татгалзвал, Есүс энэ дэлхий дээр гадуурхагдсан олон хүмүүстэй нөхөрлөдөг байсныг санаарай. Бүгдэд зориулсан Түүний урилгыг сонсооч: Цөхөрч сульдсан бүгд Над уруу ирэгтүн.”

Жинхэнэ хайрын харилцаа

Есүст итгэн, Түүнийг хүлээж ав. Тэгвэл та үргэлж мөрөөддөг байсан хайрын харилцааг олж авах болно.

Зарим чинь “Яагаад Ертөнцийн Эзэнд найдаж болно гэж? Тэр тэгээд миний амьдралд үнэхээр найдвар өгч чадна гэж үү?” гэж асууж байж болох юм. Библи дээр “тиймээ, яг тийм” гэж итгэл дүүрэн хариулсан байдаг. Доорх гурван хүний амьдралд Ертөнцийн Эзэн хэрхэн нөлөөлсөн тухай Библийн жишээг авч үзье.

Сара: Энэ эмэгтэйд ямар ч найдвар байхгүй байсан юм. Сара хүүхэд төрүүлэх боломжгүй байсан ба энэ нь тухайн нийгэмд маш их ичгүүрт байдалд тооцогддог байв. Сара нөхрийнхөө удмыг залгамжлуулж чадахгүй болох төдийгүй бүх буруу нь түүнд тохогдох ёстой байсан юм. Энэ бол мэдээж хэцүү. Хэдийгээр Ертөнцийн Эзэн түүнд хүүхэд өгнө гэж амласан хэдий ч Сара хүлээж тэвчээгүй юм. Ертөнцийн Эзэнийг хүлээхийн оронд, тэр нөхцөл байдлыг өөрчлөн өөрсдийн зарц бүсгүйгээ “орлогч эх” болгож, нөхрөө түүнтэй унтуулжээ. Ертөнцийн Эзэн Сара дээр нигүүлсэнгүйгээр очиж, түүнд хүүхэд өгөхийг дахин амласан ч Сара Ертөнцийн Эзэнийг шоолон инээж байсан. Гэсэн ч энэ бүгдээс үл хамааран, Ертөнцийн Эзэн амлалтаа биелүүлсэн юм. Ертөнцийн Эзэн түүнд хожим Есүсийн өвөг эцэг болсон Исаакийг өгдөг билээ (Сарагийн түүх Библийн Эхлэл номын 11-25-р бүлэгт гардаг). Ертөнцийн Эзэн найдвараа алдсан хүмүүст найдварыг өгдөг.

Давид: Алуурчин! Завхайрагч! Хулчгар эр! Урвагч ! Худалч! Энэ бүхэн Давидыг нэрлэж болох нэрс байсан ба эдгээр нь ч түүнд яг тохирч байсан ажээ. Давидын амьдрал бол одоогийн орчин үеийн савангийн дууриудаас ч дор байдалтай байсан. Гэвч Ертөнцийн Эзэн түүнийг “миний зүрх сэтгэлийн дагуух хүн” гэж дуудсан юм. Яагаад тэр юм бол? Давид энгийнээр Ертөнцийн Эзэн уруу ирж “Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ”3 хэмээн өчин хэлжээ. Ингээд үүний хариуд Ертөнцийн Эзэн түүний найдваргүй амьдралд нь найдвар авчирсан юм.

Паул: Түүний амьдралын цорын ганц зорилго нь шашны итгэл үнэмшлээ дагаагүй хэнийг ч болов алж хороох байлаа. Тэр, хүмүүсийн гэрт хүчээр дайран орж, тэднийг шоронд аваачиж хийдэг байв. Эрх мэдэл, байр сууриа ашиглан бусдыг хавчин зовоож, үхэхээр яллагдаж чулуугаар шидүүлэн үхэж буй хүмүүсийг харж зогсдог байв. Харин Есүс түүнд нэгэн үг дамжуулж хэлсэн нь түүний амьдралын чиглэлийг эргүүлж орхив. Паул өөрийн хуучин амьдралаа “Бурхангүй ба энэ дэлхий дээр найдваргүй” хүмүүсийн адил байсан гэж дүрслэн хэлсэн. Паул үргэлжлүүлэн “Тэдний юунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн, махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ”4 гэж хэлжээ.

Бидэнд байдагтай адил, Ертөнцийн Эзэнд ч “тэмдэглэл” бий. Харин биднийхээс ялгаатай нь Ертөнцийн Эзэний бичээс бол гайхамшигтэй дэс дараатай. Бид Библийг эхнээс нь дуустал уншихад нэгэн баттай ойлголтод хүрдэг билээ. Бурхан ямар ч боломжгүй байдалд найдварыг бий болгодог. Бид Түүнд найдсанаар сэтгэлээр унаж гонсойх зүйл гардаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан, Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.

19 Comments

  1. sss says:

    iim kino bdag bizdee

  2. Mr.Dream says:

    hari ornii shashin shutej surtalchilhaa boliochee teneg ymaa ochij2 iim zuileer surtalchilah ni ch bas haashen jhn erguu ym bishuu!!! TA NAR

  3. baagii says:

    belgevchgyi boov huhvul DOX haldbarlahu.

  4. ene bichsen tvvh amidraldaa aldaj endsen gene zaluugiin l tvvh bn tetrnees bish hristiin surtalchilgaa bishee hvmvvsee!!! amidralinhaa jinhen vnen itgeliig olj awsan zaluugiin tuuhai ene ugvvlkemj busdad surgamj l bolj bn aa. bodood vz l dee er hvn er hvnteigee shvv !!! utgagvi bgaa bz dee? ter tusmaa mongol er hvn bvrt bj bolomgvi zvil. yah gj horwoo delhii deer eregtei emegtei hvn gj bdgiin? herwee ijil hvistengvvd bh l bsan bol dandaa erchvvd bhgvi yasiin be? vgvi bol dandaa emegteichvvd ch yumu? ali ali n yer n mahan bie setgeliin hvsel shunal taashaal l edeleh gesen huwi hvhnii sonirhol l yum blgvi dee!!!! ijil hvhis bol bj bolohgvi zvil!!!!!

  5. nz hvvhneesee salsan geed bichsen hristiin svmd yawdag zaluud zuwluhud huuchnaar od kino teatriin bairand amid vg geed hristiin svm vil ajillagaa yawuuldag yum.tanig burhan iweeg! amjilt.tsuglaand yawahaa bolij bolohgvi shvv!! ta nadtai holbogdoj ilvv ihiig medehiig hvswel 95130226 holbogdooroi namaig ………….
    gedeg.

  6. Хүн says:

    Хамгын гол нь дотоосоо гэгээрэх явдал шүүдээ. Нэмээд хэлхэд жаргал гэдэг зовлогын төгсгөл өөрөөр хэлвэл зовоогүй хүн жаргал мэдэхгүй ханаж цадахгүй бусдын ойлгохгүй ойртуулж хэлвэл авилга авна араар нь тавина эх эцгийнхээ ачийг мэдэхгүй архи ууна тамхи татна. Монголчууд бид жаргахыг хүсвэл зовлонгын туулд хүрэх хэрэгтэй байгаа юмдаа. Тэгж байж үсрэнгүй хөгжил найдвартай улс төр … гэх мэт зөндөө.

  7. nana says:

    burhan ta nart bugdend chine hairtai hezee negen tsagt ta bugd gem buruugaa oilgohdoo bid nar iim erhtei humus monuu gej bodoh ued mon haramsah ued denduu oroitson baih bolno amen

  8. asdf says:

    MALUUDAA ENE SITE CHIN ZOHIOL SHTE. Зохиогчийн тухай; gambush Dr бичсэн 8267 нийтлэл байна.MALUUDAA ENE SITE CHIN ZOHIOL SHTE. Зохиогчийн тухай; gambush Dr бичсэн 8267 нийтлэл байна.MALUUDAA ENE SITE CHIN ZOHIOL SHTE. Зохиогчийн тухай; gambush Dr бичсэн 8267 нийтлэл байна.MALUUDAA ENE SITE CHIN ZOHIOL SHTE. Зохиогчийн тухай; gambush Dr бичсэн 8267 нийтлэл байна.MALUUDAA ENE SITE CHIN ZOHIOL SHTE. Зохиогчийн тухай; gambush Dr бичсэн 8267 нийтлэл байна.

  9. 777 says:

    Amen Yurtuntsiin Ezen ta nariig ch gsn nadtai hariltsaasai gj hvsch bgaa ta nar yaj ch muulj bsan ter ta nart hairtai yagaad gewel ter ta nariig delhiin suuriig bvteeheesee umnu tuluwlusun bsan chi bol tvvnii bvteel

  10. wow says:

    hudlaa christiin l surtalchilgaa bn sd zasardag bol ter baahan baruuni gayuud n christ bj zasrahku yasiin hudlaa yum bichij busdiin erhiig zurchhoo bolimoor yum iim hudlaa niitlel nuutelj bdag ene site bas hariutslagagui yum bn

  11. Goyo yum bn says:

    Bi bas net-ees gay baij bgaad jir-iin eregtein amidralaar amidaraad exner xvvxedtei sn aav xalamjit xani bolson yumnuudiig unshij bsan yum bna. Tiimees gay baij bgaad jir-iin bolj boldog yum bna gedgiig medsen. Olon olon jisheenvvd bnlee. Tiimees ene uursdiiguu turlux-iin ene ter geed yariad bgaa garuud ene niitlel-iig unshaasai. Tiimees manaid bgaa gaynuud ixevchlen sonirxolooroor gay bolson garuud bgaa. Ta bvgdeeree ene niitlel-iin unshaad uxaaraasai. Ta nar bitgii jooxon usvur nasnii bandi nariig uruu tataad bgaarai. Tegvel ta nar-iig shoronlruu yawuulan shvv. Ta shorond orvol vnexeer sxan bx bx shvv. kkk

  12. zewseg_27@yahoo.com says:

    yum balai gaj dontnuud we. yadaj bahad haltar Christ

  13. teneg says:

    yuwe….zuger Christiin um l bnshd.teneg um…nowsh gj

  14. ANJGAI says:

    Moslem or Christian Mullah or PopePreachers or poet who was it wroteGive any one species too much ropeAnd they’ll fuck it up

  15. Man says:

    Gomo ugyylel gesen chni Christiin surtalchilgaal bainashtee.

  16. monda says:

    hristiin surtalchilgaa yum uu?

  17. er says:

    Bi jirin haritsaatai er hun.nadad yamar negen gaj bodol bhgui.bi sayahan xairtai busguigesee salsaan ter maani christin sumd yavdag bsan gehde urgelj bish l dee aldag onog yavdag bsin.bi bas dagaad l yavdag bailaa.ehni heden udaa sonin sanagdag bsan harin daraan nadad taalagddag bolson. Odo nadad ene hetsuu asuudlin ard garhad ter sum l nadad heregtei bn. Daanch tend xairtai emegtei min bas namaig meddeg bid 2n hariltsaag meddeg mash olon hun yavdag.odo bi uur haan ochij boloh ve nadad uur medeh sum bhgui.tuslaach

  18. esko says:

    gay hun ergeed hevendee ordog l ym bhdaa…kkkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.