Архи танай гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сархад савнаасаа бусдыг гэж ярьцгаадаг. Энэ бол яах аргагүй үнэн үг билээ. Архи нь нийгмийн аль ч давхаргын хүмүүсийг алагчлахгүйгээр ажил амьдралыг нь үгүй хийж, ангал уруу түлхэж орхидог. Архины хар сүүдэр нь дан ганц хувь хүнийг бус бүхэл бүтэн айл гэрийг хүртэл нөмөрдөг шүү дээ. Тэгвэл архи танай гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Үүнд:

  1. Гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулах
  2. Гэр бүлийн гишүүд байнгын түгшүүртэй байдалд байх
  3. Архины хэрүүл тасардаггүй
  4. Амьдралын аз жаргалыг мэдрэхгүй
  5. Гэр бүлийн байдал тогтворгүй болох
  6. Хүүхэд өнчирч хоцрох
  7. Аливаа нэгэн баяр ёслолыг тэмдэглэхэд хэцүү байх
  8. Хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх
  9. Гэр бүлийн гишүүд амьдралын идэвхгүй болох
  10. Бусдаас санаа зовох
  11. Хэн нэгнийгээ гэмтээж бэртээх
  12. Орлогын эх үүсвэр алдагдах
  13. Золгүй явдал гарах
  14. Хэн нэгнийхээ амь насанд хүрэх
  15. Айл хөршийнхэн чинь гомдол мэдүүлэх болон зайнаас харьцдаг болох
  16. Найз нөхдөө гэр орондоо урихаас санаа зовдог болох
  17. Сэтгэл санааны хямралд орж, эрүүл ухаанаар сэтгэж чадахаа болих
  18. Архинаас тухайн гэр бүлийн гишүүнээ хэрхэн хол байлгах талаар бодсоор байгаад өөр зүйлд анхаарлаа хандуулж чадахаа байх.
  19. …………………………………………………………………..

/Хань/

14 Comments

  1. EMEGTEI says:

    BI NUHRUUSUU BOLOVSROL GADAAD TURH AJIL MERGEJIL BUH YUMAARAA DEER BI TUUNII HALAMJTAI BAIDAL ARHI UUJ AGSAM TAVIDAGGUI ZAND NI HAIRTAI BOLSON GETEL TER SUULIIN UED BAINGA UUH BOLSON ENENEES BOLJ HERUUL BAINGA GARDAG AJLAASAA TARAAD GERTEE IREHED SHAL SOGTUU ORON DEER SHEETSEN UHAANGUI HEVTEJ BDAG MINII TESVEER ALDARCH BNA UCHIGDUR GERTEE OCHIHOD BAS L SOGTUU UNTAJ BSAN UURANDAA TUMUR HONSHOORTOI GUTLAAR ZODSON UNEHEER GAHAI SHIG BAIDALTAI BGAAD BHAAR NI SETGEL HOROOD NEG L HONDIIRCH EHLEH YUM TEGEED BI GARCH HAASHAA CH YUM BE YAVMAAR SANAGDSAN BITGII HAIGAARAI GEED L GARSAN HARIN TER ARAAS OLJ IREED DAHIJ HEZEE CH UUHGUI GERTEE HARIACH GEED CHIN SETGELEESEE UILSAN BI AMLALTAND NI ITGESEN DAHIAD GERTEE OCHIHOD TER UUSAN BH YUM BOL BI YAH YOSTOIGOO CH MEDEHGUI BNA YAMAR CH BSAN TUUND ITGEH ITGEL ALDARCH SETGEL MINI HORCH AMIDRAH IDEVHGUI BOLOH BH DAA BI GER ORNII AJIL OR HUNJLIIN AJILDAA CH SAIN EHNER BDAG BITGII UUGAASAI ARHI MINII AMIDRALD SHUUD MUUGAAR NULUULJ BNA

  2. uugch says:

    ta nar bitgii shaa l daa arhinii horiotoi uer yaj tsangaj blaa ta hed hudlaa shaatgaagaad yag ter horiotoi uer hun bolgon geglzej bsniig medej bna shuu like

  3. uugch says:

    saihan uuhiisaan sda ajil ih uumaar l bna shuu margaash oroi brix orii doo ehleed new york yumuu braud gants 2 pivo uuj bgaad brix orj nzuudaaraa chivas shaayaa shan daa demjij bgaa hun bna uu

  4. sainaa says:

    ажлаар уулаа ажил ярьж уулаа.. сүүлдээ зүгээр л ажлын уулт чинь хэвшил болчихдог юм шүү дээ эрчүүд ээ..

  5. Монгол бүсгүй says:

    Архи зарах үйлдвэрлэх эрхийг хязгаарлана гэхээр тэрийг дагаад маш олон сөрөг явдлууд ажиглагддаг. 1988 онд Орост архи худалдаалахыг хязгаарласнаар улсын төсөвт орох тэглэгдсэн. Хүмүүс энэ завшааныг ашиглаад чанартай чанаргүй архийг их хэмжээгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэж хордож нас барсан. Гэхдээ нэг сая хүнийг золгүй үхлээс аварсан гэдэг статистик тоо байдаг юм билээ. Хамгийн инээдтэй бас бодууштай зүйл нь эрчүүдийн гэртээ байх хугацаа уртсаж, айлуудын гэрт зурагт хивс зэрэг нэмэгдэж байсан гэсэн. Тэгэхээр архийг үйлдвэрлэж байхад худалдан авах хэрэгцээг багасгахын тулд бид багагүй зүйл хийх шаардлагатай юм биш үү. Ангир уургаар амлаж хүн болж төрчихөөд архинд толгой мэдүүлж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Залуусаа энэ бүгдийг өөрчлөхийг хүсч өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг зорьж байгаа хүн байвал хариу бичээрэй. Архины асуудлыг хамтдаа үргэлжлүүлэн ярилцацгаая.

  6. Borte Chono says:

    Архины үнийг нэмье, архины үйлдвэрүүдийн хяналтыг сайжруулъя, заримыг нь хаая, архи зардаг цэгийн тоог цөөлье, архины үнийг нэмье гэхээр урдаас юу гэдэг билээ.
    “Архичинтай биш архитай тэмцэх гэлээ” энэ тэр гээд эцэст нь архитай ч тэмчсэн юмгүй, архичинтай нь тэмцсэн юмгүй саармагжуулсаар олон жил явж ирлээ.
    Архины үйлдвэрүдийн ард байдаг улс төрчдөд мөнгө л олж байвал хэдийн айлын амьдрал яж сүйрнэ огт хамаагүй болсон учраас энэ шүү дээ.
    Архитай тэмцэхгүйгээр архичинтай тэмцэнэ гэдэг бол архины үйлдвэрийн эздийн ард түмний эсэргүүцлийг өөрсдөөсөө зайлуулах гэсэн хоосон башир арга шүү хүмүүсээ.

    Бид социализмын үеийн муу муухай байсныг гайхдаг.
    Одоо сайн сайхан амьдарч хөгжил цэцэглэж яваагаа гайхдаг.
    Тиймээ, бид социализмын үед эдэлж хэрэглэх байтугай зүүдэлж ч яваагүй амтатныг идэж, өнгөтнийг өмсөж, машин унаа, эд хөрөнгөтэй болсон маань үнэн.
    Гэтэл нийгмийн сайн сайхан байдлын хамгийн гол хэмжүүр болсон дундаж наслалт маань ямар байгаа бол. Бидний багад
    Эргэн тойрноо нэг хар даа.
    60-аас дээш насны өвөгчүүд гэж бараг байхгүй болчихлоо. Өөрөө 40-өс дээш настай аавтай хүн гэж нүдний гэм боллоо.
    Энэ юу болж байнаа.
    Ялангуяа эрчүүдийн дундаж наслалт бараг 60-аас доош орсныг энэ байдал харуулж байгаа бус уу.
    Хичнээн эд хөрөнгөтэй баян тарган байгаад урт наслахгүй бол тэр их эд харанга хэнд хэрэгтэй юм бэ. Байдал ийм байхад хөгжил цэцэглэлт байгаад яах юм бэ?
    Энэ бүхний буруутан нь хэн бэ?
    Монгол орныг архин далайд живүүлж байгаа архины үйлдвэрийн эзэд биш гэж үү.

  7. Монгол бүсгүй says:

    Архины хамааралтай хүмүүсийн дийлэнх хувь нь эцсийн шатандаа хүрэлгүй бие эрхтэний хүндрэл, золгүй, гэнэтийн үхлээр амьдралаа дуусгадаг. Бусадтай адил тохируулан ууж байна, хэзээ ч архичин болохгүй, архийг хайж уудаггүй, найз нөхөдтэйгээ л уудаг, ажил бүтээх гэж, бухимдал гомдол шаналлаа арилгах гэж, жаргаж, тансаглаж, дэгжирхэх гэж, зөвхөн пиво, вино л уудаг, агсам согтуу тавихгүй дуугай л унтаад өгдөг, Би хэдэн сараар ч огт амсахгүй явж чадна, хааяа л 2-3 хоногоор уудаг гэх мэт үг өгүүлбэрээр л архинд донтох өвчин бий болж эхэлдэг. Монгол эрчүүдийн цээжийг яран “өт түүх” гаж эмчилгээ сэтгэсэн Хятад иргэн, архины асуудалтай хүмүүсийн тархийг кодлоно хэмээсэн Оросын халаасыг түнтийлгэж байхдаа бид архинаас салж л байвал боллоо хэмээн байдгаа шавхан байж итгэдэг. Архинаас гаргах идтэн шидтэн, бөө лам хаа ч байхгүй учраас дахин тэдэнд итгэхээ больцгооё. Харин оюун санаа зан чанараа өөрчлөн хөгжиж, нийгмийн баялгаас хүртэж, сэтгэлгээнийхээ бүтээмжээр аз жаргалд хүрцгээе.

  8. tseene says:

    arhi gesen huuhen IDgaa ug du, bi chamd setgel taivshruulah dasgal yavuulya

  9. arhi says:

    arhi olon ailiig tuiveej bgaa arhichin hun yu ch gej uuriiguu umuuruhud belen bdag harin bi emegtei unuudur arhinaas bolood untaj chadahaa boliloo nuhur maani terniihaar soyltoi gemeer arhichin soyltoi ch gej dee uuriiguu tegej umuurdgiin Minii setgel sanaa mash togtvorgui bolchihloo yu bolood bgaagaa uuruu ch sain medehgui bn untana gedeg bol minii huvid zugeer nudee aniad hevtsen tarhi ajillaastai biy untaastai mash jijighen chimeeg hurtel anzaarch medreed l bhiin ynz buriin ym bodood bgaa ymuu zuudleed bgaagaa yruusuu ylgahgui bn aa setgel sanaanii ydargaand orood setgetsiin uvchtei bolj bgaan boluu geed jaahan tugsheed bhiin yg odoogoor emchid uzuuleh bolomj bdaggui bysalgal ene ter hiij surmaar bhiin zaaj uguh hun bhgui bi sain untdag bolmoor bn shunu unguruud ugluu bolohoor noir hanaagui murtluu untah sonirholgui tarhi tolgoi duingteed l manaraad l neg l nozoorson hun l bdag bolloo jijighen chimeend hurtel tsochood l neg l aidastai bn aa nadad tuslaach bi hunii gazar haraar tanih hungui ajil ger geseer deerees ni amargui amidraliin tumen bodold daragdaj yvsaar etsest ni setgetsiin uvchtei boloh vii dee gesen aidastai udur honogiig unguruuj bn daa

  10. zorigoo says:

    jjj-d cham shig maluudiig surgah gej gar hurdeg bhgui yu malaa uursduu uhaantai bval hun ch bas uhaantai bna sh dee

  11. jjj says:

    arhi bhgui bsan bol olon ch hun az jargaltai heruupguivamidrah boldoo daan ch nogoo erchuud ni doodhoo zahirch chadahgui bhad yaj arhi uuhgui bj chadhavdee mglchuud yor ni arhi uuhaaraa ehneree aimar zoddog maluud shdee 

  12. Saak says:

    Хүмүүсийн сэтгэгдлийг сонсъё. Эрчүүд ажил хэргийн шугамаар 100 татах хэрэг гардаг. Мэдээж дандаа биш. Үүнийг эхнэрүүд тэр бүр ойлгодоггүй, уучлаа гэдэг. Огт уухгүй байхыг тэд хүсдэг. Энэ тал дээр саналаа бичнэ үү.

  13. энхүүш says:

    БИ АРХИНААС ГАРМААР БАЙНА ЯАХ УУ ЯАЖ ГАРАХ ВЭ

  14. baldag says:

    uuhgui l bol bolno shtee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.