Манай нөхөр 30 настай. Нөхөртэйгөө бараг 6 жилийн өмнө танилцаж 2 жилийн дараа хамт хадмындаа амьдарч эхэлсэн. Хадам ээж надад маш сайн байдаг сайхан ч сэтгэлтэй хүн. Манай нөхөр ч гэсэн сайхан ааштай халамжтай байдаг байлаа. Эхэндээ ер нь муудалцвал би л их уурлаж үглэдэг хүн байлаа манай нөхөр нээх юм хэлэхгүй /учир нь тэр одоо хүртэл яг хүүхэд шиг ааштай урмын үг сонсож магтуулах дуртай гэх үү дээ/ тэгэхдээ би ихэвчлэн архи уух юм уу хааяа нзуудтайгаа уугаад хонон өнжин алга болоод ирэхээр нь тэгэж уурладаг байсан. Энэ явдал одоо бодоход 6 жилийн хугацаанд 2-3 удаа л болсон юм шиг санагдаж байна. Тэгэхдээ би түүнийг хааяа хардаж загнадаг ч цаана л би нөхөртөө итгэдэг учир нь манай нөхөр их цэвэрч сэжигч хүн л дээ.
Надад ч гэсэн нөхөр минь итгэдэг гэж боддог байлаа. Нэг удаа 10 жилийн нзуудтайгаа уулзаад тэр өдөр нөхөртөө гомдсон байсан болхоор нз охиныдоо хоноод ирсэн юм. Тэгээд л намайг муу муухай үгээр хэлж гэрээсээ хөөж эхэллээ тэр үед л би нөхрийгөө хартай юм байна гэж ойлгосон. Ер нь түүний муухай ааш нь тэр үеэс л мэдэгдэж эхэлсэн боловч тэр өдөртөө л утсаар баахан ярих ч юмуу мсж бичсээр байгаад л эвлэрч байсан даа. Тэрнээс хойш 10 жилийнхаа эрэгтэй нзуудтай уулзахаа болисон. Али болох ажлаасаа эрт ирэхийг хичээдэг байсан. Тэр үед манай нөхөр гэртээ байдаг байсан. Тэгээд нөхрийнхөө хамаатны тусламжтайгаар гадагшаа гарч ажиллах болсон юм.
Одоо бүр л их намайг хардаж зовоох боллоо. Тэгээд хамгийн аймаар нь хүний газарт очоод ажилд оруулж өгсөн нэг хөгшин ахтай намайг хардаад зовоож байна. Мэдээж ямарч хүн тус болсон хүнд сайхан хандана шүү дээ. Тэгээд тэр хүн нэг хэсэг бид 2 дээр байнга ирдэг байлаа яаж ийж байна гээд л бид 2, 2уулаа сайн ханддаг байсан юм одоо ч гэсэн хэвээрээ л дээ 2-уулаа энэ хүнээс болж наанаа л муудалцахаас биш ирэхээр нь сайхан ааштай байдаг. Заримдаа нөхөр өөрөө л ир барь гэж дуудна. Энэ байдал ямар нэг юмнаас болж муудалцах үед л илүү их үүсдэг сайхан ааштай үедээ бол манай нөхөр нэг сайхан хүн би ч их баяртай байна гэж.
Мэдээж зарим зүйл дээр надаас болж муудалцдаг ч би өөрийнхөө бурууг ойлгож дараа би ийм байдал үүсгэхгүй гэж нөхөртөө тайлбарлаж хэлээд л 2-уулаа амархан эвлэрдэг. Би муудалцсан үедээ нөхөртэйгөө сайн ярилцаж хэнийх нь буруу байсныг олж дараа ийм байдал үүсгэж болохгүй гэдгийг нь ойлгуулаад аль болох хурдан эвлэрэхийг хүсдэг.
Гэвч сүүлийн 2 сар энэ хардалт дэндэж намайг бүр зоддог боллоо. Зүгээр ч нэг цохиод авчихгүй ална тална гэж хутга бариж над руу чичлэнэ бас багалзуурдана. Энэ бүхнээс сүүлдээ би айж эхэлж байна. Заримдаа нөхрийгөө уурлаад ирэхээр нь өөрийн эрхгүй айдаг болж байна одоо бас хутга бариад гар, нүд рүү чичлээд зүсэх юм болов уу гэж…
Энэ бүгдийг нөхөртөө уур нь гарсан үед нь хэлхээр нз нь харин өөрийгөө заримдаа яагаад байгаагаа мэдэхгүй болчих юм гэж өөрийгөө өмөөрнө. Утга учиргүй юманд өөрийгөө зөвтгөөд уурлахаар нь би бүр юу ч дуугарахаа байсан тэгсэн чинь бүүр даврах шинжтэй ийм ч юм тийм ч юм байхгүй байна чи авсан уу аваад ир гэж чанга чанга хашгирана тэрнийг нь олж өгөхгүй бол зодно одоо бүр босохгүй бол нүүр руу чинь буцалсан ус цацна гэж айлгадаг боллоо. Би энэ бүгдээс үнэхээр залхаж, айж байна. Болдог бол энэ муухай зангийг нь алга болгомоор байна зүгээр үедээ их сайхан хүн байдаг. Ийм олон жилийн дараа хүний муу зан нь танигддаг юмуу?
Гэхдээ би өөрийгөө бас зөвтгөхгүй ээ надаа ч гэсэн муу тал байдгийг нөхөр маань хэлдэг тэрнийгээ би аль болох бага багаар засна гэдгээ ч би нөхөртөө хэлдэг. Гэвч олон жил хамт амьдарч сайхан амьдрал үүсгэхийн төлөө 2-уулаа хичээж зүтгэчихээд эцэст нь сална гэхээр нэг л шийдэж чадахгүй нь. Би ер нь нз нөхөд болон гадны хүнд муугаа харуулж энэ тухай ярих их дургүй дандаа л дотроо хадгалж яаж ийм байдал үүсгэхгүй байх талаар л үргэлж боддог байлаа. Гэвч үнэхээр тэвчээр барагдаад та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Надаа хэцүү байгаа ч энэ хардалт зодох муухай байдлыг байхгүй болгох арга байна уу?
28 Comments
nutagtaa iree hunii gazar yasaa tavih ni baina sh dee
tegeel nogoo unhiagvi erchvvdee hudlaa omoorson garuud.emegtei hvn nohroo hvmvvjvvlj avah gej gerledeg yumuu ain esvel zarts ni tejeedeg golog ni boloh gej gereldiimuu.tegeel yamar saihan er hvn bailaa gej yarihiin ter chin etseg ehiinhee gar deer jargaj bhdaa tiiim bdiin ehnert garaad vnen dvr torh ni ilerch bhgvi yu amidarlaa ooroo saihan avaad yavij chadahgvidee uurlaad hoorhii ehnertee uuraa gargadag archaagvi garuud.ene joker metiin garuud naizuuddaa bas l ingej uhuulj yarij yavaashd nogoo mangaruud ni neeree ch tiim yumuu darluuldag bsan bn geel gertee ochool bas avgai hvvhdee zoddog jisheetei.er ni eriin muu emegtei hvn zodoj bgaashd gar ni zagtnaad uur ni hvreed bval gadaa garj zaluuchuudtai zodolddog boloosoi chadahgvil dee zoduulchina emegtei hvn zoddog bsan yum chin. er ni manai mongold ger bvliig ehner ni avch yavdag vzegdel ih bolood bgaag erchvvd maani uujim saruul uhaandaa sain bodoosoi doo
ene joker gegch uuru er ni eruul uu ?emegtei humuus ikhenh ni mash ikh tevcheertei bdag.mongoliin emegteichuud harin ch mash tom achaag nuruundaa uurch amidardag shdee.bas uuriinhuu emegteichudiig tugs gechjee, cham shig hun l jinhene bertegchin bdag.ene emegtei tegtlee hund daramtand baij salmaar bn gehgui l bgaa bizdee.ene bol huni aguu uujim chanar
haral id gj gehdee minii eej dvv egch maani azaar iim tng malnuudin neg ni bish bsand burhand bayarlalaa
hoorhiido ene mongoliin emegteichvvl ihenh ni dendvv hargis bolj dee gj… erchvvle yadin hvnees dutah yum bga bish gadaad shan bvsgvvchvvliig ergvvled bj de. tghgvi bl naaduul chn neg bvderehed chn eswel gants shaardlaga tawihad chn magadgvi tsewerch bolowson bai ghd chn salna l geh ni bn. mongoliin emegteichvvl hezee ch tahir dutuu eshvl asargaa shaardsan eregt hvniig asrad hol der ni bosgoj chdhaargvi amia hicheesen bertegchingvvd
aluulahaasaa omno sal.. chamaig alchaad uy hiisnee sain sanahgui bn gehiin bn ldaa
хүүхэдтэй болоогүй байгаа бол салсан нь дээр.Ийм хүнийг засрана гэж хүлээх бол хамгийн тэнэг асуудал.Ер нь тийм цэвэрч сэжигч хүмүүс яг ийм,хатуухан хэлвэл мэдрэлийн гажигтай байдаг юм шиг.Манай аав яг тийм хүн,би ёстой үйлээ үздэг байсан даа,одоо л нэг юм том болоод гэрээсээ гараад холхон шиг байгаа болохоор амар байдаг.
Амьдралаа үрэх хэрэггүй,эртхэн салсан нь дээр л гэж хэлье дээ,эмэгтэй хүн ийм юман дээр бол маш хатуу байх хэрэгтэй гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгосоон….
naadah chin shiso bish davralt gedeg ovchin b.na emegtei hund tegej handdag muu l er b.ndaa gudamjnuu hulaichtai tegej haritsaj chadahgui dee aigaad archaagui erees saluul taarna udahgui buur ih zoddog bolno doo ene heveerei uuchilaad ungruud b.val
шкизо арай бишээ гэхдээ яавч эрүүл биш наадахи чинь нэг л өдөр өвчин нь хурц үе дээрээ чамайг алчих ч юм билүү? Эсвэл тахир дутуу эрэмдэг зэрэмдэг ч болгочих юм билүү? Наадхаасаа сал сал… Өөрийгөө бод
Сэтгэцэд нь нөлөөлчихсөн өвчтэй нөхөр байна шд. Эмчлүүлэхгүй бол алуулж мэдэх нь дээ. Салах юм уу? Эмчлүүлэх тал дээр анхаарч сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
laitain dandaaa 1 ger buliin tulga toirson har heruul
сэтгэцийн өвчтэй юм байна. хурдан сал. ийм хүмүүсийн сэтгэцийн өвчин нь 30 гараад илэрдэг гэсэн.
Ash muutai avgai nar l hun evdeg shde, bi ch gesen zarimdaa boogood yum uu hutgalaad ch yum uu alchmaar sanagddag l yum , xaxa
NEG HARITSAAND SEV SUUSAN BOL TSAV GARSAN BOL CH GDGD BILUU BUTSAJ SAIHAN HARITSAAATAI BNA GEDEG BDGGUI ZUIL.ANH UCHIRSAN 2 SHIG L BNGIIN TIIM HEVEEREE BNA GEVEL AMIDRAL DEER BHGUI SHUUDEE.TGD CH ER NI CH BAI EM NI CH BAI NEG L GAR HUREED EHELCHIHSEN BOL ULAM L LAVSHRAAD GAR HURDEG BOLNO TGD BUUR ZERLEGSHIJ EHELNE SHUUDEE BAIDAL. ANHNAASAA L BIYE BIYENEE HUNDELJ HARITSDAG HARITSAAA ZANGAA ALDAHGUI ULAMJILJ AVCH YAVBAL TER GER BUL IH SAIHAN GER BUL BAIH BOLNO.AZ JARGALTAI HERUUL SHUUGAINGUI UR HUUHED NI HURTEL INEEJ BAYSSAN DULAAN UUR AMISGALTAI BAIH BOLNOO.BIYE BIYENIIGEE HUNDELJ BGAA HUMUUS BUSADTAI HURTEL TEGJ HARITSAJ NZD NUHUD UR HUUHED ORCHIN TOIRONDOO ULGER JISHEECH GER BULEER HARAGDAH BOLNO.INGEHIIN TULD IIM BAIHIIN TULD YAH YOSTOI BEE GEDEGIIG L OORSDOO HAIJ OLJ MEDLEGEE DEESHLUULEH HEREGTEI
salsan ni deer bhaadaa. Namaig nuhur maani anh algadahad l bi salsan. Ehleed zagnadadg baisnaa teseed bhaar buur davraad algadaad ushigluu avsan tegeel salsandaa. Dahiad uuchluul dahial buur iluul zodno. Neg gar hursen er hun zogsdogui genelee. Aav maani tegj helsiin. Nuhur chin neg l udaa gar huruul salaarai gej. Bi salsandaa haramsdagui
Er huni itgelig neg l alduul ter chamaig urgelj xardax bno.ehneesee l huurad ehlul chi nasaraa zovno.chi ugasaa ehleed huursan bolhoor naad hun chin chamd hezeech itgedeggui.umnu hargui bsan ged tenegted bhin argaguishd chi ter ued huuragui bsan yum chin.odo chini amidral tam bolj bgan.salsan chin deer daraan xarin uur ertei dahiad amidral zohiovol anhnasa huurad hereggui.er huni itgelig alduul iim l amidral huuhnudig huleej bdgin.teneg hormoi sultai emegtei narin tavilaniim bn amid jishee sain xartsgaa.hohi chin.nasaaraa zovoj bhda taarsan em.
Эхнэртээ нэг л гар хүрсэн бол болино гэж байх болов уу даа. Joker их зөв бичсэн байна. Хүн л бол хүн шүү дээ. Эр эм гэж ялгагддаг болохоос эм хүнээс ч араатан шинж илэрч, эр хүнээс ч хүлцэнгүй төрх гардаг шүү дээ. Сайхан сайхан эрчүүд ямар байдалд орж байсныг би нүдээрээ харж харамсч байсан хүн. Зарим нэг нь ч шороонд булагдсан даа хөөрхий. Хүн хүнээ хайрлах байтугай хань нь ханийгаа хайрлаж чадахгүй болохоор яана даа.
чи өөрөө аймаааар муухай ааштай юмуу? эсвэл наадах чинь ямар нэгэн өвчин л байна даа. Жокериин хэлдэг бас ортой шүү боддог л бодол
хүний амьдралыг шууд сал гэж хэлэх нь буруу , та2 түрдээ тусдаа амьдар хол байх хугацаандаа ихийг бодож өөрчлөлтийг бий болгон амьдралаа шинээр босгох хэрэгтэй гэж зөвөлмөөр байна да, амжилт хүсэе
Joker-toi sanal neg bna!
medeej gertee honoogui em hun ymar taibar hellee ch er hun teriig shuud chinii husseneer ni huleej avna gej bh uu herev hutga shuwug bariad dairwal er ni joohon yumtai l bna da hardalt ni uvchin bolson shig bna herev minii ehner showdaad nziindaa honood irlee gewel ch bi l law itgehgui ee uneniig helehed medeej tuhain uedee heseg yum bolj l taaraa ihenh erchuud nadtai sanal niileh bh tiimuu
emegteichvvd yagad eregtei hvnd bvh buruug ni tohdog yum be? yer ni bol muuhai aashtai hvniig eldew 2oor heldeg hervvlch ni emegteichvvd l bddag shde. ta bvhen etssiin etsest udam sudar owchin ntr gl yarih yum ta nar zaawal togs hvmvvstei suuh albatai yu, haraal id gj ta nar l shan shan erchvvdig iim aimshigtai mal bolgoj bgaashde anhnaasa eyeldeg erhelj tunihdaa jahan ch bolow er hvniig hairladag bol iim bdald hvrehgvi l bolow uu!!! ta nar shg aashtai deerengvvv oorsdiigoo bodson emegteichvvles bolj minii mdh shan shan zaluuchud ah nar maani shoron eswel shoroon dor orj bn. ta nar ch yahaw salaal boloo tgl asuudalgvi , harin naad hvn chn tsaashda amidrah bolomjgvi bolno shde
eswel oor neg emegtei hvniig zowoono… ingeel adgiin muu amitan bolj bgam da nowsh gj… mongoliin ohid emegteichvvd oorsdiigo dagina met bodood muuhai aashilj er hvnig doromjilsnooroo ta nar etsest ni oorsdoo l hohirno harj aw
За даа, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол улам л хүндрэх юм байна даа. Хүний газар байгаа нь жаахан тиймэрхүү юм. Чиний тэр буруу гээд өөртөө тохоод байгаа буруу чинь үнэндээ чиний л зан, хэвшил шүү дээ. Үүнийгээ буруу гэж ойлгоод, тэр хүний өмнө өөрийгөө буруутан болгоод, чи өөрөө өөрийгөө хэн ч биш болгоод байгаам биш үү. Өөрөө өөртөө эзэн болохоос л хамаг юм эхэлнэ шүү. Зоригтой шийдвэртэй байж, асуудлаа аль нэг тийш нь шийдэх хэрэгтэй.
zalhuu hureed duusgasangui
Наадах чинь шизотой биш юм гэхэд параной мэтийн сэтгэл мэдрэлийн өвчтэй талын нөхөр юм бишүү? Өссөн орчин, туулсан амьдрал, удам судар энэ тэрийг нь сайн судлаад үзээч. Иймэрхүү хүмүүс нэг их араар тавихгуй, архи тамхинд ч орохгуй байх. Харин янз бүрийн жижиг сажиг юм хардалт энэ тэрээс болоод эвгүйдвэл алж ч мэдэх болвуудаа. Сайн ярилцаад эмчид үзүүлэж, хойшид юу болох энэ тэрийг асуусан дээр байх. Аюултайдаа тулбал таны нөхөр шиг хүмүүс тун эвгүй дээ, санаан дотор нь юу ч эргэлдэж байх юм билээ.
TA TALIGACH BOLOH BHDAAAA
ээ дэээ эгч минь салсан нь дээр биш үү?нэг л өдөр нөхрөөрөө нүүрэн дээрээ буцалсан ус асгуулчихаад , дараа нь шүүхийн өмнө би гомдолгүй гэж хэлээд зогсдог монголын нэг кино шиг юм болохвий дээ
хммммм…. шйл ядаргаатай бичхийн сална л биз дээ тэгээд яршиг зүгээр ямар амьдын хагацал үзсэн биш юун ч сүртэй юм