Гэхдээ хаанаас, яаж ямар?

Би 22 настай, хилийн чанадад боловсрол эзэмшсэн төрийн албан хаагч, гэхдээ би өөрийгөө жирийн нэгэн гэж бас хэлмээргүй байна, Ер нь бага байхын л их мөрөөдөмтгий их юм боддог хүүхэд байсан учираас, одоо ч гэсэн юм болгоны тухай эргэцүүлэн бодох, хүнтэй ярихаасаа илүү дотроо бодож мөрөөдөх дуртай гэхүү дээ, би жилийн өмнө нэгэн сайхан амьдралын тухай мөрөөддөг нэг сайхан эмэгтэй талаар мөрөөддөг байлаа, Амьдралын турш нэг л эмэгтэйг хайрлаж тэр эмэгтэйгээ л олно гэдэгийг үргэлж мөрөөдөж бодож сайхан явдаг байжээ, энэ гэхдээ зарим хүмүүсийн хувьд тийм ч сайхан бодол биш байж магадгүй л дээ. Миний хувьд энэ бол хамгийн сайхан бодол байсан, ийм ч өөрийнхөө биш л гэж бодсон бол эмэгтэй хүнтэй тодносдоггүй, энэ тухай тэдэнд ойлгуулж хэлдэг байсан юм. Харин 6 сарын өмнө, миний нэг найз нэг эмэгтэйтэй танилцуулж түүнийг надад рекламдаж эхэлсэн, Би түүнийг хараад өөрөө өөртөө “Энэ миний эмэгтэй биш байна” гэж хэлсэн, гэсэн хэдий ч эр хүн л учираас байгалийн жамаараа эмэгтэй хүнийг хүсэж эхэлсэн, гэсэн хэдий ч би өөрөө өөртөө дээрх хэлсэн үгээ давтан хэлсээр л аажимаар тэр эмэгтэйтэй ч нилээн уулздаг болж, бага зэрэг дасч эхэлсэн, гэсэн хэдий ч би түүнд чи миний биш ээ гэж хэлж явуулхад бэлэн байсан,

Тэр эмэгтэйн харин намайг гэх нь ихсэх үед бид дотносож эхэлсэн, гэхдээ би тэр үед миний мөн гэдэгт нь эргэлзэж эхэлсэн, дараа нь сарын өмнөөс эхлээд би муудалцсан, би дотроо бодохдоо минийх биш л юм чинь гэж бодсон ч, цаг хугацаа өнгөрөх тусам би түүнд хайртай болсон юм байна гэдгээ ойлгосон хэдий ч хожимдсон байжээ, би түүнд “би чамд хайртай, би чамгүйгээр амьдарч чадахгүй н” гэж анх удаа хэлж үзсэн, урьд өмнө ямар ч эмэгтэй хүнд хэлж байгаагүй үгээ хэлсэн, Гэхдээ тэр урьд өмнө “Би чамд хайртай” гэж хэлж байсан хирнээ, надад ” Би чамд хайртай байсан гэдэгтээ эргэлзэж байна, одоо би надад хэрэггүй” гэж хэлсэн, Ингээд л миний 6 хан сар үргэлжилсэн, хамгийн гашуун хамгийн хэцүү түүх дууссан мэт боловч миний хувьд миний сэтгэлийн хувюьд одоо хүртэл үргэлжилж байна, Би түүнтэй маш удаан харж бодсоны эцэст дотноссон, хамгийн сүүлд нь ингэсэн гэхээр нь үнэхээр итгэж чадахгүй юмаа, уур ч хүрэх шиг, яах гэж энэ бүхнийг хийсэн юм бол гэхээр бас гайхах шиг, надаас тоглох гэж байсан ч юм шиг, одоо түүнийг үзэн ядах ч шиг,

Миний өөрийнхөө тухай боддог бодол хэтэрхий бардам байж магадгүй  л дээ, гэхдээ л би өөрөө мөрөөддөг байсан шигээ, боддог байсан шигээ, энэ 6хан сарын турш  тэр эмэгтэйд бүх сэтгэлээ, өөрийнхөө бүх байгаа зүйлсээ зориулсан, Би түүнд нэг удаа хэлэхдээ, ” эмэгтэй хүнийг би жаргааж чадахгүй байвал би новшрохгүйээ, зүгээр л өөрөө яваад өгнө” гэж хэлж байсан, сүүлд чи надад хэрээггүйээ гэж хэлхэд нь бас хэлсэн үгэндээ хүрсэн, надад хэцүү байсан ч гэсэн, би хайртай гэдгээ хэлчихээд л явсан, гэхдээ надад энэ бүхэн дутагдалтай ч юм шиг санагдахын, анхнаасаа өөрөө өөрийнхөө бодлоор минийх биш гэж хэлчихээд явчих минь яала даа ч гэж бодох шиг, намайг түүнтэй анх танилцуулсан найздаа ч буруу өгөх шиг,

Гэхдээ яагад бас амьдрал ийм байдаг юм бол ч гэж бодож үзлээ, эмэгтэй хүнийг хайрлана, би гомдоохгүй гэж бодоод хичээж явах муу зүйл гэж үү, Одоо бол хэтэрхий ганцаардаж байна, эргэн тойрон нэг л амьгүй юм шиг, Гэхдээ би унасан ч гэсэн дахин босч байгаа, би дахиад хайраа хайх болно, гэхдээ хаанаас яаж ямар эмэгтэйг алдахгүй сонгох вэ гэдэгт та бүхнийг тусланаа гэж найдаж байна,

17 Comments

  1. АЯЛГУУ says:

    Амьдралд ам гарч болдоггүйн жишээ энэ байна шүү дээ. Тийм ээ, та бардам байна. Сэхүүн байна. Өөрийн бодлоо эргэлзэлгүй үнэн гэдэгт үргэлж итгэдэг нэгэн байж. Гэтэл одоо энэ хагацлын улмаас ахин хүнд өндөр “босго” тавихгүй болж байгаа байх. Хүн өөрийгөө хэзээ ч бүрэн таньж чаддаггүй юм. Энэ чинь хамгийн хэцүү зүйл гэж хэлсэн байдгийн. Та багаасаа дотоод ертөнцтэйгөө харилцаж ирсэн болохоор зөвхөн өөрийнхөө бодолд итгээд явжээ. Хүн болгон адилгүйн дээр үнэхээр эмэгтэй хүний дотоод ертөнц рүү чин сэтгэлээсээ өнгийгөөд үзвэл тэд харагдаж байгаа шиг э байдаггүй таавар мэт байдаг. Аз жаргал хүсье. Ахин хэлье. Амьдралд хэзээ ч ам гарч болохгүй шүү.

  2. Tenger says:

    Sain baitsgaana uu? Bi neg yum asuuh gesen yum aa meddeg humuus tus bolood hariulj ogooch. Bi ehnerteigee gerleed 12 jil bolj bna. Suuliin jiluuded ehner maani sexiin husel mash baga bolson er ni ch baga l daa tegeed bi emegtei hunii sereliig sain hodolgoj chadah em baidag bol ter tuhai tailbar bolon busad zuilsiig helj ogch tuslaach ee gej huseh gesen yum. Bayarlalaa. (35 nastai) Huleej baina shuu.

  3. БҮСГҮЙ says:

    МИНИЙ ДҮҮ ЧАМД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДСОНД  НАДАД Ч БАС ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ЧИ ИНГЭЖ БИЧИЖ БАЙХЫГ БОДОХОД ҮНЭХЭЭР ТЭР МӨРӨӨДЛИЙН БҮСГҮЙДЭЭ ЗҮРХ СЭТГЭЛ БИЕЭ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БАЙХ. ЧАМ ШИГ ИЙМ ЗАЛУУС ОЛОН БАЙГААСАЙ. ЭРЭГТЭЙ ХҮНД Ч ГЭСЭН ОНГОН АРИУН БАЙДАЛ БАЙДАГ ЮМ. ТЭР БУРХАНААС ЗАЯАСАН АРИУН ЗҮЙЛ ЮМ. ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ БИТГИЙ АЛДААРАЙ. ХЯМДХАН ОХИДООС ХОЛ БАЙГААРАЙ. ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ЭДГЭЭГЭЭД ХУУЧИН ХЭВИЙН АМЬДРАЛДАА ХУРДАН ОРООРОЙ. ХАРИН ЧИ ТЭР ОХИНЫГ ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ УУЧИЛЖ ӨРШӨӨГӨӨРЭЙ. ТЭГВЭЛ ТЭР ГОМДОЛ ҮЗЭН ЯДАЛТЫН ХҮЛЭЭС ТАЙЛАГДАЖ ЧИ ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ. ХАРИН ТЭР ОХИНЫГОО САЙН ХҮНТЭЙ УЧИРАХ БОЛТУГАЙ ГЭЖ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЭРЭЙ. ТЭГВЭЛ ТЭР ЕРӨӨЛ НЬ ЧАМ ДЭЭР ХЭДЭН ЗУУ ДАХИН ҮРЖИГДЭЖ ИРНЭ ШҮҮ. ЗА ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ СЭТГЭЛИЙН ШАРХАА ХУРДАН ЭДГЭЭЖ ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛӨӨРЭЙ. ГОМДОХ ТУСАМ ХҮЛЭЭС УЛАМ ЧАНГАРНА ШҮҮ. ХУРДАН УУЧИЛААРАЙ. 

  4. БҮСГҮЙ says:

    МИНИЙ ДҮҮ ЧИ ҮНЭХЭЭР САЙН ЗАЛУУ ШИГ САНАГДЛАА. БИ ЧАМД НЭГ ЗҮЙЛИЙГ ХЭЛИЙ. ТЭР МӨРӨӨДЛИЙН ЧИНЬ ЭМЭГТЭЙ ЧАМД ДЭЭР ИРНЭ. ГЭХДЭЭ ЧИ ТЭР Ч БОЛОВ УУ ЭНЭ Ч БОЛОВ УУ ГЭЭД ЯНЗ БҮРИЙН ЭМЭГТЭЙТЭЙ  ХАРИЛЦАА ТОГТООХ ХЭРЭГГҮЙ ГОЛ НЬ ТОГТООСОН Ч ХЭТ ДОТНО ХАРИЛЦААНД БИТГИЙ ОР . СЕКС БИТГИЙ ХИЙ ГЭСЭН ҮГ. ЧИНИЙ ЗҮРХ ЧИНИЙ СЕКС ЭНЭ БОЛ НЭГ ЗҮЙЛ. ЧИ ТҮҮНД БИЕЭ ЗОРИУЛНА. ИНГЭХТЭЙ ЧИНЬ ХАМТ ЧИ ЗҮРХЭЭ Ч МӨН ӨГЧ БАЙГАА ХЭРЭГ ЮМ.СЕКС ГЭДЭГ БОЛ ХАЙР НӨГӨӨ ХҮНДЭЭ ӨӨРИЙН АРИУН НАНДИН БҮХНЭЭ ЗОРИУЛЖ  БАЙГАА ҮҮНТЭЙ ЧИНЬ ХАМТ ЧИНИЙ ЗҮРХНЭЭС ТЭР ЭСРЭГ ХҮЙСНИЙ ХҮНЭЭ ХАЙРЛАХ ХАЙР УРСАН ГАРЧ БАЙГАА ЮМ. ТЭГЭЭД САЛАХ ҮЕД ЧИНИЙ ЗҮРХ ИХ ШАРХАЛЖ ГОМДОЖ ХАМАГ ЮМАА АЛДСАН ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙГАА ЧИНЬ ИЙМ УЧИРТАЙ. ЭРЭГТЭЙ ХҮН ЗАНДАН БАЙДЛААРАА БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ. СЕКСГҮЙ ҮЕРХ. ДАРАА НЬ САЛАЛАА ГЭХЭД ЧАМД ТИЙМ ХҮНД САНАГДАХГҮЙ. СЕКСИЙГ МӨРӨӨДЛИЙНХӨӨ БҮСГҮЙТЭЙ ХУРИМАА ХИЙСЭН АНХНЫ ШӨНӨӨ ХИЙ. ТЭР БОЛТОЛ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ ХАДГАЛ. ХУРИМЫН АНХНЫ ШӨНӨ ЧИНЬ БИЕ БИЕЭ ХҮССЭН ГАЛ ХАЛУУН ХАЙР ДҮҮРЭН БАЙХ НЬ ХЭР УДААН СЕКСГҮЙ ҮЕРХЭЖ БИЕ БИЕНЭЭ ТАНЬСАН  ТЭР ЯВЦАД ӨӨРСДИЙГӨӨ ХҮНДЭЛЖ ХАЙРТАЙ БҮСГҮЙ ХАЙРТАЙ ЗАЛУУГАА ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХЭВЭЭР БАЙЛГАЖ ӨӨРСДИЙН БИЕИЙГ ЗАХИРЧ ЗӨВХӨН ТЭР ХУРИМЫН АНХНЫ ШӨНӨ СЕКС ХИЙНЭ ГЭСЭН БОДЛЫГ СУУЛГА. ТЭГВЭЛ ЧИ ШАРХЛАХГҮЙ. ЯНХАН ШИГ ХЯМДХАН ХЭЗЭЭД Ч ӨВӨРТ ЧИНЬ ОРОХОД БЭЛЭН ОХИДООС ХОЛ ЯВ. ТЭД СЭТГЭЛ БОЛООЛ БИЕИЙГ ЧИНЬ БУЗАРТУУЛНА. ТИЙМ ОХИН ЧАМД ТЭГЭЖ ХАНДАЖ БАЙВАЛ ӨӨР НЭГЭНД Ч ЯГ Л ТИЙМ БАЙНА. ХЯМДХАН ҮНЭ ЦЭНЭГҮЙ БҮҮ БАЙ. 

  5. monda says:

    chi minii oilgodog er hun bish baina.eregtei yum uu emegtei yum uu?niitleliig chin unshsan bish chamaig dagaad medrel muutai boloh n.zongor gar ve.

  6. slut says:

    kk uneheer shali shali gesen zaluu bn

  7. хүүхэлдэй says:

    ёстой ийм залуучуудыг чөтгөр аваасай. Уул нь эр хүнд тэвчээр, ноён нуруу хоёр л байхад амьдрал тэр аяараа л сайхан болоод явчихдаг. Эмэгтэйчүүд бид эрчүүдээс өөр илүү юуг хүлээдэг билээ? Хүүхэд гаргаж үр удмыг нь залгана, өвдөхөөр нь эмч болно, ядрахаар нь ээж болно, найзтайгаа муудаад хүрээд ирэхээр нь эгч нь болно, өглөө босоход хоол хийж өгч өдөр нь хувтасыг нь угааж, орой нь орыг засаж өгөөд эхнэр нь болно, шөнө орон дотроо дуртай хүссэн дүрээр нь эмэгтэй, нууц амраг, янхан гээд л бүгдийг нь хийнэ. Гэтэл нэг сайхан уужим амьсгаа тэвчээртэйхэн шиг нэг эмэгтэйн сэтгэлийг тогтоогоод түүнийгээ өөрийнхөө дуртай хүссэн эмэгтэй болох боломжтой. Бид эрчүүдийн юуг хүсээд байна тэр сайхан амьдралыг бий болгохын төлөө л бүхнээ зориулдаг.
    Чамд л гэж хэлэхэд тэвчээртэйгээр түүнийгээ ажигла. Ээжтэй чинь ижилхэн, эгчтэй чинь ойролцоо, дүү шиг чинь хөөрхөн ааштай л бол бусад нь тэгээд л болоод явчихна. Чи айлын ганц байж болох ч чамд өөрийн гэсэн гэр бүл бий. Түүншиг гэр бүлийг зүгээр нэг бий болгодоггүй юм. Тэвчээртэй байж үзээч дээ Эрчүүд ээ.

  8. HDK says:

    Зүгээр дээ залуу минь, чи залуу хүн амьдрал цаашаа үргэлжилж байна. Энэ хорвоод таарахгүй хүн тааралдаж л таарна. Юуны өмнө дараагийн охинтойгоо учрахдаа гэрийн хүмүүжил, амьдарч байгаа орчин, нийлж байгаа найз нарийг үнэлж сонгоорой. Тэгсэн байхад чи алзахгүй дээ. Чамд би өөрийн туршлагаасаа хэлж байна. Жишээ нь: найзууд нь гэж архи тамхи хэт хэрэглэдэг, үргэлж мөнгө төгрөг ярьсан, тэр нь ийм хувцас өмссөн байна зэрэг яриатай бол өөрөө ч гэсэн нэг тиймэрхүү л хандлагатай байгаа. Тэрнийгээ чамтай танилцаж байхдаа нууж ч байгаа юм билүү яаж мэдэхэв
    За юу ч гэсэн амжилт

  9. gadlab says:

    hairtai bsanaa svvld ni oilgono gedeg vneheer hetsvv shv .Gehdee amidral baylag shvv dee naizaa.Bi ch gesen cham shig yaah uchiraa olohgvi yabj bsan ve bii.Udahgvi uuriinhuu haisan bvsgvitei uchirnaa.amjilt

  10. bodit unen says:

    hun chini tiim amar bolichihdog um bish shuu dee. Uneheer hair setgeltei bolson um bol temtseh heregtei. zugeer suugaad bh um baihgui ezen hicheevel zaya hicheene bas hair bol emzeg zuil shuu.

  11. yavag zaashaa says:

    za za chamaig burhan xairtai chini uchruulaad l egne ayandaa. Avtobus emegtei hun 2-iin araas buu gui, daraagiinh ni hureed l irne gedeg ug baidag. Er ni tegeed aihtar hunii setgeleer toglohiig boddoggui, humuujiltei ailiin ender uhamsartai ohin/xuu bol tegej ch neeh 6 sariin dotor hund hairtai ene ter odoo hairgui gej heleed baihgui shuu dee. Chi eeree l hunee tanij chadaagui baina. Anxnaasaa l setgel chini ene ohin bish bainaa gej helsen bol tegeed l bish shuu dee. Xairlah gesen hun chini chinii egeemer hairiig hariulj chadah tiim l unench, tuushtai, tebcheertei huniig songo!

  12. сс says:

    ene neg er em ni medegdehgui yum chini yu geel shal shal neeg nalignaad uilagnaad bgaa novsh ve, shal demii tsgaa urj enenii bichlegiig unshchihlaa

  13. uugii says:

    hi ugue e chinii bodol bol mash zuw chi zuw bodoltoi sain hun bn bi ch gsn chinii adil boddog gehde bi emegtei bi bas ih muruuddug bas ene minii hairlah hun bish bn gj bodson l bol bi toodoggu bas chiniiher bodsonosoo zuruud uerhej uulzsan 1 udaa tgd suulde bas l salsan tiim bolhor chi dotroo boddog tusuuldug ter emegteteigee uchiran gj bodood bugdiig mart zgr l mart chinii bodol muruudul chin bugd bodsoor bgad bieldeg bas chi bodson zuilde, amalsan zulde hurch chaddag tiim l hun bh tiim bolhoor uuriigu sain zahirad bugdiig mart chini 6 sar yu ch bish chi 60n jil amidrah hunteige uchirnaa amjilt sain bodoltoi bgarai ok

  14. CHAPAEV says:

    Chi PC,ba compuiter togloom her toglodog batsaan ve yur ni udurt heden tsag……Chi compuiter setgelgeetei bolchihson yum shig ter hardaa bichsen barisan ni.Ehleed medreliin emchid vzvvl dvv hvv oroitoogvi deeree.Daraa ni ter SINDERELLA-giin chini tuhai yariltsiya..

  15. WARWAR says:

    hair bj ee gej hairtaa bsnaa suuld n medeh l hamgiin haramsaltai n ym bn lee

  16. pan pan says:

    kkkkkk chi nasaaraa haramsaj amidranada kk zugeeree hun hairtai bolsnoo meddeggui hairtai bolson bdag ene chini anhnii hair shuudee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.