Миний анхны хайр Солонгос залуу байсан, одоо ч тэрийгээ мартаж чадахгүйн…

Сайн байцгаана уу? Залуусаа энэ сайтд би хааяа орж уншдаг  юм, сэтгэлд байдаг зовлонгоо бага ч гэсэн гаргаж хөнгөлөх нь зүгээр санагдаад бичихээр шийдлээ. Би Солонгос улсад  ажиллаж амьдардаг. Хэн ч харсан сайхан монгол бүсгүй. Энд дөнгөж 20 гараад л ирж байсан юм, тэгсэн 6-7 жилийг ардаа орхижээ. Миний анхны хайр, миний бүх дурсамж энэ солонгос улстай холбоотой ч гэх юм уу даа, энд бүхий л сайхан дурсамж минь байдаг болохоор би эндээс явж чадахгүй л байна.

Анагаахын оюутан болж ирсэний тэр  жил манай сургуулийн нэгэн нүдэнд дулаахан солонгос залуу надаас монголын талаар их сонирхдог, монголын талаар асуух юм байна гээд байнга гүйдэг боллоо. Би анх хараад ямар нүдэнд дулаахан залуу вэ гэж бодсон ч харийн хүн гэдэг үүднээс тэр залуугаас болгоомжилдог байлаа. Тэр надаас 4 ах, бидний мэргэжил адилхан эмч…

Тэр залууд би чадах ядахаараа эх орныхоо тухай хэлж ярьж ном нтэр авахад нь тусалж, зөвлөж байсан. Ирээд удаагүй болохоороо со хэлэндээ маруухан надад ч солонгосоор ярих хэлэхийг зааж өгч бие биендээ тустай найзууд байсан. Би англи хэл мэддэг болохоор бид 2 ихэнхдээ ангилаар харьцчихдаг байлаа. 2-уулаа хоолонд орьё, чи ямар хоолонд дуртай вэ гэхээр нь би жантай гоймон (жажамен), кимпаб (кимд ороосон будаа) л идье гэдэг байлаа. Өөр хоол бараг идэж чадахгүй болохоороо одоо бодохоор хөгжилтэй…

Надад төрсөн өдрөөр  янз бүрийн бэлэг нтэр өгдөг байсан. Миний со-д ирээд хийж байсан анхны төрсөн өдрөөр надад нэг цүнх бэлэглэсэн юм. Томдуу үүрдэг арьсан цүнх. Тэгсэн со-д ирээд удаж байгаа манай найзын эгч нь наадах чинь аймаар үнэтэй цүнх байна гээд гайхаад сүйд болсон. Тэгсэн нээрээ л их үнэтэй цүнх байсан, би санаа зовоод буцаагаад өгмөөр санагдсан ч эвгүй байдал оруулаад яахав гэж бодоод өнгөрсөн.

Тэр надад яагаад ч юм бүх зүйлээ зориулаад гүйгээд байгаа нь мэдэгдэж байлаа. Тэр их соёлтой, эмэтэй хүнийг их хүндэтгэдэг занд нь би ч татагдаж байлаа. Тэгсээр бид нилээн удаан иймэрхүү байж байгаад бүүр дотно харьцаатай болсон байлаа. Зун монгол руу гэртээ харихад намайг дагаад монгол явчдаг байлаа. Мэдээж би ээж ааваасаа нууна. Үнэнээ хэлбэл манай ээж аав 2 эрс эсэргүүцэхийг мэдэж байгаа болохоороо…

Бид 2 хамтдаа монголоор сайхан зугаалдаг байлаа. Бид 2 ч бие биенээсээ салж чадахгүй болсон байснаа мэдэрлээ. Тэр залуу маань анхнаасаа надад хайртай болчоод монголын талаар асууж судлах нэрийдлээр чамтай танилцсан гэж байсан. Тэгээд надад гэрлэх санал тавьсан. Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Тэгээд сүүлийн үед их гунигтай байх болсоон, яагаад байгаагаа надад тодорхой хэлсэнгүй. Би ч жаахан гадарлаж байлаа, ээж аавдаа гэрлэх тухайгаа хэлэхэд нь зөвшөөрөөгүй бололтой, мэдээж гадаад бэр болохоор л тэр байх. Би ч бодож байлаа, яах гэж энэ хүнтэй дотносов оо сүүлдээ салах болох үед яаж мартанаа гэж. Тэгээд бодоод л байсан бодож бодож  ээж аавдаа хэлэхээр шийдлээ. Хэлсэн чинь ээж маань уйлаад бөөн юм болвоо, чи яаж бид 2-г хаяад харийн хүн дагаад явах гээд байгаан гээд… Би айлын ганц охин л доо. Надад үнэхээрийн хэцүү байлаа.

Гэтэл нэгэн өдөр тэр америкт 2 жил сурахаар боллоо, чи намайг заавал хүлээнэ шүү, хэрвээ чи монгол явсан байсан ч чиний араас олоод очно гэж хэлээд надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд явсан. Тэр ганцаараа амьдардаг байсан юм. Сөүлийн каннам дүүрэгт (солонгос дэхь баячуудын хорооолол) байх тэр байраа миний нэр дээр шилжүүлсэн байлаа. Банкны дэвтэр өгсөн, маш их мөнгө байсан. Намайг иртэл чи минь хангалттай амьдрах мөнгө гээд… Би эрс татгалзсан ч чи миний гэргий болох хүн учир чи намайг хүлээгээд энд амьдарч бай гээд… Би анх асуудаг байсан, танай ээж аав их мөнгөтэй хүмүүс үү? Энэ байр их үнэтэй ш дээ гэж, эмээгийнхээ гэрийг өвлөж авсан юм, манай ээж аав эмч хүмүүс л гэж хэлж байсан.

Тэгээд би бодоод байхнээ дандаа картаар янз бүрийн юм аваад л, миний авахыг хүссэн бүх зүйлийг хайр найргүй авч өгдөг байлаа. Би ч залуухан байж юмны учрыг ч олохгүй нэг л мөнгөтэй баян оюутан. Сүүлдээ бүүр дотносоод байх үедээ спорт маркийн мааш үнэтэй улаан машин хүртэл төрсөн өдрийн бэлгэнд авч байсан.

Тэгээд би гэж нэг хүн хүний байранд тэр хүнийг хүлээгээд амьдрах болов оо? Ганцаараа ёстой эвгүй юм билээ. Америкт очоод бид өдөр шөнөгүй л холбогддог байлаа. Тэгээд гэнэт хариу тасарчваа, би яасан юм болоо л гэж санаа зовж байлаа. Шөнө ч нойр хүрдэггүй маш их санаа зовж байлаа. Тэгсэн сураг тасарснаас хойш 2-3 сарын дараа найз залуугаас нь тэрийг маань нас бараад оршуулах гэж байгаа гэж утас ирлээ. Газар тэнгэр газар 2 нийлэх шиг боллоо, би аймаар байдалд байлаа… Хэдэн өдөр уйлснаа санахгүй байна.

Тэгээд найзаас нь сайн лавлаад асуусан чинь ээж аав 2 нь чамайг америкт сурвал хайртай монгол хүүхэнтэй чинь суулгана гээд хуурч америкт аваачаад хайргүй хүүхэнтэй нь албан хүчээр хурим хийлгэх гээд, зугтаагаад со явах гэхээр нь бүх юмыг нь хурааж авчихаад явуулахгүй зовоосон гэнэ. Тэгсэн тэр маань мааш том эмнэлгийн эзний хүү  байсан юм байна. Надад энэ талаараа хэлж байгаагүй, эмч л гэж хэлж байсан. Мэдээж мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүст би нэгэн  муу монголын ядуу хүүхэн санагдсан л байх л даа. Манай эцэг эх монголдоо л бас гайгүйдээ орох сэхээтэн бизнэс хийчдэг хүмүүс. Со-ийн баячуудын хажууд юу ч биш байх л даа.

Тэгээд яаж нас барсан вэ гэвэл тэр залуу маань дандаа гуньж гутарч явсандаа архи хэтрүүлэн уугаад жолоо барьж яваад аваарт ороод  хагалгаа хийлгэсэн ч 2-3 сар хэвтэрт хэвтэж байгаад нас барсан гэнэ ээ. Жаахан ухаан орох үедээ найздаа өөрийнхөө тухай надад хэвтэрт байгаа гэж битгий хэлээрэй, хэрвээ намайг нас барвал л хэлээрэй гээд надад заавал өгөөрэй гээд захидал өгсөнийг надад авчирч өгсөн. Тэр байрыг намайг аваарай, эмээгийн (эмээ дээрээ өссөн гэсэн) маань гэр болохоор заавал намайг аваарай, зүгээр хаяад монгол руугаа явж болохгүй шүү, гуйж байна, зараад мөнгийн нь монгол руугаа авч яваад хэнээс ч дутахгүй сайхан амьдраарай! Тэгээд намайг заавал сайн хүнтэй суугаад олон үр хүүхэдтэй сайхан амьдраарай гэж бичсэн байлаа. Хайрт нь чамайгаа тэнгэрээс дандаа эвээж байх болно, миний хайр сайхан амьдрах ёстой шүү гээд… зөндөө л юм бичсэн захидал. Оршуулгын зурагнуудын хамтаар… Би гэж хүн сургуульдаа явж чадахаа байлаа, чөлөө авлаа, бүхий л бие минь үхэж байгаа мэт, амиа хорломоор  санагдаад би гэж нэг  хоосон бие…

Одоо бодоход үнэхээр аймшгийн. Нилээн удаан шаналж байгаад би гайгүй болсоон, би хайртынхаа хэлснэээр хүнээс дутахгүйгээр сайхан амьдрах болно гээд… солонгосын талаар бүхий зүлийг судалж би бизнэс хийж амжилтанд хүрэхээр шийдсэн. Би амжилтанд хүрч чадсан, би энд хувийн бизнэс эрхэлж хөл дээрээ бүрэн боссон, одоо ч тэр гэртээ л амьдарч байгаа, би зараад үрэхийг хүсээгүй, тэрний үлдээж явсан мөнгөөр би хангалттай бизнэс хийгээд хэд арав дахин өсгөж чадсан, гэхдээ надад нэг юм л байхүй байна, надад хайр дахин заяахгүй байна, би одоо болтол ганцаараа л амьдарч байна.

Доктор хүртэл суралцаад мэргэжлээрээ хувийн эмнэлэг хүртэл нээж, эмнэлэг маань хүн ихтэй орлого ихтэй мөнгө олж байгаа ч мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй хайр надад алга, хайрт минь хорвоогоос яваад өгсөн болохоор… Тэр маань надад тэнгэрээс амжилт л хайрлаад байх шиг байна, өөр нэгэн хайр биш… Гэхдээ би шантрахгүйгээр цоглог амьдрах болно оо… Мөнгөнөөс илүү хайр гэж нандин зүйл байдаг юм шүү залуусаа…

48 Comments

  1. baadnaa says:

    chi mongoloos yavsan deer yum bna iimerhuu humuus mongold bhgui bgaasai

  2. zugerr says:

    naad zohioloo delgeruuleed solongos seriaal bolgo za ahiin duu

  3. Anonymous says:

    hi bi bas solongos serialiig uzeh durtai.yamar ulsiin serial bai kino shude.kinog oilgoj uzej chadwal yund uurlaj buhimdah be.bas mash sn dusamj bn. duudee az jargal ,eruul enhiig husii.amidral ood zorigtoi uragshaa.chamd dahin aguu hair zaawal irnee.

  4. Kkk says:

    Saihan moroodloo umen solongosd 6,7 jilin dotor phd bolood emleg neegerd tend so humuus uzuuleh uu anagaah chin phd bolhin tuld mgl dor hayaj 10 jil tasraltgui surna gadaadad bol bur tuunees ih 

  5. lll says:

    huuy ene solongos kononii zohioliig orchuulaad tavitsan yum uu

  6. anagaah oyutan says:

    Sain bna uu!ööröös chin anagaahyn oyutny huvd zövlögöö avah gesen yum!bi germand-d anagaahad surdag l daa,daanch end nöhörtöö huuragdaad gomdsondsoo hol yavj surmaar bna,korea-d yaaj anagaahad ordog yum bee,angli hel saitai,3-r kurseesee shiljij boldog uu?solongos hel her sain medeh yostoi ve?helj tus bolooch bayarlalaa!

  7. sarnai says:

    shal hudlaa.

  8. huushee says:

    naad egchiig chini bi medeh yum baina, odoo ch surch bgaa baih, arai uurchluud bichsen bna, naad zaluutai chini aav eejeesee nuugaad suuchihsan bsan gesen, tegeed l hamag hurunguu ugch bhgui yu,, naad so zaluugiin chini eej aav ni naadahdaa avna gesen yumiig ni uguud sal gesen gesen, nuguu zaluu ni salahgui, manai ehner jiremsen ch gej ch helj uzeed diileegui gesen, ene so bayachuud ih muu humuus shig sanagdsan. ter zaluug ni nas barah uyed ni jiremsen bsan ba genetiin shokond orood huuhed ni hurtel zulbasan gesen dee, ih zovson egch ch ih setgeliin tenheetei, emneleg baiguulsan ni unen yum bilee, bi ochij l bailaa. odoo barag 30 garch bgaa baih shuu nasnii huvid ch. yamar ch bsan ih bayan bolood l uldsen ni unen gesen.

  9. Orgil says:

    emeegiinhee house-iig suugaagui hundee ogson gedeg sonin baina. bayan bailaa gehed bas udam ugsaaniihaa gal golomtiig aav eej ni medeh bailguidee. bas neg sejig torood baigaa ni AUIS chini dor hayaj 7 jil shuudee. Togoogui baij shahuu emneleg baiguulaad bayjsan yum bolood yavchihlaa hen medlee. Unen bol sain baina. Bas uhsen ch gesen hunii hairiig daaj amidrah ni chuhal. Dor hayaj MGL-ees gants onchin huuhed surgaad hoolon hurgeech gej helmeer baina. Amjilt az jargal.

  10. umbaa says:

    Solongos savangiin duuri ih izeheer iim boldiin bna humuusee

  11. Buchka says:

    Eleg hushihnee. Anagaahad surch tugshud dor hayj 6 jil shaardana , hediid n emneleg baiguulaad ovoij otsoitol n mungu hiichihvee. Zahidal bichsen baagii so-d 6-7 jil bolson gej baih ym. 26-27 toi mongol hvvhen solongost emneleg neej hul deeree bosno gedeg vlger shvv huue. Bas naiz zaluu n amerik ywahaasaa umnu bairaa hvvhnii ner deer shiljvvldeg n ch yuw dee, vhne gedgee urdchilaad medsiin baihdaa ter zaluu haha. Kannam dvvregt bair 3 terbumaas deesh baidag gej ter Mina zuv bichsen bna l da, 30 og -s deesh baidgiin, 1 og gedeg n 100 say wontoi tentsvv, 10 og n neg terbum gej bodhoor 30 og n 3terbum gesen vg. Hamgiin hyamd n l iim vnetei . Solongost bayn zaluus zunduu bii l dee, gehdee ih nariin ulsuud. Tiim ih vnetei bairaa zahiin mongol hvvhend ugnu ch gej yu baihav, ternii orond solongosiinhoo duuchin, jvjigchin geed aldartai saihan hvvhnvvddee ugwul nuguuduul n um humgui hul aldaj gerlie gej uursduu guih bailgui. Bieldeg bol saihan vlger bn

  12. zochin says:

    hooh mongol tsustai daraagiin terbumtan bichsiin bishuu! 6-7n jiliin dotor yamar ih zuil hiigee ve. huntei uerheed suugaad nogoodoh n ongorood huviin emneleg baiguulaad. hey emcheer suraad doktor hamgaalahad 6-7n jil hangaltgui l bdiim shig sanagdahiin

  13. anna says:

    Биеэ яасан ч өндөр үнээр үнэлээб дээ чааваас ккк элэг гөшлөө!

  14. KKK says:

    Ene bol uneheer ulger, Yaj ch bodson hun tiim baidaggui yum, Mongol zaluu ch baisan ijil. Hair gedeg saihan zuil ch amidral deer yum buhen oor baidag yum. Ene yostoi drama bailaa, hervee unen bol gej bodoh ch hereg baihgui ineed hureed baina naadahaaraa kino hii

  15. 미쳤나봐 says:

    드라마를 너무 많이 본거 아니야 이 미친년아

  16. lgk says:

    unen ch ym biluu ta nar yaj medej bgaa ym uneheer l sain bsan bolood l horongoo ugch suuh bodoltoi bsan bh hen ooriigoo uhne enend mongoo ogyo gj bodohov dee gehdee haramsaltai ym nas barchdag  suusan bol daan ch eej aab ni zobshoorohgui bsan bhdaa  gehde ene mongol huuhen ni goy egch bsan bhdaa tegeed l durlaa biz ih bayan bolood uldsen ym bn goy ymaa nadad heden sayiig ugchihbol mglruugaa yavj amidrah ymsan moroodhod mongo toloh bish 

  17. someone says:

    niitlel bichsen busguid az jargal husiye

  18. someone says:

    mglchuud neeree muuhai humuus shuu.bur solongoschuudaas ch doloon dor baij magadgui ene niitlel unen ch bj b.o shde ta nart l iim yum tohiolddoggui blhoor medehgui bn iimerhuu yum zunduu bdg gj bi boddog ene busguid helehed mgld irj hereggui mgl bol tgl tamiin togoo ted nar saihan amidrah zayagui humuus hort utaandaa udahgui ugaartah biz

  19. kiss says:

    Kannamiin bair 3 terbum ch bish, 30-60 terbum bdag yumaa, kkkkkkk
    hervee unen bol ene busgui ter zaluugiin tolgoig erguulsen aztai emegtei yumaa geed l bodohoos.
    ta nar solongosiin bayachuudiig medehgui bna aa.
    uuriin hurungu l bval uuriin ner deer bval terigee hend ch uguh erhtei bdag bhgui yu, hamgiin gol endee l bna. etseg eh hamaagui.

  20. 0ko says:

    Ter ehnii seegiig bichsen deegii gegch svrhii itgeed lag lag zuvluguu ugsun bn shdee kkkkk

  21. Mina says:

    Hvn bolj tursniih iim saihan uguulleg unshih udur irdeg ym baijee. Bi bas solongost amidardgiig ch heleh uu hoshin shog vzseneesee ch ilvv ineelee. Gannam-d bair ymar aimaar vnetei gej sanana. 3 terbum won-s deesh baidag baih shvv barag. Za yahav neg tolgoi n ergesen zaluu vhehdee bairaa ugdug ym baij gej bodie. Getel ter etseg eh n ymar soliorson bish yu gej 1 gadaad hvvhend ter ih munguur vnelegdeh bairaa uguh ve dee. yach ch bodson. Saihan muruuduj dee hahahahahahaha

  22. boxman says:

    shal balai yum.ene site iin admin ni ooroo iim yum zohioj bichdeg yum uu haahsaa yum esvel neg sonin vlger tavihaa boliosoi.

  23. kiss says:

    Aan bas nemeed bichhchiheye, so-toi suuj bgaa huuhnuud chini bugd dundaas doosh orlogotoitoi ni suudag yum, huuhnuudee ta nar eniig duuraiv,
    harin ene huuhnii bicheed baigaa hun ni deedsuud buyu bayachuud bna.baychuudiin huuhduud bol uuriin ner deerh hurungiig uuruu medeed l urdeg gesen. tiimees uneheer ugsun ch yum biluu yaaj medne

  24. kiss says:

    naad drama geed bgaa yum chini bas l amidralaas uudeltei shuu dee, hen ch zohiogoogui, amidral l uuruu zohioson. tiimees so drama so drama geed bitgii hutsaad bai, ta nar ch adilhan uzej bgaa da. bi l lav ih uzdeg goyo sh dee

  25. zulzaga says:

    solongos dram huniig ingej l muruuduulj tenegtuulj bgaa yumdaa bi so d nileen heden jil bolj bna chi so huntei suugaagui bhad yagaad chamd bair ene teriig ni ugdug bnaa edniih huuli changatai ugui ydaj l eej aav ni gej ulsuud baigaa sh dee yg chamd ugch haragdaach ohid huuhnuudiin tarhiig ugaahaa boliosoi nuguuduul ni ene teneg zohiold ni itgeed so huntei suuh huslen bolj ireed yah boldoo ineed hurmeer yum bicheed baigaarai medrel avgaigiin muruudul kkkkkkkkkkkkkkk

  26. baast says:

    Ta nar drama dramaa l geed negen zereg orilstgoogood bna, unen bval yaah uu?
    Esvel ta nar bugd ataarhaad bgaam uu? kkkkkkkkkk
    hunii amidraliig hun medej taahgui l baih, tasarsan huuhen bgaad negen so durlaad hamag yumaa ugusn ch yum biluu yaaj medne kkkk

  27. anonymous says:

    drama ih uzeheer ingedeg yum bna shuu humuusee!

  28. kkkkk says:

    kkkkk, so drama shig goyo bichsen bna, bolj l bna, aviyas bna shuu.

    Bicheed bgaarai, aimaar ih mnungunii ezen mini kkkk

  29. hen negen says:

    saihan zohiol bn. yag l so kino. ip gaar jini haigaad henii hen gedegiig jini zarlahaas

  30. Zaya says:

    Наад хүний чинь бичсэн үнэн байна, хэн вэ гэдгийг ч би гадарлалаа, тасархай гоё эгч бдаг юм билээ, тэр залуу нь аймаар сайн байсан юм. Баян айлын ганц хүү байсан гэсэн наад эгчид чинь асар их мөнгө үлдээгээд Америк явсан гэдэг нь үнэн. Гол учир нь ингэсэн юм байна л даа, би буруугаар ойлгоод байсан юм байна.

  31. Tøgcøø says:

    Hunii amidraliig helj medehgui ch sxan hair chamd dahij zayah baihaa..  Naiztaigaa holbogdooroi aijin_g gd za tegeed chamd az jargal husie

  32. kk says:

    Savangin duurin uzed solio tussan avgai

  33. Monroe says:

    hervee unen tuuh bol saihan l bn . hudlaa l uym shig sanagdlaadaa…

  34. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭНЭ НИЙТЛЭЛ ХУДЛАА ҮЛГЭРИЙН ЗОХИОМЖ ..ХЭЗЭЭ Ч ӨМХИЙ СОЛОНГОСУУДАД ИЙМ СЭТГЭЛ БАЙДАГГҮЙ ЮМ

  35. baldag says:

    bdag l drammiin zohiol bna enuugeer dram hiigeed yabahguiee hehehe odoo buur gadaad huniig zohioldoo oruuldag bolson bna shuu erguu dagz

  36. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    **** ӨМХИЙ ХАНХАЛСАН СОГООР ЯАДАГ ЮМ

  37. Busgui says:

    Za yostoi hudlaa oguulleg baina sod amidarch baisnii huvid helehed.Mongol huuhend so zaluu mon bair avch ognoo yostoi hudlaa

  38. momgolohin says:

    naadah chin ystoi kinon deer l bdg bh daa koread tiim saihan setgeltei zaluu bhguiee ineedtei yumaa hehe

  39. za daa says:

    kk ene nuhur eruul uu so kino uzseer baigaad balai bolchison ym uu yasan ym tenegt ni gehed uunees iluu teneg ym gej hai bain aa

  40. сс says:

    hahaha eleg hushluu, neg ih hair yrih gesen hun tegsen hernee tavan ug bicheel mungu yriad unahiin. yamrch unemshilgui amidralgui utgaggui mash muu zohiol boljee gej genen teneg bolovsrolgui shunaltai ynhan setgehuitei huuhnii muruudul bna.

  41. Bayar says:

    Одоо чи нэгэнт мундаг болцон юм чинь явж найз залуугийнхаа өшөөг авах хэрэгтэй.
    Америкт очоод найз залуугийнха эмчлүүлж байсан эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, манаач, жижүүр гээд юу л байдгийн бүгдийг нь хүйс тэмтрээд эмнэлгийг нь схатаах хэрэгтэй.

    Дараа нь найз залууг чинь аваарт ороход буруутай болон буруугүй бүх хүмүсийг олж өшөөг нь авах хэрэгтэй.

    Эцэст нь солонгост очоод та 2-ыг салгасан тэр залуугийн аав ээж 2-оос нь бас өшөөгөө авах хэрэгтэй.
    Хэзээ ч өршөөж болохгүй шүү.

  42. tanaaaI UUGEED SOLIOROOD BGA UM BE- MINI AHNI HAIR BAS GADAAD YHUN BSAN EVROP- HAIR SETGEL HIAZGAR GEJ BDAGU ZA- MUUSAIN HALAMJGUI HUITEN BUDUULEG HOLDUU GARUUDTAI BSNAAS MASH ZOOLHON HALAMJTAI SAIN ERTEI BSAN DEER ZA- TA NAR HEREE MEDEJ HUTZ ZA- MUUSAIN TENEGUUD VE!!!!!

  43. enhee says:

    sod bga chinii bair yum uu ih soino yumaa bi odoo 7jil bolj bna odoo bair bgui bna daa teneg yum bichdge ohin be so hun bolj bair avj bolno ok moroodvoo chi so hun suugagui baij bair chi nerter blgui za

  44. zz says:

    Solongos serial ih yzej sudalsan baih yag l mon doo

  45. bayar says:

    мөн мөрөөдвөө.

  46. baldan says:

    ёстой сайхан өгүүллэг байна.  хэ хэ хэ өшөө олон гоё тууж өгүүллэг бичээрэй

  47. shivree boroo says:

    arai l unemshilgui tuuh zohiojee ined hureed bn

  48. deegii. says:

    tiim shuu.hichneen mungutei bgaad jargalgui humuus zunduu bna.yamar aimar yum be.ulger shig sanagdaj bgaach unen gedegt ni itgej bnaa.gehdee odoo udii nasnii hun yum chin ireeduigee boddoo.sain hani dahiad zayah bailguidee.chi yugaarch dutahgui yum chin odoo neg gunduigui saihan mongol zaluutai suugaad olon huuhedtei bolooroi.bi l lav ih mungutei bsan bol jil bolgon huuhed turuuleel suuh bsan.bi odoo 3 huuhedteich huuhed gedeg huurhun shuu.mungu bol heregtsee ger bul ur huuhed bol amidral az jargal yum shuu.saihan hairtai uchraarai gej eruuyduu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.