Урьд нь энэ сайтаар орж хүмүүсийн бичсэнийг, бас уншигчдын зөвлөснийг уншдаг байсан. Одоо харин надад зөвлөгөө хэрэгтэй болчихлоо. Би одоо 29 настай, нөхөртэй. Бид нэг үерхэж хамт амьдраад 5 жил, гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байна. Эхний 2 жил ёстой л хүмүүсийн ярьдгаар үүлэн дунд хөвж байгаа юм шиг өнгөрсөн. 2 дахь жилийн сүүлээр нөхөр маань гадаадад суралцахаар явсан юм. Би үе үе гадаадад очиж нөхөртэйгөө хамт байдаг, эсвэл нөхөр маань хичээлийнхээ амралт бүрээр ирдэг байсан. Харин гадаадад байх сүүлийн 6 сард нь бид тасралтгүй хамт байж байгаад хагас жилийн өмнө нутагтаа бүр мөсөн ирсэн юм.
Хоёр талд байх үедээ би хэзээ ч нөхрийгөө хуурч байгаагүй, ер нь хэзээ ч өөр эр хүн рүү харж ч үзээгүй гэж болно. Нөхөр маань ч гадаадад ганцаараа байхдаа намайг хуураагүй байх гэж би өөртөө итгүүлдэг байлаа. Гадаадад хамт байхдаа нэг удаа түүний хайрцагнаас бэлгэвч гарч ирээд, харин тэр нийлдэг залуучуудын нэг нь ирэхдээ орхиод явсан гэхэд нь би “эр хүн олон сар ганцаараа яаж зүгээр байхав, сэтгэл нь хувираагүй бол дүүрч” гэж бодоод л өнгөрч байсан. Гэхдээ миний дотор хардалт арилахгүйгээр үлдсэн юм. Монголдоо бүр ирсний дараа гэр орондоо, тав тухтай, бид хоёрт мөнгө төгрөг гачигдах зүйл байхгүй сайхан л байсан. Харин нөхөр маань хувийн бизнес эрхлэхээр болж, ажил хөөцөлдлөө хүнтэй уулзлаа гэх мэтээр нэлээд их оройтдог заримдаа ч бүр үүрээр орж ирдэг боллоо. Бид хоёр хүүхэдтэй болоогүй л дээ. Тийм болохоор би гэр оронд тусалсангүй энэ тэр гэж хэл ам хийдэггүй, өөрөө ч гэсэн ажил ихтэй их оройтож харьдаг болохоор нөхрийгөө эрт ир гэдэггүй, ер нь л их хүлээцтэй байдаг юм. Харин нэг удаа нөхөр маань 3 өдөр дараалж үүрээр шахуу ирсэн юм. Тэгээд нэг гарахдаа утсаа орхиод гарсан байхад нь, ер нь шалгаж үзэхэд гэмгүй гэж бодоод утсыг нь үзтэл нэг танихгүй дугаартай харилцан мессеж бичээд, тэгэхдээ, цаад хүнээ их хүлээсэн уурласан туньсан, цаадах нь одоохон ,одоохон гээд л аргадсан байдалтай баахан мессеж байсан ба сүүлийн хариу мессеж дээрээ нөхөр маань “Ok honey I’ll be waiting” гэж бичсэн байсан.
Ийм зүйлийг нөхрийнхөө утаснаас олж харах ямар аймшигтай байсныг илэрхийлэхэд ч хэцүү байна. Тухайн үедээ би тэр утас руу нь залгаж үзэхэд эмэгтэй хүн байсан. Гэсэн ч би бас л нөхөртөө итгэхийг хүсч, тэр мессежийг нөхрөөсөө асууж хэрүүл уруул үүсгээгүй, яахав шоудаж явахдаа найзуудынх нь хэн нэг утсыг нь хэрэглэсэн байгаасай гэж өөртөө итгүүлээд тэр талаар ганц үг ч дуугараагүй өнгөрсөн. Тэгээд ч нөхөр маань уг нь мессеж бичих их дургүй, шууд залгаад л ярьдаг юм. Гэхдээ л сэтгэлд нэг сэвтэй хэвээрээ. Тэр явдлын дараахан миний төрсөн өдөр болоход нөхөр маань миний төрсөн өдрийг огт тоомсорлоогүй, ямар бэлэг авмаар байна гэхэд нь би өөрөө л мэд гэж хариулсан. Гэтэл нөхөр маань өөдөөс тэртэй тэргүй чамд зөндөө л өгдөг ш дэ гэж хэлсэн. Ер нь мөнгө төгрөг гайгүй олоод байдагтаа ч тэр үү нөхөр маань зан нь өөрчлөгдөөд л байгаа юм. Халамж талдаа угийн муу, тэрийг нь би аавыгаа дуурайсан эр хүний зан юм даа, хүүхэдтэй болоод өөрчлөгдөнө л гэж бодоод байсан. Хайр халамж үгүйлээд, бас дээрээс нь ойлгомжгүй мессежнээс болоод сэтгэлд сэвтэй хэвээр байсан болохоор би тэр үеээс утсыг нь үе үе үздэг боллоо. Гэтэл тэр удаа мессеж бичилцсэн дугаар нөхөр лүү минь “дохидог”, нөхөр маань залгаж ярьдаг болж таарлаа. Гэсэн ч би асуудал үүсгэлгүй, нөхрийгөө ажиглахаар шийдэж, мэдээгүй юм шиг л байлаа.
Гэтэл харин хэд хоногийн өмнө ялихгүй зүйлээс маргалдаж, үнэндээ хүн сонсоод шоолж инээмээр тэнэг шалтаг л даа. Машинд явж байхдаа өчүүхэн зүйлээс болж намайг загнаж хамгийн муу муухай үгээр харааж, загнасан юм. Би тэсэлгүй уурлаж машинаас бууж зам дээр үлдэхэд, хойноос залгаад “Эргэж битгий ирээрэй, тэр чигээрээ яваарай, нүдэнд бүү үзэгд… муу “п”, .. энэ тэр гээд хамаг муу үгээр хараасан. Би өдий хүртэл юуг буруу хийснээ үнэхээр ойлгохгүй байна. Би гэр орон, хоол унд гээд бүх л зүйлийг нөхрийнхөө санаанд тааруулахыг хичээдэг. Мэдлэг боловсролынхоо хэрээр нөхрийнхөө ажил төрөлд тусалдаг, хадмууддаа ч хүндэтгэлтэй ханддаг. Сексийн хувьд ч нөхрийгөө сэтгэл хангалуун байлгадаг л гэж боддог. Хардаж уурлахаар зүйл гарсан ч би нүдээр хараагүй зүйлийг асуудал болгохгүй гэж өөртөө хэлээд дуугүй өнгөрдөг. Нэг бодлын би хэтэрхий хайртайдаа болоод “буруу эрхлүүлнэ” гэдэг шиг буруу хайрласан юм болов уу. Халамжгүй, сэтгэлгүй, хааяа ч болтугай ажил ихтэй үед түрүүлж хариад хоолоо хийхгүй, би л мөнгө олдог гэх мэтээр хэлдэгт нь гомддог ч хүүхэдтэй болое, хамтдаа тэгье ингэе гээд л ярьдаг болохоор нь хайртай хэвээрээ юм байна гэж бодоод л явдаг байсан.
Нөхөр маань ер нь их өөрийнхөөрөө зүтгэдэг, хүний үг шүүмж хүлээж авах дургүй, зөрүүд гөжүүд хүн. Тэгсэн мөртлөө ядарсан зовсон хүнд их өрөвчхөн ханддаг. Эцэг эх, эгч дүү нартаа маш их халамжтай хүн л дээ. Тийм болохоор нь би ааш муутай ч гэсэн, цаанаа сайн хүн гэж бодоод л явдаг юм. Гэтэл одоо надад ингэж хандаж байгаад нь гомдоод байх юм. Үнэхээр өөр хүнтэйгээ хамт байхыг нь би нүдээр хараагүй, бас өөр эмэгтэйтэй ганц учраа л биз, дотроо надад хайртай хэвээрээ байгаа гэж бодоод дуугүй байсан ч гэсэн, ялихгүй зүйлээс намайг хөөж тууж байгааг нь бодохоор намайг хөөх шалтаг л хайж байсан юм уу гэж бодогдоод байна. Миний бодлоор бидэнд ганцхан үр хүүхэд л дутуу байсан. Гэлээ гээд надад ингэж хандаж болохгүй биз дээ. Би яасан нь дээр вэ хүмүүс ээ. эр хүн өөрчлөгддөг үү. Мөнгө олоод ирэхээрээ хувирдаг гэж үнэн юм болов уу?
38 Comments
Яагаад аливаа юм ингэж хясдаг юм бол доо. Хүүхэд хүсэхгүй байгаа хүмүүс жирэмсэлж, хүссэн хүн нь хүүхэд олж чадахгүй, нөхрөөсөө залхсан хүүхнүүдийн нөхрүүд салж чадахгүй байхад, нөхөртөө хэчнээн хайртай хүүхнүүдийн нөхөр араар нь тавьж явдаг
hehe
Gehdee buh eregteichuud l ehneriigee ynz bureer heleed bdag gsn ch hamt amidraad nasiig bardagshdee. P gj heleh naad zahiin l asuudal bh uuraa hureheer p gj heldeggui er hun mongoloos lav haigaad olohguiee
sn uu. ihenh humuus sal gej zuvlusun b. gehdee chinii zugees avaad bodhoor bas setgeld chin ih hecuu bgaa gedgiig oilgoj b, hervee minii nz zaluu iim olon jil uyerhsnii daraa nadad ingej handah yum bol yahaa ch medehgui cham shig ingej shokond oroh bsan bh. manai nz zaluu ehnii neg jildee bas uur huuhen harj shohoorhoj l yavsan, gehdee nadad barigdchihvii gehees mash ih aidag bsan, odoo bol harin yamar ch noogui bolsoon. bi chinii orond bsan bol tiim msg olj unshchaad yasan ch zugeer unguruuhgui bsan, shuud murdugch hulsluh ch yumuu esvel uuruu murddug ch yum uu shuud gazar der n bulaig n delgeh bsn bh daa. chi uuriiguu ehleed sn hundel, hezee ch bitgii huneer p gej duuduulchaad suuld n yu ch boloogui yum shig yavaarai. harin ch chi aztai b, end ih olon huuhnuud uurt tohioldson zuilsiig bichsen b, ted nartai haricuulahad chi hamaagui ert nuhriinhuu unen mun chanariig tanijee. hun yamar aranshintai bdag ter aranshingaaraa l horvoog bardag shuu ihenh n. tiimees setgelee changalaa chamaig p gej duudaj bgaa hunees sal daa, uur ch yu helehv dee, buh humuustee az jargal husii
naad zavaan zaluu chin bdag l neg uzegdel chamaig jargaahgui nuhur bn ,ta 2 ch taarahgui yum shig bn ,holdood yvdaa
oluulaa sanal bodloo soliltsox dajgui yum bna shvv te,,xvnii amidral yaag neg ongotei yum geeeech.naad asuudal chin nadad bas tiulgarsan yum.bi nz busguiteigee taniltsaad 7 jil bolj bna,bas l yugaar ch dutaxgui saixan amidarj bsan.uerxeed 2 jil bolj btal nz maani gadaadad surxaar bolloo.bi ch xvleene gedgee xellee.,uchir n bi mobgoldoo biznes erxelj exelj bsan yum,teriigee xayaad yawaltai bish. 2 tald bx unexeer xetsvv ,,bie xol bol setgel xol gej vnen yum bilee.surxad n bi unexeer tusalj demjij bvx zuilee zoriulsan.setgel sanaa,ed mongoor dutaagaagui gej xelj bno.amidral urgeljleed l bla………….surguulia togsood irlee de.xvnii zan ash xuwirdag yum bilee.ireed l manai xvn gertee togtoxoo bolison.nzuuudtaiga uulzaj bna ene ter geel.shono orj irne,za yawalgui yaxaw,udalgui bolichix bx gej bdson chini bvr doloon dor shvv.ogloo orj irne,yaw iiw gexeer yu ch dagraxgui….bi ch dugaraxgui bj xeseg vzsen.demiii ooriigoo zowooxiin nemer,negiigee xvleeej gertee suux shig xetsuu yum bdgui yum bilee.XVN JARGAL DAADGUI ZOWLON DAADAG gej yax argagui vnen.bi tuuniigee yugaar ch tutaagagui.ed mongo xair xalamj geed l..ogloo serxed n tsaig n orond n awchirj ogdogl blaa shd..xeterxii neggiigee tegj shutex xereggui yum bna lee..xair daaxgui bolxoor xeseg xol bj vzie gej bdood xoldson yum,xol bsan ch deer yum bilee.yawj bgad yumiig oilgodog yum bga biz,,ergeed chinii araas eotoi guij guwishaad irdeg yum bilee.ter ued daaanch xvnii setgeld yugaarch xusaad arilaxgui xar tolbo uldchixdeg yum bna lee,nadad mash xetsuu bsan,gesen bi ooriigoo tuundee bugdiig sain oilguulaad 2 tiish bolson do..odoo ch minii araas bainga zalgadag yum.daaanch bi axij ooriigoo zowoomoorgui bna ….
xarin chamd gej xelxed xoldson n deer ,deer bichsen bsan monroe gej bvsgui ix zow zuitei yum bichsen bna lee.anxnaasaa xair xalamjgui xvn bol yaj ch oroldood nemergui.xvvxed garaad ch nemergui de.ooriigoo xuchtei bolgo,sur xogj,,,,changa bia za..
xorwoo ertontsooor duuren sain xvn bga shde,chinii noxoroos chin xed daxin ilvv n ch bii.xamgiin gol zuil gewel chi ooriigoo gesen xvniig ol,ter xvnee xarin unencheer xairla..mongo togrog bol bolnooo za,,,xamt neg zuiliin toloo yawaxaar asuudal baga tulgarna za..yamar ch asuudalgui amidral gej xaa ch ugui shdee,bayan ch bai yaduu ch bai…………eruul saruul bnambvx zuil saixan bolnooo .uragshaa …………………………..
sain uu? chi ih tenheetei busgui um. bi er hun l dee gehdee durgui hurchlee. Gants neg bol bas yahav gehsen. arai davarsan novsh bna daa. Monroe iin setgegdel ih taalagdlaa. Huuhudgui baigaa deereee salsan ni deer gee. chi goyo amidarnaa hu. amjilt husii.
Эргэж битгий ирээрэй, тэр чигээрээ яваарай, нүдэнд бүү үзэгд… муу “п” Ингэж хэлж байгаа бол хэцүү дээ. esui888-тай санал нэг байна. Чи хажууд нь байгаад л байвал чиний сайхан сэтгэлийг мэдэж мэдэрч чадахгүй зугаа цэнгэлээ хөөгөөд чамайг байхгүй үед ямар хэрэгтэй ямар чухал хүн байсныг мэдрэх байх. Гэхдээ иймэрхүү нөхдүүд салж чадахгүй уйлаад л ирэх байх даа
hey naizaa ene udriin mend!!!
Gantshan zuvulguu bol ergelt butsaltgui sal!!!! dunguj amidral ehelj baihad ingj huuhen shuuhan erguulj haraaj zuhej bgaa bol tsaashdaa uneheer butehgui, ulam daamjranaaa. Huuhedgui yum bol erthen salsan ni deer shuu!!! dunguj 29nas, tsana chini uchnuun saihan ireedui, amar amgalan amidral sain saihan humuus baina, uuriiguu bod busgui mini!!! amjilt husey!!!
Шууд салаад явах гэхээр зүрх хүрэхгүй, сайн сайхан байсан үеүүд бодогдоод, эвлэрээд амьдрая гэхээр өмнөх шигээ сайхан байж чадах үгүйгээ мэдэхгүй юм. Ийм үед хүний оюун ухаан ч зогсчихдог юм шиг байна. Дээр сэтгэгдэл бичсэн эмэгтэйчүүд шиг хүүхэд гаргасан хойноо зодуулаад, эсвэл улаан цайм бүр цайраад хүнтэй явалдаад байгаа юм байхгүй ч гэсэн, цаанаа л нэг хөндий, хүндлэхээ больсон ч юм шиг, үнэхээр ойлголцохгүй бол нээрээ л эртхэн дээрээ салсан нь дээр ч юм шиг. Сэтгэл дотор эргэлзээ, найдвар, итгэл алдралт бүгд л яг тэнцүү байх шиг.
sain uu ene sitiig unshaad zondoo udaj bna.bi 25-tai nohortei huuhed mani 1oitoi.bi nuhurteigee ih olon jil naizalj bj ger bul bolsiin ghdee ter hunee sain taniaku bololtoi.gerleheesee omno 1 2 ohiduudtai uulzaj l bsan.manai nuhur huduu ajillaj bi ch gsen ubd ajilladag bailaa.turuu jil namaig jiremsen bhad nadaas nuutsaar ubt irsen bsan.utas ruu ni zalgahaar avahku mayaglaad bhaar ni bi eldeveer ni heleed sms bichij orhiloo.oroi gertee ch irsengui harin shono untaj bsan chin private number-s neg huuhen zalgaad hen be?hunii nuhurruu yugaa bicheed bgam gd yarij bna.theer ni bi ch mochoogui ogolgui herelded tasalsan.ter uyd nuhruu arai chdee gd uilj garsan.tgd uuramdaa nihriihuu utas ruu zalgahad ter huuhen avdag bna sh dee nuhurteigee yari gsen yariad chi yah gd zalgaad bgan chinii huuhedtei bolson chin hudlaa biz dee gd namaig eldeveer hellee.ogloo ni ajilaa ochson ch shoniin yum bodogdood yu ch hiij chadsanku shuud l darhan yavlaa.tgd 22.n tovchoo garch yavsan chin manai nuhur mashindaa neg huuhentei yavj bhiig nudeere harlaa.darhand ireed geriinhend ch hellee nuhurtuu ch helsen chin dahij tegehkuee gd guilaa.hairtai bsan bolohoor uuchlahaar bolson.bi ch ub yavj manai nuhur nogoo huuhenteigee uulzaad bsan.bi ch ajlaasaa jiremsenii amralt avch hamtdaa amidarlaa.tgj btal huurthun huu torj neg hesegtee jargaltai blaa.tursunuus hoish manai nuhur 3 ni ch huuhentei uulzaj namaig zovooj bna.bi huuhdee harj geriin ajliig buhniig amjuulj bhad gants tuslahkum bj setgeleer unagaad bhiin odoo everyday hereldej namaig eldevbeer heleed bhiin bi ch gants huugee bodood hamt bgad bna.bi ch oort ni hunii zaluu nas tsag hugatsaa baralgui yavuul gheer ugui gd bhiin odoo yahuu nadad tuslaach
za manai mongol erchuudiin niitleg jishee ene bn daa. gehdee buh eregtei hun gej heleegui shu. negent nuhriin chin bie setgel chamaas holdson bn. ur huuhedtei boloogui yum chin salsan n dr bh. iim hun zasarna gj er n bhgui de. heseg haraad sain yariltsah heregtei. tgd ch barag nemergui oilgohgui hun shig l sanagdlaa. chi ih huleetstei uhaalag busgui bn. chamaig saihan hairlah sain erchuud zondoo bga shu. az jargal husey!
monroe esui888 2 barag roman bichsen bna sain unsh kkk
энэ бичлэгийг уншиж зөвлөгөө өгсөн хүмүүст баярлалаа. Ер нь эмэгтэй хүн хайр халамжаа ил гаргах дэмий юм байна. Юутай ч нөхрийгөө муу хүн гэж хэлж чадахгүй нь. Хэн хэн нь хүлээцтэй хүндэтгэлтэй байж л чадсангүй. Ганц бие, эсвэл шинэхэн гэр бүл болсон, үүнийг уншиж байгаа хүмүүст хэлэхэд анхнаасаа бие биенээ хүндэтгэж, хүлээцтэй байж, нэгнийхээ сэтгэлд арилахгүй үлдэх муу үг, муу зүйлийг бүү хийгээрэй л гэж захия.
naadah chin manai ehnii nuhriin uruusun dugui bna.zasrahguiee bur l davardagiin.odoohondoo chamd gar hureegui bnauu.udahgui hurne.manai huuchin nuhhur bas yuchgui guilgachin nadtai suuchaad neg gazariin nyagtlan hiij jaal yum hulgailj 2 uruu bair avchihaad l tegeed l bur denduu uurchlugdsun.yamar amitan nadtai suuj minii etseg ehiin buynaar ajiltai bolj uuriihuu ugiin hulgaich zandaa ovoo yumtai bolsondoo buur gaarch ugsun.gantshan namaig p ene gehgui geriihenruu mini hurtel olon yum hutsdag bolson.huuhedtei bsanch zasraaguiee.buur l davardagiin.gertee ireel neeh ih mungu oldog ajil hiideg hun geel gedesee elj hevtchine.bas ih shoudana.songtuu ircheed zodno.namaig salaad yavsanii daraa buur tsagaandaa garaad buudaliin umnu tsaaj nutsgen naizuudiig maani tataj changaagaad zogsoj bsan.naaduul chin yum uzeegui hunii zan gargaj bgaan.yuchgui bsan humuus jaahan yum olohooroo bur hunee bdagiin.huuhedgui deer sal sal naadhaasaa.nas chin gaigui l yum bna.dahiad sain hani taarna.gehdee iim yumnuud salj chaddagguinmduu.manai huuchin nuhur namaig jil guisan.uilj duulaal uurlaal surduuleel jil yavsandaa.gedee chi hatuu bval salchnuu.yahav nuguu hamag yumiig ni hiideg bool ni bhgui bolchihoor gent uhaan ordogiin blgui.odoonii nuhruu bol estoi chamgalan shuudee.dahij l tegj er hund darlagdaj amidrahgui.ehnees jaahan daraad ughud erchuud bol hul door guidegiimduu.cekcdee sain bhad muusain erchuudiig bol dooroo oruulj chaddag l yum.
Манай хүн яг чам шиг гэхдээ бид 2 олон жил Гадаадад сурч байгаад Монголдоо ирж гэрлэсэн
Тэгээд эхний 2 жил үлгэрийн юм шиг санагддаг байлаа хайранд умбаад л нисээд л гэсэн чин
Эмэгтэй хүн бас хэтэрхий их хайрлах дэмий юм бна Оройтож ирэх нь ихсээд л утсаа авахгүй мэссэж бичихээр хариу байхгү Завгүй байна хуралтай бн хүмүүс хажууд байна ажилтай байна шд гээд л Ийш тийшээ тийм ч ажлаар ийм ч хурлаар явлаа гээд л Тэгээд валетины баяраар бие биеэндээ ямар бэлэг өгөх үү гэж ярьж байх үед Манай хүн iphone4 авмаар байнаа гээд л хүн болгон бариад байна Чи ч бас авчих 2лаа барья гэхэд би инээгээд л за тэрийг барисан бариагүй хүн болчихгүй шд гээд тоогоогүй оронд нь хөөрхөн унтлагын хувцас авч өгсийн Гэтэл уурлаад ундууцаад л хэд хоногийн дараа iphone4 бариад ороод ирдэг юм байна Чи яасан авсымуу хань нь аваад өгдөг байж дэ гээд өхөөрдөөд хэлээд үнссэн чинь хүн авч өгсийн гэж уурладаг байна шд. Тэхээр нь хэ хэ iphone4 зэргийн ийм жижиг утас хэнээр авхуулдын өөрөө л худалдаад авчихгүй дэ гэсэн чин Аймар ууртайгаар миний төлөө авч өгсийн үнэ нь хамаагүй мэдүү гээд орилдог байна шд Тэгээд асуусан чинь ажил хэргийн холбоотой нэг эгч авч өгсийн гэнээ хэ хэ Тэр үед юм бодолгүй инээгээд л өнгөрсөн Тэр үеэс хойш л зан ааш нь хувираад л энд тэндэхийн диско баараар хэсэх нь болж зээлийн картны тооцоонууд нь дандаа л шоуны төлбөрүүд Би гайхаад чи чинь иймэрхүү газраар явах дургүй юм бишүү Тэгсэн орилоод л чи миний хаагуур юу хийж явахыг заах гээд байгаамуу чам шиг ямар ярвайгаад явж байдаг биш Эмэгтэй хүн байж өөртөө үнэтэй аятайхан брэндийн хувцас гоёж сураач энгэр амаа задгайлсан хувцас өмсч эмэгтэйлэг байгаач гэдэг байна шүү Өмнө Манай хүн тийм хувцас өмссөн хүүхнүүдийг хараад л инээдэг байсын толгойдоо юмгүй хоосон толгойтой мэдлэггүй юмнууд гээд үглэдэг байсан хүн гэнэт ингэж өөрчлөгддөг байна шд Гэтэл шөнө дөлөөр утас нь дуугарахад уурлаж унтууцаж хэзээ ч утасаа авдаггүй байсан Нөхөр маань хувцасаа өмсөөд л огло харайгаад л босоод явдаг болов. Ийм утгагүй зүйл их олон үргэжлээд Саяхан миний аавын дэргэд ажилдаг нэг эгч маань тэрнийг нэг компаний захирал хүүхэнтэй байнга энд тэнд үзэгдээд байна Ажлын гэхээс илүүтэйгээр Амраг юм шиг харагдах юм шиг Чи нэг анхаараач гэж хэлэхэд инээгээд юу гэж дээ манай хүн ухамсартай хариуцлагатай хүн гээд тоогоогүй юм Гэтэл 3 өдөр сураггүй нөхөр маань Миний аавын бэлэглэсэн зуслангийн байшинд Шарлайсан халтар 34тэй хүүхэнтэй заваарч байгаад баригдсан даа. Сүүлд нь сонсоод байхад Ажил хэргийн шугамаар танилцаад манай хүний тархи толгойг нь эргүүлсэн юм билээ iphone4-г тэр хүүхэн хүртэл авч өгсөн юм билээ Фээс бүүк-д орж ирээд намайг баахан доромжилоод гарсан Гэтэл тэр хүүхний зургуудыг харахад Бөөн бааранд л үнсэж үнгэлдсэн нүүр амаа гоёж гоодсон хэдэн хүүхнүүдтэй авхуулсан зургууд. Өөрийнхөө зургийг өөрөө гар утсаараа хэд ч дарж өөрийгөө авсан юм бүү мэд Тэгээд л нөгөө хэдэн найзууд нь Сээкси байна халуухан байна ч гэх шиг. Энгийн даруу эрхэмсэг байдал эмэгтэй хүнийг чимдэг болхоос Хөхөө гаргасан архи ууж байгаа зураг тамхи татсан зургууд тэгээд тийм дэгжин байдаг юм уу Хэнд өөрийгөө ийм хоосон толгойтой гэдгээ гайхуулаад байгаа юм бэ?
Ийм хүүхнүүд Монголд их олон харагдах юмаа Тэгээд зүгээр суухгүй яах гэж мөрөөрөө энгийн байгаа миний амьдралд дайрч давшилдаг байнаа?
Сүүлдээ аргаа бараад Би тэр хүүхнийг блоклосон. Нөхрөөсөө салсан нөхрөө хөөгөөд явуулсан Уйлсан гутарсан
Хуучин нөхөр маань нөгөө хүүхнээсээ салчихсан Би хэзээ ч тийм хүүхэнтэй таарч тохирохгүй юм байна лээ Чам шиг түшигтэй халамжтай ухаантай бүсгүйг би хаанаас ч олж чадахгүй гээд өвдөг сөхрөөд уйлж байсан мөч хааяа санаанд буудаг юм. Тэр үед Би хохьчино Бүх зүйлс дууссан дэндүү хожимдсон Одоо байгаа эр хүнээ би хайрлаад үр хүүхдээ гаргаад сайн сайхан амьдармаар байна Чи холдоод өг л гэж хэлсэн дээ Зальтай муухай шоучин худлаа брэнд ярисан хулхины хоосон толгойтой хүүхнүүдээс нөхрүүдээ хол байлгаарай хүүхнүүдээ Ийм муухай юмнууд хүний амьдрал сүйрүүлдэг юм байна шүү
Тэгэхээр чи Нөхрөө орхи Чамайг мэдрэхгүй байна Чамайг хүндлэхгүй байна
Өөрөө өөрийгөө үнэлж хайрлаж сур Чи өөрөө үнэлж хайрлаж сурвал хэн чамайг ойлгож хайрлаж чадах зиндааны хүн зөндөө бий Монгол залуучуудын ийм залуус зөндөө байгаа шүү
hol bgaad toohgui bdliig uzuulee hachin tsrailaad butsaad guinaa chamaig
zasrahgvi dee iim yumnuudiin boow ni tasraad unaasai vhej dald orwol taarna oodgvi gichiinvvd ni ch bas saltai nogoorch vhwel taarna daa nadad ch iim zvil tolhioldson gehdee l muu pizdag golog bolgoh heregtei manai nohor doo hvvhdee haraad gertee harin bi ajildaa ywaad NuA taigaa uulzaad l amjuulj bn hariug ni barih l heregtei tegj baij l hvn gedeg chini amardag yum bn bi muu nowshoos salah beltgelee hiij bgaa bvh ed horongoo ooriihoo geriihen deer shiljvvleed duusaj bn odoo shvvheer orood unasan ymbii mashin omsson huwtsastai anh ymar irsen yg ter chigeer ni ywuulna hvvhdee harin bi ooroo awna bairaa zaraad shine bair awnaa zahialgaa ch ogson muu pizdanuudiig ingeh l heregtei geriin tejeewer nohoinuud
Chi uuruu het ih sanaa tavidag ym bainaa,dotroo l hairla tegeed l yvaad uzeh ymdaa ,odoo sallaa geed l yv tegeed l 1 irvel ni huleej buu av,daraa ni yahiig uuruu med ,amidral gedeg chini bogino shuu dee,ter bolgon sanaa niilsen hun gej hovor shuu dee!
zasrana gej naidaad huleeh hereggui ee. zasrahgui er hun tegeed yvaa bol zond ni orhi ugui bol chi l zovno huuhed gargaaguideeree uur yum bod oo. hunii erhend jargahaar ooriin erhend zov zovoh ni ch yu yum be uuriihooroo amidar aimhai baij bolohgui . zorigtoi bai. odoo 29 nas tiim hogshin nasand orohoo bolison tsag harin yag odoo hutei suuj huuhed gargah tsag . gjhdee naad zaluu shoigee hun bish shuu. zondoo sain zaluchuud baidag yum . amjilt
iim zoblontoi humuus hetsuu salsan ni deer harin daraagiinhaa nohriig ehnees ni sain bari haaya odor uulzaj sex hiih hamtragch haij bn Sodoo_280@yahoo.com orood ir
hi chi salmaargui bga bol neg heseg uuriigni toohgui haychuul yasiin.tegeed bas naiz ohiduudtaigaa uulzaj uuriigee setgel sanaagaaraa uudrug goy saihan gedgee medreh heregtei .monroe ih tevcheertei busgui bna gehdee tiim nuhurtei bsanaas bhgui bsan ni der tiim bizdee tegj amidralaa urj bhaar huuhedteigee setgel amar bsan ni deer shdee.amjilt husie chamd uur zunduu saihan zaluus garch irne itgeerei…hairtai huniihee bool ni bolj yvsanaas hairgui huniihee hatan ni bai gede bizdee kk
say americad neg surguuli sudalgaa hiisen. ger bul yagaad saldag shaltgaaniig oloh geed. tegeed salsan hichneen ch bilee, nileed heden myngan hun sudalgaand oruulaad, bas salaagui baigaa ger buluudiig oruulaad iim dugnelt garchee. Humuus ihewchlen ger bul mongonoos bolj saldag gej boddog bolowch unen heregtei hair setgel horsnoos boldog gej garsan bna. hicheen mongogui, eswel mongotei, mongonii problemtei, eswel oor busad hamaatan sadan, ur huuhed geed boon heruul gert baidag bolowch yaj iigeel ger bul heweeree baidag uchir n ted neg negendee geh hair n heweer uchiraas. harin ter salsan humuusiin hair n horson uchiraas zam zamaa hoohoos oor argaguid hurdeg baina. teged mon ter hair geech n her udaan urgeljildegiig bas sudlahad er n strong hair 2-8 jil orshin togtdog yum bna. 8 jil boloh n tiim ch amar bish. dundjaar 4 gej uzdeg. harin tsaashda yahwe, hair limittei yum bol? tegeheer hosuud oorsdoo bainga oodrog shiniig sanaachilj bas bi binee hundleh oilgoh, bas neg negendee mash ih dassan n ger buliig ih udaan bailgaj chaddag yum bna. ene n zarimdaa unalt, ogsolt geed ynz buriin ue shat baih bolowch teriig oorsdiin setgel, urid n buteesen ter ih hairaaraa dawan tuuldag. tiimees ch heseg ger bul udaan orshin togtdog yum bna.
Үхсэн баас хэзээ ч дуусахгүй мөнгө олж байгаам шиг ийм тэнэг юмнууд Монголоор нэг байна . Худлаа нэг хурган баячууд чааваас даа…
бүсгүй минь чи харин үр хүүхэдтэй болоогүй дээрээ хүний чанарыг таньсандаа баярла ийм юмнууд өөдөлдөггүй юм. Хэдэн халтар цаас олчоод баялагийн эзэн шиг зан гаргадаг л юм. Би ч гэсэн яаг ийм нэг юмта учирч л байсан юм эцэст нь гуйлгачин болчоод бас гуйгаад ирдэг юм хэхэ, сэтгэлийн тэнхээтэй байгаарай тэгээд хүлээсэн хайр минь гэж харамсалгүйгээр шууд сал.
Mungund bishee bi ch gesen ingesen chamd hairgui l bolson gesen ug bi bas yag cham shig bsn bas l yu n bolohgui bna geel bsn gehdee buruu chamd bish ter yvdaltai zavaan ymnuudad l bgaan zugeer l chi buruu chamd hani bolohgui mu hun l songoson gesen ug. neeree yag huntei bolohoro oroitood l bayar ene ter toohgui yag l nad shig ymaa chi harin chi azaar huuhedgui ymaa bi huuhdee avaad l salsan iim uudgui hun chanargui ymnuudiig bitgi bod bitgi shanal zuger l chamd hani bolohgui hun
Edgeeres awaxin awaad xeregguigin xayaara ene site-r amidarlaa shiidex xereg vgvi!
xuuxed gargaad xeregguishuu.saixan bolno gj xudlaa.bi 4n sartai xuuxdee xaraad shanalaad l suuj bna.
monroe-n zuvluguug dagaarai, salaarai, uur saihan zaluu hairlah gd huleej bga shuu
Monroegoor baharhaj bn!
monroe chinii bichseniig unshaad neg l sonin baharhah setgel torood buhniig chadah yum shig sanagdchihlaa.oilgomjtoi tsegtstei goe bichsen bna.chi chadsan bna ……deerh busguid chi ch bas chadnaa monroe shig bgarai gj husye
Yasan muuhai ym be. Jinhene er hun bish l bn da. Er hun shig shuluun zan gargana bizdee. Hudal heruul guij haraaj zuheed bhdaa yadag bnaa. Salaad chamaig hairlah shan zaluutai uchirch setgel amar amidarsan ni deeree. Naad hun chin odoo bur l chamaig deerelheh ym shig sanagchihlaa.
tuulai zow helj bn. huuhedgui ued mongo olhooroo hurdan huwirdag ym. bi chamtai nas chatsuu er ni oirltsoo amidral uzsiin bn salsanldaa. gehdee araich haraalguulj baigaaguiee. sal sal setgel ni horson bn ergej saihan bolno gdgt naidaj ooriigoo zowoogood heregguiee.
za yag manai nuhur mon bndaa hehehe.. yag ijilhen uym horvood iim adilhan humuus gej bas baidagaa… za tegeed ur huuhedgui bolohoor ingeed bgaan bolovuu gej bdohoor uguiee huuhed gargaad uguhuur ulam l tenedeg boldiimdaa ,, ene estoi unen shuu, ulam ih tenene hudlaa helne halaasnaas n belgevch garch irne, mashin dotor n ch baidag uym shuuu,, suuldee ulaan tsaimdaa gardiinmdaa ,, chamaig huuhdee haraad shanalaad untaj chadahgui bj bhad chin ogloo n uy ch boloogui uym shig orj irne… baidal ulam l hetsuudne tegeed saldiimdaa. chamd harin davuu tal bn huuhed bitgii gargaarai GUIJ BN,, hezee ch zasrahgui,, manai nohor zambaraagui ih mongo oldog bsan tegeed estoi huuhendej ogno dooo,,, ulam l aash zan n evdreed bdgiin AARHAAD… ulam l hunee baidgiin.arhi uudag bolno karaoke night clubiin manaach bolno bas buudliin.. ovchin tusch irne zavaarch ugnoo… namaig bas cham shig zam deer hayaj bsan.. daraa n huuhedtei mini hayaj bsan shuu… zasardaggui uym ,yamar ch l bsan huuhed gargaad zasna gej hezee ch bitgii goridooroi hudlaa baidgiin shuu.. odoo naadah chin huuhentei hamt honood zondoo barigdana, barigdsaar bgad suuldee dojrood toohoo bolidiin. chi haana honood ireve geheer haana honoson n oilgomjtoi bizdee gej hariuldag boldiimda. ter ued ter huniig almaar sanagdaj uhtel uzzzzzzzzzen yaddiin. odoo naad teneg mal chin ulam hund gar bolnodoo…za tegeed oorteigee ijilhen zolbin naizuudtai boldiin yag ijilhen…. chi nad shig setgeliin tenheetei busgui bol salj chadah heregteideee… iim uymnuud hani boldogguimoo. bi gadaadad barag l Harvard togsood irsen nad shig bolovsroltoi hun mongold bhgui za tegeed heden tsaas olood ireheeree nad shig bayan hun bhgui muusain guilgachid geel eheldiimdaaaa,,, anh uy ch gui oroo guilgachin baisnaa martdiin.. kino shig kino shig uym hiij ehelne shuu setgele erthen beldeerei.. iim zan gargaad bval toohgui haya,, bi zuger l toohgui hayachihsan huuhdee avaad l salsan,, tegeheer estoi shalnii alchuur boldiimdaaa.. banzal nohriig diileh sain arga bol toohgui hayah , doo chi hezee ch terenluu bitgii yari , terniig yarihaar hezee ch bitgii haana bgaag n asuu , teriig hen ch bish bolson gedgiig n oilguul. yanhandaad yavbal shudee zuugaad teseed ongor neg ch yarij zalgaj bolohgui shuu? neg ch udaa utsiig n bitgii shalga zugeer l toohgui haya, ooroo oorinhoo uymiig hii goe tur, hoorhon bol medleg bolovsroloo deeshluul goe surguulid dahiad orson ch yadgiin ooriigoo ilt anhaaraad ehel tegeheer tsaadah chin shees n goojno,.. ichihgui sogtohooroo chi namaig toohoo bolison yamar zaluutai yavaad bgaaiin ene ter gene. tegehed n godroitoj unamar jintehihen heden ug beld za uy!!! body-d yav manai nohor namaig body-d yavsan chin uheh shahsan body-iin zaluuchuudtai uulzaj bgaa geed hardaad ineedtei,,, bie goe hogjood ireheer naad teneg zaluu chin chatsga aldana za uy? goe goe saihan humuustei uulz, naizuudtaigaa hogjild, zaaval zaluu ene tertei uulzah albagui shdee,, ooriigoo jargaltai saihan bailga,, huuhnuud ene horvoo deer nohroo togtooh gej l torson uym shig bdag ugui shdeee ugui bhgui uy nohor gesen zolbin nohoinoos iluu saihan aj jargal belegledeg mash olon zuil amidrald bdag bhgui uydaaaa. ser ldeeee,,,, uyaraad uuchilval yag 2 sar l tomootoi baidgiin tegeed l ajildaa garnadaaaa… naadahiig chin huuhnuud bas zugeer bailgahgui bgaa naadah chin gereesee garaad neeh bayan hunii durd toglood tenegtej ogch bgaashdee? tegeed nogoo yanhanuud n mongo salgah geed zuuraldaj ogno kkk ineedtei za uy? hamt bj bhad msg bicheed duudaad bdag geed boddoo.. bi buur suuldee za chi yav yav buur zovchloo yanhan deeree och geed yavuuldag bsan.. uy gej tiim uym badgii geed terenluugee yavdag bhgui uy… butehguiee iim uynuud…. zorigtoi salah l heregteidee, harin yagaad zalj bgaa yagaad iim bdald hursniig n oort n helj oilguulval sain.. ug n yanhandaj bhad n barih heregtei bndaa, bi yag oron dotor n barij bsan tegeed salahdaa jinhene 5-0 dood garsan daa. odoo ter minii omno yamar ch nuurgui bolson kkkk. bi odoo saihan bn, amidraliig ooroo harj chaddag bolsondooo…..
sain bnuu?.chi ih tevcheertei huleetstei busgui yum.. er hun huuhedtei bolvol shal oor boldog yum shigee tanai ger buld huuhed dutaj bna..Huuhed gedeg chin amidraliig ih sonirholtoi bolgodog yum sh de..nohor chin huuhdee haraad shal oor bolnoo..ta 2 huuhedtei bolvol nohoriin chin zan aash oorchlogdoh bhaa..tuunees ta 2iin amidral yadagtaa tultlaa hetsuudeed salahaas oor argagguid hursen yum alga bna..ugaasaa suugaad dongoj 4 jil bolj bgaa biz de..uerheed udaagui bie binee tanij chadaagui suusan bolohoor odoo bie binee tanij ehelj bgaa..zaluu ger buld iimerhuu bie bienee oilgoltsohgui joohon asuudluud zondool gardag..ter burd yariltsaad oilgoltsoh heregtei..er ni zaluu ger buld suugaad udaagui bhad bie bienee oilgohgui ue bdag gej boddog yum..ter uee davaad huuhedtei bolood amidral tsetsegleed irehed amidral shal oor az jargaltai boldog gej boddog …tiimees chi nohorteigoo sain oilgoltsoj yariltsaj evlerehl heregtei..medeej huuhedtei bolohgui bh shaltgaan bgaal bh tanai ger bul…yamarch bsan erthen huuhedtei bol gej zovolmoor bna..ter tsagt tanai ger bul az jargaltai saihan ger bul bolnoo..tanai ger buld az jargal husie..amjilt
naad huniihee jinhene mun chanariig olj har huuhed shuuhad gargaj hunii huvi zayagaar toglood yahav shudarga yariltsaad amidrah vguigee shiidehgui yu chamaig hairlah hvn tvm tvjignej bum bujignasan ertuntsud baij l baigaA
Manai nohor mongo ih oldoggui tsalingaaraa l bsan kk. Gehdee msg utasnii huwid adilhan yum bn. Ih jijig zuil deerees oo haij heruul hiodeg bolson. Etsest n nad shig hereggui hin bhgui geed ter bid 3g hayad yawsan. Mongondoo gol bish bha. Nohriin chin setgel oor hund aldarsan l bol uhaangui er hun bol butsaj zasrahgui de. Chi uchiraa oloh geed uz bolohgui bol huuhedgui deeree 2 tiim bolson n deer bj magadgui yum.
yer ni bol tiim xun bna shu dee… er xun geed bugdiig neg xairtsgand xiix geed yaxvdee. asuudliig ni xyalbarchilj l oilgox geed bna daa… tanai nuxur neg tiim ni baij magadgui.
Er ch geltgui er ni yamarch hun mungu ih olood ireheeree zan ni uurchlugddug yum. Minii bodloor chi salsan ni deer bhaa, negent taarch tohirohgui, chamaig ingej haraaj bga bol zasrahgui l bolov uu. Chi denduu ih huluutstei handsan yum shig sanagdlaa. Yamarch bsan uurt ni uur huuhentei bolsnyg ni medsen (sanhuugiin tuslaltsaa avdag joohon ohin l bga) gedgee heleed salaad yav. Chamd uneheer hairtai bol ergeed chamaig guina, heseg salaad uz. Chamaig ingeed duugui bgaad bhaar ene muu haashaa yavdiin gej bodoj bga, oligoihon shig changa dugarah heregtei. Good Luck.