Нөхрийгөө гэрийнхээ ажилд туслуулъя гэвэл

– Хамгийн энгийн зүйлээс эхлэх нь зүйтэй. Тухайлбал амралтын өдөр өглөөний цай бэлтгэх, хүүхдээ салхинд гаргах, гэрийн эвдэрсэн эд хогшлыг засч янзлах гэх мэт. Харин зуслангийн байшин өөрөө барих ч юм уу, гэр орон цэвэрлэх ажлыг ганцаараа хий гэх мэтийн гэнэтийн даалгаварыг өгч болохгүй. Учир нь бага зэрэг дургүйцлийг нь хүргэж мэдэх юм.

– Хайртыгаа ямар хугацаанд гэрийн ажилд оролцуулах талаар бодож үзэх хэрэгтэй. 

– Хэрэв хайрт чинь гэртээ юм хийдэггүй бол түүнийг ерөөсөө огт юу ч хийж чаддаггүй юм байна гэж бодож болохгүй.

– Долоо хоногийн аль нэг өдөр нэн ялангуяа амралтын өдрүүдэд гэрийнхээ хүнсний зүйлийг цуглуулах ч юм уу аль эсвэл хаа нэг тийшээ хүүхдүүдээ салхинд авч гарах талаар санал болго.

– Түүний хийж чаддаг, түүнд тохирсон ажлыг нь хийхийг санал болгоорой. Тухайлбал, юм засаж янзлахдаа сайн бол эвдэрсэн эд хогшлыг засуулах, ямар нэгэн спортын төрлөөр хичээллэдэг бол хүүхдүүдтэйгээ хамт тэр спортоороо хичээллэх, хоол хийх дуртай бол хоол хийлгэх, дэлгүүр хэсэх дуртай бол гэрийнхээ хэрэгцээнийхээ юмыг цуглуулах, сайн байсан хичээлээ хүүхэддээ зааж, ойлгуулж өгөх гэх мэтээр хийх ажлыг нь зааж өгөх.

– Хийсэн ажлынх нь төлөө магтаалын үг хэлж урамшуулж байх.

– Өөрөөр нь ажлыг хийлгэж сурах. Харин үргэлж хажууд нь зааж, зааварчилгаа өгч үглээд байх юм бол дургүй нь хүрч, залхаж мэдэх юм шүү.

– Найз нөхдийнх нь дэргэд түүний амьдралын сайн хийж чаддаг зүйлийг нь магтаж хэлж байхад зүгээр.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.