30-тай Бүсгүйн бичлэгээс орчин цагийн 2 нүүртэй Монгол эмэгтэйчүүдийн сонгодог төрх нэвт харагдаж байна. Яагаад гэвэл:
1. “”” Эмэгтэй хүн эрийн боол гэрийн зарц биш ш дээ. Угаалгын машин аваад өгөх нь яасан юм бэ??? Тэгвэл чамаар байтугай ээжээр чинь шургаа хийлгэхгүйхэн шиг угаагаад тавих байсан биз. Ер нь манай Монгол эрчүүд их дээрэлхүү ш дээ,гениндээ тийм заваан суулгацан дээрэлхүү зантай төрдөг юм уу хаашаа юм ??? Эхнэр авбал цэвэрлэгч,хувцас угаагч,хүүхэд тээж төрүүлэгч,тогооч,гээд л…өөрсдөө ч амьдралдаа хийж үзээгүй нэргүй гэрийн ажлаа тохчихно “””
За тэгхээр энэ эмэгтэй гарийн ажил хийхээс, мөн түүнчлэн эх болхоос татгалзаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл эрх тэгш харьцааг хүсэж байна гэсэн үг. Феминист хандлага. Тэгш эрхийг дагаад тэгш хариуцлага ирдэг гэдгийг эрхбиш мэдэх байлгуй.
2. “””” Бусад улсын эрчүүдээс үлгэр жишээ авч болдоггүй юм уу? Ядаж л хамтраад хийж болно шдээ.
Эхнэр гэхээрээ Эрийн боол Гэрийн зарц байх албагүйшдээ. “””
Цаашлаад урд нь сонгодог эмэгтэйчүүдийн гэж тооцогддог байсан ажлуудруу эрчүүдийг татан оруулах сонирхолтой юм байна энэ хүн. Бололгүй яахав, адилхан ажил хийдэг болсон цагт, гэртээ очсон хойноо эмэгтэй хүнийг зарна гэдэг шударга ёсонд үл нийцэх нь илэрхий. Гэхдээ ингэснээр эргээд “гэр бүлийн” хүрээнд эрчүүдийн хийх ёстой гэж тооцогддог байсан ажлууд нь ганцхан эр хүний гүйцэтгэх ёстой үүрэг хойшид биш болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл орон байрны асуудалыг шийдэх, гэр бүлээн тэжээх, элдэв засвар хийх, биеийн хүч шаардагдсан ажлууд, мөн элдэв аюул эрсдэл шаардсан ажлууд нь хойшид эр хүн төдийгүй эмэгтэй хүн хийх ёстой болж байгаа юм. Учир нь эмэгтэй хүний стереотип болсон “үүргүүдийг” халах мөртлөө, эрэгтэй хүнд стереотипчилсон үүргүүдийг хэвээр үлдээнэ гэдэг энергийн зарцуулалт, эрчүүдийн эрх, этикийн гээд олон талаас нь бодолцсон шударга ёсонд үл нийцэх явдал гэдэг нь илэрхий билээ.
3. “””” Одоо тэгээд ядаж нэг байр аваач арчаагүй царайлаад олигтойхон ажил хийж чадаагүй юм байж одоо тэр эмэгтэйг битгий муулаад бай за . Чам мэтийн муухан эрчүүдийг л бодоход овоо хүүхэн байна шд. “”””
Энэ бичлэгүүдээсээ эхлээд бүсгүй30 өөрөө өөртэйгээ зөрчилдөж эхлэв. Юу вэ гэвэл өмнөх 1.2-р хэсэгт тэгш харьцаа болоод тэгш үүргийн хуваарилалтыг хүссэн нэгэн гэдгээ тодотгосон билээ. Гэтэл байр аваач гэсэн бичлэгээрээ, байрны асуудал зөвхөн эрэгтэй талын үүрэг гэсэн уламжлалт концепцийг цухалзуулаж байх юм.
Цаашлаад муухан эрээс дээр гэсэн өгүүлбэрээрээ “эр хүн эмэгтэйгээс дээр байх ёстой” гэсэн шовинист хандлагад фактор болох аргумент бичлээ. Энэ нь мань эмэгтэйн хүссэн эр эм хүмүүсийн тэгш харьцааны зарчимтай зөрчилдөж байна.
Уг өгүүлбэрийг та бүхэн 1-р хэсэгт байсан “”””Ер нь манай Монгол эрчүүд их дээрэлхүү ш дээ,гениндээ тийм заваан суулгацан дээрэлхүү зантай төрдөг юм уу хаашаа юм ??? “””” өгүүлбэртэй нь харьцуул даа. Логикийн хувьд зөрчилдөөнтэй байгаа биз, эхний өгүүлбэрээрээ дээрэлхүүлсэн талаараа гомдоллосноо дараагийн өгүүлбэрээрээ муухан эрээс дээр эмэгтэй (тэгхээр ерөнхийдөө бол эр хүн эмэгтэйгээс илүү) гэж бичээд. Өөрөө өөрийгөө эр хүнээс доогуурт тавьж байж, дээрэлхүүлсэн талаар гомдоллоод.
4. “”””Чемоданаа 2талаас барьж ирээд амьдарсан ч зарц болно, хаусанд амьдараад мнгө төгрөгөөр гачигдахгүй амьдарсан ч зарц болох юм чинь бараг оюутны байрны умгар өрөөнд 4 хананы дунд залуу насаа өнгөрөөснөөс Хаусандаа тухлаад сууж байсан дээр шдээ хүн ганц л амьдрана шдээ,тэгээд ч боломжийн залуутай суувал дор хаяж өөрийн үр хүүхэддээ санаа зовохгүй шдээ.Үр хүүхэд нь том болоод ирэхэд чам шиг залуу охиныг нь хувцас угаа гэж бас л дээрэлхэнэ шдээ,хүүг нь болохоор юу ч үгүй амьтан гээд бас танай найз бүсгүй шиг хүүхнүүд хаяад явна шдээ.”””””
Хэрэв 1,2-р хэсгүүдэд бүсгүй30, эмэгтэй хүний гэр бүл дэх эрх үүргийн талаар өөрийн үзэл бодлоон илэрхийлсэн бол энэ хэсгээс эхлээд эрэгтэй хүний гэр бүл дэх эрх үүргийн талаар үзэл бодлоон илэрхийлэж эхлэв. Тэгхээр эр хүний үүргийг гэр бүл дэхь гол ханган нийлүүлэгч гэсэн байдлаар хүлээж авдаг юм байна. Өөрөөр хэлбэл уламжлалт үүрэг гэсэн үг. 1,2-дугаар зүйлд бичсэнчлэн өөрөө (эмэгтэй хүн) бол гэрийн ажил хийх (уламжлалт үүрэг) албагүй харин эр хүн бол бол уламжлалт үүргээн гүйцэтгэсээр байх ёстой гэсэн үг. Хоёрдмол стандартыг (double standard) баримталдаг гэсэн үг. Үнэхээр тийм байнуу гэдгийнх нь баталгааг цаашид хайцгаая.
5. “”””Тэгээд ч дээр үеэс Монголчууд маань бэрээ ес төртэйхөн эцэг эхээс гуйж аваад сайн өдөр товлож хурим найр хийгээд өрх тусгаарлуулаад 4,5 ханатай гэр өгдөг байлаа ш дээ. Гал голомтны эзэн болох нөхрийн тал энэ бүхнийг бэлдэж өгдөг байсан шүү дээ энэ сайхан ёс жудагаа алдаад аль болох хадмын хаяаа түших гээд байх юм.”””””
4-дугээр зүйлээс үүдэн гарсан дүгнэлтийнх нь баталгаа. Эр хүн уламжлалт зүйлээн хийх ёстой гэдэг бодлоон энэ эмэгтэй тодорхой илэрхийлж.
Дүгнэлтийн өмнө хэсэг зүйлсийг тодотгомоор санагдлаа:
Хүн нийгэмшиж, бүлээр амьдрах болсон цагаас эхлээд хүйсүүдийн үүргийн хуваарилалт ялгаатайгаар явагдаж ирсэн билээ. Эрчүүд ан гөрөө, мал аж ахуй, газар тариалан мэтийн “гадуур” ажил голлон эрхэлж үндсэн ханган нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байсан бол эмэгтэйчүүд отог, голомтоо сахиж, янзлан хүүхдээн асран хамгаалсаар ирсэн.
Үүнд эр эм хүмүүсийн эволюцийн явцад олж авсан давуу болон дутуу талууд нөлөөлсөн. Эрчүүдийн хувьд булчингийн хөгжил, (ойлгомжтой учир эх сурвалж тавьсангүй), орон зайн мэдрэмжийн давуу талууд (http://www.bbc.co.uk/science/humanbody/sex/articles/spatial_tests.shtml) уг үүргийг амжилттай нөлөөлсөн бол, эмэгтэй хүмүүсийн хувьд, өндөр мэдрэмж (http://www.hss.caltech.edu/~steve/singer.pdf), нэг дор олон зүйлд анхаарлаа хандуулах чадвар (http://www.sciencedaily.com/releases/2010/07/100719083042.htm), нь харгалзах үүргээн амжилттай гүйцэтгэхэд нөлөөлсөн. Ингэж эр эм хүмүүсийн харилцан ашигтай хамтын ажиллагаа хүн төрөлхтөн амжилттай өсөн үржиж оршин тогтнох үндэслэл болсон.
Гэвч уг үүргийн хуваарилалтууд нь хожмын нийгэмийн хөгжлийн явцад шашин болон элдэв үндэслэлгүй ёс заншлуудын нөлөөгөөр хэрээс хэтэрсэн элементүүд нэвтэрч, яваандаа ихэнх улс орнуудад, эмэгтэй хүмүүсийг дарангуйлагдсан, дорд үзэгдсэн мэт байдалд хүргэсэн нь үнэн. Хожим шинжлэх ухаан, ёс суртхуун, хүнлэг ёсны хөгжихийн хэрээр энэ байдалыг өөрчлөх хөдөлгөөнүүд гарч, эр эм хүмүүсийн эрх, үүргийг адилтгаж эхэлсэн. Харамсалтай нь тэр үеийн ШУ-ны нээлтүүд хангалтгүй байснаас эволюцийн явцад олсон ололтын үр дүн биш харин эрчүүд эмэгтэйчүүдийн эсрэг үүсгэсэн хуйвалдаан мэтээр үзэж, энэ уламжлалт бүтцийг үгүйсгэх оролдлогууд явагдаж, нөгөө талруугаа туйлширч эхэлсэн. Сүүлийн хэдэн жилд л хүний тархины судалгаанд дорвитой ахиц гарснаар, өмнө нь үгүйсгэж байсан хандлага нь биологийн үндэслэлтэй, жам ёсны зүйл гэдгийг тогтоосон хэдий ч, 20-р зууны турш шуурсан феминизмын инерц гүйцэд буураагүй л байна. Нөгөө талаас ШУ, технологи, эдийн засагт гарсан ололтууд нь өнөө үед эр эм хүмүүсийг нэг нэгнээсээ хамаарахгуй, ганцаар амьдрах нөхцлийг хэдий бүрдүүлжээ. Иймээс өнөөгийн барууны нийгэмд эр эм хүмүүст заяасан төрөлхийн бонусыг үл харгалзан ижилхэн шалгуур доор амьдрах нөхцлийг үүсгэж. Энэ нь ч нэг талаасаа шударга юм эм хүмүүс эр хүний өмнө хүлэээсэн үргээн биелүүлэх албагүйтэй адилаар, эр хүнээс юм шаардах эрхгүй, нөгөө талаас ч бас адил. Хэдий 100 хувь биш ч гэсэн, сүүлийн үед хөгжиж эхэлж байгаа эрчүүдийн эрхийн тухай ойлголт хүчээ авснаар улам бүр ойртсоор л байна. Энэ нь алсдаа ямар үр дүнтэй нь тодорхой бус ч, миний бодлоор нэг нэгнээсээ юм шаардаж чадхаа больсон, барьцсан нийгэмд ганц бие хүмүүсийн эзлэх хувь улам нэмэгдэж, төрөлт бууран, яваандаа хүн амын уналтад орох болвуу.
Харин манайд байдал ямархуу байгааг харах гээд оролдоё. Эмэгтэйчүүдийн эрхийн талаархи ойлголт, феминизмын элементууд орж ирсэн нь бол үнэн. Хэдий дэлгэрэнгүй мэдэхгүй ч Феминизмий үндсэн суурь зарчим нь эр эм хүмүүс эрхийн хувьд ч, мөн чанарын хувьд ч гэсэн адил тэгш гэсэн утгатай хэмээн ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл, эр эм хүмүүс аль ч талаараа дутахгуй. Гэрийн ажилд эмэгтэй хүнийг шахаж шаардах нь эрхийг нь зөрчиж, дээрэнгүй хандсантай адилаар, ресторанд тооцоог түүний өмнөөс хийх ч, хүнд эд зүйлийг өргөхөд туслах нь ч адилхан эмэгтэй хүнийг сул дорой гэж үзэж дээрэнгүй хандсантай адил хэмээн тусгадаг. Шведэд лав иймэрхүү зарчмыг ажигласан, өөр европын оронд байгаагүй болхоор өөрийн нүдээр хараагүй ч хүмүүсээс дам сонсож л байсан. Харин монголд эмэгтэйчүүд маань тэгш эрхийг хүсдэг ч түүнийг дагалдаад гарах тэгш хариуцлага болон, давуу эрхийн тэнцэтгэлүүдийг ерөнхийдөө анзаардаггүй юм шиг. Жишээ нь олон охиноос хоол хийх дургуй, гэрийн ажил хийх сонирхолгүй гэдгийг нь сонсож байсан. Гэхдээ нөгөө талаас тэр хүмүүс цуг хооллосны дараахи тооцоон ч юмуу эсвэл хувцас, бэлэг, хэрэглэл авхуулах мэтийн асуудлыг эр хүний хийх ёстой зүйл гэсэн байдлаар боддог юм билээ. Үүнтэй төстэйгээр, арай ахимаг, гэрлэлтийн насны эмэгтэйчүүд нь ч гэсэн гэрийн ажлын талаар сөрөг хандлагатай хэрнээ, эр хүний хариуцлагын талаар тэр чигээрээ уламжлалт ойлголттой.
Яагаад энэ хүмүүс ийм бодолтой байна вэ? Минийхээр бол хоёр варианттай юм шиг.
А. Эдгээр эмэгтэйчүүд тэгш эрхийн талаар хангалттай эрэгцүүлээгүй, хэдий увайгүй (cynical) мэт боловч эр эм хүмүүсийн харицаа, харилцан ашигийн наймаалцал дээр тогтдогийг ухаараагүй. Эсвэл:
Б. Энэ талаар ухаарсан боловч, ёс суртхууны хувьд хангалттай бусын улмаас зөвхөн өөрт ашигтай, амар талыг харж, эр хүн хээгүй байх ёстой гэсэн ойлголтоор манипуляци хийн ситуацийг зөвхөн өөрт ашигтай вариантаар боддог байж болох юм.
Ямартай ч дээрх ойлголтын бодит байдал дээрхи тусгал нь Монголд хоёр маск ээлжилж зүүдэг бүхэл бүтэн үе бий болж байгаа юм шиг. Нэг талаас “орчин үежсэн, боловсролтой, өөрийн төлөө тэмцдэг” барууны маягийн эмэгтэйн маск. Нөгөө талаас “эр хүний гар харсан” уламжлалт монгол эмэгтэйн маск. Ямар нөхцөл өөрт ашигтай байна вэ гэдгээсээ хамаараад тухайн маскаа зүүнэ. Жишээ нь хувцас угаа гэвэл битгий дарлаарай гэж ярих мөртлөө, эр хүн байж чи олигтой мөнгө олж ирээдхээч гэж нөхөртөө хэлдэг бүсгүйчүүд маш түгээмэл байгаа болвуу.
Ингээд эцсийн дүгнэлтээ хийхэд манай эрхэм хүндэт гишүүн бүсгүй30 ч гэсэн гэр бүлд гүйцэтгэдэг байсан уламжлалт үүргээн гүйцэтгэх хэрнээ, байр орон сууц, эдийн засгийн асуудлыг эр хүнд хариуцуулах гэсэн бодолтой өмнө дурдагсдын армийн байлдагчдын нэгэн болой. Хоёр нүүртэй хэмээсний учир ийм буюу.
62 Comments
emegtei hun zobhon huuhedee asraad, geree abch ybaj. nohor bolhon hun hangalttai tsalintai orlogo oloj baibal ene tegch erh baij boloh l yum , harin ehner hun huuhedee asrah, ger ornii ajil hiih, niigemd ajil hiigeed, nohor ni ajil hiihees oor duslahgui bol ene bol tegsh erh bishee.
odoo ued bol ehner hun huuhedee asraj , geree ornii ajil, hajuugaar ni niigemd ajil hiideg bolson.teheed eregtei hun bol ajil hiigeed tsalingaa abchiraad tejeej baibal bolno gej boddog.mgl/d bol gants honoriinhoo mongoor oron bair, hangaluun amidrna gej baihgui emegtei hunch bas nohoriinhoo abchirdag mongonoos baga mongo oldogch gesen bas l orlog olj baigaa humuus.nohor gedeg hun zarim ued huuhedee harah,hool ger ornii ajil hiibel ih l tom zuil hiisen yum shig boddog.emegtei hun ene buhniig odor bolgon hiideg bolhoor baga zuil gej bodoj bolohgui ee
Yamar ih nurshaa we.svvliin hesgiine unshaal barag yu geh geed bgaag chine bvgdine oilgochih yum bnshd.ih shalchagnuur gedeg ni bichsenees ni ilt bhiin.ODOO TSAGT ERCHVVDEESEE ILVV EMEGTEICHVVD NI GER BVLEE TEJEEJ BGAAG CHICH, BICH MEDIISHD.TEGEEL YMAR BAIGAANA IOLGOMJTOIL BHGVI YU
hair gdg aguu zuil ch gelee amidral tuunees havigui orgon aguulgatai tiim biz. odoo tsagt zovhon hair setgeleer amidarna esvel yamar ch nohtsolgui hairlana ntr gdg bol huuhdiin moroodol tudii zuil
za bi bodoj bna aa. ah egch nar haluuhan heleltsjee, medeej ene asuudal hezee ch neg tiish shiidegdehgui bh. gewch emegtei hunii eregtei hunees GANTS yalgarah zuil n ‘ur huuhed teeh umaitai, tuuniige hoolloh huhtei’. busdaar bol yamar neg argaar uuriiguu hugjuulj, yaj iij bgaad l eregtei huntei adil bolj boloh l bh. tegeheer emegtei hunii gants todorhoi uurge n UR UDMAA ULDEEJ, TUUNIIGEE TSAGAAN SUUGEEREE USGUH. Yaj ch hicheesen er hun, bidnii hiij chadah ene erhem uurgiig hiij chadahgui. ene bidnii dawuu tal. tegeheer hamgiiin turuund ene uurgee mash sain guitsetgeh heregtei. tegeher ene huuhen huuhed gargadag mashin boloh gj bna gej bitgii bodooroi. tegeed ene hiij bgaag maan erchuud unelehgui yum u, hoer biedee hanamjtai amidraliig buteej chadahgui bol uuriinhuu amidraliig bodson deer bh a. yamar argaar bodoh n ter hunii dur.\hamtdaa hereldeel bgaad bh, salah, uuriin karieree huuh, \ hen ch ene horwood jargahiig husne shuu dee. TEGEED CH ER N ER EM HUN GEDEG CHIN ARGA BILEG SHUU DEE. hamtdaa tsusaa gartal zodoldood tosoo gartal tewreldeel. ERCHUUDDEE HAIRTAI SHUU
энэ 30 тай илжигэнд юу ч гэхэв дэ илжигний чихэнд ус хийсэнч сэгсэрнэ алт хийсэнч сэгсэрнэ гэдэг шиг ухаан нь хүрэхгүй байгаа бололтой ойлгох янз алга. хүүхнүүдээ муулах гэсэнгүй бодит байдалийг зөв ойлгоосой гэж хэллээ. нэг хүүхэн гэрээ засаад төрөө зас гэж цэцэрхсэн байна гэрийн доторхыг нөхөр хүүхэн өөрөө засна шүү дээ. эр хүнийг эмийн ажилаар дарчихаад яаж эр хүн шиг байлгах гэсэн юм бол за тэгээд эр хүн шиг эр хүнтэй байя гэвэл эмсүүд минь өөрсдөө олигтойхон эм хүн байх хэрэгтэй шүү одооны эм хүний ажил гэж юу байхав дээ бүх юм автомат болчихсон хэдэн товч дараад л болох янзтай наад ажилыг чинь ёстой адагын эрч өлхөн хийчэх байх тэр цагт бүсгүй та гэрийн ажитай зууралдсан нөхрөө үр хүүхдээ тэжээгээд миний хань чинь эр хүн шиг эр хүн шүү гээд бахархаад явж чадахуу үгүй бол төрсөн заяандаа эзэн сууж олигтойхон амьдар битгий манин царайлж даахгүй нохой булуу хураана гэдэг шиг даахгүй хариуцлага булаалдаад бай үнэндээ монгол эмэгтэй болж төрсөндөө өөрсдийгөө азтайд тооц баруунд болон хөгжинүй оронд бол хүүхнүүд өөрийнхөө зардалыг өөрөөл олох хэрэгтэй болно товчхондоо бүх хариуцлагын өөрт оногдох хэсэгийг өөрөө үүрнэ за тэгээд лалын ертөнц бол биеээ ил гаргасныхаа төлөө алуулана азд нөгөө бахархаад байгаа япон солонгост бол нөхөрт гарлаал бол ажилаас халагдаж хүний тооноос гарж тэтэгвэрийн авгай болно тэгхэд та нарт хангалттай гоёж гоодох дураараа эрхлэх эрх чөлөө байна хамгийн сайхан нь тэр бүхний зардалыг чи олох гэж зовохгүй тийм байхад хүүхнүүд минь яалаа гэж гомдоллоод байгаа юм бэ эр нөхөрөө хүндэлээд эм хүнийхээ үүргээ олигтойхон гүйцэтгээд явбал наад эрчүүд чинь та нарыг тэжээгээд явж чадна шүү нэмж хэлхэд ичээд маяглаад байлгүй орондоо олигтойхон айлгүйтээд өгвөл өөр хүүхэн гээд годогноод байхгүйл болвуу
30-тай бүсгүй би тэр 30-аад насныханд гэдэг сэдвийг зохиосон хүн биш гэдгээ дахин хэлье. Тэр нийтлэл дээр таны бичсэн хоёрдмол стандартаар дүүрсэн бичлэгийг уншсаны хувьд бөөлжис минь цутгаж таныг ямархуу хоёр нүүртэй могой вэ гэдгийг тань илчлэхийг оролдсон буйзаа. Тэр гэмгүй хүнийг бүү дурс, наад мунхаг ухаан, хорон санаа хоёр чинь заавалчгүй тэр хүнтэй хамаатуулах гээд байх аваас админаар АйПи-гаа шүүлгээд тэр би мөнүү бишүү гэдгээн тодруулаадхая.
Одоо ч бас бичлэгтээн хөгийн double standard ханхлуулсаар байх шив? Таныхаар бол эр эм хүмүүс тэгш эрхтэй, тэгсэн мөртлөөн эмэгтэй хүн эрийг шүүмжилж болдог эр нь хариу шүүмжлэхээр эмзэглэсэн болдог аан.
za za hvvhnvvd erchvvdiig vzen ydaad bwal erchvvd tsomooroo mongoloos yawyaa. tegeed oor orond ezlegdeed hytad hvnii holnii hiriig n amaaraa awch ogoh blgui. Mongol erchvvd baihgui bol ta nar yaana da. Ta nar Mongol hvn Mongol nutagt Mongol zanshilaar amidarch bgaaga bainga sanaarai. vgvi bol oor oron luu yawtsgaahgui yu.!!!!Dayarchlal geed l ain?hvvhnvvdee
Өө хэхэхэ, ганц нийтлэлийн доор нилээн урт сэтгэгдэл бичсэн чинь эмзэг дэлбээ эмзэглэнгүүтээ хариу DISS хийх гээд ядаад бөөн онол бичсэн байна шд.
Чи бид 2 ямар Цэцээ GEE 2 уу????
Тэгээд ч чамайг бодход амьдрал эхлүүлээд зохиогоод 10 жил болж байгаа хүн шдээ би . Хэхэ дэндүү хувиа хичээсэн бүхэл бүтэн Монгол улсын бүх эмэгтэйчүүдийг найз бүсгүйгээрээ төсөөлж хамруулж муулсан захиа уншаад өөрийн эрхгүй бүсгүйчүүдээ өмөөрөх сэтгэл төрсөн юм.
Хариу Дисс хийхгүй бол хүний тооноос хасагдаж ,бусад эрчүүдийн өмнө булай болно гэж бодоод бичсэн юм уу? Хэхэ үгүй шдээ, Хүүхдүүд шиг битгий ийм бай лдаа 30тай гэхэл дэндүү гэнэн зөнөг байна шүү чи. хэхэхэ одоо битгий ахиад гомдоод уйлчаарай даа.
Бүхэл бүтэн нийтлэл надаа зориулж бичсэн гэсэн чинь баярламаар ч юм шиг хэхэхэ
За яадаг ч байсан хүний зүрхэнд ортол хэлжээ би……………
unen yum xelsen xund xuuxnuud ushuutei… uxer unasan xund noxoi ushuutei gej xelmeer boljdee.
Niitleliin ezen “Geriin bogd” geed khoshin shogiig uzeerei. lol
gadaadiin il l olon izm intertei ultai zuurtai bichsen ym shig , uneheer zarim n 2 nuurlej bn ali neg tald oruulah heregtei
hamgiin deer baigaa ”zaya”, dund baigaa ”Erka” 2 goyo helsen shuu. zarim comment bas adilhan zalhuutai umaa.
Ter ”B” gegch odoo uy genev ee. mongol erchuud harin odoo belenchleh setgeltei, setgeliin tenheegui bolchood baigaa bizdee? Mongol huuhnuud l ar geree avch yavj baigaag hun bolgon medej baigaa sh dee. chi haana baij baigaad irsiin? erchuud uy hiij bna, ajil hiihgui, uy ch chadahgui baij ajil golno, tom tom um yarina. yamar neg asuudal garval bushuuhan l arhi uuna, yamar ch setgeliin tenheegui, huuhen erguulne, za tegeed ih um bii dee.
60 % ni orh tolgoilson emegteichuud gedgiig unshaad, ug ni erchuud ichih yostoi sh dee. uursdiiguu hardaa. erchuud archaagui, arhichin, yamar ch hereggui bolohoor huuhnuud gantsaaraa amidarhiig iluu uzej baigaa baihgui u. ene bol Mongoliin emgenel sh dee.
чи болон чам шиг сэтгэдэг эрчүүд цөөхөн байгаасай. нээх чухал юман дээр мундаг нийтлэл бичдэг байна шд. час шиг эрчүүд хүүхнүүддээ л эр бар. юуч хийж гийгүүлсэн юм байхгүй худлаа чалчиж бусдыг миалхаас өөр юм мэддэггүй арчаагүй амьтан. нэг хүүхний ярьсан зүйл дээр нөгөө ЭР ХҮН ГЭСЭН омогшил чинь төрөөд ДАЙН үүсгэхэд бэлэн байнуу. ёстой инээд хүрчлээ.ХӨӨРХИЙ ЧААВАААСДА.
hi.unenii huvitai l bichsen bna.gehdee mongol emegteichuud gej bugdiig hamruulaad yah ve.endees chin bas zaluu hoich ue maani yamar oilgolt avahuu?bugd l iim gesiishdee geed l tsagaan moritoi hanhuugee huleej suusaar nasiig barah bhdaa huurhiis.bugd tiim bishee naizaa.bi ch gesen emegtei hun.amidraldaa aldaj onoj yavaa jiriin l neg emegtei.bayanch bish hoosonch honoogui.hanitaigaa amidraad 6jiliig udchihlee.hair setgeleeree suugaad 3nch huuhdiin aav eej bolloo.ene hoorond mahgui dan nogoogoor hool hiigeed idej bsanch olon.teglee geed bie bienee hundetgeh hundlel hair setgel maani heveeree l bna.mongol emegteichuud maani nuuren deeree l tegj yarij bgaagaas bish uildel deeree hairtaigaa uchirval yugch davaad tuulah setgeliin tenheetei tevcheertei humuus bdag yumshdee.bi gadaadad bdag l daa.endees bas zaluusiin amidarliig haraad bhad ihenh l mungu tugrugnii asuudalaas bolood l salj bhiig olonch harlaa.tedniig boduul manai mongol huuhnuud chin harinch nuhur ni uuruu l halamjlaad hairlaad zodohgui nudehgui doromjlohgui araar tavihgui bol hooson honohiig yuman chinee boddoggui ger amitai ur huuhdee gesen setgeltei hatuuljiltai humuus bdagiishdee.nuguu ovoo bosgoogui bol shaazgai yun deer suuh ve gej.erchuud mini ehleed uursduduu jaahan dugnelt hiivel bas zugeer bh shuu.neg geriin 2 hun 2uulaa l uhaantai tevcheertei bj bj l ter ger bul chin bat beh zogsono.gehdee bi mungu harj suudag emegteichuudiin esreg bdag.albatai yum shig mungu harj suuchaal daraa ni gonginood.jinhen hairtaigaa uchirval l ger bul gedeg yumiig buteej ur huuhed gargaj bgaachee l gej er emgui bugded ni helmeer bdagiin.30emegteigiin commentch taalagdaagui.iimerhuu huuhnuud zaluu hoich uedee yu helj surgaj bgaagaach uuruu uhaaraagui l bdag bh.aan bas ter geriin bool gedeg setgelgeeg emegteichuud maani tayagdan hayaachee.er em hunii uursdiin uureg gej yum bdag bj bj l ger bul chin bat zogsonoshdee.hani chin huurhii udurjin ajilaad yadarch ircheed bas ehneriihee tsamtsiig ugaagaad zogsono gej yu bhavdee.ajil hiideggui bol bas uur.hun hunii uhamsariin l jijighen asuudalaas bolood hereldeed yahavdee.ene niitleliin zarim ergtsuulel ni uneheer zuv bsaan.tegj er huneer geriin ajil hiilgemeer bgaa bol emegteichuud bid chinch gesen tednii uurguudiig bas hiih l heregtei bolno.tiim bolhoor hen hen ni ger buldee uurgee guitsetgej bna gants ayga ugaahch ger buldee hurungu oruulalt hiij bna gej bodood l hiivel bolooshdee.neg negdee hundelj hairlaj amidartsgaay l daa zaluusaa.
Chi bol eregtei hun hezee ch emegtei boloh tavilan bhgui , tiim bolohoor chi emegteichuudiig yu boddog yu husdeg talaar hezee ch medej chadahgui. Chinii bichsenees harahad magadguie baigad neg hedhen emegtein jishee bj boloh ym. Gehdee orchin uyiin buh busguichuudiig 2 nuurten haana hezee ch hamelion chanaraa gargahaa mednee ene ter gej gonshignohiinhoo orond ted tegej chadaj bhad erchuud bid bas tednees dutuugui chadvartai bh ystoi gedeg tal deer oligtoihon dugnelt hiigeed gargaad ireech???????/ Ugaasaa mongol busguichuud uhaalag buhii l zuilee ta nariin umnuus hiihiig hicheej bdag unendee bol gert orj em gadaa garch er bolj chaddag shuu dee. Emegteichuud bid er huniig hundetgeh tal deer ta naraas iluu medlegtei bhooo. hamtdaa hool ideed zardliig ni taniar tuluulehiig hundetgel gej uzehgui tegeed yu gej uzehiin be heleed ug … Ymarch mongol busguin tolgoid hariud ni sexdene gesen bodol orohgui bhoo ene ni ta nariig hundetgej bgaa hamgiin naad zahiin refleks blovuu daa
Bi emegtei hun. Deerh bichleg bas l unenii taltai shuu. Damdin guain bichseniig unshaad bi neg yum bodloo. HERVEE EMEGTEI HUN HOUSETAI, HUMMER-TAI BSAN BOL NUHRUUD HUUHNUUDED UGCH CHADDAG SHIG HUUHNUUD NUHURTUU UGCH CHADQ. minii bodloor olonh ni chadq shuu. Huuhnuud yagaad br sav, mungu haraad bna ve gevel, hervee uneheer tegej harj bval, minii bodloor, ter humuus nuhur tantai uhtlee amidarna gesen ITGEL bhgui bna sh d. GER BUL salahad HUUHED ihenhdee EEJTEIgee l ulddeg. Ter tohioldold eej HUUHDEE shan amidruulahiin tuld nuhur tanaas zuvhun uuruu bish huuhdee bas shan amidruulahiin tuld iluu zuil husch bh bolomjtoi bha. Mun, Emegtei hunii ajil = Office ajil (50%, eregtei hun mun 50%, oroi 6 hurtel buten udriig unguruudug gej tootson, tuunees hund hungun ajil bus) + geriin ajil (20%) + huuhed (20%) + orondoo (10% zarimd ni uunees ih) = 100% gej bodoy. Ene bugdiig hiihed, amjuulahad aimar yadardag sh d. End bgaa erhem nuhduud 40%-aas hir hemjeeg hiideg ve??? hervee ta geriin bolon huuhdiin huvias 10%, 10%-iar ni hasaad ugvul ehner nemegdel +20%iig orond ni unguruuj bolno shd. Zarim huuhnuud 25% geriin ajil, 25% huuhed geed or hunjil 0%!!! Uunees zarim nuhriin husdeg 50% ajil + 50% or hunjluus bolood araar tavih yvdag garaad bna shd. Er em geltgui ajlaa zohitsuulaad ger bul shig hamt amidraach ee humuusee, huseed bgaa baylagaa hamtran bosgotsgooy humuus ee.
hehe ter baagi gej odoo deerh niitleliig shinjleh uhaanii uudnees gehiin yanaa shinjleh uhaan geded chin ogt uur oyunlag um bdiim shde. za niitlel bichsen sanaa n bol erunhiiduu ortoi umaa. gehdee alivaa um buhen 2 taltai bdag shuudee. bi emegtei hun l dee. emegtei huniig ogt uur umand sanaa zovohguigeer geriin ajlaa hiigeed yvah bolomj nuhtsuliig n burduuleeg ugdug nuhuruud hed bilee niigmiin heden huvi bna??? mash baga. za huuhnuud maan ingej uglej ynshdag n hudlaa bish unen. aa gehdee tegj uglej tegj bodoj bga ch urdah ajlaa hiigeel yvj bdag. TED geriin ajlaa ch hiideg mun alban ajlaa ch hiideg. UIL YVTS BUS UR DUN CHUHAL gedeg ug medhuu??? bi yag eniig l heleed bna hichneen ingej bodoj uglej ynshij bgach ted hiih umaa ali aliniin l amjuulaal yvdag n unen shuu dee. enentei margah hun barag bhgui bizde. aa tiim chi er n shaldir buldan yria ih huudug joohon huuhen shinjtei zaluu bh shig bnaa uuchlaarai. bas uneheer sain bichij undesleltei bichij gesen humuus ch bas hov jiv shig iim niitlel unshaad ingej helj bga n tuluvshij amjaagui huuhduud uu esvel uneheer iim oyunii dotoitold orvuu mash doroi sanagdlaa. ene asuudliig hunduh gej bval barimttai statistic too medeend undesleh heregtei huuhnuudiin shaldir buldar yriand undesleh bish.
Билгээ emegteichuud hezee ch tiim engiin baidaggui shig erchuud bugd yavdaltai bish. Odoohondoo Mongol ulsad ger buliin ahnan shatnii heregtseeg hangah hemjeenii mungu oloh ajiliin bair mash tsuuhun l bna niit ard tumnii 80% ni yaduu amidarch bhad busgui30 shigee l house muruuduj hummert suuna gej boddog yum bna daa butehgui ee. Deed bolovsrol ezemshsen erchuud ch tsuuhun bhad. Erchuud gehdee emegteichuud shig yamagt bayan, tsarailag ehner harj yavdaggui harin ch uuruusuu baga orlogotoi ehnertei bh ni deer gej uzdeg bodol ni heveeree l baigaa. Ailiin ehneruud l mungu tugruguu barij bgaa ugaas baga orlogiin hemjee zuvhun nuhruus hamaaraagui. Chi erchuudtei adil tuvshind ochih gevel house-aa avchihaad hummeraa unachihaad nuhur avch bolno sht yund ch sanaa zovohgui chadah uu?
Ene huuhnuud yaagaad unshaagui bj uurlaad bgaan boloo ain hehe. Guitsed sain oilgood unsh l daa. Oir zuuriin hov jiv bish shinjleh uhaanii uudnees tailvarlasan bolohoor zadlan shinjilj dugnelt gargaj oilgohod tolgoi ni hurehgui bna uu? Unshih tusam uneniig ni nuur ni ulaital ni bichsen bolohoor uurlaad bgaamuu daa. Baruund bolzood hooloo daalgah ni biee unelj baigaatai adil tuvshind gej oilgogtol erh tegsh baidal hugjsun bhad manaid yamar bna daa. Mongold Comment’oR gegchiin bichsen shig yum bhgui ee Comment’oR chi uuruu heden tugrugnii tsalintai ajil hiideg bolood ingej helj bgaag chini oilgohgui l bna. Hudulmuruu shuluulj busad yamar ch ornoos hed dahin baga tsalin avch ulamjlat uurgee guitsetgen ger oron ehner huuhediig avch yavna gedeg butehgui baigaa uchraas ger bul salalt gants bie baidal usch bgaag ajiglamaar yum.
za yunii umnu bayar hurgie zaluu. mash sain bichsen bna. unuugiin huuhnuudiin tolgoi iim yaduu bolchihson ni uuniig duustal ni unshij chadahgui bgaad, oilgohgui bgaad, oilgohiig huseh ch ugui bgaad bgaa yum. tovchhon helbel tarhia eruuusuu ajiluulahiig husdeggui, zuvhun saltaagaaraa buh amidraliinhaa zardaliig daah gesen yanhan setgehuitei boltson yalanguya ene MONGOL HUUHNUUD.
yag l bichsen bn. tsagaan moritoi han huu hezee ch baihgui….
unshihas buur zalhuu hurchlee.yasan ch yadargaagui bichdegiin.iimerhuu erchuud amidrald tentsehguiee.er em geed bh zuilgui ene horvoow hun gedeg chini torood butsahiin hoorond ev nairamdaltaihan shig amidraad ur huuhdee gargaad yavbal olloo bizdee.esvel ene niitlel negen gomo hunii gargasan er em humuusd muu yum bodogduulah gesen sanaa bizdee hog gej.unshihaas zalhuutai sanagdjiina yasan ch urt yum.
Ер нь бол үнэний хувьд үнэний хувьд яалт ч үгүй. Гэвч үүнийг хүсэмжлэгч эмэгтэйчүүд нийт эмэгтэчүүдийн хэдэн хувь нь, нөгөө талаас эм хүнийг элдэв долоон асуудалгүй гэрийнх нь ажилтай зууралдуулаад өөрөөр толгой өвтгөх зүйлгүй ажил амьдралаа зохицуулах боломж олгоод эр хүн шиг явж байгаа эрчүүд хэр олон бэ гэдэг дээр бодолцох л хэрэгтэй. Овоо амьдралаа аваад явж байгаа нэртэй нь мөрөөрөө нэг байхгүй илүү харж билүү долоохоос өгсүүлээд эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд илүү их стрессд оруулаад байгаа нь худал биш шүү дээ. За тиймгүй эрчүүд хэтэрхий цөөхөн байгаа гэж үзэж байгаа шиг, Дээрх асуудлыг мөрөөддөггүй эм хүн нэг ч байхгүй гэж та нарын үзэж байгаатай яг адил юм даа.
Админаа уг нь би энийг 30-аад насныханд гэдэг сэдэвт коммент болгож бичсэн шүү дээ, тусад нь ингэж нийтлэл болход хангалттай бичлэг бол огт биш шүү дээ.
хахахахахахаха-д хандхад: тэр ” 30-аад насныханд ” гэдэг нийтлэлийг бичсэн хүн би бишээ. Зүгээр л тэр сэдвийг уншиж байтал бүсгүй30-ийн үлдээсэн коммент дотор бодогдож байдаг зүйлсийг гаргаж болхуйц жишээ байхаар нь үлдээсэн юм.
Бусад уншигч нартаан хандхад : Бичлэгээн уншиж байтал, сүүлийн параграфан дээр алдаа гаргажээ. Уучлаарай.
Дээр дээрээс олон зүйлс бодогдоод, дээр нь угийн, хайнга анхаарал султай баагий учраас, бодсон зүйлээн гүйцэд оруулж чадаагүйн улмаас логикийн хувьд эсрэгээрээ өгүүлбэр болгож орхиж. Одоо зөвөөр нь оруулав. Нэмсэн зүйлсийг томоор бичлээ:
Ингээд эцсийн дүгнэлтээ хийхэд манай эрхэм хүндэт гишүүн бүсгүй30 ч гэсэн гэр бүлд гүйцэтгэдэг байсан уламжлалт үүргээн гүйцэтгэхЭЭС ТАТГАЛЗАХ хэрнээ, байр орон сууц, эдийн засгийн асуудлыг эр хүнд хариуцуулаЖ, Ө.Х ЭР ХҮНД УЛАМЖЛАЛТ ҮҮРГИЙГ НЬ ТУЛГАХ гэсэн бодолтой өмнө дурдагсдын армийн байлдагчдын нэгэн болой. Хоёр нүүртэй хэмээсний учир ийм буюу.
ene niitlel zow bnaa. manai zarim emegteichuud eroosoo zugeer l suugaal, delguur heseel harin nuhur n mongo olj ireel, geree tseverleel, hooloo hiigeel baij baih sonirholtoi kkk.
dandaa hollywoodiin humuusiin amidraliig TVgeer harsaar baigaad bodit amidarlaasaa holdood bna busguichuud mini.
Ene deerh zalhuuraad unshigui baigaa humuus sonin yumaa. herew ymar ch ogoojgui sexiin holbogdoltoi yum baisan bol yaj unshij biagaa bol doo. ingeed harhaar humuus maani ih zalhuu bolood bna uudaa. oort heregtei yumiig unshihaas zalhuuraad, ali boloh l belenchileh geed baih yum. endees emegteichuud mini bas oorsdiinhoo aldaag olj harj bolhoor bna shuu de. BTW I’m a woman.
unshhaas zalhmaar urt yumaa.evsheelgev
Yoo unshihaas zalhuu hurchlee. yadargaatai noiton hamuu ve!
goy bichsen bainoo. boduushtai l sanagdlaa
hehe niitlel bichigch neeree sawaajihiiinmaa ymar ydtsan yumbeeeeeeee hehehehhe uuruuliin………….harahaar uuriinhuuu buhliig hardaa
Арабелла бас эмэгтэй хүнийг доромж үзсэн сэтгэгдэл бичсэн байна. Яагаад муу зан чанарыг эмэгтэйлэг гэж байгаа юм бэ?Онол мэддэг бол хүний бүх сайн сайхан чанарыг эр хүйсэн дээр мууг нь эмэгтэйлэг гэсэн малгай доор хамруулж болохгүй шүү дээ. Нийтлэл бичсэн залуугйн хувд ерөнхийдөө үндэслэлтэй юм бичжээ.
gonginuur shaaraa , onol yarilgui yarij baigaa am shigee amidraach dee , shali shali gesen iimerhuu gonginuu yumand oligtoi yum oldohgui dee
unshih gesen zalhuu hvrchlee er em huistnuud hoorondoo yalgagdahaa boliod bgaag oilgoh shig bolloo nadaas ch ilvv gonginoh bololtoi
yun tsag zavtai yumbee eruul bish bhaa
Duustal n unshsangui, niitlelig bichsen hund setgel gargasand bayarlala gehde chi gadnaasa bolovsroltoi met haragdah bolovch ih shalchganasan nuhur shig bn commentorin bichsentei sanal neg bn. belenchleh setgelgeetei emegteichuud olshirsonig uguisgehgui. Gehde uurin hucheer buhniig bolgoh gd zutgej yavaa emegteichuud iluu bolovuu gj bodoj bn. Yum buhen 2 taltai undug tahianaas uussenuu gdgtei adil yuman dr heden bienee umuurch suusnaas dor burnee uursdiiguu hogjuulj suuya
Umnuh post deer chini baahan haraaliin ug bichsend sorry jooohon setgel sanaa tiim bailaa.
Chinii bichsen zuiliig harahad uneheeer sain bolobsroltoi chini haragdaj bnaa. Amjilt husii Odoo ter mongol busguichuud ni yu gej solioroh bol doo barag l heleh ug ni oldohgui bh daa. Tegsh hariltsaan deeer bas neg zuil bodoj bailaa herbee dain bolbol buh erchuuud(Arhichin guilgachin zabhai zalhuu geed biagaa) l yabah bolno sh d. Nuguu tegsh haritsaa huseed baigaa huuhnuud ni yabah uu ain wahahahaha
Дээр бичсэнтэй санал нэг байна, сүүлийн үед манай эмэгтэйчүүд ямар ч сэтгэлийн тэнхээгүй, бэлэнчилсэн сэтгэлгээтэй болсон юм шиг санагддаг. Ямар ч цаад далдыг харсан бодолгүй цэвэр хайр сэтгэл дээр суурилсэн гэрлэлт гэж сүүлийн үед ховор болсон мэт
Ene odoo barag erdmiin zereg hamgaalah gej baigaa yum shig ug uguulber bolgon deer ajillasan baidag baina sh d. Yooy yamar azaar iim shalchginsan yumtai suuchihaagui yum. Uuriiguu bol yostoi hir hurgehgui umuuruh n ee. hervee tiim surhii gar yum bol emegteichuudiin davuu tal ene teriig bol medej l baigaa sh d. yamar huuhen chamtai suuchihaad zovj yavdag bol doo chaavaas
baigaliasaa er em chini iheehen shig yalgtai tursun amitad shuu dee. zugeer uuniigee medeed bair bairandaa baibal ysan ym.
tobchihon bichisen baibal unshih l bailaa.ene uilgeriig bi unshij duusgaj chadsangui dee gej.aimaar urt yumaa.
Үнэхээр мундаг бичжээ. Санал нэг байна.
Ee burxan min chi unen utgagui zuil deer ix xudulmur gargasan bn shu. ene emegtei xumuusig xet ix jargaajj boloxgui teguul jinxen davardag garuud. jargal daadaggui zovlon daadag garuud shude. tegher uursdin duraar zovj bga humuust yu xeleed bgan be chaavaas. iljig exner 2g sard gantsxan ch bagadan.
ene odo yu vee ji tm ih tegsh erh meddin bol mongold bga orh tolgoilson ehchuudiig orh tolgoilson erchudtei haritsuulaad uz dee hen ni chadaltai bn daa MEDEEJ EMEGTEICHUUD L BGA BIZD ter huuhduudiigee l lav cham shig er emeer ni yalgaad suudaggui bhdaa MINII BODLOOR ERCHUUD ER NI EMEGTEICHUUDEE GAZAR DOOR ORJ MUULAHAAS BISH TEDNII AMIDRALIIN TALAAR BODOJ UZSENUU YANZ BURIIN TOHIOLDOL BII BOLJ BDAG HARIN EREGTEI HUMUUST IHDEE L NAIZ NI BS PC NTR GEEL TEDEND ERDOO AMIDRAL GEVEL HETSUU ZUILGUI DURGUI HURVEL GEDSEE ILEED HEVTEJ BDAG HARIN EMEGTEICHUUD HEN NI YAJ IIJ YAVAA BOL HOOL UND HUUHED YAGAA BOL GEED SANAH YUM MUNDAHKY IH SHUU DEEE emegteichuude hairlahaar ta nariig hen j muu hun gj helehky shuu dee yaar muuhai deerelhuu buduuleg sotsilist yum beeeee ………
hymyysiig duutsal ni unshihaar sonirholtoi yum bichsen gej bodoj bgaa baihdaa zailuul. ygyi l bhgi yu. teneg mal
Unshxaas zalxuu xurchlee zgr l commented bichie kk
Энэ яавч олигтой эр биш ээ.
Эмэгтэйлэг гар байна даа
уншихаас залхуу хүрчлээ. иймэрхүү олон долоон юм ярьсан, гоншигонсон юмнуудад угаасаа тэгээд хүүхнүүд татагдахаа болидийшдээ. Нээх нарийн тооцоотой, үг, үйлдэл бүр цэгнэсэн ядаргаатай гаруу гүй юу? Цалингийнхаа талаар гутал авч өгдөг байсан ч гэх шиг. чиний хувьд цалингийн тал их мөнгө гэж бодоод их юмаараа гийгүүлцэн юм шиг гоншигноод суудаг байсан байх л даа. Олигтойхон эр хүн иймэрхүү юмаа тооцоолоод, яриад сууж байдгүй мартчихдаг байхоо. Тэгээд ер нь мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай сайхан жинхэнэ эр хүн шиг сэтгэл сайтай, гүндүүгүй эр хүнийг эмэгтэйчүүд нэг хайрласан бол хайртай чигээрээ дуусдымдаа. Эр хүн хүүхэд шиг гээл сайхан ханийнхаа талаар бахархаж яриал явж байдагдаа бүсгүйчүүд. Харин ийм гоншигносон, дотуур тамиртай, худлаа цэцэн царайлахаас цаашгүй юмнаас тэгээд хажуудах нь байтугай хамт олон нь зугтаах байлгүйдээ. Олон долоон юм бодож өмхий санаалж суудаг юмнаас зүгээр нийгэмшсэн энгийн хүмүүс сайхан санагддийн. Ямар ч байсан чи нэг их сайн бас дажгүй залуу биш бололтой. Байдаг л нэг хөгийн сонирхолгүй ядаргаатай амьтан бололтой.
Mongolbusgui heruulch avgai shig yum yarij bhaar shinjleh uhaanii undestei nyatsaalt ugch chadah uuu ????????
30 tai busguigees nyatsaalt huleej bna shuu
za nuguu 30tai bysgyi yagaad xariu bicheegyi bnaa ene zaluugiin bichsen niitleld ynexeer booj yxex gej bga xyn shig setgegdel bichsen baisiin odoo oligtoihon tailbar tabix yggyi bolson bxdaa ene zaluud xelxed 30tai bysgyi zygeer l gomdson yumuu xaygdsan esbel doromjluulsan negen baisan sh de uul ni chamd uur ni xyreegyi bxo zailuul
Za daa onol yriad butehgui ter emegtei hun chini bas hun shuu dee ööriin uzel bodol amidrraliin tösöölöltei biye daasan hun gedgiig anhaarah heregtei
er ni eejiigee omoorood l avgaaigaigaa zovoogood bdag er hun adgiin novshnuud bdag baih gui yu er hun ger bulee hamgaalaad zogspoj chadahgui
Wow чи нэрээ үнэнхүү лаг задлан шиншилгээ хийжээ. Бүх зүйлүүдийг бүлэглэн хуваагаад дараан тайлварлсан чинь таалагдлаа. Үнхээр сайн ч боловсрол эзэмшисэн хүнэ бна.
Odoo ch huuhnuud dovtolj garna daa zaluusaa tesne shuu manaihaan
Yag minii bodoj yawdag zuiliin talaar bichsen bna uneheer tegsh erh gej bgaa bol tegsh hariutslaga uureh yostoi shuu uunees tegsh hundlel zaawal yagaad emegteichuudiig hundleh yostoi gesen hernee erchuudiig orhigdyylaad bna busguichuud ch gesen erchuudee hundleh yostoi hariltsan hundlel, oilgoltsol deer l yawna shuu dee oilgoltsol gedeg dotor mash olon yum orj bgaa shuu naizuudaa erh uureg hariutslaga geed iim l bna
deer neg bichsen hunii setgegdeliig harlaaa ih meddeg yum shig yrij bsnaa yrij bgaa n hoorondooo zorchildood mongolchuud turulhiin dainch tulaanch genuu chinii dotor ch gsn naad uzel chin hadaastai bj bgaa yum bishuu tiim bj hudlaa tsetsen tsarailhaa bolioo bie zasaad yu gedeg bilee
bodusht l ym.
Alivaa ymand eelj daraa gj bdag xoino… Exiin erxet ys daxin sergej bgaa ym bailgvi dee. Manai orond 60 garan myngan urx tolgoilson emegteichvvd bna gesen sudalgaa garsan bnalee.. Mongoliin erchvvdiig xamgiin tovchoor todorxoilvol: ZALXUU… ene margaangvi vnen shvv. bi uuruu ch eregtei l dee. er xvn er xvndee xairtai ntr geed gomo bololtoi ni bish. dalim garsniix 1 saixan muulchixay xe xe. Ajilgvi, ajilgvi, ajilgvi…. ajil oldkuu bna geeel zvgeer suugaad bdag… getel gaduur xudalch xvnd barag alban baiguullaga bolgonii xaalgan deer “AJILD AVNA” gesen zarlal dvvren l bnashdee… tsaling ni golkuu bol xvnii l xiideg ajil.. er ni tegeed ch zax zeeliin niigemd tsalin golno gevel t1 xereg. mun ajil xvniig golox bish xvn l ajiliig goldog sh dee… niitleld emegteichvvdiin erxiin talaar tvlxvv xundsun bsan. xediiger yarigdax ystoi asuudal ch gelee manai orond Genderiin xaritsaa xaritsangui togtvortoibgaa gj xelj bno. er ni tegeed ch iimerxvv asuudlaar xeleltsvvleg yvuulaxad er, emeeree xuvaagdaad uursdiiguuu l umuurdug shdee… Ene Niitlelentseriin door bgaa commentuud ch gesen 2 xesegt l xuvaagdana.. Mongolchuud chini turulxiiin dainch tulaanch xvmvvs bolood ch ter vv unuu ved ger bvliin xervvl margaan xezee ch evtei nairtaigaar tugsunu gj baiku. zaaval xen 1 ni diilex ystoi ym shig l…. Minii ajiglasanaar exner nuxur 2iin ali 1 ni l tvrvvlj buult xiij chadval ilvv vr dvntei bx bolov uu! gadaadiin kinonuudad xaraad bxad nuxur ch ymuu exner ni exelj uuchlalt guigaad, daraa ni saixan tevreldeed l bvx ym OK bolchixono..
End 1 ymiig ontslon durdxad Mongol zaluuchuud maani ali bolox soylch, bolovson bj, bvsgvichvvdee xvndetgej bval zoxiltoi.
nuli agress bh jin we e
mongol emegtei teneg hamgiin engiineer helehed ter huseed baigaa zuilaa uuriinhuu hucheer hiij chadag ym ym shuud ee. chadna gebel bie uneldeg ym aa kkkkk
хаха.. зүгээр л хөнгөхөн ойлгоод л явчихаач дээ.. сүр гарууд вэ яасссс
Үнэхээр мундаг бичжээ. энэ асуудлыг судалдаг хүн гэж ойлголоо. Эрчүүд яаах вэ. байдгаараа л байна. хүүхнүүд өөрт ашигтай хувилбараар л ажиллаж амьдарч байдаг хойно. хэзээд л тийм байсан. хөөрхий дарлагдсан бүсгүйчүүд.
энэ одоо юу вээээээээээ. юу бичээд байгаа гомо вэ.