-ОХУ-ын Төрийн ДУМ-ын 332 гишүүнийг 331 нь шинэ хуулийн төслийг дэмжжээ-
Хойд хөрш маань бага насны хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтнүүдтэй хатуухан тэмцээд эхэллээ. Улс төрийн намууд нь төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдээр бэлгийн дур хүслээ хангадаг хүмүүсийн ялын хугацааг нэмэгдүүлэх тухай 2008 оноос ярьж эхэлсэн. Гишүүд хуулийн төсөл санаачилан, өргөн барьж 2009 оны зургаадугаар сарын 15-нд Төрийн ДУМ-аар хэлэлцэн баталжээ.
ГАЖ ДОНТНУУД ХЭЗЭЭ Ч ЗАСАРДАГГҮЙ
ОХУ-ын Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 8-15 жил, хохирогч хүчирхийллийн улмаас амиа алдсан бол 12-20 жил хоригддог. 16-аас доош насны хүүхдийг хүчирхийлсэн бол зүйл анги нь 10 хүртэл жилээр 12-оос доош бол 15 жил нэмдэг болсон.
Гэхдээ тэд шинэчлэн баталсан энэ хуулинд заасан ял нь бага насны хүүхдээр дур хүслээ хангадаг гаж донтон буюу педофил хүмүүст нөлөөлөхгүй байна гэж үзэн дахин шинэ хуулийн төсөл өргөн барьжээ. ОХУ-д 2010 оны байдлаар насанд хүрээгүй 960 гаруй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хэрэг гарчээ. Энэ нь шийтгэлийг чангатгахгүй байгаатай холбоотой гэж ихэнх гишүүд үзжээ.
Тиймээс энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын Төрийн ДУМ-ын хуралдаанаар педофил хүмүүсийг шийтгэх хуулийг чангатгах төслийг авч хэлэлцжээ. 332 гишүүнээс 331 нь дэмжиж, нэг гишүүн санал өгөхөөс татгалзсан байна. Энэ хууль батлагдвал 18-аас дээш насны хүн 14-өөс доош насны хүүхдийг сексийн үйл ажиллагаанд татан оруулсан бол 15-20 жил хорьж, хүсэлтээр нь эмчлэх, шүүхийн шийдвэрээр шийтгэх, химийн аргаар засах, насан туршид нь хорих гэсэн шийтгэл ноогдуулах аж. Педофил хэрэгтэнд хугацаанаасаа өмнө суллах, өршөөлд хамрагдах боломжгүй байхаар заасан байна.
Өмнө нь тайган болгох шийтгэлийг ярьж байсан боловч бүгдээрээ энэ удаагийнх шиг санал нэгдэж байгаагүй аж. Учир нь педофил хүн хэзээ ч засардаггүй. Нэг л удаа бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтэн дахин давтан хийдэг сэтгэцийн хүнд өвчин болохыг анхааруулжээ.
“Нэгдсэн Орос” намын Татьяана Яковлива”Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд педофил хүмүүсийн тоо 3-4 дахин нэмэгдсэн. Химийн аргаар засдаг шийтгэлийг нэвтрүүлсэн улс орнуудад энэ гэмт хэргийн гаралт 50 хувиар буурсан байдаг. Тиймээс энэ шийтгэлийг манайд хэрэглэх нь зөв” гэж ярьсан байна.
Гэхдээ химийн аргаар засч тайган болгох шийтгэлийн арга механизмыг зөв зохицуулахгүй бол нөлөөлөхгүй байх сөрөг тал байгааг ч гишүүд ярилцжээ. Тухайлбал, ясны сийрэгжилт, таргалалт зэрэг эрүүл мэндийн сөрөг талтайгаас гадна гурван cap тутамд гэмт хэрэгтэнд уулгах бэлгийн дур хүслийг үгүй хийдэг эм нь зарим хүнд нөлөөлөхгүй байх талтай гэнэ. Америкийн нэгэн судалгаанд гурван эр тутмын нэг нь ийм бүтээгдэхүүн уусан ч бэлгийн чадавх нь хэвээрээ байсан тухай дурджээ. Төрийн ДУМ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдсан энэ хуулийн төсөл ирэх оноос амьдралд хэрэгжиж эхлэх юм байна.
Энэ талаар http://www.ltv.ru/news/social/187271 сайтад мэдээлсэн байна.
ХАРИН МАНАЙД
Манай улсад байдал ямар байна вэ. Сүүлийн гурван жилийн байдлаар бага насны 196 охин хүчингийн гэмт хэргийн золиос болсон. Үүний цаана мэдэгдээгүй, мэдэгдэхийг хүсээгүй, айж ичиж, нуун дарагдуулсан хэдэн зуун охин нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай, амьдралдаа хар толбо суулгаж хоцорсныг бид мэдэхгүй.
Хэчнээн хүүхэд энэ аймшигт хэргийн золиос болсныг үнэн зөвөөр нь тоолж чадахгүй байгаа нь харамсалтай. Цагдаад хандсан, шүүхэд шилжсэн хохирогчдын тоо, хэрэгтний тоо зөрүүтэйгээс гадна хохирогчийг хамгаалах механизм байдаггүйгээс нэр төр, нууц гэсэн шалтгаанаар хэргийг нуун дарагдуулсаар байна.
Насанд хүрээгүй хүүхдээр бэлгийн дур хүслээ хангадаг педофил хүнийг сэтгэцийн өвчтэй, гаж донтон гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, анхааруулж байна. Хүүхэд хамгаалуулах ёстой, бид хамгаалах ёстой шүү дээ. Гэтэл бид хамгаалах арга механизмыг нь зохицуулахгүй, хэрэгтэнд таарсан шийтгэлийг оногдуулахгүй, энэ талаар анхаарахгүй, хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ тайлж буй хэрэгтнийг жирийн хэрэг хийсэн хүнтэй адил шийтгэж байгаа нь Монгол Улс хүүхдийн эрхийн тухай ямар ойлголттой гэдгээ харуулж байна.
Манайд хүүхэд хамгаалах систем, орчин байхгүй. Төр засаг, хууль хяналтынхан, төрийн бус байгууллагынхан уялдаа холбоогүй ажилладаг. Хүүхдээ хайрлая, эрхийг нь хамгаалъя гээд асуудал тавихад бүгд л өөрсдийн хийсэн ажлаа ярьж, “арьсаа” хамгаалдаг.
Хүүхдэд чинь хүчирхийлэлтэй холбоотой ямар нэг асуудал үүслээ гэхэд та хаана хандахаа мэдэж байна уу. Би лав мэдэхгүй. Хохирсны эцэст цагдаад л ханддаг тогтолцоо манайд байна. Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө зөвлөгөө, тусламж авах газар бий юу, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай маш том хууль 1996 онд батлагдаж, манай улс Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн хүүхдэд ээлтэй энэрэнгүй орон болсон.
Гэтэл өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд энэ хуулийг барьж хэрэг тасалсан тохиолдол нэг ч байдаггүйг хуулийнхан ярьдаг. Лоозон хуультай, хамгаалах системгүй, хүүхдийн эрхийг зөрчдөг ардчилсан улс энэ гариг дээр манайхаас өөр ховор л доо.
Америк болон барууны орнуудад хүүхдийн эрхийг дээд зэргээр хамгаалдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л хойд хөрш маань ийнхүү хууль хяналтдаа анхаарч, бага насны хүүхэд хүчирхийлдэг гаж донтонг химийн аргаар засдаг болох нь. Харин манайд…?
Х.Монголхатан
13 Comments
Монгол Улсын хууль тогтоомж энэрэнгүй. Бас хатуу.
Анхааралтай уншсан бол Миний саналд бүх насаар нь хорих гэж байгаа. Энд ямар ч ял хөнгөрөөд байгаа зүйл байхгүй.
Анагаахын жаахан ч мэдлэггүй байж миний өөдөөс битгий хуцаж бай.
Бэлэг эрхтэн хүүхэн ч байсан, резен байсан ч хамаагүй дур тавьж чадна. Харин хүүхэх байх уу хүүхэд байх уу гэдгийг хүний тархт шийддэг юм. Хүүхэд сонгож байна аа гэдэг согогтой гэсэн үг. Энэ согогыг сэтгэл зүйн эмчилгээ хийж засаагүй тохиолдолд тайган болгох болгох бол ямар ч хэрэггүй үйлдэл.
Ийм эмгэгтэй хүний эрхтэнг аваад хаячихаар сэтгэцийн өвчин нь цааш даамжирч, сэтгэлээр унаж, өшөө авах зорилготой цуврал аллага үйлдэх ч боломжтой.
Mongold bas iim ym oilgoh hun baidgl ym bn lol
yar baliar ym be mongold bgaa gants baga dvv oxindoo sanaaa zowood bxiin maaa jxan ym bgaa sh dee baliar zawaan gaj donton guut
хэхэ хуцаж алдхиймаа, хүүхэнд хүчиндүүлвэл тэгээд бэлэг эрхтнийг нь ухаж авах уу наад тэнэг санаагаа орхиж үз,,,,
hi haaya uulzaj saihan sex hiij, saihan taashaaliig medreed hen hendee tuwug bolohgui salj baih ohid busguichuud add hiigeerei strongball_00@yah ok
Yur ni bol gemt hereg hiisen bol shiitgeh heregtei. Erhteneer ni hohirooson ch yadiin. Ene Maspor_q2 gedg lalar odoo ooroo hvchin ntr hiidiin bishvv tiim hvmvvst onogdoh shiitgeliig bagasgahiig sanal bolgoj bna Ergvv lalar we. Mongold odoo ymar bgaa bilee. Autobusand zugeer halaasnii hulgai hiisen hvniig zugeer buulgj bna shd. Nogoodvvl ni bvvr surtsan bi barigdsan gesn shig zugeer buugaad ywchdag. Yur ni jaahan changa argaar l uzeh heregtei gemt hereg hiisen hvmvvstei. Huchin hiisen hvnii erhteniig hulgai hiisen hvnii huruug. Nasaar horino gedeg utgagui hereg. Tegeel tejeegeed bhiimuu? lol yum yrihiin. Erhten-g ni tasalchihwal dahin hvchin hiij chadahgui shd. Huruug ni tasalbal bas hulgai hiij chadahgui
Төр иргэнээ эд эрхтэнээр нь хохирооно гэдэг тэнэг ялангуяа барууны хуулийн судлалд бол маш харш үйлдэл.
Тэр хэрэгтэн тайган болсон ч өөр шигээ гаж донтоныг бэлдэх, уруу татахгүй гэсэн зүйл байхгүй. Өөр шигээ хэн нэгэнийг олоод уруу татаж болно. Тайган болголоо гээд бүх асуудалыг шийдэж яасан ч чадахгүй.
Зүгээр бүх насаар нь хорьж сэтгэл зүйн эмчилгээ хийх хэрэгтэй.
manaih shig tuluvshuurgui ulsad urshuul gedeg n gemt hergiig uugshuulsen shiidver bolson. 1 gemt hereg hiisen humuus davtan hiihde bur zerleg avirlaj baigaa biz de. Argagui sh de, erunhiilugch n chi sain baina, alaad bai, zodood bai, tanhairaad bai geed umuurch baigaa um chin …Xn
Deer ni Elbegdorj enii chini orshooj tenegtee bizdee bas tsaaziin ylgvi teneg shiidwer baisan
manaid bol barag l huchinduulsenuudn hohin bolood taardg iim l dur uragtai bnshdee. iimerhuu bulai hereg ih nemegdej bgn manai ulsiin huulin heregjideggui cagdaa nar n zalhuu hoirho hergiin ul moriig udaan ilruuldeg gar hardag hohirogchtoi zui bus haricdag, bas deereesn eceg eh iim zuil huuhedn tohioldhod huuhdee hamgiin turuund buruutgaj chinii buruu oroi udesh selguuclee nimgen noiton huwcastai ywsan geh zereg huuhded buruug ogdg, ydaj l ahan shatnii huuhded zowolgoo ogoh setgel zuich bdaggui shdee. ene gaj dontonguud olshirch bgn olon zuik shaltgaalj bn jisheen ger buliin humuujil eceg ehn bagad n salj sarnij zui bus haricaj bsan niigem ooroo buzar bulai gudamjind l gehed barag dree mordcon ywaa zaluus jaahan jaahan huuhduud olniig harj bolno jaahan surguuliin bacaan amandaa tamhi zuugd ywah jisheetei. baarnii uudeer l gehed oyutanuud cunhee uursen budmal budmal 10 jiliin ohiduud boognorcon zaamdalcsan bh jisheetei ene bo erdoo l nuden dr il bg zuil uuniig hen ch haraal duuguil ongorgd bid uundee bur uussan bid iiml niigemd amidarch bn shdee
HARIN HUGATSAANAS OMNO SULLAGDAH ORSHOOLD HAMRAGDAH BOLOMJGUIGEER OLON JILEER HORIH HEREGTEI
OROS AMERIK SHIG TOM GURNUUD BOL HEREG ILRUULEHDEE DNK RNH IIN SHINJILGEENII DAGUU HERGIG BATTAI ILRUULJ CHADDAG BAS DEER NI HUN AMIIN TOONOOS HAMAARAAD GEMT HERGIIN TOO IH BNA TIIM UCHRAAS ENE ARGA NI TEDEND TAARCH MAGADGUI HUULINDAA NOTLOH BARIMTGUI BOL HUNIIG HORIJ BOLDGUI HUNII ERHIIG DEEDELSEN ULS HARIN MANAID YADAG BILEE ASAR IH HUNII ERH ZORCHIGDOJ BNA HELS HEREG BOL ARAI L DENDUU NAASN 7 SARIIN 1 ND YAMAR OLON GEMGUI HUNIIG HORILOODOO HEREG ILRUULEH CHADAMJ MUU YUN DNK RNH TERIIGEE MEDDIIMU JOOHON HUUHED HUDLAA YARIDGUI GEED HUUHDIIN AMAAR HERGIIG ETSESLEN SHIIDVERLSEN ZONDOO L TOHIOLDOL BDAG SHD JOOHON HUUHED BOL TIIMUU GEHEER TIIN UGUI YU GEHEER UGUI L GEJ HARIULDAGSHDE HERVEE HELS HERGEER INGEED SHIITGEGDVEL YAHUU ?