Ажлаа тараад гэрлүүгээ алхаж явах зуур өмнө маань нэгэн эмэгтэйн “Миний хань битгий архи уугаарай за юу. Чи хэдэн цаг ч болсон хамаагүй. Хамгийн гол нь архи л битгий уугаарай” гэсэн аргадсан, цөхөрсөн өнгөөр нөхөртэйгээ ярих дуу чихэнд содон сонсогдов.
Тэрбээр бор дарс хэрэглэхээрээ эхнэрээ ихэд зовоодог нь тэдний хоорондын ярианаас анзаарагдаж байлаа. Харин өглөө нь ажилдаа иртэл нийслэлийн Цагдаагийн газрын ажилтан өнгөрсөн шөнө нийслэлийн эрүүлжуүлэхүүдэд 160 хүн эрүүлжүүлэгдсэний 98 хувь нь 14-21 насны хүүхэд байсан гэсэн эмгэнэлтэй мэдээлэл дуулгав.
Нийслэлд ганцхан шөнийн дотор гарч байгаа нийт гэмт хэргийн дуудлагын тал хувь нь архидалттай холбоотой байжээ. Зөвхөн ганц шөнийн дотор архинаас болж зургаан хүн гэртээ нас барсан харамсалтай мэдээ бас байна. Үнэхээр сэтгэл өвтгөм таагүй мэдээ юм.
Энэ таагүй мэдээг бататгах гэсэн мэт цагдаагийн ажилтан сүүлийн үед эрүүлжүүлэхэд орж байгаа хүмүүс харьцангуй залуужсан. 14-хөн настай охид архи ууж эрүүлжүүлэхийн хаалга татах нь ихэсч байгаа тухай хэлж байна. Эмс садарлавал үндэстэн мөхөхийн шинж гэдэг.
Гэтэл дөнгөж бие, сэтгэл нь төлөвшиж, боловсорч байгаа охид маань бор дарсанд шунаж, толгойгоо мэдүүлэх болсон нь аймшигтай. Ээж аавдаа “хуруухан чинээ, жаахан үр” хэмээн дуудагдах тэд харин баар цэнгээний газарт хөлийнхөө тавхайг эргэтэл бүжиглэж бор дарсанд хөлчүүрхэж явааг томчууд ерөөсөө мэддэггүй гэнэ.
Үнэхээр ч тийм. Нэг л ажилтай хүмүүс өглөө эрт гэрээсээ гарч орой ядарсан, ёолсон хүмүүс гэртээ харьж үр хүүхдээ хаана юу хийж явааг тэд огт мэддэггүй нь энэ цагийн ихэнх эцэг эхийн нийтлэг дүр төрх. Ерээд оны эхээр Наркологийн төвд архинд донтсон эмэгтэйчүүдийг эмчилдэг өрөө энээ тэрээ огт байдаггүй байсан гэдэг.
Гэтэл өнөөдөр энэ төвд эмэгтэйчүүдийг эмчилдэг бүхэл бүтэн дөрвөн тасаг бий болсон ч ачааллаа хэдийнэ даахаа болсон талаар тус төвийнхөн хэлж байсан юм. Ганцхан шөнийн дотор 100 орчим охид бүсгуйчүүд бор дарс хэтэртлээ хэрэглээд биеэ хянах чадваргүйгээсээ болоод эрүүлжүүлэгдэж байгаа юм чинь энэ төв өнөөдөр ачааллаа даахгүй байгаа нь арга ч үгүй юм.
Үүнийг баталсан судалгааг ч гэсэн мэргэжилтнүүд гаргачихсан байна. Тодруулбал, сүүлийн 15жилд Монголд 25000 гаруй архаг архичин байгаагийн найман хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн жишгээс харахад аливаа улс орон жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход үндэсний хэмжээнд аюул учирлаа хэмээн үзэж урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга хэмжээ авдаг байна.
Гэтэл манай орны хувьд нэг хүнд ногдох архины хэмжээ 28-30 литр. Та бидний дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл 30 литр архи ногдож тэд 30 литр архи уух болж таарч байна. Энэ мэтээр бид архины талаар мэдээлэл хийгээд архи ууж болохгүй гээд л байнга хэлж ярих ч өнөөдрийг хүртэл тусыг эс оллоо.
Тийм болохоор архи гэгч гашуун ундаа үйлдвэрлэгчидтэй чангахан бодлого боловсруулж явуулмаар байна. Өнөөдрийн байдлаар манай улсад спиртийн 12, архины 173, пивоны 29 үйлдвэр ажиллаж байна. Тэд багаар бодоход жилд ойролцоогоор таван сая литр спирт, 10 сая литр архи, дөрвөн сая литр пиво үйлдвэрлэж байна гэсэн тооцоо байна.
Гэтэл ОХУ хоёрхон компанид архи үйлдвэрлэх монополь эрх өгсөн байдаг юм билээ. Дэлгүүрийн лангуун дээр ирийтэл өрсөн эрээн мяраан хаяг бүхий архинуудын 80 хувь нь айлын угаалгын өрөө, байрны хонгил, гэр хороололд мэндэлж байна.
Үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн шаардлага гэдгийг даанч мэдэхгүй, дээрээс нь татвар төлдөггүй учраас тэдний бүтээгдэхүүн тун хямдхан.
0.5 литрийнх нь нэг шил архи 1000 төгрөг бол 0.75 литрийнх нь 1500 төгрөгийн үнэтэйгээр найман нэрийн хүнсний дзлгүүрүүдэд бөөндөж тэд 1500, 2500 төгрөгөөр худалдаалж байна. Эрэлт ихтэй, өртөг багатай барааны гүйлгээ сайн байхаас яахав.
“Спирт бал бурам”, “АПУ”-гийн үнэтэй архинуудтай зүйрлэх ч юм биш. /Гэхдээ манайдаа үнэтэй гээд байгаа архинууд гадны орнуудад бол ичмээр дамшиг гэдэг шиг л байдаг юм билээ, уг нь/. Тиймээс ашгаа бодоод дэлгүүрүүд хямдхан архи авч зарах сонирхолтой байдаг нь нууц биш.
Иргэдийн амьдрал ядуу, ажилгүйдэл их байгаагаас архидалт газар авч байна гэж тайлбарладаг. Үнэхээр тийм бол тэд аль болохоор хямд архийг сонгож байгаа. Уг нь архи гэдэг энэ идээ, архидах хэмээх тэр зуршил бол Европоос импортлогдож ирсэн юм билээ.
Монголчуудын цусанд спирт задалдаг бөөм огт байдаггүй учраас эрт дээр үеэс бидний хэрэглэж ирсэн архинд өндөр хэмтэй спиртийн найрлага байсангүй. Их л сайндаа цагаан идээ, жимс, будаанаас гаргаж авсан сулхан амттаныг нас тогтсон хойноо багахан шиг хэрэглэж байж.
Харин хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөж, худалдаа арилжаа хөгжсөний улмаас европ зүгийн хатуу дарс Азид тэр дундаа манай улсад нэвтэрсэн гэдэг. Юм юманд хэтэрхий авьяастайгаараа манайхан архи уухдаа мэргэшиж бас орос ах нараас ч ихээхэн юм сурч үлдсэн биз.
Нэгэнт л цусанд маань спирт задалдаг бөөм байгалиас заяагаагүйгээс хойш архи гэдэг энэ хатуу дарсны талаар яримааргүй байна, цэцэг шиг охид минь ээ. Архины эсрэг хууль батлан гаргаж байгаа эрхмүүдийн ихэнх нь архи тамхины үйлдвэртэй. Үйлдвэргүй нэг нь харин үйлдвэрлэснийг нь борлуулах дэлгүүр, баар, цэнгээний газартай.
Бүхэл бүтэн сүлжээ ч бий гэдэг. Эрхмүүд минь таны, бидний жаахан үрс бор дарсанд толгойгоо мэдүүлж байна гэдэг Монгол Улсын эмгэнэл биш гэж үү. Тиймээс бид дараагийн дугаартаа архины үйлдвэртэй УИХ-ын гишүүдийн тухай цувралаар хүргэхээр бэлтгэж байна.
Б.Анар
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
15 Comments
haraal idmeer miingmiig buzarlagch arhichinguuudaas bolj mongol ohid arhi tamhind orj bgaa
hi bi 13 tai bandi wna.ta nar arhiig bnga uuj blq nuuts ym edr gser bgad bidnii ueiin huuhduud soniuch zangasaa bolj iheer uuj bna bi arhi uudaggui tamhi ch tattdaggui bi uhamsarlasn televiz radiogoor zunduu yridag arhi uuuhar ingdg tegdeg gd theer tarhitai l bl yg odoonos ehelj en aimshigt har undaagaa orhi!!
Arhi pivo uudag emegtei hezeech ger bul saihan hanitai uchirdguim bainalee bi bur harlaa olon huuhen buruu zamaar budaa teegeed yvchlaaa
arxi bol nowsh nowsh nowsh ene nowshoos bolj bi xar gert xorigdhoo shaxsan bas medeej ooroosoo bolsnldoo arxi uux xuwi xunii uxamsar gexdee l nowsh
arhi zugeershdee hamt uulzaad shaaltsay 88739051
Tgeheer mgliin tal hund arhi yyj nuguh n yydgui gej uzvel 60n litr bolohnee yaay aimaar bn shu
бөөм гэнэ фермент дутагдалтай бдаг гэж үздэг
зөв шүү зөвхөн охид гэлтгүй монголчууд маань бүгд л архиа тохируулж хэрэглээд биеэ зөв авч явдаг болох юмсан.архийг бөөм задалдаггүй монголчуудын элгэнд архийг задалдаг бөөм дутагдалтай бдаг гэж үздэг.Монголчуудаа архиа бага ууж айргаа тааваараа хэрэглэцгээе
ter heden garuud yu sex-tei holbootoi ym bicheech ntr geed baigaan be chi yaj ch bodson emegtei humuus arhi uugaad zavaaraad yavbal yun sex baitguai lai bolno gedgiig medhu malaa mongoliin ihenh ohiduud arhind orj yavdal ni ihseed bainsht ene chn mash muu !!!!!!!!!!!!
peeee! 10 say litr gene uuu? yoooy arai l bisheeeeeee heleh ug algaaaaaa
уухгүй байсан ч яадгийн. уудаггүй газар зөндөө л байна. бүр уудаггүй охид нь бүр тамхи ч хэрэлэгдэггүй газар жишээ нь тайван байна.
UUJ BOLNOO TAARUULAAD SOELTOI HEREGLEEND SURALTSAASAA DAA
Yu gesen ug ene baldag yu yariad bnaaa.!!!!!!!!!!sex-tei holboogui ch gesen ene sait-d humuus mgl zaluuchuud maani ih orj bgaa bolhoor negiig bodoosoi gesendee bichij bgaa shuu dee zow zow buur tsuwralaar ni sain bicheerei bid l oorsdoo ene niigmiig oorchilj chadana shuu dee!!!!!!!!!!Arhidaltiin esregbna.buh arhinii uildweruudiig sain hyanaltand blgaj arhi uildwerleh tatwariig nemegduuleh hetegtei gej uzej bna
ene site chini odoo hogiin tantan shig yum bolohnee. yu yu bicheed bgaan be. sex-tei holbootoi l medeelel avah gej orj irdeg yumsan ug ni.
энэ секстэй ямар холбоотой нийтлэл юм бэ бүгд мэдэж байгаа зүйл бүх сонин сэтгүүл тв сайтаар бичиж гарч байна. Ямар ч үр дүнгүй шүү. Ядаж https://www.cekc.mn дутаж болохгүй юу