Секси залуу гүзээтэй байдаг уу?

Өдөржин компьютерийн ард сууж, өрөөн дотуураа ганц хоёрхон алхалж, өдөр нэг, үдэш нэг нийтдээ хоёр удаа махан хоол цохиж орой очингуутаа “шидэт дохиураа” шүүрч аваад орондоо шургана, сувгаа солиод л байна, солиод л байна нэг мэдэхэд “тасарчихсан”, өглөө болчихсон. Босоод ажилдаа жирийсэн, орой болсон. Өнөөгийн залуусын өдрийн дэглэм нэг иймэрхүү. Маршрут өөрчлөгдлөө гэхэд үсрээд замаараа нэг газар сууж шар айраг гүзээлэх. За тэгээд цадиггүй нэг нь тамхиан угсруулж судасны ханаа никитоноор шавна. Гучин насны босго давав уу үгүй юу нарийн гуятай бүдүүн гэдэстэнүүд. Таргалж амжаагүй хэд нь туранхай гэж хэлэхэд ахадмаар ч юм шиг, тураалтай гэж хэлэхэд гомдмоор ч юм  Африкийн айхтар улс орнууд шиг өлсгөлөн нүүрлэлгүй өдий хүрсэн малчин хувь заяандаа талархая. би нэг сайн эр болж Монгол залуусынхаа эрүүл мэндэд санаа зовнин ганц амьсгаагаар таргалалтын голлох хэдэн шалтгааныг чангаар дуудъя. 

Хөдөлгөөн дутагдаж байнаа. Үүнд олон янзын хөдөлгөөн орох ба орондоо хийх хөдөлгөөн ч мөн адил хамаарна. Буруу хооллоод байнаа. Унтахын өмнө мах зооглоод, хөнжилдөө унгастай, зүүдэндээ мангастай байгаа нөхдүүд үүнд хамаарна. Аа бас цочир өлсөж, цочир иддэг хүмүүс энэ ангилалд цочир орно шүү гэж мэдээрэй. Шим тэжээлийн тэнцвэр алдагдах. Өдөр болгон тостой хоол гулгуулдаг хүмүүс анхаарууштай. Ямаа биш ногоогоор яахав гэж муйхарлавал удахгүй ямаа бүү хэл цүдгэр гэдэстэй үнээ болно гэдэгт итгэж болно. Сэтгэл санаа, мэдрэлийн хямрал. Утаа униар, бөглөрөл, хямрал, ажил төрөл, мөнгө гэж нэг их бухимдаад хэрэггүй. “Сайн” бухимдлаа гээд бүх юм болчихдог, бүтчихдэг байсан бол яахав гэхсэн. Тийм бишээс л хойно та тайван бай, таны толгой шоовон байна.

Таргалснаар зүрх мууддаг, зүрх муудсанаар эргээд таргалдаг. Буруу зуршил. Янжуурчин Баагийнууд голлон анхаарууштай гэж цохон тэмдэглэмээр. Удамшил… гэх мэт утгагүй шалтгаанууд үлдсэн хувийг эзэлнэ. Ер нь ингээд сонсож ээ суухад таргалалт маань глобал асуудал болжээ өнөөдөр. Америкчууд хүртэл хотдог-оосоо татгалзахад хүрч байна. Таргалалт бүх төрлийн өвчин дагуулдаг гэдгийг мэдсэн, мэдэрсэн болохоор тэр. Хөхний хавдар, зүрхний өвчин, бэлгийн сулрал, чихрийн шижин гээд тоочоод байвал чамгүй урт жагсаалт болдог юм байна.  Тэгсэн харин манай залуус ингэж ярьж байнаа. “Гүзээ чинь буяны тарга шд,”, “Эрэгтэй хүн гүзээтэй байвал сүртэй булиа харагдана шд”, “Хүүхнүүдэд гүзээтэй булцгар залуус их таалагддагийн шид”.

Үнэхээр гүзээтэй залуу секси харагддаг гэж үү бүсгүйчүүдээ?

Сайхан өвтэгш бие бялдартай гоолиг залууд найз бүсгүй, эхнэр тань сэтгэл алдарах вий гэж зовнихгүй байна уу залуусаа?

Таргалалттай холбоотой нэг тоон мэдээлэл дурдахад секс хийж байхдаа амьсгал хураасан хүмүүсийн 75 хувь нь тарган эрчүүд байдаг гэнэ. Аа бас нэг эерэг мэдээлэл байгаа нь тарган эрчүүд эхнэрээ араар тавих тохиолдол туранхай эрчүүдийнхээс 30 хувиар бага байдаг байна.

Эцэст нь хэлэхэд Монгол залуус минь бие бялдар, оюун ухаанаа хамтад нь хөгжүүлнэ шүү. Хүдэр чийрэг баатруудын удам залуус маань хальт харахад хөл хүнд эм хүн мэт харагдах нь хичнээн зохисгүй. Эр хүний бахархалаа толинд л олж хардаг болчихвол ямар олиг байхав. Ажлыг зохицуулж болноо. Өдрийн дэглэмээ шинэчил. Хаа сайгүй л бялдаржуулах төв, бассейн байна. Хангалттай мэдээлэл авч болохоор эх сурвалжууд байна. Банжигт л гэхэд ТJ- ийн блог байна. За тэгээд сайхан бие хаатай болчихоод охидуудын нүдийг унагасан шигээ… айн.  Жаргалан жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний дотор чухам жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалан. Жин хэвийн бөгөөс бие эрүүл…

Бие хаагаа сайхан хөгжүүлсэн бол юунд ийм юм болохов. Ха ха. Илүүдэл жингүй гэж хээвнэг суугаад яахав. Суудлын ажил эрхэлдэг бол хүссэн хүсээгүй сунаж л таарна. Сунаагүй дээр нь чангалаад аваарай.

Zindaa.mn

18 Comments

  1. mongolhun says:

    HAAN banknii Ganbaa boovoo tolind hardag uy sh dee

  2. karate says:

    karate geer xicheellex sonirxolt zaluus mongol.karate@yahoo.com ruu mail bicheere  

  3. enhbazar says:

    Yag unen shde

  4. nomuun says:

    Каратэ-д. суралцах хүсэл байнаа. Хаана хэнтэй уулзах вэ. хаягаа юмуу утсаа эсвэл мэйл хаягаа үлдээгээч

  5. сс says:

    hehe yah ve unen l yum. gehdee gantshan erchuud bishee, deer neg nuhur hotoor duuren namhan guzeetei har zaluuchuud gesen bna, gehdee bas duuren buduun maiga haltar huuhnuud bna shu de. er ni tegeed buduun har namhan bailaa geed muu hun gesen ug bish shuu de uuriiguu l hicheej yvbal hunii namhan buduun har ni chamd haldahgui sh de ter bol negd turulhiin yumiig yaltai hoert ymar baih ni ter hunii hereg erh.

  6. Секс.мн цаашид эх сурвалжаа дурдаж байгаарай. http://mongolkhuu.wordpress.com/2010/05/13/sexyman-or-fatman/ 

  7. karate says:

    Kyokunshinkai karate geer xicheellekh sonirkholtoi zaluuchuud bn uu bwal comment bicheed uldeegeere xajuudaa body iin tonog tukhuurumjt tulbur xyamd mash toxilog shuu zaluusaa!!!!!

  8. monroe says:

    estoi goe bichsen bn shdee,,, neeree manai zaluuchuud ern guzeetei bolood bgaa shuu??????? tuntiicheel….. bi PC-iihee Desktop deer neg lag bietei zaluugiin zurgiig tavichihsan chin manai nuhur margaashnaas n body-d yavaad ehelsen … hehehe bi lav ene asuudlaa shiidej bh shig bn

  9. smile says:

    deer neg targan nuhur bichjee dee yanz ni heheh, gogo niitlel bna erchuud geltgui emegteichuuded ch hamaatai, ene beer gj neg gai bnaa, ydjaahad harahaar uumaar sanagdaad bhiin kkkk, orond ni us guzeeleed suudag boldiimuu yaadiin

  10. ... says:

    uwchinuus bolood uuj baigaa emneesee bolood targalaad guzee suusan humuus. tahir dutuu hugjiluunberhsheelees bolood guzee suusan humuus, setgeliin bieiin daramtan dor guzee suusan geh met olon zuiliig durdal unguruuljee. guzeetei buduun geheeree archaagui humuus gej 100huwi oilgoj bolohgui shu. tegeed ch hen turdaitaa targalah bilee de. turmaar neg ni turchihna biz asuudalgui. Gehdee targan humuusiig archaagui yum ene ter gewel harin muuhai shu. 

  11. anna says:

    yostoi unen yum bichsen bna!

  12. eguu says:

    Naad asuudal chin xaalga togshix geed bga shu.

  13. monda says:

    hahahhaa. zugaatai niitlel bailaa..

  14. Jolie says:

    Oor gazar comment bichsen yum deer orchiloo sorry!!!UB-geer duuren namhan byduun gyzeetei har zaluuchuud!!! Ter biduun gyzee heregtei enee teree gej yairaad bdag orchin yed bie byaldaraa hogjuulj chadaj bgaa zaluuchuud goyo haragdnuu gehees mongotei mongogyi buduun bossuud er n ontsgyi oi gytmaar…Yaduu ornuud l mahtai sholtoi buduun hymyys saihan elbeg delbeg gej yzdegees, oor bysad oron buduun hyniig archaagyi zalhuu ooriigoo hyanaj chaddaggyi gedgiin bnlee.

  15. Jolie says:

    Jijig sajig yumnaas bolood muudaltsah yum zondoo shuudee.  Myydaltsan yedee yaj bytsaj eblerhuu gedeg n gol shuudee. Yylan n iim asuuliig ali hediin tsogtsuulj chaddag bol odiid ingeed gaihaad suuhgyil baih.Manai hyn bid 2 muudaltsahaaraa Heldeg myyhai yg gevel Mangar Tengerees heterhgyi!Onoodoriin heruul onoodortee!Henii byruu zobiig olohgyi!Hen ehelj yychilal guussan n winner!  geh meteer heruulee daamjruulahgyi baij blood bn. Yylan hereldehgyi myydaltsahgyi bval best bgaan daanch tegne gej hydlaaldaa.Ehnerteegee evlerseniihaa daraa sain yarilts hoyoloo myydaltsuul ger ornoosoo heden honogoor yabahgyi gedgiinmuu… Oorsdiin gesen dyremerhuu yum garaguul daraa daraagiin heruuluud gaigyi ongoroh blgyidee,
    (bug

  16. bataa says:

    Unen unen bi bas yag iim deglemtei gehdee guzee bol bhgui odoo noos l beldehees

  17. nana says:

    yoooy haahaahaaa yun hoorhon bichdiin eleg tatah ni….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.