У.Хүрэлбаатар: Хөвгүүдийн тээрхийн арьсыг авахаас татгалздаг болсон

Саяхан нэг таксинд суулаа. Жолооч бүсгүй хажуудаа хоёр настай болов уу гэмээр хүүгээ суулгачихаж. Замд явах зуур дэггүй хүү ярианы сэдэв болж хувирав. Жолооч бүсгүй ажил ихтэй, хүүгээ эмчид үзүүлэх зав болохгүй байна хэмээн ярив. Харахад, эрүүл саруул, өвдөх зовиургүй тэр хүүд ээж нь ихэд санаа зовох аж. Учир нь, найз бүсгүйчүүд нь түүнд бяцхан хөвгүүдэд тохиолддог фимоз буюу шодойн тээрхийн арьсны нарийсал өвчний тухай ярьсан гэнэ. 

Тэгэхдээ тэд “Энэ өвчин хоёр настай хүүхдүүдийн дунд хамгийн их тохиолддог” хэмээн онцолжээ. Үүнд таксины жолооч бүсгүй ихэд санаа зовж буй аж.

Тиймээс бид энэ удаагийнхаа дугаарын зочноор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (хуучнаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төв) Бөөрний мэс заслын тасгийн их эмч У.Хүрэлбаатарыг урилаа.

-ЭХЭМҮТ бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том эмнэлэг. Хүүхдийн хагалгаануудыг ихэвчлэн энэ эмнэлэгт хийдэг. Жилд хийж буй хагалгаануудын 50-иас илүү хувийг хүүхдийн ерөнхий мэс засал, хэвлий, цээж, бөөрний мэс засал, эрүү нүүр, нүд, чих, хамар хоолойн хагалгаа эзэлдэг гэж дуулсан. Танай тасгийн хувьд ямар хагалгаануудыг хийдэг вэ. Сүүлийн үед хүүхдүүдэд зонхилон тохиолддог мэс заслын ямар эмгэг байна?
-Манай тасагт хүүхдийн бөөр шээсний замын гажгийн төрлийн хагалгаануудыг хийж байна. Үүнд бөөр, давсаг, төмсөг, бэлэг эрхтний гажгийг засах хагалгаа ордог. Хамгийн их хийдэг хагалгаа гэвэл төмсөг буугаагүй, төмсөгний усан хавдар (мөн фимоз, эвэрхий, бөөрний төрөл бүрийн гажиг зонхилж байна.

-Энэ удаа бид танай тасгийг зорьж ирсэн нь бас учиртай. Сүүлийн үед манай эцэг, эхчүүд хүүхдээ шодойн тээрхийн арьсны нарийсал гэх шалтгаанаар эмчид их үзүүлж байна гэх юм. Зарим нь бүр “ЭХЭМҮТ-ийн Бөөрний тасагт ийм хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийн урт дараалал үүссэн” гэж ярьж байсан. Энэ тухай та тодорхой мэдээлэл өгөөч?
-Тээрхийн арьсны нарийслаар хүүхдийг хоёр нас хүрэхээс нь өмнө хагалгааны бус аргаар эмчилж болдог. Харин хоёр наснаас хойш хүүхдэд зовиур мэдэгдвэл мэс засал хийж, хойшоо чөлөөтэй шамардаг болно. Бид орон нутгаас ирж байгаа хүүхдүүдийг аль болох дугааргүй хэвтүүлж эмчлэхийг зорьдог. Тэдэнд наад зах нь байрлах орон байр байхгүй, зардал чирэгдэл ихтэй хэцүү байдаг. Харин хотынхон хагалгаанд орох гэж жаахан хүлээдэг тал бий. Энэ төрлийн хагалгааг их хийдэг учраас дараалал тодорхой хэмжээгээр үүсдэг.

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хагалгаа ихсэх хандлагатай байна уу, үгүй юу. Энэ тухай ярьж байгаа цөөнгүй хүнтэй таарлаа. Өнөөдрийн байдлаар танайд хэр олон хүүхэд хагалгаа хийлгэж байна вэ?
-Манай тасаг жилд 600 гаруй хагалгаа хийдэг. Үүний ихэнх нь буюу 400 орчим нь тээрхийн арьсны нарийсал, төмсөг буулгах, төмсөгний усан хавдар, эвэрхийн хагалгаа байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад тээрхийн арьсны нарийсал сүүлийн жилүүдэд жаахан ихсэх хандлагатай байна.

-Энэ хагалгааг хэдэн насны хүүхдүүд хийлгэж байна вэ?

-Янз бүр байна. Фимоз нь төрөлхийн болон сорвижсон гэж хоёр янз байдаг. Сорвижиж нарийссан фимоз нь 10-16 насны хүүхдүүд байдаг бол 10 хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн төрөлхийн фимозтой ирдэг. Ийм төрлийн гажигтай хүүхэд 10 настай ирнэ гэдэг оношлогоо оройтож байна гэсэн үг.

-Манайхан өндөр үнэтэй л бол үйлчилгээ сайтай гээд гадна, дотны хувийн эмнэлэгт хандаж, хүүхдээ үзүүлдэг. Тэр утгаар зарим хувийн эмнэлэгт фимоз буюу шодойн тээрхийн арьсны нарийслыг дур мэдэн хагалгаа хийх явдал газар авч байна гэж зарим эмч ярьж байна?

-Тийм асуудал байна. Зарим эмнэлгүүд хүүхдийг дөнгөж төрөөд байхад нь бэлэг эрхтний тээрхийн арьсыг нь тайрах ёстой гэсэн ойлголтыг эцэг, эхчүүдэд өгдөг. АНУ-д саяхныг болтол хүүхдийг төрөнгүүт тээрхийн арьсыг нь тайрч авдаг байсан. Харин одоо үүнийхээ эсрэг байр суурь баримталдаг. Арьстай хэвээр үлдээх нь дээр гэж үздэг болсон. Яагаад гэвэл тэр арьсыг авчихаар бэлэг эрхтний толгой ил гарч байгаа юм. Тэгэхээр бэлэг эрхтэн хатдаг, мэдрэмж мууддаг, бүрэн хөвчирч чаддаггүй болдог. Энэ мэтчилэн муу тал их байдаг учраас манай эмч нар хагалгаа хийх гэж яардаггүй. Гэхдээ бүр сорвижоод нарийсаад ирсэн хүүхдүүдэд энэ хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай болдог.

-Эрэгтэй хүүхдийг нэг их зовиурлаад байхгүй бол эцэг, эхчүүд бараг анзаардаггүй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхдийг арчилгаа багатай гэж үздэг. Тэгвэл хүүхдээ фимозтой эсэхийг яаж мэдэх вэ?
-Хүүхдийг төрөхөд нь эх барьж авсан эмч нарийвчилсан үзлэг хийдэг. Өөрөөр хэлбэл, тэр хүн бүгдийг нь шалгадаг гэсэн үг. Тэгээд танай хүүхэд ийм, тийм байна гэж хэлдэг. Энэ үед бэлэг эрхтнийх нь арьс хойшоо шамарч байна уу, үгүй юү гэдгийг шалгах хэрэгтэй. Тэр нь шамрахгүй болохоор хүүхэд шээхдээ дүлдэг. Мөн шээс нь нарийхан гардаг, ойр ойрхон шээдэг. Үүнийг эцэг, эхчүүд живх хийснээс боллоо гэж ойлгодог. Үнэндээ, живхнээс болсон уу, үгүй юү гэдгийг эмчид үзүүлж байж мэднэ.

Нөгөөтэйгүүр, фимозтой болсон хүүхдийн бэлэг эрхтний толгой улайчихаад байдаг. Үүнээсээ болоод сорвижоод, үрэвсээд байдаг. Олон дахин сорвижихоор хүндрэл гарна. Ихэнхдээ том хүүхдүүд сорвижсон фимозтой байдаг. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ байнга ажиглаж байх хэрэгтэй. Хүүхдэдээ аль болох ойр байх нь чухал. Зарим ээж, аав хүүхдээ жаахан том болоод ирэхээр анхаарахаа больдог. Үүнээс болоод хүүхэд нь эцэг, эхээсээ санаа зовдог болдог. Тэгээд л “Эмчээ үүнийг хараад өгөөч. Надад үзүүлэхгүй юм” гэсээр дагуулж ирдэг. Гэтэл тэр нь аль хэдийнэ сорвижчихсон байдаг.

-Тэгвэл ийм шинж тэмдэг илэрвэл хүүхдээ заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой юу. Манайд өвдөнгүүтээ өрхийн эмчдээ ханддаг, тэнд хүүхдээ үзүүлдэг хүн олон байдаг шүү дээ?
-Болж өгвөл мэргэжлийн эмчид хандах ёстой. Болохгүй бол өрхийн эмчдээ хандаж, үзүүлж болно.

-Фимозийг мэс засал хийхгүйгээр эмчилж болдог гэж дуулсан. Ямар тохиолдолд хагалгаа хийдэг юм бэ. Мөн мэс ажилбар хийх шаардлагагүй эмчилгээний арга байдаг бол эцэг, эхчүүдэд зөвлөөч?
-Фимозтой хүүхдэд эхлээд тосон эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг хийгээд үр дүнгүй болсон тохиолдолд мэс заслын эмчилгээ хийдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Дээрх эмчилгээ нь гидрокоргизолын маз, локойдын тос түрхээд зөөлөн массаж хийж өгөх буюу аажмаар шамлах дасгал хийнэ. Энэ эмчилгээг 1-3 cap хийнэ. Тэгээд үр дүн гарахгүй бол мэс ажилбар хийдэг.

-Хэрэв тухайн хүүхдэд хагалгаа хийх шаардлага гарвал хэд хоног хэвтэж эмчлүүлдэг юм бэ. Мөн хагалгааны үеэр ямар нэг хүндрэл гардаг уу. Эсвэл хагалгааны дараа гам барих шаардлагатай юу?
-Хүнд хагалгаа биш учраас энэ тал дээр эцэг, эхчүүд айх хэрэггүй. Тухайн хүүхэд эмнэлэгт 2-3 хоног хэвтэнэ. Мэдээж, мэс засал хийлгэсний дараа эцэг, эхчүүд хүүхдэдээ өмнөхөөсөө илүү анхаарал тавих хэрэгтэй. Ариун цэвэр сахих нь чухал. Эрэгтэй хүүхдийг усанд орох болгонд нь шодойг нь шамлаж угаалгаж сургах нь хувийн ариун цэвэрт сайнаар нөлөөлнө.

-Манайханд нэг буруу ойлголт байдаг. Энэ хагалгааг хийлгэхээр насанд хүрсэн хойноо бэлгийн замын халдварт өвчин тусдаггүй гэж ярьдаг?
-Энэ бол хамгийн буруу ойлголт. Ариун цэвэр сахиж байгаа тохиолдолд хэн ч бэлгийн замын халдварт өвчин авахгүй байж болно. Харин ариун цэвэр муу сахивал энэ хагалгааг хийсэн, хийгээгүй халдварт өвчин авна.

-Энэ төрлийн хагалгааг хувийн эмнэлгүүд дур мэдэн хийж байна гэж дээр ярьсан. Сүүлийн үед бараг энэ өвчнөөр бизнес хийж байна гэж ярих хүн ч бий. Хувийн эмнэлэгт ийм хагалгаа хийлгэчихээд, хүндрээд танай эмнэлэгт ирж үзүүлэх тохиолдол байдаг уу?

-Өөр эмнэлэгт хагалгаа хийлгээд тэр нь бүр сорвижчихсон хүүхдүүд манайд мэр сэр ирдэг. Гэхдээ тийм олон гэж хэлэхгүй. Үнэхээр зарим хувийн эмнэлэгт мөнгөний төлөө ийм хагалгаа хийж байна. Ялангуяа, тээрхийн арьсыг тайрч авдаг хагалгааг ЭХЭМҮТ-ийн эмч нар хийж чаддаггүй юм. Манайд ганцхан хийдэг гэж ярьдаг эмч нар байдаг гэж дуулсан. Харин бидний хувьд, хүүхдийн ирээдүйг бодож эмчилгээнийх нь асуудлыг шийддэг.

-Тэгвэл эцэг, эхчүүд хоёр настай хүүхдээ цавь, хуйхнагийн эвэрхийтэй, төмсөг нь буугаагүй гэдгийг яаж мэдэх вэ. Хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож буй хагалгааны нэг гэхээр асууж байна л даа?
-Эмэгтэй хүүхдийн цавь орчим овойж харагдаж байвал эвэрхий байх магадлалтай. Эмэгтэй хүүхдэд цавины эвэрхий онош тавьмагц хагалгаа хийх шаардлагатай байдаг. Учир нь эвэрхийн уутанд өндгөвч орвол хавчигдах улмаар үхжих аюултай. Эрэгтэй хүүхдийн хувьд цавь, хуйхнага орчим нь нөгөө талынхаасаа хэмжээгээр томорч харагдвал ивэрхий эсвэл уйланхай гэж үзэж болно. Аль нэг талын төмсөг буугаагүйг тэмтэрч үзэхэд л мэдэгдэнэ. Тиймээс төмсөг буугаагүй гэсэн гажгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Үүнийг хоёр нас хүрэхээс нь өмнө хагалгаа хийлгэхгүй бол яваандаа үр тогтоох чадваргүй болдог.

-Юунаас болж ийм гажигтай болдог юм бол?
-Тодорхой шалтгаан тоочих боломжгүй. Ихэвчлэн төрөлхийн ийм гажигтай төрдөг. Хортой нөхцөлд ажиллаж байсан эхчүүдээс ийм” эмгэгтэй хүүхэд төрөх магадлал өндөр. Мөн идэж, уух зүйлээс болдог. Энэ өвчин сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Эвэрхийтэй хүүхэд ч олон болсон. Харин фимозын хувьд хүүхдэд зовиур байдаггүй болохоор эцэг, эхчүүд сайн мэддэггүй. Нөгөө талаасаа, хүүхдийн шодойн тээрхийн арьс хойшоогоо шамрах ёстой гэдгийг мэдэхгүй хүн олон байна.

-Бөөрний тасгийн эмчтэй уулзсаных ярианыхаа төгсгөлд зөвлөгөө авъя. Хүйтэн сэрүүн орж байна. Манайхан том, жижиг гэлтгүй бөөр өвдлөө гэдэг. Энэ үед бөөрөө яаж, гамнах вэ?
-Бөөр бол доороосоо даарч хөрсөн болон гаднаас ямар нэг халдвар авснаас болж өвддөг. Биеийн хэвийн үйл ажиллагааны нөхцлийг хангахад бөөрний үүрэг их. Тийм болохоор амин чухал эрхтнүүдийн нэг гэж хэлж болно. Тиймээс та эрүүл мэнддээ анхаарал хандуулж, бөөрөө хайрлаж, хамгаалах нь чухал.

Аливаа өвчнийг бүрэн төгс эмчлэхийн тулд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээгээ дутуу орхилгүй, бүрэн хийлгэх нь зүйтэй. Энэ нь ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх бас нэг арга болдог. Таны биед ямар нэг үрэвслийн голомт байгаа бол бөөр түүнээс болж өвчилдөг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Шүд, амны хөндий, хамар, залгиур хоолойны үрэвсэл биед байснаас дархлаа суларч өвчлөлийн эх суурийг тавьдаг. Тиймээс та аль ч улиралд цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулан хувцаслах, ажлын байрны нөхцөл, амьдралын хэв маягийг зөв баримтлах нь чухал.

Б.Энхтуул

11 Comments

  1. Залуу эр says:

    Эрэгтэй хүүхдүүд ялангуяа хөвгүүд бэлэг эрхтнээ шамлаж угаачихаад дараа нь тэр хэсгийг хатаах буюу цэвэрхэн зүйлээр арчиж хуурай болгож байх хэрэгтэй гэж ах нь зөвлөх байна. Учир нь чийгтэй орчинд бактери үрждэг бөгөөд харин шамалж байгаад арчаад хатаасан хүнийх 5 хоног угаахгүй байхад элдэв үнэр гардаггүй юм. Ах нь хүүхэд байхдаа тэгж мэдэхгүй байснаас байс хийгээ л угаах хэрэгтэй болдог байсан. Одоо бол усанд орохдоо угааж байна.

  2. suugii says:

    sain baitsgaanuu manai huu odoo oi 6 sartai hoishoogoo shamardaggui.hodoo oron nutagt bdag bolohoor eh nyalhast uzuulj chadaagui endee emchid uzuulsen hot yavj hagalgaa hiilgeh shaardalagatai gsn yum. hagalgaa hiilgehed yamar vne tolbortei bdag yum bol.medeh hun bval helj ogooch

  3. ariukaa says:

    taniltsah zaluus ariuka_nj hayagaar orj ireerei

  4. Khaliuk says:

    Kk yamar ch medlegvi mangar yumnuudaa hi. Heregtei zvilsee unshij sudalj bgaachee araichdee porno vz ntr gej heniig doromjlood yu bicheed soliorood suudag zawtai amitan be. Shamrahgvi bgaagiin tsaa ni huraldsan bohirdol tsaashlaad ogsoh zamiin bolood boorondok noloolohoos ehleed hortoi notstoi asuudal shvv anhaaraltai bgaarai aawuudaa hvvteigee oir dotno baij eh orondoo ervvl chiireg erdemtei hvnleg irgen bolgoj huwi nemeree oruulaaraidaa. Jijig gej bodson zvilsiin tsaana aguu zvil bgaashvv amjilt!!!

  5. MUUGII says:

    Билгээ ter chin eregteo huuhed 11-12 nasnaas ehelj gar hanhalga hij ehelsen ter uyes her ikh gar hanhalga hiisenees shaltgaalj tolgoi ni il gardag bhgui yu

  6. MUUGII says:

    porno uz bugd awsan bga tiim bolohoor mongolchud bugd hovchoo tasal

  7. xe xe says:

    Ene bol neeh aigaad baih zuil bish yum surtei yaridag yum ene emch nar. uvchin uusgeh bacteria ene der aguulagdaad tseverlegddegui buguud hoishoo buren shamardag bval tseverlegddegtei l holbootoi. huuhedee er ni teged soyoltei tsever tsemtsger usguvul aiagad baih zuil bish. Ene hagalgaa zambaragui belgiin havitalaas sergiilj bga yum.

  8. Билгээ says:

    Энэ талаар өмнө нь ерөнхий мэдээлэл авч байсан хүүтэй учраас. Дэлгэрэнгүй уншсан чинь бас айчихлаа. Хүү маань 10 нас хүрч байна. Усанд оруулах бусад үед ч ер нь бол сайн үздэг. Одоогоор боожгойных нь толгой ерөнхийдөө ихэнх хэсэг нь гарчихсан харин малгай гэж ярьдаг хэсэг нь арай шамраагүй байгаа юм л даа. Тэр хэсэг нь хэдэн нас орчимд бүрэн гардаг юм бол эрчүүд ээ хэлж туслаарай. Ийм насанд ийм байгаа нь хэвийн болов уу гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Тэгээд ээжүүддээ зөвлөхөд эрэгтэй хүүхдийг шээснийх нь дараа боожгойг нь шувтарч татаж байх ёстой, үүнийг нь өөрөө шээдэг болоод ирэхээр нь сайн зааж өгөөд сануулаад байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл шамрахдаа хурдан энэ төрлийн өвчнөөс сэргийлж болдог гэж сонссон. Хүүгээ ч тэгж сургасан нь одоо гайгүй шамарсантай холбоотйо байх гэж боддог юм аа. Одоо харин тэр малгай хэсэг нь хэзээ бүрэн шамарч дуусдагийг л мэдэх хэрэгтэй байна туслана уу эрчүүд ээ. Баярлалаа.

  9. busgui says:

    bayarlalaa saihan medee bna.ih zuil medej avlaa.

  10. baby says:

    1 tomsog n buugaagui bh ayultai yu ? minii huugiin 1 tomsog n buugaagui , uchriin n sain medku bn eh nyalhast ochood uzuulii geed l uzuulchdeg umuu esvel nomer ene ter avdag uu hariyalal hamaarah uu oor haana ymr sain huuhdiin emneleg baidag ve , mergejliin emch emneleg n haa bdg ve?

  11. Magy says:

    Eooe aichlaa. 2 huugee erthen mergejliin emchid uzuuleh heregtei gedgee medej avlaa. Ter hoishoo shamrahgui bn gedeg yagaad asuudal ym boloo gedgiig l oilgosongui. Bas nuuts erhten bolhoor ajiglaj neeree uzej bgagui ym bn. Sonin sonin ovchin bas baih ymaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.