Хайртыгаа хааяа ч болов шалгааж байхад зүгээр…

– Хайрт чинь тань руу хэдэн өдөр утасдаагүй бол нэн даруй хоорондын харьцааныхаа учрыг олж эхлэх нь зүйтэй. Гэртээ байхгүй байна уу? тэгвэл гар утас руу нь яг одоо залга. Хариу өгөхгүй, утсаа авахгүй байгаа бол дахиад арван удаа боловч залга. 

Ингээд нэмэргүй бол мессэж бич. Уншиж л таарна. Тэгээд түүнийг гэртээ ирэхийг нь хүлээ. Түүнийг орж ирэнгүүт асуудлыг хөндөж эхлэх хэрэгтэй. Харин хайртынхаа нэг ч үгэнд бүү итгээрэй. Түүнд өөрийгөө зөвтгөх эрх байхгүй.

– Та санасандаа хүрч, учрыг магадлаж чадаагүй тохиолдолд тайвширч санаа амар бүү суугаарай. Түүний дотны сайн найз нарын хэн нэгэн руу нь утасдаж яриан дундаа санамсаргүй хайртынхаа талаар тандаж асуу. Хэрэв асуултаас зугатааж байвал өөр найзаас нь асуу. Эрт орой хэзээ нэг өдөр таны таамаглал биелэлээ олох нь лавтай.

– Та эхний алхмыг хийж чадаагүй, хайрт чинь танаас тайван байлгахыг хүссэн ч гэсэн түүнд бууж өгч хэрхэвч болохгүй. Тайван байлгах асуудлын талаар зөвшөөрөх ч хэрэггүй. Түүнийг ямар нэгэн зүйл хийхийг нь харж суугаад бүтэхгүй. Харин үүнийхээ оронд болзооны талаар түүнээс цөхрөлтгүй гуйгаад үз. Тэр зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ.

– Болзоондоо сайтар бэлдэх хэрэгтэй. Гоо сайхны салоноор үйлчлүүлж, брэндийн хувцсаар өөрийгөө гоёж, хайртын тань мэддэг байсан бүсгүй биш болсон мэт сэтгэгдлийг түүнд огцом төрүүлэх явдал чухал юм.

– Болзооны гол зорилго нь хэзээнээс таныг хайрт чинь хайрлахаа больсон, ямар хүнээр өөрийг чинь солих болсон, яаж ингэж чадаж байгааг олж мэдэх явдал юм. Энэ бүхнийг хэлсний дараагаар найрамдах санал тавибал танд сайхан дурсамжийг үлдээх хүртэл нь түүнд ганц ч боломж бүү өг.

/Хань/

8 Comments

  1. fgsg says:

    yag zuvlusun bnaa bi yag ingeed l ugend n itgeed oroi yriad avahgui msg bicheed arai gej iruled yrih geher untaad ugnu tegeed hudla helne bi itgene. Iim hun yag huntei bdg ym bna lee medeed salsan minihtei bol yag taarch bnaa harin jaahan umnu n unshsan bol harin yamar bh bsn bol l gej bodoj suuna

  2. zulaa says:

    hehe neeree l saijruulna l geed uzdeg bhdaa

  3. tuulai says:

    uuruuruu l bai nuhurt zoriulj hiisen huuheldei bish solibol soliono l biz yavsaniih ni daraa saijruulna l gej vziishde hehehe

  4. pan pan says:

    yee burhan min ene odoo zuwulguuu gejuu araichdeee!!!!!! medrel n iin yum bichdeg bna aa

  5. deegii. says:

    berendiin huvtsasch geh shig.mongolchuud bur soliordog boljee.brendiin huvtsas umsuugui l bol muuhai haragddag yum bhdaa.teneguud.ungu mungu huusun yaduuchuud.yuchgui ym bj bas brendiin huvtsas gechijee.tegsenees ur huuhdee uuriiguu eruul saruul hunseer tejeeye gej bodoj boldgui yum bhdaa.ideh yum ni bugd hujaagaas hortoi.hortoig ni medseer bj avj idne,tegsen murtluu brendiin huvtsasand bara buh jaahan talingaa tavij guine.mongold ochihoos durgui hurehii.hirgui l bol boloo geed tseverhen huvtsaldag endee bj bsan ni mani metiin brendiin huvtsas avch chadahgui yaduuchuud ni deer yum shig bna.eruul mend ni muudaar brendiin huvtsaaraa goeood bjdee mongolchuud mini.

  6. medeh hun bval haruilaad uguuch says:

    bi suuliin ued nuhruu oilgohoo bailaa tsugtaa hoolond orie geheer zahialaad idchie gehiin,ym uzie gaduur dotuur yvie geheer estoi neg hudluh ch ugui ger ornii ajild tuslahaa ch bailaa ajil ihtei ydarch baigaa gevel ch hudlaa bh lda ugluu 8d yvaad oroi 5 gd l hureed irdeg ym ene odoo yagaad bgan bol nadaar yalgah gd bgan bol asuuhaar yu ch boloogui l gedeg zunguur ni ingeed haychval buur doloon dor ym boloh ym bolov uu yah be bi chin uuruu jiremsen tom gedsee yay gej bhd ene neg ym hajuud ni ingeed bh ym

  7. steppe says:

    yooh, ene zovolgoo bol saikhan heruul zovloj bna, eniig dagaval naidvartai heruul bolno. Shal teneg yum. 

  8. tuvshin says:

    Aimar zovlogoo baina. brand-iin huvtsas baidag ni ch yuv dee bas.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.