Сайн байцгаана уу. Модод шаргалтаж, намрын навчис нэг нэгээр хаялсан энэ сайхан өдрийн мэндийг энэхүү нийтлэлийг уншиж байгаа танд хүргэе. Хөнгөн уйтай, зөөлөн гунигтай энэ өдрүүд хол газар сурахаар одсон хайртай охиноо санаж битгэрсэн над шиг хүмүүсийн сэтгэлийг хавраас ч дутахгүй ихээр догдлуулах юм.
Сар шиг тэр холын газар одохдоо өнгөрсөн бүхнээ, намайг, найзуудыгаа умартаад чи минь явж чадсан шигээ бусдаас илүү сайхан амьдрах ёстой шүү. Хайр сэтгэл гэж юмны төлөө бус ирээдүйн амьдралаа бодоод намайг мартсан чамдаа би бурууг өгөхгүй ээ. Маш их хайртай, хичнээн санаж байгаа ч гэсэн чамайгаа би мартах болноо. Хайр гэдэг хэн нэгний төлөө амьдрахын нэр юм. Тийм ч учраас чамайгаа ингээд өөрөөсөө явуулж байна.
Гэтэл би гэж нэг арчаагүй юм шөнө бүр над дээрээ гүйгээд ирж байна гэж зүүдлэнэ, нойрмог сэрэхэд чи минь дэргэд байгаа ч юм шиг санагдана. Чамтайгаа хамт байсан дурсамжууд хэтэрхий их болохоор хаана ч явсан хамт хийж байсан бүхэн маань санаанд ороод их хэцүү юмаа. Өнгөрсөн жилийн яг энэ үед өглөө эрт сургууль руу явж байхад бид хоёрын байнга уулздаг байсан газрын үүдэнд чи минь зогсчихоод хамт явж авсан таван хошуутай том чихэвчээ зүүчихсэн намайгаа хүлээгээд, даараад зогсож байсныг чинь би одоо хүртэл тэр газраар өнгөрөхдөө хардаг. Тэгээд л ганцаараа инээгээд байхаар хүмүүс гайхаж хараад байдаг юм.
Магадгүй би солиорч байгаа юм болов уу. Архиний цагаан солио гэж байдаг шиг хайрын цагаан солио тусч байгаа юм болов уу. Чамаас өөр охиныг надтай хамт байгаагаар ойрын хэдэн жилдээ л төсөөлөхгүй юм. Хамаагүй ээ, чи минь надгүйгээр жаргалтай байвал би чинийхээ өмнөөс баяртай байх болно.
Оюутан насны минь тэнэглэл, залуу насны алдаа гэж хожим хэзээ ч бодохгүй. Нэг насны минь хайр дурлал байсан гэж бодоод амьдрана. Зүүдэндээ ч болтугай уулзах сайхан ч өглөө ганцаараа сэрэхэд хэцүү.
Надад хайраа илчилсэн охидуудыг би гомдоохыг хүсдэггүй ч гэсэн ганц л хариултыг би хэлдэг. “Чи түүнийг минь орлож хэзээч чадахгүй ээ” гэж…
Үнэхээр л чи минь биш юм болохоор өөр хүн надад үнэндээ хэрэггүй мэт одоо санагдавч цаг хугацаа чамайг мартуулна гэдэгт итгэж амьдрая даа. Чамдаа зориулж хийж байсан дууныхаа хэсгээр нийтлэлээ төгсгөе.
“Өөрийг чинь санаж явдаг өдөр болгон би зүрхэндээ
Өөдөөс минь эгцэлж харах бүрт чинь догдолдог хэзээд
Өнгөрснийг эргээд харахад өөрөө өөртөө одоо итгэж ядна
Өөрийн болгох гэж хичээсэн чамдаа жаргал амлаж чадна….”
8 Comments
bi ch gesen hairtai zaluutaigaa gurvan jil uerhej bgaad geriihnii yatgalgaar gadaadad surhaar yavsan. ter maani 2 ch udaa minii araas irj 7 honochood butsaj bsan getel gadaadad surdag bolood 2 jiliin daraa gehed bid 2 salchihsan. unendee hol bhad saihan buhen martagddag yum bilee. tegeed ch mongoldoo uldsen humuusees gadagshaa garsnuud ni iluu hurdan martdag. shine orchin shine humuus geed l. chi odoo ingej ih sanaj shanalaad heregguie. butsaj hezee ch ergehgui. nadtai uerhej bsan zaluu odoo ger bultei ehner ni 4 sartai jiremsen. gesench urgelj zalgaad nadad hairtai yu gej asuudag unendee bi ter huniig ali ert martchihsan ch tegej asuuhad ni uilchihaad bdiin. yah gej neg negniigee tegej zovooh heregtei gej. hamt bhdaa saihan bsan buhnee zurhendee hadgalaad harin ergen toirond chamaig gej bgaa humuusiin saihan mun chanariig ni olj harahiig hicheegeech.
terniig orloj chadah ohin bhgui gej bna. ene chin l chamd heregtei. terniig orolj chadah teren shig ohin taarval bas l neg udur chamaig hayaad l yavah bolno shdee. harin ch busad ohin teren shig bishd ni bayarlah heregtei. burhan chamd ternees iluug beldsen uchraas chamaig ter ohinoos chin salgaj bgaan. za amjilt!!!
Zugeer dee duu min hun burt iim zuil tohiolddog shuu dee. Chi udahgui saihan hairtai uchirnaa. Yagaad ergeed uulzaj bolohgui gej bolno shuu dee. amidral asar bayan. Esvel chi oor hen negniig udahgui hairlaj durlah l bolno. Oyutan baisan anhnii hair setgel min ter negen zaluug yaj husen moroodoj sanadag baisnaa bodchihloo. Gehdee bi ter salaltaas hoish 5 sariin daraa gehed l ternees saihan hairtai uchirch durlaj baisan daa.
hi bvgdend ni mend hair gedeg ooroo hvnd zayasan hamgiin saihan zuil magadgui hairguigeer horvoo ertonts ugui bz bnadad ch gesen iin hair uchirsn gehdee bi bardam zangaasaa bolood tvvniigee yvuulchihsan ym harin odoo bol ih sanaj hajuugaar ongoroh hocod betvvhen ataarhdag bi ch gesen iim bj boloh l bsan gj bodohoor ooriigoo vzen ydmaar guigeed ochii geheer ter mini oor hvniih bolchihson bdag bi yah ch uchiraa olohgui ym hairandaa galzuurah gd bniin
shn hair gj baidag yum shu oldwol bitgi aldarai…………..tuuniigee huleegerei
bi ch bas say 9 sard bid 2-iin zugees shaltgaalaxgui zuilees bolj salchaad bga. unendee xetsuu ym aa. sanaad bdag. yadaj yarixaar muudaltsaad bx ym aa. gexde bid ergej niilexgui boloxoor yarixgui baiy gej ix xicheex ym a. za za chamd amjilt zaluu.
bi ch gesen oor xen negniig ingej xairlaj chadna gedegtee itgelgui bga. buxel buten 2 jil shj de. yag 2 jiliin oin 7 xonogiin omno salsan.
CHIHEWCHIINE ZUUGEED HULEEJ BGA HESEG GOY SANAGDLAA TERNEES ILUUT NI UCHIRAH BOLTG AMJILT
chamd ene odriim mend hurgiy. tsag hutsgaa emch gedeg yum ba lee. chi chadnaa chamd amjilt husiy dee.
Оюутан насны гэрэлт дурсамжийг минь хөндөв… Зүгээрдээ дүү минь? Эр хүн ийм байх сайхан. Би ч ялгаагүй түүнийгээ алдчихаад ингэж санаж бэтгэрч байсан ч түүнийхээ төлөө өглөө бүр залбирдаг. Залбиралыг минь бурхан сонссон ч юмуу тэр минь үнэхээр сайхан амьдарч байгаа. Хайр дурлалыг үргэлж сайхан зүрх сэтгэлээр угтаж, сайхан итгэл ойлголцолоор үдэх хэрэгтэй. Хүн болж төрхөд бурханаас өглөг хамгийн гоё бэлэг бол ХАЙР ДУРЛАЛ, бүтсэн ч бүтээгүй ч тэр хайр дурлал хүнд аз жаргал гэж яг юу байдгийг хэдийнээ ойлгуулсан байдаг.