Би энэ хардалтаас үнэхээр их залхаж байна…

Сайн байцгаана уу юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 27 настай багшаар ажилладаг. 3 настай хөөрхөн хүүтэй. Манай нөхөр хөдөө ажилладаг сард 4 хоног амардаг. Бид гэрлээд бараг 6 жил болж байгаа. Хүүгээ төрүүлээгүй байхад тэр намайг байнга л хардаж зоддог байсан. Тэр үед салья гэж бодсон ч удалгүй хүүхэдтэй болоод гар хүрэхээ больсон. Гэхдээ хэл амаар байнга л доромжилно. Нэг утасны дуудлага л аваагүй бол хаагуур хэнтэй юу хийгээд байгаа юм гэж хардана. Миний ажил өглөө 9-с 5 хүртэл хичээл заадаг. Үнэхээр завгүй байдаг би гэр бүлээрээ сайхан амьдрахыг хүсдэг…

Хүнтэй яваад хардаж байгаа бол яахав гэтэл би түүнтэй суусанаасаа хойш өөр эртэй унтах нь бүү хэл  хамт хоол идэж ч үзээгүй. Би нөхөртөө үнэхээр хайртай түүнийг хэзээ ч хуурахгүй насан туршдаа хамт амьдарна гэж боддог. Харин би одоо яах вэ? Яагаад манай нөхөр намайг ингэж хардаад байгаа юм бол? Би энэ хардалтаас үнэхээр их залхаж, явчихмаар болж байна? Ямар ч шалтгаангүйгээр байнга хардаад байна би яах вэ? Та бүхэн надад зөвлөөч…

19 Comments

  1. zugeer l says:

    bi ch gesen hartai l da gehdee iim ih hartai bish l de unench ehnertee hairtai bolood l hartai bj boloh yum gehdee nuhuriin chin amralt ihdchihsen yum bna l da chi uuruu l urid umnu ni huntei bj bgad garduulagui bol har tiim ih bh yosgui shde ali eswel chi nileen hudlaa yridag bol nuhur chin tiim ih hartai bh bolomjtoi shde

  2. true word says:

    чиний нөхөр өөрөө маш их явдалтай хүн байна. Явдалтай хүмүүс эхнэрээ эсвэл нөхөрөө байнга хардаж өөр шигээ санаж зовоож байдаг юм. Чиний нөхөр хөдөөнөө аль хэдийн явалддаг хүнтэй нь үнэхээр үнэн шүү. Чи л мэдэхгүй байгаа юм. Ийм өөдгүй гарууд баригдхаараа яадаг гэж бодно. Ичсэн хүн хүн ална гэдэгтэй яг л ижил болдог юмдаа. Эртхэн дээрээ нэг арга хэмжээ авахгүй бол чи хөгширсөн хойноо юуны төлөө яах гэж ийм муухай хүнтэй залуу насаа барваа гэж харамсах өдөр ирэх л болно.

  3. muugii says:

    ер нь бол ухаан муутай хүн харддаг юм билээ би бас энэ замыг туулсан гэхдээ цаг тэхайд нь хандыг нь хага дарахгүй бол чамайг аймшигт ирээдүй хүлээж байна чи хандаыг нь дар дарж чадахгүй бол сал тэнэг эрчүүдийн ийм занг засна гэж явснаас салсан нь дээр би бол чи надад итгэхгүй байгаа бол одоо салья гэж хэлээд буулгаад авчихдаг бас нэг санал хэлэхэд сэтгэл судлаач нар их сайхан арга зааж өгдгийн гоё гоё дасгал зааж өгнө хэрэгтэй гэвэл утсыг нь хэлж өгч болно

  4. HI says:

    tiimee hartai hvn uuruu nootoi yum shig bnalee

  5. ulzii says:

    HARTAI HUN CHIN UURUU NOOTOI BAIDAG YUMSHDEE!

  6. Монгол бүсгүй says:

    Асуудалд бодитой хандаж ханьдаа хүнлэг хандах нь хүн ёсны асуудал. Хартай хүмүүс өөрсдийгөө өмөөрч хайртай бол хартай гэж ярьдаг даа. Тэрэнд нь бид итгэчихсэн надад хайртай болохоороо хардаж байгаа юм гээд л сууж байдаг. Үнэндээ заримдаа тоглоом шоглоомоор хөнгөхөн хардуулах сонирхолтой, сайхан санагддаг байж болох хэдий ч хардалт гэдэг өвчин гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өвчин дундаасаа бүр онцгойлогдсон сэтгэл мэдрэлийн өвчин шүү дээ. Хардсанаасаа үүдээд элдэв хэл амаар доромжилж, таарсан зүйлээрээ цохиод авахдаа ч сийхгүй. Галзуу хүний хажууд галзуу гэж хэлдэггүйтэй адил чи хардах дон тусчихсан байна гэж хэлвэл бүр ч буруудна. Байнгын айдас түгшүүр дунд амьдарч байхаар хамтдаа сэтгэлзүйчид хандах ч юм уу, эсвэл гэр бүлийнхэнтэй нь уулзаж сайн ярилц. Хайр 100 хувь хар 10 хувь нь байя гэж бодоход наад хүн чинь эсрэгээрээ сэтгэдэг бололтой. Чамайг орхиод явлаа гэхэд олж очоод л дарамтлах байхаа даа.Чиний буруу биш болохоор энэ талаар нууж амьдрах хэрэггүй шүү. Хамгийн аймшигтай хүний ёсноос гажууд хэргүүдийн дийлэнх хэсэг хардалтаас үүдсэн байдаг. Бүсгүй минь хурдан арга хэмжээ авахгүй бол нэг бол тэр, эсвэл чиний тэсвэр алдаж харамсмаар үйлдэл хийж мэднэ шүү. Ганцаардаад байвал туслах боломж бий шүү. Хариу бичээрэй.

  7. nara says:

    neg odor sogtoj ireed ardaad tsohiod alchihviidee bolgoomjtoi bai

  8. санал байна хө says:

    сал, одоо биш бол хэзээ ч үгүй. аймшигт ирээдүй бас бий шүү

  9. lil says:

    hardlaa geed araar n tavij bolku shu. har chin uvchin shd. tegeheer setgel zuichid ochson deerdee.

  10. baldag says:

    өөрөө но-той зэвүүн гар байна даа яадгийн хуурай хардуулахаар нойтон хардуулаач

  11. Friend says:

    Chi umnu ni huurch bsan bolood l nuhur chini hardaagui yum bol nuhur chini uuruu asuudaltai yum bishuu?
    Nuhurtuu hel, chi namaig bitgii setgelzuin huvid bainga ingej huchiriileed bai gej. Huchirhiilel gdg chini zuvhun zodoh tsohihiig helehgui shdee.
    Setgel sanaagaar bainga daramtand oruulah chini bas huchirhiilliin helber shuu. Emegtei hun hairaa halamjaa nuhur huuheddee zoriulj unench baijiij yaahaaraa inguulj bh yostoi yum be? Uuriiguu huchtei hamgaal. Teneg hariig ni taslan zogsooh huchtei arga hemjee av. Tegehgui bol zuulun tsarailaad l bval nasaar chini zovoono shuu.

  12. VIC says:

    SAL SAL

  13. avatar says:

    hi o mend chi nohorteigee tsug bj boldoggui ym uu nohor chin chamaig aldahaas aidag ali eswel ooroo huntei ywdag ym uu hun gedeg chin iim l 2 shaltgaanaas bolj harddag shuu dee manai naiz zaluu namaig ih harddag bsan yagaad geheer ter hodoo bdag bsan tgeed bi neg bol salii neg bol tsug baiy gesen o0doo bid 2 tsug bga shan l bna

  14. bat says:

    Nuhuriinhuu utasiig ugchih bi handiig ni daraad ugii!!!

  15. ganbaa says:

    buh saund l huuhnuud bgaa

  16. ganbaa says:

    saihan nuuts amragtai boloo. Olon zovlon shanlal chini alga bolno

  17. zaluuu says:

    Help me !!!!!!!!!Hi mongold bie unelegch awie gvl yg haana zogsdin bol medhuu ain tgd yaj awhuu ain ? bi awah gesin helj tus bolooch humuuse guie guie please

  18. madam says:

    nuhur chini hol baidag yum baina, yer ni bol neg dooroo baisan ni deerdee. uuruu tendee asuudaltai bolood l uur shigeee sanaj baina daa, uur yu ch baihgui.,

  19. algir says:

    sain bnuu? 4 honog amardag bish bur yeroosoo amardgui ajil hiih heregtei.tegeed zavgui bas nz nuhud hamt olon saitai gazar yavahad chamaig hardahaa bolnino.zav ni denduu ihdej. bolohgui bol shuud setgel zuichid och. setgel zuich shal uur bolgood ugnu. hamtdaa hed hed ochood uz.amidral chini amttai bolood l irnedee busgui mini. husvel add hiigeerei. okoo_sun

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.