Хэрэв та жирэмсэн бол…

Жирэмсэн үе бол эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин чухал үеийн нэг юм.

Жирэмсэн явцад хүүхдийн хөгжилд амин чухал үе нь жирэмсний эхэн буюу өөрөөр хэлбэл жирэмсэн эсэхээ баттай мэдэхээс өмнөх үе юм. Жирэмсэн болохоос 1-2 сарын өмнө эмчийн үзлэгт орох нь чухал. 

Ингэхдээ цусны шинжилгээ хийлгэж цусны бүлэг, гепатит В, улаан бурханаар өмнө нь өвдөж байсан эсэхийг тогтоох хэрэгтэй.

Танд зөвлөхөд:
– Жирэмсний эхэн үеэс л биеэ чийрэгжүүлж дасгал хийнэ.
– Жирэмсэн байхад зарим өвчин тусахад (салхин цэцэг, улаан бурхан, шар гэх мэт) эх, хүүхдэд зүгээр үед туссанаас хэд дахин хүнд, хор уршиг ихтэй байдаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд эрүүл мэнддээ хянамгай ханд.

– Хооллолтондоо анхаар чанарын шаардлага хангасан хүнс, сүү цагаан идээ түлхүү хэрэглэ.
– Жирэмсэн үедээ аль болох тайван амьдралын хэмнэлийг баримтал. Хэвлийд байгаа хүүхэдтэйгээ ярилц, хөгжим сонсго. Ингэх нь хүүхдийн ой хөгжилд сайнаар нөлөөлнө.

– Эрүүл агаар ус хамгийн чухал болохыг анхаар. Боломж гаргаж хот, суурин газраас холхон эрүүл агаарт гар, шаардлага хангасан ус цэвэршүүлэгчийг хэрэглэ.
– Янз бүрийн антибиотик, сүлжээний эм, витамин бүү хэрэглээрэй. Шаардлагатай тохиолдолд зөвхөн эмч мэргэжилтний зааврын дагуу хэрэглэнэ.

/Хань/

1 Comment

  1. munguunuu says:

    oor goy zuwluguu uguuchdeeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.