Эрчүүдийн боловсролд анхаарахгүй бол эмэгтэйчүүд “экспортлогдох” нь ээ

-Ази тивд 117 сая эмэгтэй дутагдалтай байна-

Хүү яах вэ, бүстэй юм байна мал маллаад ч болтугай амьдарчихна. Харин охиноо л сургуульд сургаж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх юмсан гэж бодсоор эрчүүдээ хөсөр хаясаны гай илэрч эхэллээ. Энэ бол ёстой л лалын шашинтнууд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хязгаарладагтай ялгаагүй бурангуй бодол юм. 

Бүсгүй хүүхдээ боловсролтой хүний гар харахааргүй сайхан амьдралтай болгоё гэсэн эцэг эхийн бодол, амьдралын нөхцөл боломжийг нь буруутгах аргагүй. Монголд хоёр хүүхдээ их, дээд сургуульд суралцуулчих боломжтой өрх хэд билээ. Аргагүйн эрхэнд мөнгө олж бүсгүй хүүхдээ голлож их, дээд сургуульд суралцуулдаг.

Гэтэл байдал эсрэгээрээ эргэж байна. Боловсролтой эмэгтэй өөрийн хүрээний ажилтай, мэргэжилтэй залуутай гэрлэж, амьдрахыг илүүд үзэх боллоо. Энэ нь ч аргагүй юм. Тогтсон ажил, мэргэжилгүй эр хүнтэй гэр бүл болохыг хүсэх эмэгтэй байхгүй гэхэд хилсдэхгүй. Иймээс төр засагт эрчүүдийнхээ боловсролд анхаарах, ажил мэргэжилтэй болгох шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн долоо хоногт Вьетнамын Ханой хотод НҮБ-ын хүн амын асуудал хариуцсан сангийн хурал болжээ. Хурлын үеэр Ази тивд 117 сая эмэгтэй дутагдалтай гэсэн судалгаа танилцуулсан байна. Тэнд дурьдсанаар Хятад, Энэтхэг улсад эмэгтэйчүүд маш их дутагдалтай байгаа аж. Судлаачдын тогтоосноор энгийн нөхцөлд эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдээсээ илүү олноор төрж байхаар байгаль дэлхий зохицуулсан байдаг аж.

Өөрөөр хэлбэл, дундаж нь 105:100 гэсэн харьцаатай байдаг гэнэ. Харин 10 нас хүрэхэд энэ харьцаа бараг тэнцүү болдог байна. Гэвч хүн байгаль дэлхийтэй буруу харьцсанаас болж энэ тоо өөрчлөгдсөөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

25 жилийн өмнө хүүхдийн хүйсийг урьдчилан мэдэж болох эхо технологи бий болсноос хойш Хятад, Энэтхэг улсад эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн харьцаа улам өсчээ. Энэ харьцаа эдгээр улсад 120 эрэгтэй хүүхэд, 100 эмэгтэй хүүхэд байна. Харин Вьетнамд 112:100 гэсэн харьцаатай байдаг аж.

Тэгвэл Монгол Улсад 2000 оны байдлаар 98.5:100, өнгөрсөн оны судалгаагаар 98.1:100 буюу эрчүүд цөөрчээ. Хүүхдийн хүйсийг өөрчлөх аргагүй ч эрчүүдийнхээ боловсрол, ажил мэргэжилд анхаарахгүй бол дээрх харьцааны хор уршиг Монголд тод илэрдэг байна. Өөрөөр хэлбэл, цөөхөн эрчүүдийнх нь дийлэнх хувь боловсрол, ажлын харьцаагаараа эмэгтэйчүүдийгээ бодвол харьцангуй дутагдалтай байгаа.

Өнгөрсөн оны судалгаагаар их, дээд сургуулийн нэг ангид суралцаж байгаа оюутнуудын хүйсийн харьцаа 35.6:100 буюу эмэгтэй оюутны тоо давамгай байгааг тогтоожээ. Түүнчлэн, Ханойд болсон хуралд оролцсон мэргэжилтнүүдийн танилцуулснаар хүйсийг урьдчилан мэддэг болсноос хойш эцэг, эхчүүд “сонголтын үр хөндөлт” хийлгэдэг болжээ. Ази тивийн орнуудад эртнээс хүүг охидоос илүү үздэг байсан аж.

Хүү гэдэг бол өв залгамжлагч, өтлөхөд өмөг түшиг, бурхан болсноос хойш сүнсийг сахигч гэж үздэг гэнэ. Харин эмэгтэй хүүхэд гэдэг тэр чигээрээ зарлага, сүй тавих, хурмын ажиллагаа, за тэгээд өөр айлын “зарц” болно гэсэн үг.

Эртний кунзийн сургаальд “Хэрвээ чи хүүтэй бол өв залгамжлагчтай. Харин арван охинтой бол чи оргүй хоосон гэсэг үг” гэжээ. Хятадад “нэг гэр бүлд нэг хүүхэд” гэсэн бодлого явуулж байгаа. Энэ тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүйсийг тогтоолгосныхоо дараа хүүг үлдээж охидоос татгалзах тохиолдол элбэг байдаг аж.

Тэгвэл Энэтхэгт 1994 оноос эхлэн эмнэлгийн бус зориулалтаар хүйс тодорхойлохыг хоригложээ. Бүр 2003 оноос эхлэн ийм үйлдэл хийсэн эмчийг шоронд хорих хүртэл ял оноох болсон байна. Гэвч бодит байдал дээр уг хууль үйлчилдэггүй аж.

Учир нь хувийн эмнэлгүүд 15-30 ам.доллараар ирээдүйн хүүхдийнх нь хүйсийг тодорхойлсоор байгаа гэнэ. Үүний уршгаар Энэтхэгт өдөрт 2000 охин хүн болж чадахгүй байгааг судлаачид онцолжээ.

Хүйсийн тэнцвэр алдагдах нь маш их хор уршигтай төдийгүй аливаа улсын оршин тогтнох үндэс эрсдэлтэй учирна гэж эрдэмтэд, эмч, нийгмийн зүтгэлтнүүд түгшүүрийн дохио өгсөөр байна. Тэдний уламжилснаар хүйсийн харьцаа алдагдсанаар өөр улсын иргэн болох, харь улсын хүнтэй гэр бүл болох, цаашлаад жижиг ястан үндэстэн үгүй болдог аж. Мөн эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, худалдаалах зэрэг нийгмийн түгшүүртэй байдал бий болдог байна.

Францын хүн ам судлаач Кристоф Гильмотогийн үзэж буйгаар ойрын арван жилд хүйсийн тэнцвэр хэвийн боллоо ч Хятад, Энэтхэгийн эрчүүдийн сүйт бүсгүй олж авах хүндрэлтэй асуудал хэдэн арван жил үргэлжлэх гэнэ. Энэ аюулыг гүнээ ухамсарлаж үр ашигтай арга хэмжээ авсан Ази тивийн ганц улс бол Өмнөд Солонгос аж. 1991 онд тус улсад 100 охинд 116 эрэгтэй хүүхэд мэндэлжээ.

Энэ харьцаа дараачийн жилүүдэд хэвийн болж эхэлсэн байна. Мөн тус улсын засгийн газар хүйсийн харьцаа тэнцвэртэй байхаас гадна эмэгтэй, эрэгтэй хүний боловсрол, ажил эрхлэлтийн байдалд анхаарч, энэ талаар зохицуулалт хийдэг болсноор асуудлыг шийдвэрлэж чаджээ.

Харин Монгол Улсад ийм зохицуулалт нэн шаардлагатай байна. Үгүй бол хүйсийн харьцаа нэмэгдэж байгаад нэрмээс болж ажилгүй, боловсролгүй эрчүүд олширч, тэдэнтэй гэр бүл болох эмэгтэйчүүд ховордох нь. Цаашлаад Монголын эмэгтэйчүүд “экспортод” гарч, үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрэх нь ээ…

Д.Түвшинтөр 
Нийгмийн толь 

8 Comments

  1. төрөө says:

    Монгол эрчүүлдийн нэг том дутагдал бол өөрсдөө өөрсөддөө анхаарал муу тавьдаг. Тиймдээ ч хүүхнүүддээ гологддог биз. Гэхдээ манай орчин үеийн охид мөнгөний төлөө нүдээ ч өгөхөөс буцахгүй арай л дэндүү байгааг энд бас орхигдуулж болохгүй ээ.

  2. Borte Chono says:

    Хүн өөрийнхөө хэн болохыг өөрөө сонгодоггүй гэж боддог.
    Хүн 18-20 нас хүртлээ ямар хүмүүжил олж авна цаашдаа насан туршдаа тэр тогтсон зан авир, дадал зуршлаа өөрчилж чаддаггүй болов уу.

    Эрчүүдийг арчаагүйгээр нь дуудаад байгаа хүмүүс сайн бодоорой.
    18 нас хүрээгүй хүүхэд өөрөө өөрийнхөө замыг зураад явах уу, эсвэл эцэг эх нийгэм тэр замыг нь зурж өгдөг үү?

    Наад зах нь чамайг намайг 8-р ангиас чинь сургуулиас гаргаад мал дээр гаргачихвал чи хичнээн хүний эмч болох хүсэлтэй байлаа гээд чадах уу.

    Хүүхнүүд маань арай л байна даа. Хүч чадал, эрдэм мэдлэгтэй болчихсон. Цээжинд нь бяр амтагдаад л.

    Та нарын ийм амжилтын чинь золиос эрчүүд шүүдээ.

    Эцэг эхчүүд эмэгтэй хүүхдээ анхаараад эрэгтэй хүүхдээ золиосолсны дүнд та нар ийм амжилтанд хүрсэн юм шүү дээ.

    Ийм боллоо гээд та нар жаргалтай байж чадаж байна уу?

    Өөрөөсөө дор архичинтай суугаад зодуулж нүдүүлээд, эцэст нь хүүхдээ тэврээд салаад явж байгаа биз дээ.

    Асуудлын үр дагавартай нь биш шалтгаантай нь тэмцэж бай гэж нэг их ухаантай хүн надад хэлж байж билээ.

    Нийгмийн гажуудлын эх үндэсийг олж тогтоож, засаж залруулахгүй бол үнэхээр л Монгол хүүхнүүд экспортлогдоод дуусна.

  3. Зочин says:

    Энэ бүх зүйл эрчүүдээс өөрсдөөс нь болж байгаа гэж боддог. Манай ихэнх эрчүүд маш залхуу, амар хялбар арга, зугаа цэнгэл л хөөцөлдөж байдаг ш дээ. Эрдэм номыг хөдөлмөрлөж байж л олж авна. Эцэг эхчүүд нь эрэгтэй хүүхдүүдээр гэр орон цэвэрлүүлж болохгүй, тийм ч юм хийлгэж болохгүй, эрэгтэй хүнийг хүндлэх ёстой гэж сургасаар байгаад ямар ч ажилгүй залхуу, айл хэсэж, авгай хүүхэн эргүүлсан балай амьтад болгочихсон. Тэгээд Залхуучууд ямар юмны ном сурдаг юм

  4. moeme says:

    ai medkui yumdaa ene zun lav zobhon minii olj harsnaar 3 ni ch emegtei gadaad humuustei suuj bnalee tegeed hamaatniihaa egch nariig harahad ch gn gadaa humuustei suuj bna
    mgliin zaluus odoo jaahan uhaan suumaar yumaa ene tor zasag ni ch gesen erchuudiinhee bolovsroliiin tal deer anhaarmaar yum daa

  5. Nyamka says:

    Tuhain uls gurniig ezeley gevel emegtei hunii hevliitei yarinaa gej unen ug yumaa mgld emegtei hun olon Ted nar bugd gadaad huntei suuna? Mgl uls guren mini bitiil uur uls bolchoosoi 

  6. nergui says:

    mongol erchuud arhi uugaad awgai huuhen erguuleed bhar yaj tooh yum be, hun bur oortoo anhaarch HUN boloh heregtei bn. 

  7. fdg says:

    erchuudee garguund garagsanii gai odoo garch bn doo

  8. munhamidral says:

    Iim bolchood bgaa shuu. Emegteichuud ni arai l ih bgaa yum bn. Humuus chin bur 4:1 haritsaatai geed yriad baidagiig ni bi hudlaa gej boddog.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.