Эр хүн царайлаг байх албагүй… Харин…

Эрэгтэй та, гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Гадаад үзэмжиндээ анхаардаг байх нь чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ авч яваа байдал, гадаад үзэмжээс ой гутаж, зугтаж, дөлж эхэлдэг.

Сахалтай эрийг үнсэх нь өргөст цэцэг үнсэхтэй адил гэнэ
Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Сахалд тань талхны үйрмэг, пивоны хөөс наалдсан байвал танд ямар эмэгтэй дуртай байхав дээ. Ой нь гутна гэсэн үг.

Ногоон, шар өнгийн оймс бүү өмс
Бас нэг чухал зүйл оймс. Таны оймс цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаарах хэрэгтэй. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмс. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй дээ.

Нүсэр том бөгжтэй эрчүүдэд хүүхнүүд дуртай биш
Эмэгтэй хүн дээр очих гээд болзсон та хумсаа нэг ажиглаарай. Хумсны завсар хавчуулагдсан хир, бохир бүсгүйд лав таалагдахгүй. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа ч янзал. Хуруундаа нэг их том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй гэсэн шүү.

Үсээ ургуулахын өмнө зөвлөгөө аваарай
Эмэгтэйчүүд урт үстэй эрэгтэйд тийм ч таатай ханддаггүй. Эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чаддаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай.

Гутал тань чанартай, даруухан өнгөтэй байх ёстой

Хамгийн их анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юмаа гэж бодоход шороо тоосгүй байвал сайнсан. Гутлын загвар ч чухал. Та гуч гарсан мөртөө костюмыг пүүзтэй хослуулаад өмсчихсөн явбал гоо зүйн ямар ч мэдрэмжгүй гэсэн үг.

Сайн чанарын, даруухан өнгийн, тэгээд цас бороонд шалчийгаад өгдөггүй, гутал ботинк сонгоорой. Ер нь эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй.

Цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг, хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад л болоод явчихна даа.

12 Comments

  1. 15tai says:

    Bi ch bas oxiduudtai taaruu xaritsaatai zaaj tuslax oxin bn uu?

  2. UseR says:

    Hun hamaraa uhaj boldgu bhnee sonin uym emegtei hun hamaraa uhdaggum bhdaa

  3. munkhuu says:

    Emegteichuudees bolj bid hohirdog ted bol haana ch turiig hutgagch zevuun nuhduud
    gehdee amjilt husii

  4. uugnaa says:

    emegteichuud oilgomjgui xumuus shu de xicheen taalagdax geed bxad yax geed bgaan medegdegui shu de

  5. soko says:

    Eregtei hun ongirool bayarhaal teneg teneg uym yariaad ehleheer l durgui hureed yavchdiin…nohoi shig tom muuhai altan ginj zuucheel baliaar gedeg n ..

  6. ah n bnaa says:

    er hun yer n hentei haana yahaa huneer meduulahgui baihad l boloo tegeed hunii helseneer bish oorii bodsonoor yavah heregtei medej tsarailag bish yumaa gehed busadiig hundeldeg l baihad bolno deer n huvtsas burhan bie chotgor !!!!!!!!!

  7. вар вар тамд очсон ч эрлэг номун хааны авгайг чихдээд тэндээсээ удку хөөгдөнө биз says:

    хэхэ

  8. xD says:

    War waraas zuvluguu avie 😀

  9. goyoo says:

    Ямар ч гоё залуу гинж зүүчихсэн байгааг харахаар сонирхолгүй санагдаад явчихдийн. Тэр нь тэгээд бүдүүн, том бол шууд зугатмаар болдийн шүү, нээх сонион….

  10. oops!!! says:

    war war diwaajind ochnoo.bi ch bas diwaajind ochno.olon hvvhen jargaaj bwal bayarlana u gehees yu gej shiitgvvleh bilee.hamgiin gol n emegtei hvniig bayarluulah heregtei yamar ch utgaar n.goy vg sonsoh bol heleed ogdog, goy hool idmeer bwal hiigeed ogdog, goy huwtsas omsmoor bwal awaad ogdog, medeej saihan sex hvsch bwal hangaad ogdog bhad emegtei hvn bayarlana u gehees l haraaj suuw gej.

  11. jargal says:

    yamar ch huniig hundelj haritsdag, uhaalag baih heregtei,

  12. WARWAR says:

    gol n setgeliig n temtreh yriatai bhd l gadaad dur torh hamaagui bdiin shd kkkk amidral dr batlagdsan yvdal daa em hun uneheer chiheeree durladag sonin humuus ter emegtei nohortei bnuu single bnuu hogshin bnuu zaluu bnuu hamaagui shuud l durlah gd bdg humuus dee burhan min olon huuhen panaaldaj yvsan bi ch tamd ochih bh daa gej boddiin shd zarim daa . er hun sarmagchingaas deer bhd bolnoo gdg unen ug shvv gehdee arai ch transheiniihan shg huvtsaslaj bolohgui l dee tm ee erchuudee??????????????????

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.