Өөртөө итгэх итгэлийг нь эвдсэн энэ байдал зөв гэж үү?

Сайн байна уу? Би 19 настай та бүгдийн адил секс.мн-ийн уншигч. Одоогоор эх орноосоо хол харийн нэг оронд сурч, хөдөлмөрлөн амьдарч байна. Энд ирээд аль хэдийн 2 жилийн хугацааг ардаа орхичихож. Хүний амьдрал гэдэг хэдий урт юм шиг хирнээ тэр нь их хурдан өнгөрөх юм.Тун удахгүй би гэдэг ээж аавын эрх охин 20 насны босгыг алхаж хүүхэд нас, өсвөр үе аль аль нь надаас холдон одох нь. Нэг бодлын гунигтай ч нөгөө талаар баярлууштай. Тэгээд энд ирснээсээ хойш дотроо бодож тунгаах нь их болж. Жишээ нь хүүхдийн хүмүүжил. Намайг жоохон байхад өөрөөсөө ахмад хүн болгонд л загнуулж, зөв ч бай буруу ч бай хэлсэн үгийг нь сонсож, том хүн өөртэй нь юм яривал эцэг эхийнхээ араар орж нуугдсан нэг л их ичингүйрэн балайрсан хүн байлаа. харин энэ маань тэр үедээ яг сайхан зөв хүмүүжил байсан санагдна. Харин одоо хорвоо дэлхий өөрчлөгдөж байгаа энэ үед хүүхдийн хүмүүжил ч бас өөрчлөгдөх цаг нь болж. Яагаад хүүхэд тань таны өмнөөс өөрийн бодол санаагаа хүссэнээрээ илэрхийлж мэтгэлцэж болохгүй гэж? Яагаад эцэг эх гэхээр л Ихмэдэх харин хүүхэд нь Үлмэдэх байх ёстой гэж.

Загнаж зандарч, дараа дахиад зоригтой гэгч нь хүний өөдөөс үг дуугарч чадахгүй болтол нь өөртөө итгэх итгэлийг нь эвдсэн энэ байдал зөв гэж үү? Яагаад алдаа гаргахад загнахаа уртал болголгүй тайлбарлаж ойлгуулаад, дээр нь бас түүнээс болж гарах хор уршигийг хэлж ярьж болохгүй гэж? Жишээ нь хүүхэд тань шүдэнзээр тоглоод байвал боль гэж уурлан булааж авахынхаа оронд галаар тогловол түймэр гарч орон гэр нь шатан хайртай тоглоомнууд нь ч бас байхгүй болноо гээд тайлбарлаад хэлвэл ямар ч хүүхэд тоглоомоо юунаас дутахгүй хайрладаг хойно ойлгож л таарна. Хүүхдийг бага гэлтгүй бүх зүйлийг тайлбарлаж ярилцаж байх хэрэгтэй. Хэлд ороогүй хүүхэд байсан ч тэр. Миний санахын манай аав намайг 15, 16-тай байх үеэс л дөнгөж том хүн шиг зэрэгцэж суугаад ярилцах гэж оролдож эхэлсэн юмдаг. Бодвол одоо л хүүхэд байхаа больж юм ойлгодог болсоон гэж бодсон байх.

Уг нь бол би гэдэг хүн чинь эхээс анх төрөхдөө л өөрийн гэсэн тархитай төрсөн, түүнийг нь тэд мэддэг байсан баймаар. Аав маань тэгээд эхлээд өөрөө ярьж байгаад л сүүлд нь чи юу гэж бодож байна? гээд асууна. Тэгэхэд нь би гэдэг хүн дотроо олон л юм хэлмээр байвч аавдаа ингээд л хэлнэ гэхээр хэл ам огт эвлэдэггүй байсан. Одоо ч тэр. Үүнд гайхаад байх зүйл байхгүй ээ. Хар багаасаа л аав гэдэг хүнтэйгээ шулуухан ярилцаж үзээгүй би яаж гэв гэнэт л өөрчлөгдөх вэ дээ. Энэ байдал гэхдээ зөвхөн гэр бүлийн хүрээнд ч биш. Таних танихгүй олон хүмүүстэй харьцахад энэ хүмүүжил одоо ч надад саад болдог. Надад бага насны хүүхэдтэй танидаг эмэгтэй, гэр бүл байхгүй л дээ. Магадгүй миний санаа зовж байгаа энэ зүйл одоо өөр болсон байж ч мэднэ. Тэгээд бас үүнээс гадна өнөөдрийн энэ 13 болоод түүнээс дээш настангуудын зарим хэсэг нь үнэхээр юуг зорилгоо болгож, яах гэж амьдраад байгаа нь сонин санагдах юм. Хүнд залуу нас эргэж олдохгүй сайхан нь үнэн. Гэхдээ утга учиргүй зугаацаж цэнгэ гэсэн үг биш шүү дээ энэ чинь. Ууж, наргиж явах нь буруу гэж би хэлээгүй ээ. Хүнд тийм зүйл мэдээж байна.

Гэхдээ амьдрал түүгээр дуусахгүй, ирээдүйд чинь өөр бусад зүйл илүү чухал хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд бас бэлгийн амьдрал гэж үнэхээр асуудалтай зүйл байх шиг байна аа. Секс.мн-ийн захидал, сэтгэгдэл дээр маш олон өсвөр насны алдаж эндсэн охид байхын. Сексийг хүний амьдралаас салгаж болохгүй зүйл. Бас хэдэн наснаасаа, хэнтэй яаж явах нь хувь хүний асуудал.Эрт байлаа гээд сайн болчихгүй, тэглээ гээд чи бас хүмүүжилгүй бузар эм болчихгүй. Би ч бас 16 тай байхдаа анх бэлгийн харьцаанд орж байсан. Найз бандитайгаа биш зүгээр л нэг дурласан залуудаа өгчихсөн. Тэглээ гээд хэзээ ч харамсаж байгаагүй. Учир нь хэн ч намайг шахаж хүчлээгүй, би өөрөө шийдвэрийг гаргасан бас бэлгийн замын халдварт өвчин болон хүсээгүй жирэмслэлтээс аль алинаас нь хамгаалсан. Тэглээ гээд надад муудчихсан юм алга л байна.

Хамгийн гол нь юу юу ч үзээгүй амьралаа дөнгөж эхлүүлж байгаа тэр сайхан үеэ хараар эхлэхгүй байх нь л чухал. За маш нуршуу бас найруулга муутай боллоо. Бодож, сэтгэл зовниж явдаг зүйлсийнхээ багаханаас нь хуваалцлаа. Санал бодлоо солилцвол баярлах болно оо!

Та бүхнийг хүндэтгэсэн Марал

21 Comments

  1. enhee says:

    chi uhaalag ohin yumaa maralaa bas ter sain uu ch gsn kkk ene humuus zugeer l zurvvdlej bichh durtaim shg sanagdlaaa

  2. сайн уу says:

    er ni bol aaw eej maan i amid seruun namaigaa yagnaad haaya neg uuruus ni tom bolson namaigaa zodoh ch gj dee tonshchihood yawj bg ni aguu ih az shuu iim tom boltoloo aaw eejteigee hamt bgd l aaw eejinhee munguur gadaad l suraad l bi aztai hun shuu

  3. MARLAA says:

    HELEH GSEN ZUILEE BAGTSLAAD BUGDENGEES NI BAGA BAGAAR ORUULCHIHSAN BOLHOOR JHN UTGAGUI BOLSON YUMHSIG BN.TGD YGAD UTGA UCHIRGUI ETSEG EHEEREE ZAGNUULAHGUI HAA HOLDOHIIN GD ZAGNAAD UNAWAA.OGT ZAGNAJ, ZEMLEJ BOLOHGUIE GEED HELEEGUI L BHIIN UG NI.TGD ZARIM HUMUUS BURUU OILGOSON BLOLTOI NMAIG NEG IH ETSEG EHIINHEE DARAMTAND BJ BGAAD HOLDOJ YWAAD ODOO L NEG DARANGUILLAAS MULTARSAN AMITAN SHIG.MNAI GER BULIIN UUR AMISGAL TIIM BGAAGUIE ZALRUULGA BOLGOJ HELEHED.TGD TER DEER NEG PHOENIX YU YU GD BNAA.OHIN NASAA UDEED 3 JIL BOLSON HUUHEN CH GJ BH SHIG.ODOO BITII OLON YUM YRIARAI.END BICHSEN SETGEGDLUULDIIG HARAAD BHAD YAG IIM L NEG HEWIIN HAASHAA CH HUDULDUGGUI TGTMOL SETGELGEENEES BOLJ HUGJIL GEDEG YUM NEG BAIRANDAA ERGEED BGAANSHD.TSAG UY UUR BOLJ 21 ZUUN GARAAD BHAD 20 ZUUNII UYIIN AMIDRALIIG ODOOTOI HOSLUULAH GD UZEJ TARCHIH YUMAA ENE HUMUUS.TA NARTAI CH YER NI BOL IIMERHUU IREEDUIG HARJ, ZALUU HUNII UUDNEES YRIAD UGAASAA OILGOHGUI GARUUD BN L DAA.ARHI, HARDALT, ARAAR TAWILT GJ NEG TULGA TOIRSON SEDWEE L YRIJ BHDAA TAARSAN KUMSUUD YUMSHIG BN.HDEN ARCHAAGUI ERCHUUD NI ARHIA UUJ EHNEREE ZOWOON, HORMOIGOO CHIRSEN AWGAI NAR NI ARAARAA TAWIULSAN ZOWLONGOO TOOCHDOG GAZAR GDGIIG NI MEDSENGUI.HATUU UG HELLEE GD HARAAH NI MEDEEJ BLGUIDEE UUR YUM UGAASAA CHDKU HUMUUS!!!

  4. zoo says:

    bi sexiig galzuu hiideg busgui bn untaad hal palgui salj bh er hun heregtei bn ehner huuhedtei ni hamaagui 88739051-ruu zalgaad shuud shaa

  5. Naran says:

    Naadah chininiigmiin buruu ch bish, etseg ehiin chini buruu ch bish. Manai asian humuus tiim ulamjlal zanshiltai. Baruund bol huvi hun uuruu uurtuu ezen. Asia-d bol huvi hunees umnu niigem buyu etseg eh, ajil turul ner hund geed olon zuil bii. Soyoliin yalgaa gehuu dee.

  6. nana says:

    тий ш д, одоо нэг л их том толгойтой, бүдүүн бөгстэй хүүхдүүд гарч галзуурах нь яршиг л байна зүгээр. эх эцэгтээ загнуулахгүй яадийн хэний хүчээр өдий зэрэгтэй явж байж олон юм хуцаад байгаан.

  7. ANHAARLAA HANDUULNA UUU says:

    Chamaig zagnaj zemleh etseg ehtei bgaadaa bayrlaa bhgvi bol chi yah baisiin gadaada suraa ch uu gvi ch uu bodooori

  8. Phoenix says:

    Эцэг эхийгээ үхээд өгсөн цагт хүссэнээрээ галзуураарай, тэр үед бөгсөөрөө толгой хийнэ үү? толгойгоороо бөгс хийнэ үү? хэнд хамаагүй шд,энэ ер нь бол чиний болон чиний ижил 19-тэй гажигийн л хувийн асуудал. Дүү нар харин орой хүнтэй сээгсдсэн байна шд ийм том толгойтой засаг захиргаа ах захаа мэддэггүй юмнууд ер нь хэдтэйдээ сээгсдэж хэдтэйдээ хүүхэд төрүүлж өдрийн бүтэн порно үзэж байсан ч хэнд ч хамаагүй лдээ. Та нарын амьдрал өөрсдөө мэдэцгээ өөрсдөө сүүлд нь хүүхдийн эх эцэг болчоод өөрөө өөрийхөө хүүхэдтэй үеийн юм шиг арзаганахгүй юу. Эцэг эхдээ өөрийгөө мүрэн илэрхийлж сурчаад нийтлэл бич. Хүний нутагт сурч байгаа байж завтай толгойнууд вээ? Гадаадад сээгс судлах гэж очсон юмуу? хаашаа юм дургүй хүрчлээ. Ухаалаг болох гээд ядсан илжигнүүд холуур холуур.
    Өө тийм чи 19 тэй ч гэсэн охин насаа үдээд 3 жил болчихсон юм чинь ХҮҮХЭН шүү дээ.Санаа гэж салтаандаа орсон хүүхдүүд их болжээ

  9. Phoenix says:

    МАРАЛАА ЧИ НААД ҮГЭЭ ТЭР ДЭЛГЭРТЭЭ Л ХЭЛ……….

    ОРЧИН ҮЕИЙН ЗҮЙР ҮГ.
    1 Эрдмийг нетээр сурдаг Эрлийг гүүглээр олдог
    2.Ёс ёмбогор,Бөгс бөмбөгөр
    3.Сайныг дагавал Сансрын нисгэгч Гүррагчаа
    4.Энхтайвны гүүр урт Элбэгдоржийн хүзүү богино
    5.Эрдэнээр биеэ чимэхээр Swarovski-ooр биеэ чим!
    6.Олуулаа хэлэлцвэл буруугүй ОМО-гоор угаавал хиргүй
    7.Эрдэмтэй хүн дипломтой Их мөрөн бохирдолтой
    8.Дуслыг хураавал үер Дуулсаныг хураавал шар сонин
    9.Биеэ засаад Усaa тат
    xexexe:)

  10. сайн уу says:

    миний төрсөн өдөр бас болох гэж байна

  11. сайн уу says:

    би бас 19 настай бас л гадаадад байдаг ирээд жил гаран болж байна бас нэг чамтай нэг л адил хүмүүжилээр хүмүүжсэн. тэгээд энд ирээд энэ сайтаар өөрийнхөө үзэл бодлыг жоохон илэрхийлэхийг хүссэн гэтэл намайг загнаад л байна. хичээлээ хий за тэгээд амьдрал гэдэг чинь ийм биш гээд ээ бурхан минь зарим нь надтай бүр хэрүүл хийгээд байгаа. худлаа цэцэрхлээ л гэх юм. анх өөрийгөө уул нь нэх том хүн гэж бодоогүй гэтэл жоохон хүүхэд гээд загнаад байхаар нь за би жоохон байж болно гээд нэг сэтгэгдэл үлдээсэн чинь хөгширжийж үхсэнийх нь жоохон гээд уналаа би яах вэ? надтай илүү их ярилцахыг хүсвэл хариу бичээрэй

  12. ... says:

    yumnii uchir oilgoogui nyalhaaraa bn da. 20 hursen gecheed 16t shig setgehiin. woli woli

  13. tuulai says:

    ene neg amitniig yanaa

  14. Sooko says:

    Aav eej ni het uurtai, muuhai aashtai, bnga uglej zagndg baival uneheer hezuu l de.  Odoo tegeed dahij tedentei amidrahgui yum chini ongorsniig martaj ireeduigee ooriigoo l bodoj amidarsn ni deer 

  15. dfassdaf says:

    хаха … гүй яахав . аминдаа чухал л юм бичсэн болтой. яагаад гэхээр өөрт нь тулгамдаад байгаа асуудлаа нийгэмээс хайгаад буруутанг олж л дээ. аав ээжийгээ тэнэг гэж хэлэхээс хүртэл айгаад хэлж чадахгүй болтол нь айлгачихсан байна ш дээ. тэгээд тэрийгээ нийгмээс олж хараад нийгэм тэнэг байсан байна гээд хэлж байгаа юм байна л даа. эхлэл. дахиад нэг алх. битгий ай. энд чамайг угаасаа хүмүүс хэлнэ. тэдний ч буруу биш. гэхдээ чи айх хэрэггүй. хэдэрлэ. хэлэх гэснээ ахиад нэг хэл. гэхдээ хүмүүст чиний хэлж буй бол зүгээр жоохон хүүхдийн гэнэн бодол шиг бас сонсогдож байна. чадвал энэ талаар бас бодно биз.

  16. Ramiraz Sanchez says:

    Тийм ч учираас хүнийг насанд хүрсэн хүрээгүй гэж ялгах учир тэнд оршино. Ягаад 16 нас хүрэхлээр зарим 1 эрх зүйн чадвар чадамжтайд тооцно гэж хуулианд хүртэл бичдэг гэж бодоов чи? Тэр үед туухайн би хүн ямар 1 зүйлд бусдын оролцоотойгоор бус шийдвэр гаргах чадвартай болсон үе учираас шүү дээ!

  17. hgzghb says:

    yu xelex ged l inged nurshad baidag yum be. zuger l etseg exchvvd xvvxdee tom baga geltgvi sain yriltsaj baigasai l gd helcheech dee.

  18. eooh chi bolio says:

    chinii ergetsuuleluud l end dutaj gene! deerees hoish teneg teneg yum bichih yumaa! yadaj bhad ene admin ni niitleed baih yum! 

  19. zaya says:

    хүүеээ чи гэрээсээ хол удаад аав ээжийгээ санаад элий балай элдэв юм эргэцүүлж бодох өвчтэй болчихсон юмуу. бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг битгий элдэв юм бодож наад тархиа дүүргээд бай. эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө тэдэнд сануулж хэлэх, загнах, аргадаж хэлэх, тайлбарлаж хэлэх гээд зөндөө арга хэрэглэдэг. харин ч аав ээжээрээ зэмлүүлэх чинь сайхан зүйл шүү. чи бодоод үздээ хэн ч чамайг загнаад ч болсон хэлж өгдөггүй бол муухай биздээ. эцэггүй хүний толгой том, эхгүй хүний бөгс том гэж үг байдагдаа. тэдэнд чинь хэлээд загнаад өгөх хүн байхгүй болхоор л өөрсдийнхөө дураар байснаас л ийм болж байгаа. эцэг эхчүүд хүүхдүүддээ шууд загнаж болохгүй гэж загнадаггүй байхаа, тайллбарлаж хэлдэг. гэхдээ хүүхдүүд 1000 сонсхоор нэг үз гэдэг шиг өөрийн биеээр үзэхээс нааш тайлбарлаж хэлсэн үгийг нь ухаж ойлгохгүйгээр  загнаж байна дураар нь байлгасангүй гэж боддог. тийм болхоор загнаад ч болсон муу зүйлээс хамгаалсан нь дээр.

  20. сс says:

    yun huuhdiin humuujil ve, sex.mn gedeg site biz de

  21. baldag says:

    зөв л санаатай юм бичиж гэхдээ загнахдаа загнаж алган боов өгч байх л хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.