Яаж эхнэртэйгээ ойлголцох вэ надад зөвлөөч залуусаа?

Сайн байна уу. Намайг Н гэдэг би 25 тай. Би гэр бүл болоод 5 жил болж байна. Эхнэр 2 хөөрхөн охинтой. Би хадамынхаа хажууд амьдардаг юм. Би өөрт тохиолдоод байгаа асуудлаа та нартай хуваалцаж санал бодлыг чинь сонсох гэсэн юм. Би ч нээх боломжийн амьдралтай хүн биш амьдралаа тэгэсхийгээд л цалингаас  цалингийн хооронд 2 талын эцэг эх гээд л болгодог юм.  Би эхнэртэйгээ ойрд ер нь таарамж муутай байдаг болоод байгаа юм. Манай эхнэр ажил хийдэгүй хүүхэдээ хараад гэртээ байдаг юм .Ер нь бол манай эхнэр хартай л даа гэхдээ юунаас ч юм надад итгэхгүй, жижиг том гэлтгүй ямарч асуудал дээр санал зөрөлддөг болчихсон сэтгэл санаа ч  олигтой байхаа  больсон. Эхнэр маань намайг хардаад байдаг болохоор би аль болох өдөр ажил дээрээ болсон явдал, яагад оройтож байгаа энэ тэр зүйл ээ эхнэртээ уул нь хэлдэг юм  тэгэхээр л намайг  худалаа ярилаа ,гэртээ ирэхээр утасны дуудлага, мессеж шалгаад ажилаар залгасан дугаарыг энэ хэн юм энэ чинь эмэгтэй хүн байна гэх мэт…. гэр  орондоо ирэх дургүй хэнтэй хаагуур явах гээд байгаа юм энэ тэр гээд ажилруу залгаж шалгаад л, хааяа найз нартайгаа орой уулзаадахий гэхээр тэгвэл найз нараа нэг бол бид 3 сонго гээд найзуудтай маань уулзуулдагүй, ээж дээрээ очоод ирий гэвэл цуг явна үгүй бол яах гээд байгаа юм утасаар ярьчихгүй юу гэхчлэн… ярьвал их л олон зүйл байнаа.  

Иймэрхүү зүйлээс болоод бид 2 олон удаа муудалцаж байсан юм тэгээд эхнэр маань муудалцахаараа салий зайлаад өг гэх мэтчилэн хэлж байдагч салж чаддагүй, би ч эхнэртээ яагад ч юм хайртай бдг юм уул нь миний хань надад их хайртай тэр ч хэмжээгээрээ ХАРТАЙ надад болон хүүхдүүддээ  анхаарал халамж үзүүлж чаддаг гэж боддог. Гэхдээ эхнэр маань хүнтэй таарамж муутай өөрийнхөөрөө юмыг дандаа амараар бэлэнчлэх сэтгэлгээгээр ханддаг, ааштай уурлахаараа хамаг муухай үгээр харааж зүхэж намайг доромжилдог энээс нь болоод бид 2 хэрэлддэг. Тэгээд юм хэлэхгүй байхаар давараад байдаг юм болуу гэж бодоод  би уурлахаараа дуугаа хураагаад юм ярдагүй юм. Хааяа би эхнэрийнхээ юунд нь болсон юм бол яагаад салж болохгүй байгаа юм бол юунаас болоод бид 2 ингээд байдаг юм гэж боддог. Би юуны түрүүнд тэвчээд  салчихгүй  юмсан тэсээд д байж байх  юмсан 2 охиноо эцэгүй өсөгчихгүй юмсан  гээд эхнэртэйгээ ярилцахыг оролддог гэвч яагад ч юм бүх зүйл л надаас болдог би  л худалаа ярад явдаг ажилгүй, халамжгүй, хүйтэн хөндий байдаг болоод манай хүн болохоор гэр ороноо, үр хүүхэдээ, намайг  хайрлаж  хамгаалдаг болчихдог үүнээс нь болоод миний дургүй хүрдэг би юуны тулд ажилж хэний төлөө амьдараад байгаа юм энэ амьдралд би хэрэгүй юм бишүү яваад өгвөл яадаг юм гэж боддог гэвч…

Бид 2-оос болоод  миний хоёр хүүхэд хохирох гээд байна би энэ хоёрынхоо ирээдүйд хар толбо үлдээмээргүй байна гэр бүлээ бүтэнээр нь аваад үлдчих юмсан. Та бүхэн надад зөвлөөч одоо яах вэ? Өдий хүртэл босгосон амьдралаа үрэн таран хийчихмээргүй л байна. Бас ингээд тэвчээд байхаар галзуурмаар юм аа. Яаж эхнэртэйгээ ойлголцох вэ надад зөвлөөч залуусаа

28 Comments

  1. uyanga says:

    эмэгтэй хүн гэртээ хүүхдээ хараад суухаар өөрийн эрхгүй ганцаардаж уцаарлаж эхэлдэг,би ч өөрөө төрөөд гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа өөрийн эрхгүй бухимдаж уцаарлах үе олон байдаг байсан.Тэгээд эргэж ажилдаа ороод хамт олонтой болоод шал ондоо болсон.Хамгийн гол шалтгаан нь ганцаардал юм шиг байгаан,Өдөржин гэртээ хүүхэдтэйгээ зууралдаад ажлын цаг тархыг хүлээж сууна гэдэг үнэхээр хэцүү байдын байна лээ.Өөрт чинь зөвлөхөд салах сарних талаар бодоход эрт байна өө,энэ бол түр зуурын л асуудал,хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд эхнэрээ ажил оруул тэгээд л бүх зүйл өөр болно.

  2. unshigch says:

    tanai ehner chin nadtai yag adil bdald bgaa yum shig bnaa. Bi oirhon toroood odoo 2 hvvhdee haraad gertee bdag. Mgld bsan bol hvvhdvvdee tsetserleg, emee ovood n haruulaad ajil torol hiih bsan bh end tegeh bolomj baga, yag ooroo l harahgvi bol bolohgvi, nohor ajil hiij bidniigee tejeehgvi bol bolohgvi iim l bdaltai bna. Tanai ger bvliin huvid bolomj bn shvdee. 2 taliin eej aav nar chin bgaa gee bizdee hvvhdvvdee haruul esvel tsetserleg yaslid ogood ehneree ajild oruul. Ehner chin setgel zvin huvid oorchlogdono, hervvl uruul bagasana, mongo togrog orj irne amidral deeshlene.

  3. za says:

    tewcheertei bgaad chin talarhaj bna ehneree ajild oruul gertee uidaj bgaa bh hichneen hereldej bgaa ch hen henigee heleh helehgui ugeer heleh hamgiin buruu sh dee zaluusaa tewcheertei uhaalag btsgaa

  4. hor says:

    tusdaa gar! bair holsol

  5. Uchka says:

    Yaj iij bgad l tusda gar, ehnerteigee sain yrilts oilgolts, huuhnuud er n bol herelduul hereldeed zodolduul zodoldood l ter dor n uchra olchih ged l dowchignuud baidiin, aimar hereldked l asuudla shiidchih ym shig bodood nuguuduh n hereldeh n bitgii hel dombiichihoor terhen uydee bur uur n hureed baidiim shig bgan. Jujig kinond tsug yw, huuhduud chin heden nastaim be? Tsetserleg ntr.d uguud ehneree ajild oruul. Uuruu ajil hiiged oroitoj ertdeed utsar ch yrih zawgui bolood irhere ayndaa oilgono. 2.n 2 huuhed gargaad gertee udaan suutsan hun stressdeh n argaguiee. Ger oron, hool und huuhed ged l udur bolgon n adilhan, deeres n tiim humuus zuger ajil hiideg humuusees ih ydardag stressddeg. Yaj ajil hiij mungu oldogiig oilgohgui jargad ywad bgam shig sanadgiin.

  6. zublulguu says:

    Hi, ehneree hurdan ajild oruulj bas huuhdee tsetserlegt ugch, amidralin bayr baysgalang medreh heregtei dee. HAMGIN GOL NI EHNERTEE HALAMJ ANHAARAL TABIH HEREGTEI, OROI AJLAASAA IREED YADRAAD BN GEH BISH HOOLOO HIIH, OHIDTOIGOO HAMT TOGLOH, EHNERIIN GERTEE HIIDEG NERGUI ALJAAS HAMT HIILTSEJ , HAYA 2UULNKHAA HAMT HOOLOND ORJ WINE UUJ SHN YARILTSAJ, AMRAH NI CHUHAL GEJ BODOJ BN,

    Gertee bainga bdg emegtei hun hamgin hetsuu ajlig hiideg gedgig erchuud oilgogdg yum uu. Ehnerin halamjin hucheer amidral unuudruus margaash ruu ungurch bdg shu dee. Gehdee nuhrin medremj hanin halajm duthaar ger bulin uur amisgal hundii huiten boldg bh gej bodoj bn,Huiten erchuud muuhai.
    Timees ehnerigee halamjil, bas erhluul, enkhriilj er nuhrin edin zasgin uurgig dabgar hiih ni chuhal bhaa,
    Ta 2t amjilt husie.

  7. Magy says:

    Erni iim neg uE ger buluuded bdag ym shig bnaa. Ehner chin gert suuj bgaa bolhoor argagui ee tsag ongorch ogohgui chamtai bainga hamt bmaar sanagdaal. Chi harin toohgui bga ym shig sanagdaad l tegeel hardaj bgaa bh. Sain sex hii gedeg ch bas zov shu. Hamgiin turuund huuhed harah hun ymuu tsetserleg bod. Tegeed ehneree ajild oruulaad hamtdaa ajillaad johon mongotei bolonguutaa shuud tusdaa gar. Tureesiin ymand ch hamaagui. Tusdaa garchihsan bhad amidraliin idevh shal oor bolno shu. Ehneree bitgii ingej tamla l da gert huuhed haruulaad l aash muutaigaar ni duudaad l. Bi emegtei hun oilgoj bn. Ehner chin chamd hairtaid harin ch bayarla. Hairgui bsan bol hardahgui shu de.

  8. ulzii says:

    sain sex hii sex huseed bgaa bh amjilt

  9. bolorhon says:

    та 2 хамгийн туруунд тусдаа гар эхнэрээ ажилд оруул 2 лаа зэрэг ходолморлоод кармаа ороо ч хамаагуй холслоод амидар 2 талийн ээж ааваас зохицуулаад болгоод л бна гэж яриж болохгуй ш дэ..та хоер 2 лаа ямарч идэвхигуй амидраад эхнэр чинь ажилгуй юм чинь чамайг хардаад чи амидарлийн толоо олигтой хичээхгуй нэг л саармаг амидраад бга юм биш уу..2 лаа ажилаа тараад хуухдуудэээ аваад ядарцан орж ирэхэд ямар чадалтайн л чамтай хэруул хийв гэж дээ..ер н тусдаа гарвал бух юм оор болноо

  10. sonia says:

    sal sal

  11. soyol says:

    herwee ehner chin ymar negen ajil hiiwel chinii zowlong oilgoh bno

  12. soyol says:

    tand ehneree ymar 1-n ajild oruulahiig zowloy ehner chin ajil hiiwel chinii zowlong oilgog bno

  13. naiz says:

    eldeviin yum bodoj suhaar 2 laa tsug setgel zuich deer yavaad ochoo. setgel zuich naad asuudliig chine heleed ogno bailgui dee yahiig ni …

  14. Naran says:

    Нэг л арга бна. Эхнэрээ ажил хийлгэ, хамт олонтой болго, мэдээж гэртээ бгаа юм чинь тэгэлгүй яахын бэ. Чи өөрөө 1 сар гэртээ 2 хүүхэдтэйгээ суугаад шзэхгүй, сар ч хүрэхгүй галзуурна. Ажилд оруул нэн яаралтай

  15. unshuul says:

    Naadhaa ehnertee unshuul…

  16. njl says:

    bugd l ih saihan unen zobolgoo ogchee. zochin bas goy saihan heljee tiim shuu bi nohortoigoo bas hadamiindaaa esbel manaid amidardag bsan oorsdiin duraar baij bolohgui hetsuu l bdag bsan bid 2 ch bas har nylahaaraa huuhedtei bolj amidralaa noiloos ehelsen tgeed l yum yum hetsuu snagdaj bdag bsan oroo holslood ch hamaagui tusdaa gar ehneree ajild oruul ene l hamgiin zov songolt gej heliidee odoo nohor huuhed bid 3 saihan l amidarch bn bi ch bas odoogoos 10 jiliin omno ajilgui nohoroo hii hardsan l hun bsan odoo bol ooroo amidral uneher saihan shuu amjilt husii

  17. zochin says:

    Аргагүй шүү дээ, 20-хон насандаа амьдрал зохигоод сурч боловсорч, олонтой танилцаж амьдралаас суралцах насан дээрээ дөрвөлжин ханан дунд хоёрын хоёр хүүхэдтэй зууралдаж байгаа 25-тай бүсгүйг үнэндээ буруутгах ч арга алга, хэдийгээр хийж ярьж байгаа нь муухай ч. Наад хүн чинь ч чи ч нүдээ нээж амьдралаас суралцах л хэрэгтэй байна. Энэ л та хоёрын муудалцаад байгаа шалтгаан болохоос яг тэрний буруу гэх хэлж чадахгүй юм байна. Ажил хийж үзээгүй, хүүхэдтэй зууралдсан гэрийн авгай үнэндээ тулга тойрсон авгайн ярианаас өөр юмгүй болсон байдаг юм. Хүүхдүүдээ ясли цэцэрлэгт өгч эхнэрээ ажилд оруул. Тэгээд тусдаа гар. Өглөө яаран сандран хүүхдүүдээ хувцаслаж 4-үүлээ гэрээсээ гараад, тус тусын ажилдаа шамдаад, орой гэртээ цугларч ядарсан ч гэсэн хоол цайгаа хийж идээд ширээгээ тойроод халуун ам бүлээрээ суух сайхан байдаг юм. Өөрөөр хэлбэл тэмцэлтэй, зүтгэх юмтай амьдрал сайхан гэсэн үг. Тэрнээс хэн нэгэн нь өдөржин гэртээ гэрийн ажил хүүхэдтэй зууралдаад нөгөө нь тэс өөр амьдралаар өдрийг өнгөрөөгөөд, орой аав ээжийнхээ гэрт уулзахаар хэрүүл гарах нь их байдаг байх. Салж сарнихаа бодохоос өмнө амьдралыг хэвшил, одоо байгаа байдалаа өөрчил. Аливаа том өөрчлөлтийн үр дүн жил хагасаас нааш гарахгүй, тэгж бодоод тэр хүртэл гарах тохиолдох зүйлд битгий шантраарай. Гуравхан сар болчихоод, өөрчлөгдөхгүй хэвээрээ байх юм байна гэж буцах хэрэггүй гэсэн үг.

  18. monda says:

    hunii amidralaar bish ooriinhoo amidralaar amidraach. yun hadmiindaa 5 jil amidrah ve? haana uhaan sanaa chin toorch yavaa hun be? serj uz ooriin gesen amidralaa bosgo. er hun tegeed baina ingeed baina geed shaltag heleed suuj baih zohisgui,busad erchuud bas amidralaa 0 s ehleed bolgood bolj buteed yvaad baina. biee omoorood hoirgolood bailgui jaahan daichin handlagatai bol..

  19. negi says:

    hi 5jil hamt amidaraad 2 ohintoi bolchihood hadaminda baj baidag 5jil ehneree gert ni suulgachihdag chi yachihsan hun be tegeed bas ehnereesee asuudaliig haigaad bdag odoo naatahaa hurdan oorchil za tusdaa gar ehneree ajild oruul hamt olontoi bolgo ooroo joohon uhaantai bai za. iim baidalaar udval ehner chin ovchtei ch bolj magadgui ene bol chinii buruu gej bodoj bna sain bod hurdhan oorchil amjilt

  20. eegii says:

    nad shig l yum bnaa…bi ch bas ajilgui gertei bdg ajil olj hiie gej boddog yu ch oldohgui odoo 30 hurlee.nuhur oroitoj ireheer n minii bur uur hureed bdg za ingej bldgui m daa gej bodoh tusam l tsanasaa teg gesen yum shig uurlaj buhimdaj bdgn.ajil haiij ene tend ochno namaig avah alban gazar bdgui n ajiliin turshlaga ene teregui ged tegeheh tusam l nadad hetsuu bdgn…………….er n gertei suuh hamgiin aymaar zuil zavgui bolj guih yumsan gej boddog shuu.zavgui yavj bga huuhnuudiig harahaaraa bi tednees yugaraa dutuu yum be yagaad bi iim bgam boloo gej urgelj bodoj shanaldag…………..

  21. jey says:

    1-r arga ehneree ajild oruul, 2-r ehnerteee iluu halamj tavi, 3-r mongo muutai ch gsen genetiin beleg haayaa ogch bai l daa genet kino uzii ch geh yumuu esvel gants chiher choklad avaad ochihod l ter chin chinii hair garch bgaa shdee, 4-rt hamgiin gol n ta 2 yaaj iigeed tusdaa amidar magadgui geriinhenteigee hamt bdag bolhoor eej aav n hajuunaas hatgaad tsuhalduulaad baij magadgui shdee ern zaluu hosuud eej aavaas tusda baihdaa l jargaltai boldiimshdee tureesleed ch bolov tusdaa gar daaaa amjilt

  22. oo(Ps) says:

    davaa zow heljee hun gerte bh tusamaa ilu hartai zojig medremtgi hyanur aidastai boldog olon humusin dund oruul naizudtai hamt gar naizudtai hamagui ulzul ajil hiilge

  23. davaa says:

    За нэг зүйл хэлмээр байна аа. Би ч эхнэргүй л дээ тэгэхдээ ах эгч найз нөхөд хамаатан садангаа хараад байхад эхнэр нь гэртээ суудаг бүх гэр бүлд ийм асуудал тулгардаг юм шиг. Эхнэрээ ажилд ор гэж хэл 2 охиноо цэцэрлэгт өгөөд үз. Эмэгтэй хүн 5 жил гэртээ байхаар хүн л болсон хойно уйдаж л таараа шүү дээ. Ажил төрөлтэй болоод хамт олны дунд ороод ирэхээрээ шал өөр болноо энэ л та 2-ын ойлголцох арга байхаа.

  24. aa says:

    uursduu uchraa ol

  25. tumee says:

    sain bn u ???
    chi bolson zuiliig unshlaa 2 ohin chin tiim joohon yum u tsetserlegt yawah tsag ni bolson u herwee bolson bol ehneree yamar ch hamaagui ajild oruul tegeh yum bol ta 2-t muutsaldah tsag zav bhgui bolno ehner chin ih zavtai deer ni tsag yavaj ogohgui bolhoor chamaig ali boloh chamtai baih geed deer halam hair tavisangyui geed buhimdaad baih shig bna 1 bol chin shuud hel bi ajilaa garchihii chi bid3-iig tejee geed 2 honoj yum u ajilaa hiihgui bai tegwel ayandaa ehner chin gaihna bas deer ni sanaa ni zovoj ehleh baih gej bodoj bn iim 2 zam bn daa ternees salhad bol ih amarhan harin butsaad niilhed ih hetsuu bdag yum shuu gedgeiig helmeer bn daa unheer ehnertei hairtai bol salahgui ali ali taliig bod hairgui bol shuud sal harin huuhediig bitgii ene andraldaa oruulj hereldej baigaarai bas mongo, ed horongo, ur huuhed ,geed ene bugdiig zovhon oroltsuulahgui baij^^ 2 bienteigee yaaj hartsaj baigaagaa saintair bodooroi^^ Za ingeed ta 2 amdraliin az jargal ineed hoor buh sainhaniig husii

  26. Hi says:

    Ahiad helii 2 ohini chin ireedui chini gart bn shuu! Mongoliin urs bugd eleg buten baig!

  27. Hi says:

    Sain bn u? Er n ihenh zaluu ger buluud iim bdg yum shigee. Yag ene hetsuu ueig n l davchih yum Bol tsaashdaa Shan amidrah bh neg ugeer bol chini amidral chini gart bas hutgani iren dr bn. 2 huuhde ochruulehu gdg chin chamaas l shaltgaalna. 1rt ehneree ajild oruul tgvl zavgui bol hardah n ch bagasna 2t ovsgo sambaataihan shig bj bair avaad tusda garah heregtei chi shidemgi bish yum bn bidni aav amidralaa yaj shidehe siten drees asuuj bgaagui l bh gj bodoj baina. Unendee manai aav eej 2 zaluu bhda ih herelddeg bsn neg udaa aav min aav n eejees min salchihu gj asuuj bsn bi yu yariad bgn gj bsn. Hedii odoo tusdaa amidardag ch ter ued salaaguid n bi uneheer ih bayarladag. Salsan bsn Bol bi hicheel surguuli ch ugui aaviga uzen yadsan amitan l bh bsn bh. Ahiad

  28. zuwulguu says:

    kkk hetsuuhen ehner bn da.. gehte chi jaahan buhimdaad bga bolohoor suuliin ued buh zuil neg l tsaargalsan ul oilgoltsson bdalaar negen hewiin l urgeljleed bga yum bn shu de.. chinii halamj ih dutaad bgan bn… chi buhniig martaad uuchlaad shineer ehleed uz.. eej aawda 2 huuhdee uldeegeed 2lahnaa salhind alh.. haniinha gariig atgaad hutluud yw… bodwol anh ta 2 uerhej bhda tegj alhdag l bsan bh tm u… tegeed uursddu tohioldson hugjiltei yumiig yri… chi ulam hundiiruud bwal ehner chin chmg uur emegteitei bolson gsn zohioldoo uuruu ulam l awtsaar bh bln.. hundiiruud l bwal ulam l urt zohiol bicheed l kkk za za amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.