Хүүхдээ яах вэ?

Сайн байцгаана уу? Би энэ сайтыг хааяа орж ирж хүмүүсийн амьдралын зовлон жаргалыг уншиж хуваалцах гэж орж ирдэг байлаа. Гэтэл одоо өөрөө ингээд бичээд сууж байх юм гэж огт бодсонгүй ээ. Та бүхэн өөрийн бодлоо надтай хуваалцаач. Би нөхөр 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань 8-тай, 6-тай. Би энд Японд сурахаар ирээд сар гаруй л болж байна. Манай гэр бүл удахгүй араас ирэх юм. Гэтэл би энд ирэхдээ жирэмсэн болчихоод хүрээд иржээ. Нөхөртөө хэлсэн чинь бөөн баяр гаргацгаая гэнээ. Тэгтэл миний хичээл гэж ёстой аймшигтай байна. Энэ янзаараа бол би жирэмсэн цүдийж яваад тэгээд ирэх жилийн халуун зунаар 7 сард төрөөд тэгээд үргэлжлүүлээд судалгаагаа хийгээд дипломоо бичиж хамгаална нялх хүүхдээ асарна өсгөнө гэхээр нэг л санаанд буухгүй юм.

Хүүхэд төрүүлнэ гэдэг чинь ямархан хүнд хэцүү хөдөлмөр билээ, тэгтэл би чинь сайн сурах хэрэгтэй байдаг. 2 хүүхдээ харахаар хүүхэд хөөрхөн санагдаад төрүүлчихмээр ч юм шиг. Өөрт ирэх ачааллаа бодохоор яасан ч дийлэхгүй санагдаад байх юм. Бодоод үз л дээ. Нялх хүүхэд чинь өдөрт арчилна, шөнөжин хуурайлна хөхүүлнэ, гэтэл би хичээлийн репортоо бичиж лабораторид туршилтаа хийх хэрэгтэй байдаг. Бас манай хүн ажил хийж байрны мөнгөнд нэмэрлэх мөнгө цуглуулах хэрэгтэй. Гэтэл нэг бодлын ийм сайхан газар байгаа дээрээ 3 дахь хүүхдээ ч гаргаад сургуулиа ч төгсөөд давхар давхар ажил амжуулаад харимаар байдаг.

Бүүр сэтгэл санаа хоёрдоод хэцүүдээд байх юм. Ядаж байхад манай удирдагч багш гэр бүлээ яасан хурдан авчрах гээд зүтгээд байгаан, ингэж ар гэртээ хэт анхаараад байвал олигтой сурч чадахгүй шүү гэж анхааруулаад байх юм. Дээрээс нь жирэмсэн ирэх жил төрнө сурахын хажуугаар гэвэл ухаан алдаад унах байлгүй. За тэр ч нэг их чухал нөлөө үзүүлээд байгаа ч юм биш л дээ.

34 Comments

  1. ээгий says:

    би өөрт тулаграад байгаа зүйлээ хуваалцмаар байна

  2. ээгий says:

    би нэг зүйл асуумаар байна энэ сайтад яаж бүртгүүлэх вэ

  3. zochin 2 says:

    emegtei hvn chin hvmvvst haragddag 2 gar bdag ch tsaana ni ih olon gar bdag yum shvv dee bvgdiig zohitsuulj chadnaa bvsgvi mini.Ter huurhun burhanii belegiig vgvi hiij bolohgvi shv.Amjilt

  4. kiku says:

    burhanaas zayasan huuhediig butsaana gej bolohgui. arai ch chi tiim eej bish baihaa . naana chini manai elchin saidiin yam baigaa bizdee . tuslamj demjleg hus uguhgui bol ter humuusiin ner uttasiig end uldee

  5. Monroe says:

    ug n hairan huuhed uymdaa , abort hiilgej eruul mendeeree hohirch bhaar garg gargaval yasiin be ireeduin mundag hun ch bgaa uym biluu? nuhur chin halamjtai sain hun bolo huuhdee gargaa,, surguuliaasaa choloo avch boldoggui muu? surguuli soel bol bolnoo gants 2 jileer hoishlohod . ur huuhdee bitgii alaachee? hairan huuhen humuus huuhedtei boloh gej zuderch bhad?

  6. cakmotop says:

    Burhanaas ugsun belgend talarh, 

  7. busgui hun says:

    huuhdee turvvlerei chi chadna aa. negent l hewliid chini bii boltson uriig alj bolohgui shvv nuhur chin ireh yumchin uuruu ch bas durtai bgm chiin huuhdee haraad surj bolno doo huuhduud chini ch bas owoo l tom yum bn duugee harj ugj chadna shde. amjilt!

  8. baagii says:

    Hi, ixenx xariultig emegteichuud ugchee. minii xuvid 30 ungurch yvaa 2 xuuxdiin etseg. chamd gej zuvluxud xuuxdee gargasan n deerdee. xun xna ch xezee ch ymar ch nuxtsuld baisan ajil amralt ger bul xuuxdin asuudlig zoxitsuulj chaddag. eruul mendiin bolon davagdashgui xuchin zuil toxioldoogui l bol shu de. deer n xaniin chin xalamj anxaaral bxd bur ch bolood yvchina. xuuxed uuruu bux yumtaigaa irdeg shuu dee. chi 2-in 2 xuuxdiin ex uuniig sn medej bmaar yum.

  9. mongol busgui says:

    minii helseniig oilgoogui humuus bgaa bololtoi, yu ch gesen uree avahuul gej bi heleegui, huuhed hicheel 2 zereg hiine gej hudlaa gedgiig ta nar nadaar heluuleltgui medej bgaa, harin toroh dohtloo hicheelee hiij bgaad torood heseg hugatsaand choloo avah ch yumuu ter ni deer biz dee, yu ch gesen huuhdee gargasan ni deer gedgiig davtaad helii,

  10. 1111 says:

    huuhed huurhunshdee neg heseg guriichihvel daraa n haramsahguiee amjilt

  11. zochin says:

    25 man ch yu yum be. 170 000 yen bdiin. huviin emnelegt. 17 man gesen ug barag 300 000d myangan tugrug bolno.  batalgaa uguhgui shuu. bas buh emneleg ni haiutslagati buh emch ni sain bish. japanchud oorsnoo sain emegteichuudiin emch oloh gej uhelddiin. 

    torson ni deer bhaa. huurhuhn ohin garch ireed. l eejee eejee. 

    nogoo talaar amidrald am garch boldgui bgaaz. chi yavahdaa bas l tom tom yum yarij yavsanshd. surguulidaa ireed bas l ingej surdiin uzuulnee ta nart gej dotroo shud zuugaad l.  

    odoo zagas moog bitii ideerei. tegeed torson ni deeree. amjilt eruul enh jijken shine baby husie

  12. Khaliuk says:

    Hi all.mongol bvsgvi zow heljee . Ehneesee tolowlohgvidee odoo torvvlehees yahawdee l gn bnashd

  13. oko says:

    bi yag odoo chamtai adilhan bdald bga oyutan bna hun heze ch huni zowlon oilghgui eee bi neg huuhdte 5 sartai odoo huuhdee tom bolgh ged neg jilin chulu awsan getel odo 2 dah huuhed bna oldson turuulne geheer bas surguulida yawj chadhgui ahiad neg jil boloh ged bga yum l da huni nutagt harah hun bhgui ih hetsu um hende itgeh we de teged bi odo awhuulaar shiidsen … magadgui buruu ch odooo ur huuhdee jaahan hoish tawj bolowsroltoi bolohgui bol gerin awgai bolj bolhgui shu de tiimu

  14. Uuchil says:

    Muu talaas ni ehleed bodoyo.
    1. Chi Yopond huuhdee avhuulahiin tuld ehleed nohriin chini bolon chinii ooriin chini gariin useg heregtei. Gantsaaraa ochood avhuulj chadahgui.
    2. Huuhed avhuulahad 100.000 orchim yen toloh heregtei.
    Sain talaas ni bodood uzvel huuhdee gargasan ch gesen tsag zavaa zohitsuulaad ajillaj surch chadval buhniig davaad garch boloh l bh daa. Yopond huuhdee tsetserlegt ogoh geh met bolomjuud bgaa.

  15. austria says:

    yoo iim goy yum tohioldoj baihad yaasan aimaar ehelj bichdii.  huuhdee gargasan ni deer de. Boliishd bolohgui yum gej haana baihaw. ger buliin amidral togtwortoi nuhur halamjtai l  bol bolno.

  16. Ramiraz Sanchez says:

    Tөрүүл төрүүл

  17. tseene says:

    turuhuu duhuuleed egch ch um uu, eejiigee urij iruuleed tusluulj bolno sh de. Nuhur bol medeej ajlaa hiisen n deer.

  18. guest says:

    Мэдэхгүй л юм. Би том хүүхдээ бас гадаадад гаргаж байсан. Гэхдээ зэргээ хамгаалаад яг 14 хоногийн дараа төрсөн. Тэрнээс ч болсон уу төрөхөд хүндрэл гараад би өөрөө үхэх шахсан. Тэгээд бие их сул байхад бас баахан төхөөрөмж холбуулсан хүүхэдтэй гэртээ гарсан. Нөхөр цаг наргүй ажилтай, хүний газар өөр туслах хүн байхгүй. Өөрөө ч тэр, хүүхэд ч тэр хүчилтөрөгчөөс эхлүүлээд баахан юм залгуулчихсан тэгээд хүүхдээ арчилна, гэрээ цэгцэлнэ, хоол хийнэ заримдаа амиа хорлочихмоор санагддаг байсан. Тэгээд бодохоор миний тийм байдал дээр чамд хичээлийн дарамт байна гэж бодохоор надад аймаар санагдаж байна. Би чамд хүүхдээ авхуул гэж зөвлөхгүй. Энэ бол чиний шийдэх асуудал. Чамд өөр сонголтууд ч байгаа. Гэхдээ шийд гаргахдаа эрсдэлээ тооцож байж хийгээрэй л гэх гэсэн юм

  19. tomoo says:

    huuhdee bitgii avhuulaarai…garaad irtsen amitaniig osgojil taaraa..avhuulbal nasan turshdaa haramsah bolno..hicheeleesee tur choloo avchij boldoggui yumuu..boldogguil bhdaa…hetsuul yum gehdeell bitgii avhuulaarai..abort bol aimshigtai zuillll……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

  20. Magy says:

    Hoorhon huuhdee toruuleerei. Hoorhiig bitgii alaarai. bolj l taaraa.

  21. Naran says:

    Mongol busguin urdnii bichsen setgegdluud taalagddag bsan. ene udaa yostoi taalagdsangui. huuhdee al gej hund yaj helj chadaj bnaa. ter erdem nom, ajil turul huleegeed l bj bg. Chamd ireh geed bgaa byatshan amitnaa turuul. Bolokhgui bol jiliin chuluu avakhgui yu. Khunii orchlond ireh gej bgaa haluun amiig bitgii ustga

  22. tseene says:

    gargaarai, odoohondoo hetsuu baivch bolno do. Dunguj irsen, bagsh durguitseh baih, yadarna, humuus turuh gej irsiim uu geh baih gd l bodood baina uu? Ugui de, chamd l tegj sanagdaj baigaa. Hajuud baigaa MOngoluud l chamaig setgeleer unagaj magadgui, busad n yah ch ugui kkkk.

  23. Busgui says:

    bi bol garganaa boldog l yum ba lee

  24. Zochin says:

    та нар дандаа л нэг талаа барьсан юм ярих юм хүүхэдээ авуул тэгэж сурна гэж худал шүү.
    дандаа гэнэн тэнэг Монголчууд

  25. busgui says:

    bi bsn bol gargah baisan.

  26. hi says:

    sainuu? bi ch gesen ypond surdag odoo togsoh kvrsiin oyutan bs jiremsen. odoo sar garangiin daraa torno. anh hvvhdee olchood garahuu baihuu gj ih ergelzsen l dee togsood tsaashaagaa bs surah sonirholtoi bsn bolohoor tgd nohorteige yrij bgaad garahaar shiidsen. hcheeldee ywd diplomiin ajlaa hgd boljil bna. odoo harin boddiin yaj tr ved hvvhdee awhuulaagviin gej tm blohoor ta ch gsn hvvhdee gargaa hvvhed chini hoorhonshdee. abort hiilgeheer dor hayjil 25~30manshde tanai ger bvld az jargal hvsii

  27. monda says:

    huuhdee yoponoor solih gej baigaa yum uu?huudee alchihaad jargaltai saihan amidarch chadah uu
    ? taivan saihan untaj amarch yu ch bololgui huuhdiinhee amind hurchiheed saihan suraarai oor yu helhev de. surch murah gej baisan yum bol hamgaalt hergelj baihgui yadag holduu tolgoi ve

  28. zochin says:

    Өнөөдрөөр биш хэдэн жилийн дараахаар бод. Тэгвэл хүүхдээ гаргасан нь дээр гэж бодогдоно. Японд сурч байхдаа хүүхэд гаргасан улсыг би мэднэ, харин тэнд оюутан байгаа дээрээ хүүхэд гаргаад авъя гэдэг юм шд, тийм сайхан газар байгаа дээрээ. Тэмцэж зүтгэж байж л амьдрал дараа нь амттай болно. Хүүхдээ гарга. Наана чинь аборт ямар үнэтэй гэж санана, 500 доллар байх шүү. Тэгээд ч аборт эмэгтэй хүн ямар олигтой биш. Болно доо болно. Үр хүүхэд гаргах гэж байгаа болохоос ямар зүгээр л хичээл завсардах гэж байгаа биш, наад асуудлыг чинь Япон ч гэлтгүй аль ч улсад хүндэтгэж хүлээж авна. битгий санаа зов.

  29. Phoenix says:

    Миний ойлгосноор бас улсын зардлаар очсон оюутан юм шиг байна, гэхдээ Японд ямар байдгийг мэдэхгүй ч энд Европод сурж буй улсын зардлын оюутанууд эндээ жирэмслээд төрүүлэх бол ЭСЯ дээрээ очиж хүсэлт гаргаад жилийн чөлөө аваад жилийн дараа биеэ тэнхэрхээр эргээд сургуульдаа ороод сурчдаг шдээ.
    Миний бодлоор угаасаа үр хүүхдүүд хань ижил чинь ирэх гэж байгаа юм чинь чи хүүхдээ тээгээд төрүүлчихгүй юу нярай хүүхэд өсгөх хэцүү л дээ гэхдээ жаахан том болоод ирэхэд 3 хүүхэдтэй сайхан л байна шдээ найзаа.Гэхдээ орчин үед хүүхдийн живх гэсэн юм айхад шөнө дээр үеийнх шиг 5-6 удаа босоод хууриалаад байхгүй шдээ. Тэгээд ч болохгүй гэсэн юм байхгүй ээ би ч бас анх хүний нутагт ирээд л охиноо гаргаж байсан манай нөхөр бид 2 ажил хийдэг байсан л даа.Сурч байгаагүй гэхдээ л өлсч үхэхгүй хүүхдээ дутуу амьдралд өсгөхгүйн тулд хүүхдээ төрхөөс нь өмнө 1 сар гэртээ амарч төрүүлчээд 2 сар хүрэнгүүт шууд ажилд орж байсан юм хүүхдээ үүрээд л ажилдаа явдаг байлаа хааяа шөнийн ажилд явж ирээд 2 цаг хэртэй бэйбиситтэр авнаа жаахан амарч аваад л өдрийн цагийн ажилдаа гардаг байсан юм. Мааш их ядардаг байсаан гэхдээ бүл нэмэх гэж буйдаа баярлаад их зориг тэвчээртэй байхыг хичээсэн.
    Хичнээн нялх нойтон хүүхэдтэй ч гэсэн хүн хичээвэл болдог юм билээ. Энд ганц би ч биш ихэнхи эхчүүд ажил сургууль амьдрал 3аа зохьцуулаад яваад байдаг юм лдаа.
    Тийм болохоор тэр удирдагч багш нтр бол гай л байна ш дээ хичнээн чиний төлөө хэлж байгаа ч гэсэн энэ бол цэвэр чиний өөрийн шийдэх асуудал,учир нь чи бүх юмаа зохьцуулаад явж байвал хөндлөнгийн Япон байтугай Монгол нь юу гэж хэлж бодох нь оогт хүртээлгүй ! Гэвч чи өөрөө олон талаас нь сайн бод.Үрээ төрүүлбэл эсвэл үр хөндүүлвэл юуг онох уу?юуг алдах вэ?гэх мэтээр сайн эргэцүүл.Уг нь төрүүлчвэл чамд болон гэр бүлд чинь сайнсан, үнэхээр боломгүй бол нөхөртэйгөө ний нуугүй ярьлцаж байгаад бага сартай дээр нь авахуулсан дээр дээ..
    Надаас гадна бусад хүн чамд төрүүл төрүүл л гэж зөвлөөдбайдаг ,гэтэл би болон энэ хүмүүс хүүхдийг чинь тээж төрүүлж өсгөхгүйгээс хойш аль аль талаар нь бодох нь зүйтэй боловуу? За юу ч гэсэн чамд болон танай гэр бүлд амжилт аз жаргал хүсье дээ.

    PS: энэ дээд талын Mongol busgui гэсэн хүн ямар сонин юм бичдэг гар вээ? Гэр бүлээ татаад хүүхэд төрүүлнэ гэвэл удирдагч багш нь ухаан алдаж цаашид ирэх хүмүүсдээ гай болно гэчихээд дараа нь Хүүхдээ битгий авахуулаарай гэчжээ. Яасан сонин бөв бөөрөнхий зөвөлгөө өгдөг хүн бэ?
    Бүх цагаан арьстанууд шар үс цэнхэр нүдтэй байдаггүйтэй адил бүх Монголчуудыг Япончууд нэг хэмжээнд үнэлэхгүй нь тодорхой. Энэ захидлын эзэн бүсгүй гэр бүлээ татлаа гээд цаашид Япон руу очих улсын зардлыханд гай болохгүйээ, Ер нь тэгээд Монголчууд минь адилхан их нутгаасаа хол байцгааж байж бусаддаа гай болов энэ тэр гэж яах гэж бие биенийгээ шордож байдаг юм бэ? Ер нь тэгээд бүхэл бүтэн нэг улсын иргэдийг цөөн тооны хүмүүсээр үнэлдэг хүмүүс бол Монголчууд өөрсдөө шүү дээ.Монгол бүсгүй өөрөө та ямар ч хүн юм билээ Улсын нэрийг өөд нь татдаг хэсэгт ньь багтдаг ч юм уу? Уруу татдаг хэсэгт н ордог ч юмуу? Хэн яаж мэдэхийн? ӨӨрөө үнэхээр наанаа байдаг бол тусламж хүссэн нэгэндээ зөвлөөд өгөхийн оронд загнаад зэмлээд байх юмаа.
    Эцэст нь : МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ!

  30. umbaa says:

    Za bid 2 yag adilhan humuus bna aa eldev hunii ugend orj hairan huuhdee avhuulavaa zohitsuulaad boldog l yum daa odoo manai 2 dahi huuhed end garah gej bna ger buliin az jargal bol huuhed shuu dee oldson deer n gargaj l bai tsaana chine hichneen huseed huuhedtei bolj chadahgui humuus zunduu l bna mongol busguin ugend buu orooroi uuruu huuhed gargaj uzeeegui bh l daa bussaddaa gai bolood bai ch geh shig ovoo yum bolov uu gesen chin amia bodson aimshigiin huuhen bna

  31. bolor says:

    Ene bol tsever chinii huviin nuhurteigee yariad zohitsuulah asuudal bainaa. Chi nuhurteigee sex hiihdee hiih uu yah uu gej humuusees asuugaagui bizdee. Tuuntei yag adil ger buliinhee hureend asuudlaa shiid dee naizaa.

  32. mongol busgui says:

    sain bna uu, bi ch bas cham shig japand emnelgiin labrotorid turshilt hiideg hun bna, boduul chi ulsiin zardlaar irsen baih, ireed udaagui bol herev doctor bol chamd 4 jil bna, ene bol ih urt hugatsaa, bas chi ulsiin mongoor surj baij hicheelee mash sain hiih heregtei, huuhed bol uneheer heregtei ch gesen chi 2 lang ni hosluulna gej yostoi hudlaa, zaaval neg heseg hicheeleesee hondiiroh heregtei bolno. tegeed bagshiin chin bolon busad humuusiin gaihliig toruuleed tsaashid chinii araas ireh busad mongol humuustee gai bolno gesen ug. yagaad gevel endehiin ihenh japan udirdagch bagsh nar mongolchuudiig mash sain meddeg bas zalhsan ch baidag. bagsh chin helsen l bna sh dee, yasan ert ger bulee avah gej bgaan gej, ugaasaa mongolchuud bolon yadarsan orniihon oorsdoo ch orchindoo dasaagui baij ger bulee avah ch yumuu jiremsen boloh ch yumuu yamar negen tiim yum yariad eheldeg yumoo. chi yag ter ulgereer yavj bgaan bna, bagshdaa erthen helsen ni deer baihoo. gehdee huuhdee zaaval toruuleerei, ug ni chi gaigui bolovsroltoi ch yum shig hernee yasan hariutslagagui yum be, ireh chin genet shiidegdsen yumuu haashain, gadagshaa hariutslagatai yumand yavah gej baij hamgaalj chadahgui erdemten a ya ya, manai mongolchuudaa ehleed ger bulee tolovloj surii tegeh uu, osvor nasnii ohin shig yu ch medehgui baij l tom tom erdemiin zereg yarih yumaa!!!

  33. nono says:

    .odoo teged negent boltson yum chin ajil hicheelee zohitsuulj shine tolovlogoo gargahaas oor yahavdee, teged yah ged bgaan oor chamd songolt bgaan muu? yasan ch huvia hicheesen zantai yum, bolgoh talaas ni bodohiin orond gargahuu yahuu gej asuudag, iim sul doroi archaagui yumnuud l yamar ch tolovlogoogui huuhed olj teged hvnii amind hurdeg..manai naizuudad ajilj suraad davhar hvvhdee gargaad irsen olon hvmvvs bdag, zaza hvn luuvanga idne uu laaga idne uu nadad yamar padlii bna tehdee iimerhuu archaagui huvia hicheesen yumnuudiig harhaar durgui hureed bhiin

  34. zozo says:

    manai neg naiz naana chin bas surch baigaa. bas l ih ajiltai lab ene ter geed baij baidag. gehdee dunduur ni huuhdee gargaad amjsoon. huuhdee gargaad 2 doloo honood hicheel/ajildaa yavj ehelsen. bolgoh humuus ni bolgodog l yum baina lee.

    Ooroo huuhed gargah tolovlogoogui baisan yum bol hamgaalalt hereglehgui yasan yum be???!!! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.