Oхидод зориулсан зөвлөгөө

Эмэгтэй хүүхдийн бэлгийн бойжилтийн үед өндгөвчнөөс гардаг дааврын нөлөөгөөр биеийн өндөр, жин түргэн хугацаанд нэмэгдэж, хэвлий, өгзөг, дунд чөмөг, хөхний орчмоор өөхөн эд хуримтлагдана. Хөхний хэмжээ томорч сар бүр тодорхой хугацаанд сарын тэмдэг ирдэг. Хөхний хувьд жижиг хөхтэй нэгэн байхад дунд зэрэг, бүр том хөхтэй ч охид байдаг. Охидууд хөхөө ургангуут л хөхөвч зүүх гээд байдаг. 

Заавал хөхөвч зүүх шаардлагагүй гүйж харайх, спортоор хичээллэх үед зүүж болох талтай. Умдаг, суганд үс ургах цаашид энэ нь өтгөрнө. Бэлгийн бойжилтийн үед охидын арьсанд өөрчлөлт гарна. Суганы булчирхай, хөлсний булчирхайнаас шүүрэл ялгарснаас хөлс нь үнэртэй болно.

Шилжилтийн насны үед хүний хөлсний булчирхайнууд илүү их хөлс ялгаруулдаг. Охид хөвгүүдийн аль алиных нь суга хөлөрснөөс өвөрмөц үнэр гардаг. Хөлснөөс заримдаа бүх биенээс ч үнэртдэг. Энэ нь шилжилтийн насны үедээ орж үс биеэ их угаадгийн шалтгаан юм.

Иймэрхүү байдлаар их хөлрөх нь шилжилтийн насны үе эхэлсний шинж тэмдэг. Савангаар угаалга хийх, дезодрант хэрэглэх зэрэг нь биеийн өвөрмөц үнэрийг дарахад тустай. Хөлрөлт их бага янз бүр байж болно.

Бэлгийн бойжилтийн үед хүүхдийн үс тослог болдог. Бас ихэнх тохиолдолд хүүхдийн хамар, дух орчимд тослог болж эхэлдэг. Шилжилтийн насны үед ихэнх охид хөвгүүдийн нүүр, хамар, духан дээр батга гардаг.

Мөн нуруу, цээжээр ч батга гардаг. Ийм үед батгаа хамаагүй шахах, оролдох, янз бүрийн тос түрхэх зэргээс зайлсхийгээрэй. Энэ бол шилжилтийн насанд тохиолддог хэвийн зүйл. Сарын тэмдэг ирэхийн өмнө бэлэг эрхтнээс бага зэрэг цагаан юм гарна. Энэ нь бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагааны илрэл тул эмчилгээ шаардлагагүй.

Зарим охидод сарын тэмдэг анх удаа ирээд дахин ирэхгүй хэдэн сар байж байгаад дахин ирж аяндаа хэвийн болж тогтмолжино. Үүнд огт санаа зоволтгүй. Зарим тохиолдолд сарын тэмдэг 7-8 хоногоор ирэх эсвэл бага хэмжээтэй ирэх нь бий. Анхны сарын тэмдэг ирэх үед бие эвгүйрэх, толгой өвдөх, тайван биш болох, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд илэрч байгаад бэлэг эрхтнээс бага зэрэг цус гарна.

Ихэнх хүүхдийн хувьд биед нь гарч байгаа шилжилтийн насны өөрчлөлт туйлын сайхан санагддаг. Гэтэл зарим хүүхдэд гарч байгаа өөрчлөлт нь хүнд хэцүү санагдаж ичиж зовдог. Үүнээс ичиж зовох хэрэггүй аяндаа бүх юм хэвийн болж эхэлнэ санаа зоволтгүй.

Tsophospital.mn

10 Comments

  1. ooeo says:

    minii ohin odoo 17 toi odoo boltol sariin temdeg ni ireegui bi mash ih sanaa zobj bna iim tohioldol her ih baidag be
    ene er ni zugeruu
    tuslarai

  2. n says:

    bi yaaj undur boloh we?4.5cm l usjmuur bna yaaj hurdan oshvv?

  3. zaaawal heleeerei says:

    ym iphiin omno 

  4. zaaawal heleeerei says:

    bi ym asuum iphiin omno nuruu dawsag opjim owdood jilerheed bhiin yaj bgan bol
    maar bn my bienii y

  5. hhiih says:

    en humuus yaj uguulleg shg yum bcheed bgan?? nda tuslaach asuuh yum ih bn

  6. kkkk says:

    umdagnii usee arilgamaar bh ym yahuuu? tuslaach

  7. tmka says:

    minii biynii ym ireed mileen olon sar bolj bna mash iheer irne ter ni bagadaa l 6 ymuu 7 honoh ym bni bas tsus bagadalttai enen ni minii tsus bagadaltiig ulam ihesgehuu esvel gaigui yu tgd bas bi bagaasaa l ih jijig biytei huuhed bsn tgs chini nodilon jilees ehleed usult mini mash hurdan bolood odoo bi uyiinhneesee hamagu undur bolchihson tgd bi enendee ih durgui bn odoo inged l usuud bhuu?
    nadad tuslaach

  8. ggg says:

    NADAD NEG IIM YUM BOLOOD BN AA.TA BUHEN TUSLAACH.

  9. adilhaan gj says:

    tsus toljuuleh vitamin ugad ih dulahan bh heregtei

  10. eegi says:

    sain bnyy mini sariin temdeg 10honog ireed bhiin mash bag hemjeegeer tgeed usreed l 10honood dahiad irdeg mash yadargaatai sangdaj bna anh udaaga irj bga yumaa bi ooro tsus bagadalttai yumaa tgeed yum ireheer baidgaara tsonhiichdog yumaa yah we nadad tuslaach?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.