Биеэ үнэлэгчдийг нийгэмшүүлж эхэлжээ

Нийслэлийн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрөгч баасан гаригт болов. Энэ үеэр хуралд оролцогчид ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлаар ярилцсан юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Наранцэцэгээс зарим асуултад хариулт авсан юм.

-ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа талаар ярихгүй юу?
-Өнөөдөр ХДХВ/ДОХ бэлгийн замаар дамжих халдвар манайхны хувьд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс ХДХВ/ДОХ-оос хамгаалах салбар зөвлөлийг нийслэл болон хөдөө орон нутагт ажиллуулж байгаа. Нийслэлд бэлгийн замаар халдварладаг өвчлөлийн тоо буурахгүй байна. Бэлгийн замаар халдварладаг хэд хэдэн төрлийн өвчин байдаг. Тэр дундаа тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчин тээгсдийн тоо нэмэгдэх боллоо. Энэ төрлийн өвчнийг бууруулах, иргэдэд сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулдаг ч бодитой үр дүнд хүрэхгүй байна.

-Энэ төрлийн сургалт, сурталчилгааг ямар түвшинд зохион байгуулдаг гэж?
-Хороо, өрхийн эмнэлгүүдэд мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмол явуулдаг. Мөн дүүргүүдэд “Сэтгэл амар” төвийг байгуулан иргэдэд нээлттэй зөвлөгөө өгч байгаа. Манайд 1992 онд анхны ХДХВ/ДОХ-ын тохиолдол илэрч бүртгэгдсэн.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 98 дахь тохиолдол бүртгэгдээд байгаа. Нийт халдвар тээгчдийн 13 нь нас барсан. Нэг үе хүмүүс энэ өвчнийг туслаа гэхэд нуудаг байсан. Харин одоо бол нуухгүйгээр зөвлөгөө авч эмч нартай нээлттэй харьцдаг болоод байгаа.

-Монголд. ДОХ-оор хэдий насныхан өвчлөлд өртөж байна вэ?
-Судалгаанаас үзэхэд 20-49 насны хүмүүс өртдөг. Тэдний 19.6 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэнийг нь эрчүүд эзэлдэг. Тиймээс насанд хүрэгчид аливаа зүйлд анхааралтай хандаж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах шаардлагатай байгаа юм. Тэр дундаа Монголын ирээдүй болсон залуучууд энэ аюулт өвчнөөс сэргийлж, эрсдэлтэй алхам хийхээс болгоомжлох хэрэгтэй байна.

-ДОХ-ын халдвар яагаад жил ирэх тусам нэмэгдэх болов?

-ХДХВ/ДОХ халдвар дамжин тархаж байгаа хүчин зүйл бол өндөр эрсдэлтэй хүн амын бүлэг юм. Тухайлбал, бэлгийн олон хавьтагчтай биеэ үнэлэгчид болоод бусад хүмүүсийн дунд ДОХ-ын халдвар их байна.

Мөн биеэ үнэлэгчдийг амьдралын зөв замд оруулах арга хэмжээг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Энэ ажлын үр дүнд Чингэлтэй дүүргийн “Сэтгэл амар” төвөөр үйлчлүүлдэг байсан биеэ үнэлдэг хоёр хүнийг ажилтай болгож, нийгэмшүүлсэн. Тэд одоо бусдын адил ажил, хөдөлмөртэй болсон доо.

Н.Алтанцэцэг

3 Comments

  1. Shagan says:

    Шааж бна дөөөөө яаг үнэндээ тэр судалгаанд чинь эр эм аль нь илүү их шинжилгээнд хамрагдаж бгааг яг тоогоор харуулаагүй бна шдээ ДОХ – чинь эмэгтэй хүнд удаан илэрдэг гээ биздээ муу янхнууд 

  2. Soko says:

    Erchuud ih bainashuu emegteichuudeesee 5 dahin iluu yvdaltai gsen ug bna

  3. Ariuhan erchuud??? says:

    Emegtei humuusiig yanhan gichiigeer ni duudaadbdag!!!!! Nyn teegchidnierchhud l bna shdeeeeeerrr!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.