Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргий. Та нарынхаа бичсэн нийтлэл сэтгэгдэлийг уншаад өөрийн ертөнцдөө их олон зүйлийг ухаарч ойлгодог. Би хүнтэй суугаагүй залуу хүн. Тийм болохоор гэр бүлийн амьдрал үзээгүй. Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ ч хайрлаж байгаагүй. Үнэндээ хэн нэгнийг хайрлаад хардаад нийтлэл оруулсан хүмүүст нууцхан атаархдаг. Учир нь ийм юм л даа. Эмэгтэй хүн бүр л анхны хайраа нэгэн сайхан залууд зориулаад түүндээ охин биеэ өгөөд хамтдаа сайхан амьдралыг хүсдэг. Гэтэл азгүй надад тийм зүйл тохиолдоогүй. Бүхнийг бичнэ гэвэл та бүхэнд уншихад төвөгтэй болох байх.
Анх би 19 настай хөгжилтэй амьдралд их хайртай тийм л охин байсан. Учир нь бүх зүйл миний өмнө байна шүү дээ. Амьдраад өгнө өө гэж боддог байлаа. Тэр нэг өдөр яах гэж найзуудтайгаа нийлж шоудсанаа, ууж чадахгүй байж шахуулан барин архи ууснаа, яагаад тэр залуу надтай хамт хоносныг юу ч санахгүй байна. Архинд тэгж тасардагийг анх удаа л үзсэн. Найз охины маани найз залуугийн найз гээд нэг залуу байсан юм. Ер нь бол таньдаг байлаа. Надаас 4 ах. Тэр залуу ганцхан шөнийн дотор миний бүх хүсэл мөрөөдлийг үгүй хийчихсэн. Үгүй ээ би уухгүй гээд хэлчихгүй яав даа гэж хэчнээн их харамсаад ч яах билээ.
Өглөө нь бие минь маш их өвдөж өмд минь урагдсан байсан. Магадгүй би согтуу ч гэсэн эсэргүйцээд дийлээгүй байх. Тэр залуу яагаад ч юм надаас салаагүй ээ. Анхандаа би харахаас ч дургүй хүрдэг байлаа. Харин дараа нь угаасаа л энэ миний анхны эр хүн шүү дээ гээд түүнтэй хамт байх болсон. Ингээд бүх юм дуусчихсан гэж үү. Үгүй дээ. би тэрэнтэй бараг 1 жил хамт байлаа. Гэтэл тэр бас л надад урьд үзэж байгаагүй юм үзүүллээ. Тэр нь юу гэхээр нөгөө залуу маань өөрөөсөө бараг 20 эгч хүүхэнтэй явдаг болж таарлаа. Нэг өдөр нөгөө хүүхэн нь над дээр ирлээ. Харваас ээж шиг минь хүн. Би юу ч хэлж чадаагүй ээ. Нөгөө залуу бас ирлээ. Тэр хүүхнээс салсан одоо надтай байна гэж хэллээ.
Нөгөө хүүхэн нь уйлаад л чамаас болж нөхрөөсөө салсан шүү дээ. Хэрвээ чи намайг орхивол амиа хорлоно гэлээ. Яагаад ч юм би тэр үед тэр хүүхнийг маш их өрөвдсөн. Тэгээд харж харж байснаа дагаад уйлчихаж билээ. Нөгөө залуу маани намайг явая гэлээ. Гэхдээ л би тэр өрөвдөлтэй бүсгүйг хаяад гарч чадаагүй. Би уурлаад явахгүй чи бид 2-г 2-ууланг нь орхиод яв гэлээ. Тэр ч гараад явсан. Тэр хүүхэнтэй бид 2 маш удаан яриж суусан. Яриад л уйлаад л би дагаж уйлаад л…
Зарим нэгэн нь итгэхгүй байх л даа. Бид 2 хамт хоносон. Яг л эгч дүү шиг шөнөжин ярилцсан. Харин тэр өглөө нь хэрвээ миний дүү үнэхээр түүнд хайртай бол би чамайг бодоод бүх зүйлийг мартая. Харин түүнээс сална гэвэл эгч нь тэр хүнтэй өөрөө тооцоо бодно. Тэр миний амьдралыг балласан гэлээ. Би тэр үед түүнд огтхон ч хайргүй гэдгээ ойлгосон. Би тэр хүнтэй дахиж уулзахгүй ээ гэсэн. Хэлсэндээ ч хүрсэн.
Найзууд маань болсон явдалыг сонсчихоод намайг шоолж байсан юм. Хэтэрхий тайван 2 хүн таарч дээ. Тэрнээс биш үс үсэндээ орох л асуудал байна гэж билээ. ккк. Тэр залуу өдөр болгон сургууль дээр гэрт ирдэг байлаа. Тэглээ гээд би түүнийг уучлаагүй ээ. Салсандаа огтхон ч харамсаагүй бвр уйлаачгүй. Энэ бол үнэндээ бараг 5 жилийн өмнөх явдал шүү дээ. Тэрнээс хойш ч гэсэн би хэн нэгнийг хайрлаж байгаагүй. Зүгээр л би эрэгтэй хүнтэй ойлголцож чадахгүй юм. Ер нь бол би хэн ч харсан дажгүй бүсгүй. Гуйдаг гүйдэг залуучууд байдаг.
Гэхдээ би эр хүнийг хайрлаж чадахгүй байна. Бас сексээс ямар ч таашаал авч чаддаггүй. Энэ бүхэн маань анхны минь тэр дурсамжаас болсон юм болов уу. Эсвэл би сэтгэл зүйчид хандах хэрэгтэй юу. Тийм ээ дээр хэлсэнчлэн хэн нэгнийг хайрлаад хардаад эрхэлж үзмээр байна. Яагаад энэ тухай бичэх боловоо гэвэл өнөөдөр ажил руугаа таxси бариад ирж явтал нөгөө залуугийн таxсинд суучихлаа. Эхэндээ анзаараагүй л дээ. Тэр хажуудаа эхнэрээ суулгасан, 5 настай болов уу гэмээр жаахан банид ээж аавдаа эрхэлээд л… Тэр намайг танисан. Их биеэ барьж байсан. Толиндоо вэ вэ хараад л… 2 ч бүсгүйг гомдоосон хэрнээ сайхан гэр бүлтэй болсон байна лээ.
Яахав дээ ядаж тэр сайхан гэр бүлтэй болоод явж байна шүү дээ. Одоо би түүнийг харааж зүхээд ч яахав. Би ингэж боддог юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг түлхүүр цоож гэж. Таарсан түлхүүрээр л цоожийг онгойлгоно шүү дээ. Харин надад таарах түлхүүр одоохондоо гарч ирэхгүй байна. Миний цоож хаана яваа юм болоо. Чи зөвхөн надад л зориулагдсан шүү дээ. Ирж намайг онгойлгооч. Нэг нэгнийгээ олсон олон сайхан залуусдаа амжилт хүсий.
17 Comments
arabsuvd@yahoo.com-g bi shaasan
sanaa zolovtgui ireedui umnu chin bgaa
setgeleer unaltgui ireedui umnu chin bgaa
Yooy mini uur hureed bhiiin ene oxiduud unendee uursduun algatsaj guidecheed daraa ni gemgui humuus bolj huviraad iimerhuu ym bichdeg bhgui yu
UHAANTAI EMEGTEI BN AZ JARGAL HUISEE
mini duu odoo ter yavdlaa bitgii bodoo mart.chi zaluu bna,tsoglor erch huchtei bai.uur saihan yum bod, sur.chuluut tsagaa zuv saihan unguruu,amjilt
setgeleer unah hereggvi dee saihan hairtai uchralgvi yahabdee gantshan chinii tsag ni l boloogvi yum bhgvidee ene hvmvvst chin jargal zoblon hair haruusal hagatsal gunig geed bvgd l ijilhen tohioldono shdee gantshan tsag hugatsaa ni uur uur baidag yum.tiim bolohoor udahgvi dee neg l medhed chi hairtai hvnteigee uchirchiheed jargaltai alhnaa amjilt
chi saihn setgeltei ohin yumaa harin tmee hairtaigaa hyrdan ychrah yumsan kkk neree tulhuur n yum bishuu heheh br
ungursuniig ungursunduu uldee, odoo zuwhun sxn yum bodood uudrug alh. bolohgui bgaa yumnii tuhai bitgii bodoj bai
Uhaantai yum gehdee heterhii emzeg huleej awaad bna asuudliig huuchin dursamjiig huuchind n haysan shig hay setgelee chuluuul hun chini hunteigee haritsjiij hugjidug niigmiin amitan bolohoor uzeh yumaa uzehguu Bol odoo humuusiin Hun chanar muudaad hetsuu bolson Tsagdaa uye dee
hey bi buruu yum bodoogui shvv utasaa yum uu mail hayagaa ogooch yag adilhan zowlontoi sanagdaad zugeer l yum yariltsaj vzie boloh uu baagiifriends@yahoo.com add hiigeed yum yarij uzie
нэмээд зарим охидууд маань нэг бол хүний яатгалгаар эсвэл өөрийгөө мэдэлгүй уугаад согтчих юмаа түүнийг өлөн гарууд нь сайхан ашиглачихна тэгээд найз нөхдийн хүрээнд өөрийгөө эвгүй байдалд оруулаад байх юм даа улаанбаатар ядаж байхад жоохон эр нөхөртэй болоход тэр өлөн гар нь сайн найз нь байвал яаху хэхэ
Тиймэ чи үнэхээр тайван хүн шиг санагдлаа тэр залуутай анх тэгж унтсан талаараа хэн нэгэнд ярьж байсануу бас тэр тухайгаа хэр их боддог вэ бодохдоо шаналж өөрийгөө буруутгаад байдаг бол сэтгэл зүйч дээр очоорой үнэхээр үр дүнтэй шүү манай нийгэмд бухимдал дээрээс ажилын стресс нийгмийн ерөнхий байдал ууртай байдаг болхоор онцгүй юм болхоороо хуучин тэр дурсамж нь бодогдоод өөрийгөө бас бусдыг буруутгах зүйдүүд гардаг шүү
Охид минь дээ сайн таниагуй залуустай архи уудгаа болиоч дээ. Дараа нь ингээд насны биш юмаа гэхэд хэдэн жилдээ сэтгэлийн шархтай үлдэцгээж байна шүү дээ.
namaig add hiigeerei. Chinii tukhuur ch baih yum biluu. dotno_o@yahoo.com
ene niitleliiin garchigiig haraad unshhaar shiidsen. setgel sonin bolchloo :(. Chamd l taarsan ter tsooj irnee. Tsag hugatsaanii l asuudal. Sain hanitai uchraarai. Amjilt :). Buh zuil saihan bolnoo. (buhimdlaa gargahiig bodsongui. negent l ungursun hoino. odoo, ireedui 2 l chuhal biz de)
hurdan saihan hairtaigaa uchraarai..