Хөгшрөх, доройтохыг хэн ч хүсдэггүй. Гэтэл буруу хэв маягийн амьдралыг орхиж чадахгүй байсаар цаг хугацаанаасаа эрт хөгшрөх, өвчин эмгэгт ороогдох нь түгээмэл байна. Уг нь хөгшрөхгүй байх нууц жороос илүү энгийн аргууд танд тустай.
• Хөдөлгөөнт амьдралыг эрхэмлэ. Явган явж болох газрыг заавал машинаар туулах гэсний хэрэггүй.
• Өглөө бүр хүйтэн усаар цээжин биеэс бүсэлхий хүртэл угаах эсвэл шүршүүрт орж занш. Тэр өдрөө та эрч хүчтэй байх болно.
• Бэлгийн амьдрал замбараагүй эсвэл огт байхгүй байхын аль аль нь хор уршигтай. Тохиолдлын харьцаа ч ямар үр дагавартай төгсч болохыг та мэднэ. Иймд гэр бүлтэй эсвэл тогтмол хамтрагчтай байх нь чухал.
• Хэзээ ч бүү цадтал, хэтэртэл идэж бай. Тархинд цадсан гэх дохио ирмэгц л идэхээ болих зуршлыг бий болго.
• Долоо хоногт төдөн удаа сексдэх гэх мэтийн зөвлөмж байж таарахгүй. Хувь хүн бүр үүнийг өөрөө зохицуулдаг. Гол нь сексийн харьцаанд орж байх нь чухал. Энэ нь байгалийн процесс тул ийм харьцаанд орсноор таны эд эс хөдөлгөөнд орж чийрэгжин жавхааждаг.
• Стресст орох эсэх нь танаас хамаарна. Та өөрөө эмх цэгцгүй, аливаад бухимдаж, үглэн дуулж хийдэг, орчинтойгоо харьцах урлаг дутмаг бол байнгын стресст ороход гайхах зүйлгүй.
• Сексээс бүү цааргал. Ойр ойрхон секс хийдэг хүмүүс наснаасаа залуу харагдаж, ханиад томуу хүрэх, яс сийрэгжих гэх мэтийн өвчнөөс хол байдаг байна. Учир нь сексийн үед зарим өвчин зовиурыг дарангуйлах аз жаргалын даавар үүсгэх, дархлаа бэхжүүлэх гормон ялгардаг байна.
/Хань/
4 Comments
kkk tgd sex hiij zaluu bna geed haa hamaagui hairgui huntei untaj daraa ni uuriigoo strest opuulj haramsahaar chni sex hiisnii ur dun gj bhguishde tgsnees zugeer yawj bsan n deer bi 30 garch yawaa busgui.zambaraagui sexiig uzen yaddag
sain uu? tsex-n talaar chadwarlag zaaluu shuu. hussen buhniig chini chadna! holbogdooroi
Chanargui olon sexees chanartai tsoon n deer
Sex hiilgui 2 jil garan bolloo, muu sainiig ni medehgui e.