Хэрэв та хоёр доорх зөвлөмжүүдийг дагаж чадвал танай гэр бүлд ямар ч маргаан гарахгүй.
Гэргий танаа:
- Нөхөр чинь таны санаснаар хурдан тушаал ахихгүй бол энэ тухай түүнд бүү ярь. Байдлыг улам муутгана.
- Хэрэв та өөрийн нэр дээр банканд мөнгө хийвэл дэвтрээ нөхөртөө заавал үзүүл. Учир нь танай нөхөр нуусан дэвтрийг чинь олчихвол гомдож мэднэ.
- Нөхрөө хол газар удаан хугацаагаар явсан хойно танайд таньдаг залуу чинь бол, энэ тухай нөхрөө ирэхээр хамгийн түрүүнд хэлээрэй. Хэрэв хөршүүд амжаад шивнэчихвэл тоогүй юм болж мэднэ шүү.
- Та нөхрийнхөө хармайнаас юм уу, цүнхнээс нь эмэгтэй хүний зураг олсон бол огт мэдээгүй дүр үзүүлээрэй. Энэ нь ердөө мөрөөдөл ч байж болно шүү дээ. Иймэрхүү явдал мөрөөдөмтгий эрчүүдэд тохиолдож л байдаг юм.
- Охин чинь нэг залууд дурлачихлаа гээд аавд битгий хэлээрэй гэвэл түүний гуйлтыг биелүүлээрэй. Охин чинь өөрөө аавдаа хэлэг.
- Хүүгийн чинь ангийн багш өөрийг чинь дуудаад ямар хэрэг тарьсныг нь хэлбэл нөхөртөө заавал хэлээрэй. Тэр өөрийгөө хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэйгээ мэдэж аваг.
Нөхөр танаа:
- Хуримаа хийхээс өмнө хэдэн хүүхэнтэй найзалж байснаа эхнэрээсээ бүү нуу. Харин үүнийгээ байн байн бахархан ярьж эхнэрээ тэдэнтэй харьцуулж болохгүй шүү.
- Ажил дээр чинь бүтэлгүй явдал тохиолдвол эхнэртээ шууд хэл. Сайн эхнэр» бүхнийг ойлгож тусална.
- Хэрэв хүүхдийн талаар ч юм уу эсвэл гэр бүлийн санхүүгийн байдал чинь таны санааг зовоож байгаа бол энэ тухайгаа эхнэртээ заавал хэлж байгаарай.
- Огт санаандгүй байдлаар ямар нэг орлого олбол эхнэртээ үнэнчээр хэлээрэй. Хэн ч хаанаас ч олсон бай тэр орлого гэр бүлийн хэрэгцээнд л зориулагдах ёстой шүү.
- Ажил дээр чинь тантай хэн нэгэн эмэгтэй ердийн л мөртлөө бусдаас арай ойр дотно харьцаатай, та хоёр бие биенээ цаашлуулах зэргээр тоглож нааддаг бол энэ тухай гэрийнхэндээ ярих хэрэггүй. Эхнэр чинь буруугаар ойлгоод хардаж мэднэ.
- “Эхнэртээ би чамд хайртай” гэдэг үгийг хэдийд ч хамаагүй хэлж бай. Олон удаа ингэж хэлэхээсээ бүү төвөгшөөгөөрэй. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хэлэх нь чухал шүү. Учир нь энэ үг юуг ч бүтээх чадалтай юм шүү.
/Хань/
5 Comments
зсссссс… шал дэмий яршиг зүгээр гол нь л хэлж байгаагаа үйлдлээрээ батлах л хэрэгтэй шд. Байнга би чамд хайртай, би чамд хайртай, гээд ачир дээрээ тэнэгтээд ар өврөөр тавьж гүйгээд байснаас хэлэхгүй байсан нь дээр.
Ядаж л шударга
bagaa heleh ym helehgui ym gj bs bdiin shd xo medq bl medej avsuu
WARWAR d chi er ni ehnerteigeeilen daiangui baij chaddagui wm uu bi lab ehnereesee omno baisan huuhnuudee yarij l baisan tegeed ch bidnii amidral ehelehees omnonoh yabdal gedgiig oilgodog sh de
hurimaa hiiheesee omno heden huuhenteii bsnaa helbel tolgoi n ergeed bi shuud esreg taliin baatar boldiin bgz dee muudaltsah bolgondoo sohoj gargaal aan???? tegheer shaal hudlaa tsaash n unshih ch husel algoo
Manai nuhur dahin dahin heleed bval une tsenegui bolchihno, ingej l bdgiin geed huleej avdag bolchihno geed heldeggui sh d bnga,,,