Хайртай л бол битгий алдаарай…

Энэхүү сайтыг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би анхныхаа хайраас салаад 5 сар гарантаа болж байна. Тэр маань манайханд сайн, манайхан ч тэрэнд минь сайн /бараг надаас ч илүү байх/ байдаг юм л даа. Би гэж тэнэг хүн өөрөөсөө болж тэрнийгээ явуулсандаа. Саяхан түүний  минь төрсөн өдөр болоод  surprise барих санаатай өөрийнх нь уулзахыг хүсч байсан /манай дүү/ хүнтэй нь хамт яваад очлоо. Бөөн баяр болж уйлаад л байлаа. Тэгээд би ч дүүгээ оруулж өгчөөд нэг газар орж жаахан юм уунгаа энэ тэрийг ярьж суулаа. Санаатай ч юм шиг, санаандгүй ч юм  шиг тэр минь гэнэт намайг Хайраа гээд л хэлчээд байв. Шөнө ч болоод яагаад ч юм би өөрийн мэдэлгүй л хоёулаа хамт хонох уу? гээд асуулаа. Тэр минь зөвшөөрч манайд хоёулаа хонохоор явлаа. Ганцаараа байдаг дээрээс нь инженерийн мэргэжилээр сурдаг миний хувьд амрах дөхсөн учраас хичээл ном гээд гэр орон гэж ямар олигтой юм байхав. Тэр минь орж ирээд л гэр оронг минь цэвэрлээд, хамаг цоорхой ноорхой хувцасыг минь оёоод л суулаа. Намайг загнаад л загнаад л…

Би гэж хүн сэтгэлээ засна гээд хоног алгасгүй л ууж суусандаа. Битгий архи уу, хичээл номоо сайн хий л гээд байв. Орой унтахаар болж би ч орын засаж өгчөөд хэвтлээ. Яагаад ч юм түүнийгээ тэвэрмээр санагдаад өөрийн мэдэлгүй өрөө лүү нь орчихлоо. Эр хүн зоригтой бол гээд тэврээд авлаа. Намайг зөрүүлээд л тэврээд авах юм. Тэр агшинд би бараг энэ хорвоо дээрхи хамгийн аз жаргалтай хүн шиг өөрийгөө төсөөлөж үүлэн нисэх шиг санагдсан даа. Миний хэзээ ч мэдэрч байгаагүй үгээр ч хэлж чадахгүй нэг л сайхан мэдрэмж. Нэг л мэдэхэд хоёр биенийгээ энхийрлэж эхлэсэн байсансан. Яг л хамт байсан өмнөх мөчүүд шигээ. Түүнийгээ энгэртэй нагаад хэвтэж байхад “Чи бид хоёрын хамт байгаа сүүлийн мөчүүд шүү, маргааш бол яг л өмнөх шигээ сайхан найзууд болно шүү” гээд хэлж билээ. Тэгээд хамаг сэтгэгдлээ онгойтол ярилцсандаа. Өмнө нь би түүнийгээ яасан их гомдоож байсан гэдгээ, хайрлаж чадаагүй гэдгээ мэдэж авсандаа. Надад энэ үе үнэхээр хэцүү байсан. Өөрөөсөө түүнийгээ явуулмааргүй санагдсан. Яагаад ч юм тэр шөнө унтмааргүй санагдаад түүнийгээ тэврээд л хэвтлээ.

Хором бүрийг алдмааргүй санагдсан. Тэр минь хэрвээ хувь тавилан чи бид хоёрыг л гэсэн бол хэзээ нэгэн цагт би чамд дээрээ буцаж ирнээ гээд яваад өгсөн дөө. Цэлмэг тэнгэр бүрхэх шиг өрөө тэр чигтээ харанхуйлаад л явав. Хүнд хожимдож ухаарах шиг алдаа байдаггүй юм байна шүү. Хэрэв миний энэ захиаг уншиж байгаа хүмүүс хайртай хүнээ гомдоочоод сууж байгаа бол эртхэн очоод уучлалт гуйгаарай. Амьдралдаа хийх гэж байгаа хамгийн том алдаагаа хурдан засаж аваарай…

5 Comments

  1. ariuka says:

    haramsah bolno

  2. ariuka says:

    chi ch uhaantai zaluu yumaa hojimdson ch gesen aldaagaa uhaarsan bn bi nz zaluudaa mash ih hairtai ter min gadaadad bdag bi gedeg hun tuuniig l bodoj tuuniig l huleej tuunii tuluu l amdarch bn getel ter suuliin ued neg l hundii bolood bh yum namaig buur hairaa ch gej duudahaa bolisoon nziinh ni facebook deer tuunii oor ohintoi avhuulsan zurag bsan ter odoo nadad salii geh geed helj chadahgui bga yum shig l sanagdaj bn magadgui uur huntei bolson bh l daa nadad odoo uneheer hetsuu bna. gehdee bi gants l zuiliig medej bna hervee ter nadaas salah yum bol yag l cham shig hezee negen tsagt!!!!

  3. LLL says:

    yag yaj gomdoosn geed bgaa yum be

  4. eserguun says:

    Алдаж ухаарвал хэзээ ч битгий эргэж буцаарай…

  5. Love says:

    Yun teneg galzuu hunii odriin temdeglel geech ve??? Yu ch oilgosongui!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.