Харин одоо би яахав вэ гэдгээ та бүгдээс асуумаар байна…

Энэ сайтыг сонирхон уншдаг бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Өөрт тохиолдсон зүйлийн талаар бичиж хүмүүс ямар зөвлөгөө өгөхийг харахыг хүссэн юм. Би дунд насны жирийн нэг залуу, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ханилаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд би оргүй хоосноос бүгдийг эхэлж, орох орон, унах машин, хамт олон, ер нь хүнээс илүү гарахгүй ч сэтгэл хангалуун амьдарч ирсэн. Өөрийгөө магтаж байгаа юм биш, гэхдээ гэр бүлдээ анхаарал тавьдаг, боломжийн хирээр тэднийгээ баярлуулахыг хичээж ирсэн. Хэдий сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч над бол эхнэр маань л байвал өөр хэн ч хэрэггүй гэж би боддог байлаа.

Гэтэл энэ бүгд маань нэг өдөр л орвонгоороо эргэж би ажилгүй болж дээр нь орон байраа хүнд алдаж, бас болоогүй 1 худаг гэдэгт нь хүртэл ороод үзлээ. Эд бүгд хоорондоо хамааралгүйгээр надаас шалтгаалахгүйгээр гэнэт давхцан гарсан учир надад их хүнд туссан. Би заримдаа орилж хашгирмаар, сэтгэлээ хэн нэгэнд нээмээр санагддаг байлаа. Би жаахан дотогшоо хүн учраас эд бүгдийг дотроо хадгалан хэзээ нэг цагт ард нь гарна, тэвчих л хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулан цаг хугацааг өнгөрүүлсэн. Хэцүү байдлаа эхнэр хүүхдүүддээ мэдэгдэхгүйг хичээн, бүгдийг зохицуулахыг хичээн өнөөг хүрлээ.

Ингэсний хүчинд байдал арай дээрдэж одоо бүх юмны ард гарах цаг ойртож, буцаад хэвийн амьдралдаа орох дөхөж л байна. Гэвч нэг л биш. Энэ хугацаанд би юу ойлгосон бэ гэвэл сайн явахад нөхөд олон саар явахад дайсан олон гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Намайг хэцүү явахад өнөө олон найз нөхөд жинхэнээрээ ялгарч тараа таниулсан.

Мөн энэ хугацаанд эхнэр маань хүртэл өөрийнхөө жинхэнэ нүүрийг надад харуулсандаа.

Элдэв хэрэг явдалд орооцолдон түүнд хүндрэл учруулсан байж болох ч, санхүүгийн хувьд хэрэглээг нь хангаж чадахгүй байсан ч сэтгэлээрээ намайг дэмжин энэ бүхний ард гарах байх гэж бодсон минь эндүүрэл болж, тэр маань бүх бурууг надад үүрүүлэн чи өөрөө эндээсээ гар гэх ухааны юм л байгаа байдлаараа хэлсэн дээ.

Мөн энэ хугацаанд гарч орох нь ихсэн нэг л их найз нөхөдтэй хүн хэцүү байгаагаа гайхан, стрессээ тайлж байна хүнд байна гэх шалтгаанаар оройтох нь ихэссэн.Мөн ганц нэг эрэгтэй найзтай болсон юм шиг байна лээ.

Эд бүгдэд миний буруу байгаа болохоор би тэвчин дотроо хадгалсаар явна. Харин урьд нь хайрладаг байсан миний тэр хүн одоо өөр болжчихжээ.

Нэг их эрх чөлөө ярьсан, бараг нэг хүнтэй насыг барах утгагүй ухааны юм ярьж залуу насаа дэмий өнгөрүүлмээргүй байна гарна зугаална гэх юм. Гэтэл миний дотроо бодож байдаг энэ хүний ярьж байдаг хоёрыг харьцуулахаар амьдрал заримдаа утгагүй ч юм шиг. Хэдий хүний эрх чөлөөг хязгаарлаж болохгүй, хүн өөрийн хүссэнээр байх эрхтэй ч бас нэвтэрч болохгүй хязгаар гэж байх ёстой гэж би боддог.

Эхнэр чинь өөрийг чинь доорд үзэж, өөр хүмүүс рүү сэтгэл татагдаж, санхүүгийн хувьд чамайг доромжилж байвал эр хүн хамгийн том доромжлол болдог юм байна. Үүний шалтгаан нь ганц нөхөрт чинь биш байвал яахав.Тийм болохоор эмэгтэйчүүдээ юм болгонд эрчүүдийг бүү буруутгаачээ. Та нар ч гэсэн адилхан алддаг л биздээ. Нөхрөө араар нь тавьж хувийн жаргалаа хөөчихөөд маргааш өдөр нь гэр бүл нөхөр гээд сайхан худлаа яриад сууж байгаа эмэгтэйг би харж л байсан тийм болохоор хэт туйлшрах хэрэггүй л гэж хэлэх байна.

Харин одоо би яахав вэ гэдгээ та бүгдээс асуумаар байна.

Сэтгэл нь хувирсан эхнэртээ бүгдийг хэлээд салах уу эсвэл хүүхдүүдээ бодоод чимээгүй тэвчээд явах уу? Уул нь би тойруу замаар эхнэртээ эд бүгдийг ойлгуулахыг хичээсэн боловч явж явж эргээд буруутан нь би л болоод байх юм. Та бүгдийн саналыг сонсъё…

25 Comments

  1. Bigger says:

    Өнгөтэй өөдтэй явахад бусдын ч эхнэр дагана Өвдөж зовохын цагт бурхан ч хүртэл зугтаанаа гэж би л байсан бол салаавч өгөөд хөөгөөд явуулна эмэгтэй хүн мундсан биш зорьсондоо хүрээд амьдарлаа сайхан болгочоод хүүхдүүдээ аваад яваад өг хорвоод өөрийг нь гэх хүнгүй болохоор өөрийн чинь араас уйлан дуулан гөлөлзөөд гүйгээд ирнэ 

  2. Эр хүн says:

    Хүмүүсийн хэлснээр салж нийлнэ гэж юу байхав. Гэхдээ ер нь өөрийнхөө оюун ухаан сэтгэлийн угийг сайн мэдэрч энэ асуудлаа өөрөө шийдвэрлэх хэрэгтэй. Хүүхдүүдээ бодоод амьдарна гэдэг чинь зөв юм шиг мөртлөө дэмий сонголт байж болох талтай. Гэр бүл гэдэг бол ганц хүний шийдвэрээр явдаг зүйл биш. Чи урагшаа тэмүүлж байхад хань чинь шал өөр тийш зүтгээд байвал “машин” чинь засагдахааргүй ямбийжээ гэж ойлгож болно. Нэгэнт эвдэрсэн “машин” чинь цаашаа явахгүй нь ойлгомжтой. Засаж хуучин хэвэнд нь оруултал ч өдий байх биз. Тар нь танигдсан хүнийг дахиж өөрчлөгдөх болов уу гэж бодох бүр ч дэмий биз. Эр нөхрийнхөө хажууд эрх чөлөөгөөр дутаад байна гэж байгаа эмэгтэйг юу гэж ойлгохов дээ. Чи надад хань болохоосоо өнгөрсөөн гэж хэлээд байгаа гэсэн үг. Үгүй ээ, чам шиг амьтныг эр хүн гэдэггүй юм гэж байгаатай ижил юм байна. Тийм болохоор эр хүн гэдгээ наад хүүхэндээ батлах гэж хичээгээд хэрэг байна уу дөө.
    Чи сайн муу зүйл алиныг нь хийснийг чинь мэдэхгүй юм. Харин ямар ч байсан эр нөхөртөө хүнд хэцүү үед нь хань шиг хань нь байя гэж бодоогүй хүүхнийг бол яагаад ч зөвтгөж бодож чадахгүй юм шиг байна. Бусад хүмүүс бас юм хэлэх байлгүй чамд.
    Тэр амжилт хүсье энээ тэрээ гэж хэлээд яахав ээ, чи өөрөө энэ амьдралдаа хүнд гайхагдахаар сайн зүйл хийгээгүй нь лав ойлгомжтой л юм шиг байна… зүв зүгээр хүн “нөгөө газар”-аар шагайчихгүй л байх.

  3. zolboo says:

    za ah mini tanid gej handaj helehed iim hetsuu uedee ehnereesee salaad hereggui ee jaahan hol deeree togtoj bgaad sal joohon hol deeree togtohod chini ehner jini bi chamdaa hairtai salmaargui bna gevel salaavch ogood salaarai odoo iim hund ued ehnereesee salchuuul ulam l hund baidald orno shde tiim uchraas odoohondoo teseerei ah mini baga zereg harj bai tgd ah mini gol ni eruul mendeee sain bodooroi doo bas huuhduudee tgd uuriinhoo amidraliin zorilgiig huuhduudiinhee toloo zoriul tanid itgej bna magadgui ta amjiltand hureed namaig bitgii martaarai

  4. Monroe says:

    Chi odoo hund hetsuu baidlaasaa garch chadaj bgaa uym bol. hiij bgaa ajlaa sain hii.. chi muugui l nuhur bsan uym shig bn ug n…tsaashdaa ch er hun gedgee l haruulaldaa.. ehnereesee bolj bitgii shanalj zovooroi ter hund ter ih erh choloo n heregtie bga uym bol zugeer l yavuulchih,, huuhduudiinhee ireeduin toloo sain ajillaj hodolmorloo..ehner chin hani bolohguin bol ayandaa ta 2 n amidraliin zam salna… salval salna l biz. eruul saruul bhad bolnodoo.

  5. monda says:

    adminaa my avatariig oruulj ogooch . please…

  6. monda says:

    er hun tugal ch hariulna tug ch barina.harin ehneriin huvid avch suusnaaraa tohiroh arga hemjee shiitgelee ooroo sain bodoj baij heregjuul de

  7. Man says:

    Ene taalagdsan taalagdaagy gesen teneg bichgee avch hayachee. Setgegdel unshig geheer saad bolood baih ium. A tumb up, down image baihad l hend ch oilgomjtoishtee. Ene sitenii designer or admin guai.

  8. H says:

    Сал, ганцаараа амьдар. Баяж, зүтгэ. Ирээдүйд харин наад эхнэр чинь сүүлээ шарвалзуулаад, эсвэл алингаа алдаад нус нулимасандаа хутгалдаа хүрээд ирвэл нүүрлүү нь салаавч үзүүл.

  9. TUKU says:

    эр хүн алдаж, эрэг нурдаг л юм. чанар нь харагдсан эмэгтэйг яахаа өөрөө мэднэмз, ер нь манай эцэг өвгөд эмс хүүхнүүдийнхээ үгийг их хэрэгтэй бүү хутга гэж хэлсэн байдаг байж билээ. сэтгэлийн асуудал хэцүү гэдгийг би ойлгоноо, гэхдээ эр хүний ноён нурууг хугалхыг л би харж чададгүйм, муу хүүхнийг явуулсан нь дээр байдаг юм билээ. та байнга зовж байснаас жаргаж бас амьдрах эрхтэй гэдгээ л сана ах минь. 

  10. MR. D says:

    Сайн уу
    Энэ ер нь манай бүх гэр бүлд байгаа л асуудал гэж бодож байна. Хэний хүчинд яааж яваагаа мэдэхгүй салтгандаг хүүхнүүд больчихоо ч, найзаа найхад чинь тэнэг эргүү солонгос кино үзсээр байгаад мэлийжихсэн мулгуй, сэтгэлгүй, мөнгөнд дуртай байж болох нь амьдын хагцал хийж хэрэггүйдээ, үр хүүхэд, гэр орондоо хэрэгиэй хүн гэдгээ мэдрүүлэхийг л хичээх хэрэгтэй. Хүн аз жаргалыг мөнгө гэж хардаг, Манай эхнэр мөнггүй байхдаа мөнгө мөнгө гээ л байдаг байсан, одоо тэр мөнгийг хангалттай өгчихээр мөнгнээс илүү сэтгэл ч гэх шиг тасралтгүй сонин занта хүмүүс, эхнэр чинь жаахан тэнэг л байна д аа, Эр хүний дотроо уйлдаг сэтгэлийг нь ойлгож байгаа ч сэгсгэрүүдээ, өмсөж зүйхдээ л амьдаралаа зориулсан хүмүүс байхын

  11. ijel amidral tuulsan er hun says:

    sal

  12. ijel amidral uulsan er hun says:

    shuud sal minii huvid salsan maani tun zov zuitei alham bolson

  13. Ehd gargaj bgaa aash ehneriin chini huvi hunii uhamsar bh. Medeej ene saitad bichij bgaa humuus dandaa oorsdiigoo buruugui met oilguuldag, magadgui ta chadlaaraa amidralaa avch yavah gej zutgej bj bno l doo. Uneheer ehner chini tiim zan gargaad taniig butsaad heviin saihan amidraldaa orohod chini saihan zan gargaval utgaggui shuu. Harin buh emegteichuudiig ene busguigeer tolooluulj muuchlah hereggui bhaa gej bodoj bna.

  14. Odhuu says:

    Muu dotuur tamirtai busguitei ger bul ee holbosond chini gunee emgenej bna. Chinii tsaashdiin amidral saihan baih bolnoo zaluu hun alddag yum aldaan deereesee suraltsana shuu dee. 1 haalga haagdahad 1000 haalga neegddes yum shuu tuuniig olj haraarai amjilt husey

  15. T says:

    Hund uyed tulj, tushij chadaagui hun hani bolohgui shuu dee. Amidrald yu tohioldohyg hen ch medehgui. Saihan uchral huleej ch baigaa yum biluu.

  16. С says:

    Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг үг л хамгийн түрүүнд санаанд орж байна даа. Хүн яагаад заавал хосоороо амьдрахаар тэмүүлж, өөрийн хосоо хань хэмээн хүндэтгэн нэрлэдэг юм бэ? Жаргалтай үеэ ганцаараа эдлэхгүй хэн нэгэнтэй хуваалцаж, зовлонтой цагаа хэн нэгэнтэй хуваан үүрэлцэх гэж тэр биш гэж үү? Хань гэдэг ямар ч үед хань, түшиг тулгуур нь болж байхыг хэлдэг баймаар. Өнгө мөнгөний хорвоод өөдөлж уруудахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ хувь заяа, амьдралын ганцхан доргилт нэгхэн сэгсрэлтийг дааж чадахгүй байгаа бол хань гэж нэрлэх хэрэг байдаг ч юмуу үгүй ч юмуу. Сайн бодох л хэрэгтэй. Нэгэнт босгосон амьдралыг нураах хэцүү ч заримдаа нураалт нь шинэ зүйлсийн эхлэл болдог онцлогтой. Би л хувьдаа тэр хүндээ тэр яриад байгаа эрх чөлөөг нь бүрмөсөн өгчихвөл яадаг юм л гэж бодож байна даа.

  17. no name says:

    nadad ch gsen iimerhu zuil tohioldsoon. gehdee arai ch iim heterhii bish lde. uneheer hetsuu sanagddag yum bnle. odoo ungursuun. uuriig chin oilgoj hundelj halamjlahgu bga tm ehnereer ch yahav de. uur sn hun oldoh blgude. salval salsan shig sal. salmargu bval sn helj oilguulah l heregte dee. ug ni hun yum chin oilgoh blgude.

  18. TUKU says:

    нэг сонин зүйл хэлье, чухал асуудал биш, эрэгтэй хүн алтан болон мөнгөн хаалгатай, тэр нь таны эхнэр тань ойлгохгүй, салж сарнин, таныг шаналгаж, нэг хүн шиг байхаа больсон бол таны аль нэг хаалга тань хаагджээ, товчхондоо өөдлөх уруудахын аль нэг, эсвэл амжилтанд хүрэх үгүй 2-н аль нэг нь болно гэсэн үг. үнэн үг юм билээ ах минь. би нэг хүүхэдтэй, эхнэрээсээ салсан би 2 жил амьдраас амьдрал минь босгох гэж хичээсэн зүйл минь нүдэндээр минь нурж унахыг харсан, би тэгээд тэр эмэгтэйн хүн чанарыг харсан, одоо тийм болхоор салаад 2 жил өнгөрсөн ч би түүнээс буцаад нийлье л гэж лав гуйхгүй. Эхнэр хүнээс мааш их зүйл шалтгаалдаг гэдгийг л би ойлгосон. 

  19. tseene says:

    happy g demjij baina. You are nice

  20. happy says:

    hun huneesee l bolno sh de. yahaaraa dandaa emegteichud bogino uhaantai gej yridag yum be. bas bogino uhaantai erchuud ch olon bna sh de. bitgii bugdiig ingej hamruulj yrij baigaach. bas ingej tuilshirch yrij, bodoj baigaa chin ingej bichij baigaa ta nariin bogino uhaantaig haruulaad bna tegeh uu.

  21. Залуу эр says:

    Эмэгтэйчүүд богинохон ухаантай нь ч үнэн шүү. Өнөө маргаашийн л юм бодож байна.

  22. happy says:

    hi. ta amidarliin hetsuuhen ue deer ywaa yum bnaa. gehdee hatuujil, er hunii noen nuruutai baigaarai. hetsuu ywhad uneheer hunii mus haragddag gej unen. nogoo olon tanil, naizuud shigshigdeel irdeg yumdaa. harin tendees uldsen sain naizuudtaigaa yriltsaj setgelee ongoilgoj zowolgoo awch bna biz. nadad neeh tiim hetsuu zuil tohioldoj baigaagui ch bas hund berh ued jinhene naizuud maani ylgaraal uldeed l baigaa. bi ch gesen ooriigoo ter ued busdad yaj unelegdej baigaa, bas bi ooriinhoo aldaag ch gesen olj harj baigaa. ta ch gesen ali boloh ooriinhoo aldaag olj harna biz.
    bas neg zuil bichhed namaig baga baihad manai aaw shorond tur orson. uchir n neg hunii yumiig mashintaigaa gaaliar awch garaad ternees bolson gehuudee. ug n aaw maani medeegui baij baigaad barigdsan ch nogoo yumaa daisan hun n aawaas guigaad tegeed aaw yaltchgui baidald orson. za ene tuuhiig bichwel het urt boloh geed bna. gehdee aaw maani ternees bolood 2 sar orchim shorond biaj uzsen. ter ued jihene humuusiin chanar garch irsen gej eej aaw maani yridag baisan. tegeed eej maani buh l une tsaitai ul hudluh hurungu ene teree zarj borluulj baij aawiig gargaj awsan. ih hund ue baisan shuu. ter ued bi huuhed biasan hedii ch teriig martdaggui yum. eej maani ih saihan busgui bailaa, gehdee ter hund ued mongo muutai bolood eej maani ooriin hiij baigaagui hund ajiluudiig hiij, ter bitgii hel uuh hailuulj, shuudaitai hailuulsan oohoo uureed zahruu ywj baisan n odoo boltol minii sanaanaas gardaggui yum. tegehed bi eejiigee araas n haraad uilj baij bilee. teghed ingeed l bidnii amidaral ongorloo gej bodoj baisan. harin eej aaw maani asar ih setgeliin tenhee negnigee demjsen setgeleer deeshee ergej garch irsen. odoo bodhod eej manai ih teswertei baijee. aaw garch ircheed bid bugd ergeed noiloos buh yumaa ehelsen. aaw maani bur shatraad joohon uuj ehlehed eej maani zow zamruu n aajuuhan oruulsan. odoo boltol aaw maani uuniig yridag. eejiin maani uran uhaaniig.
    odoo bol saihan amidarch bna. ergeed hol deeree boshod nogoo nuuree buruulsan humuusch icheh nuurgui ergeel ineegeed irdeg yum bilee. gehdee manai eej aawiin barimtaldag zarchim gewel urgelj ooriin ymar biasan tuugeeree l bai gej. zarim humuus bolhoor humuus muu handwal teren shig n muu handana gej yridag getel aaw maani harin esregeeree hun muu handsan ch gesen aaw maani sainaar l handdag. ter muu humuusiig dagaj muu bolj bolohgui gedeg.
    eej maani bas heldeg, er hun tug ch barina tugal ch hariulna gej. tanid gej helhed oodrog baigaarai. amidaral yaj ch ergesen urgelj oortoo itgeltei biagaarai.
    ehner chin tegej handaj biagaad uneheer haramsaltai, ug n uhaantai hunii hani tegeh esgui l yum baigaan. gehdee yu yunii duhandgui salna geed yahaw de. bas ehner chin aldaj ywaal negen baih. humuust bolomj olgohiig bodooroi.
    tanid amjilt husie.

  23. er hun says:

    Zugeeree hugshuun nadad naad amidral chin yag tohioj bailaa. Hund baidald orhod ehner maani hayaad l yavj baisan medeej nadiig uurtuu anhaaral tavidaggui enee teree gesen shaltag gargana shuudee. Tegeed 2 uulaa jaahan tusadaa baigaad uzehuu geed l yavsandaa huurhii. Odoo bi bayarladag tuunees salsandaa. humuus ichdeggui shuu odoo haaya utasddag geed boddoo.Naiz nuhudduu hereggui sallaa gedeg gesen. Bi yaah ve 3-4 jil uilee uzsen gehdee amjiltad hursen. Bi chamaig medej baina chi chadnaa er hun bodol ni zuv uigagui baihad busad ni ayandaa bolno. Jishee helehed bi odoo thntj avsan saihan huutei bolson ter muu salaad yavsan ehneriin bayan tansag gej todorhoiloltoos ni havi iluu amidarch bna.

  24. ham says:

    er hunii huvid bodohod uneheer hetsuu shuu! emegtei hunii uhaan ymarch yuman deer bogino bh ym daa eregtei huni heden jiliin tsaadhiig harj bhad emegtei hun aar saarhan margaash aa hardag.Emegtei hun mongogui bhiig tevchdeggui ym shig bgan.heregledeg ymnuud ni bhgui bolchihoor setgeleer unaad boon ym.er ni manai emegteichuud yumiig sain bodoj tungaaj bj aash aviraa gargah estoi shu!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.