Сайн байцгаан уу. Би нөхөртэйгээ амьдраад 3 жил болж байна. Бидэнд нэг асуудал тулгараад байна. Юу гэхээр үргүйдэл. Эхлээд за ингэж байгаад болчихдогшдээ гээд тоохгүй яваад байсан юм л даа. Тэгээд бүр хүүхэдтэй болохгүй байхаар нь өнгөрсөн жил эмчид хандсан юм. Гэтэл нөхрийн маань эр эс боловсрохгүй, харин миний нэг талын үрийн суваг битүү гэсэн онош гарсан. Цаашлаад шинжилгээ өгөөд үзэхэд бэлгийн замын өвчин бид 2-с илэрсэн юм. Эмч хэлэхдээ тэр өвчин бид 2-н үрийн хоолойг битүүлсэн байна гэсэн. Тэрнээс хойш бүтэн 8 сар эмчлүүлж байна. БЗХӨ эдгэсэн ч үрийн битүүрэл эмчлэгдэх нь тун ховор гэнэ ээ. Одоо бид 2 яах учраа олохгүй л байна. Уг нь бурхнаас заяасан биеэрээ төрмөөр, нөхөр маань үр удмаа үлдээмээр байдаг. Хүүхэд өргөж авах тал дээр бэлэн биш байдаг. Яах ёстойг та бүхнээсээ асуумаар байна. Өнгөрсөн жилээс хойш эмчилгээнд бараг 3 сая төгрөг зарцууллаа.
Тэгсэн ч үр дүн байхгүй. Бөөгөөс асуусан чинь 2 жилийн дараа хүүхэд залрах юм байна гэсэн. Тэгтэл эр эс ялгарахгүй байхад яаж хүүхэдтэй болох юм болоо? Бид үнэхээр хөөрхөн хүүхэдтэй болмоор байна. Яавал зохилтойг хэлж өгөөч.
23 Comments
Hi setgeleer bitii unaarai uragshaa
hi,hamgiin turuund biee eruul bailga,yalanguya emegtei hun.tegsen tsagt hezee ch huuhed bureldene.manai emch nart jaahan asuudal bdag yum shuu.g,luck
Та бүхэндээ баярлалаа. нөхөр бид 2 итгэлээ огт алдахгүй хүүхэдтэй болно л гэж бодоод байгаа. үнэндээ бид 2 багаасаа үерхсэн. яг хэн нь энэ бэлгийн азмын өвчин тээсэн эсэхээ огт ойлгойхгүй байгаа. шинжилгээгээр гарнидалези, ураеваплазма гэдэг 2 юм илэрсэн. их эм ууж байж идгэсэн. . бидэнд итгэл өгсөн уншигчиддаа үнэхээр их баярлалаа. удахгүй хүүхэдтэй болохоороо хэлнээ
chingisiin akdem gj baidag shdee. tend buugiin tahilgad yawaad 1 emegtei huhedtei bolson gsn yag uurtei chin adilhan asudaltai.
Монголд одоо үр шилжүүлэн суулгах ажиллагаа улсын, хувийн ялгаагүй дөнгөж хийж эхэлж байна. Эхний туршилт ажилууд бол туршилт л шүү дээ. 3 жилийн дараа гэхэд энэ тал дээр манай монголын эмнэлгүүд ололт амжилтууд их байх болно. Тиймээс итгээд хүлээсэн дээр. Та 2 бие биендээ үнэхээр хайртай бол энэ асуудлыг ялж чадна гэдэгт би бат итгэлтэй байна.
Hiimel argaar huuhedtei bolgodog gazar baidaggui yumuu.
Emegteigiin neg undguwchnii suwag buglursun baisan ch, nuguu suwag ni ongorhoi bol huuhedtei boloh bolomj baina sh dee. Harin eregteigiin hunii tald bol uneheer yah arga baihgui baih. Ter hiimel argaar hiildeg gazruudaar ni yawsan ni deer baih. Gehdee eregtei hund onoshiig tawihad nileen heden udaa dahin dahin ochij uzuulj baij onoshnuud ni adilhan garaad baiwal naidlagagui gesen ug. Neg udaa uzuuleed muu onosh garah dohiodol zunduu baidag uchiraas. Terhen yedee hool und biyiin eserguutseleees bolood uriin shingen heseghen hugatsaand muu baih dohioldol garie sh dee.
Setgeleer hurdan unaj bolohgui.
Tegeed undgun es bolowsroh yedee sain sex hiih heregtei. Yaj tootsooldgiig medne biz dee. Biyenii yum irsnees hoish 9 deh udruus ni ehleed 15 dahi udriig duustal sain hiih heregtei.
Amjilt husie.
hi. http://www.lierkangs.blogspot.com ene blogruu orood uzeerei tun heregtei zuil bna lee. Tus boloh bhaa
Mongold ymar ch emnelegt ochson ymar negen uvchtei gesen onosh taviad emchilj uguh geed zutgeed baidag. Ene bol mungu oloh gesen l arga. Heden vitamin hiichiheed l tanyg saihan emchilchihlee geed bdag. Urguidliin tal deer emch bur uuriin gesen ynz buriin onosh tavidagiin hamgiin tugeemel n uriin suvag bituureh. Hamgiin naidvartai n ydaj Beejind ochij onoshluulah.
boo helsen l bol unenshdee, hervee sain boogoos l asuusan yum bol
Эмэгтэйн хувьд 1 талын суваг битүүрсэн ч нөгөө тал нь зүгээр болохоор жирэмслэх бүрэн боломжтой. Эрэгтэй хүний үрийн шингэн боловсрохгүй байна гэж дуулаагүй юм байна. Ер нь үргүйдэл гэж үрийн шингэн доторх эсийн тоо хэт буурах мөн хэвийн байсан ч хөдлөх чадваргүй эстэй байхыг л ШУ-д хэлдэг шиг санагдана. Миний бодлоор та хоёр хүүхэдтэй болж болох л юм шиг байна даа. Үрийн сувгаа битүүртэл өвчтэй явсан гэхээр их л удсан бололтой. Ямар сонин анзааргагүй хүмүүс вэ. Шинж тэмдэг илрэхгүй тохиолдол байдаг л даа. Гэхдээ эмэгтэйчүүд тогтмол хавьтагчтай, нөхөртэй байсан ч гэсэн 6 сар за болье жилдээ нэг удаа шинжилгээ өгөөд явдаг юм даа хавдар, өндгөвчний үрэвсэл энээ тэрээнээс сэргийлэхийн тулд. Ийм ч хүмүүс байх гэж бүр гайхлаа
Mongold onoshluulj emchluulsen yumuu. Zow onosh u. Zow emchilgee yu. Bodoh l asuudal shuu.
Hi zugeer zaawal huuhedtei bolnoo.bitgii setgel sanaagaar unaarai.harin neg yum ni Ter boo ene Ter chini hudlaa shuu tiim zuild itgej bhaar shinjleh uhaan bolon oorsddoo itgeh itgeldee l itgeh heregtei shuu za.buur bolohgui Bol ur suulguulah arga bas bgaa sh dee.jaahan mongo oroh l bh gehdee boogoos l hamaagui deer shuu!!!!! Zaawal zaawal zaawal boloh bolohoor bie biendee itgeed bie bieniigee halamjilaad bj bai.az jargaltai odruud zaawal irene.medeej odoo ch gesen az jargaltai bgaa gedegt chini itgej bna.ta 2iig uriin tenger iweeh boltuguai……
Эмэгтэй хүн дор хаяж 3 сар тутам үзлэг шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй шүү, гэр бүл болсон л бол эмэгтэй хүн сайн үзүүлж харуулж байгаарай. Эрүүл мэнд юунаас ч үнэтэй
Ali emnelegt itgehee bi medehgui l bna shuu. 1 udaa mikrob geed gazar ochood shinjluulsen chin arhag trihomonazi ch gene uu ovchin ilreed sandargasan shuu. tegeed 300myangiin emchilgee bichij ogood nz busgui deeree ochij boon yum bolood haldvartad shinjluulsen zugeer urevsel bna gesiishd. Bi ch yumiig yaj medehev geed 3,4 sardaa 1 shinjilgee ogdog zugeer l garaad baidagiin. Ymar 1 yumiig udaaj arhagshuulj bsnaas humuusee jaahan sejigtei zuil garval shinjilgee ogch baiyaaa
ter boodoo itgee tegsen l bol bno sh dee oor arga zam baihguim bol yadaj yumand ergelzehgui itgeed vz manai naiz bas eregtei es ni bolohgui bna geed hezeech jiremslehgui gesen tegsen tun udalgui ter eregtei ni boo boloo l jiremseltsen bur jiremsleh jiremslehdee 2 iher ohin neg banditai bolsoniig bi nudeeree harsan yum daa arga baiwal hootsoldood arga baihgui bol sain itgeed l vz dee good luck
ymr uvchin tusaad tern uriin suvgii n haasan ym boloo? teriigee bichij uldeegeeech, bid bas medhed iluudehgu /.bayrlaa
uriin hooloi bituursen bol 1r emneleg dr humuus setguuldeg gsn. rentgen tasgiin dargata ni uulzad uzeere. tgd l bolchdog gd bsan. gehde gol ni itgel unemshlee aldahgu bh shd. ta 2 huuhde yasan ih hairlah boloo buur tosoologchloo hehe amjilt. onor otgon shan ger bul bolooroi.
manai neg naiz nohorteigoo suugaad 9 jiliin daraa huuhedtei bolson, emchluuleed itgeed yavj l bai
жорлонгийн суултуур, саунаас халдвар авдаг гэнээ. тэгээд мөөгөнцөрдсөн бол заавал эмчлүүлээрэй . удахгүй хүүхэдтэй болох байхаа. амжилт хүье. сэтгэлээр өөдрөг бай. бүсгүйчүүдээ бааранд юмуу кафед ер нь бохир газар болж өгвөл бие засахгүй байхыг бодоорой
нас залуу байгаа юм бол одоо дахиад жаахан хүлээгээд үзэхгүй юу…яаж яваад өвчин авчихаад тэрийгээ ингэж хүндэртэл нь эмчлүүлэхгүй явдаг байна аа…өөрсдөөсөө л болсон байна шүүдэ…хойшид анхааралтай байл да…хэсэг хугацааны дараа хүүхэдтэй болох байхаа…амжилт хүсье…одоо магадгүй дахиад жаахан гам барих л үлдсэн байх гэж бодоод л жаахан тэвчээртэй хүлээ…ок
manai neg ahiig bas lam hvvhed irneel geed baisan 8 jiliin omno odoo boltol irehguil baindaa,,,
Хүүхэдтэй болноо. Баянгол Гарьдманлай эмнэлэгт ханддаг байх даа. Бодлоороо бүхнийг бий болгож бүтээх хэрэгтэй. Сайхан хүү охинтой болоод аз жаргалтай амьдарч бна гэж үргэлж бодож явах хэрэгтэй л гэж зөвлөе дөө.
horvoo yuma. neg l yum heli bitgii itgel aldaarai huuhedtei bolno geed bodood l bai. shinjleh uhaan buh zuiliig tailj chadaagu shu de. gol ni itgeleel aldaj bolohgui ene chihal shu. huuhedtei bolbol heleerei