Яг юун дээр бид алдав аа гэж…

Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнийг амьдрал мэдэх бас ч гэж асуудалд өнгөц биш хандаж, зөвлөгөө өгөх болов уу гэж найдсандаа ийнхүү бичиж байна. Би айлын ууган охин. Нөхөр охиныхоо хамт амьдардаг. Төрсөн гэрээсээ өрх тусгаарлаад нилээдгүй удаж байна. Сурч боловсроход цаг нилээн гаргасан болохоор ажил, амьдрал ч түүнийхээ хирээр боломжийн сайхан л байна. Сайн ч хань ижилтэй учирсан. Үнэндээ бол ээж, аав минь миний төлөө санааширч зовохооргүй амьдарсаар ирлээ. Тийм ч байлгах гэж би хувьдаа их хичээдэг. Хүүхэд байхад хөдөлмөрлөсөн цалингаараа амьдардаг хүний хүүхэд илүү идэж, илүү өмсөнө гэж юу байхав гэдгийг та бүхэн мэдэх биз. Ингэж хэлдэгийн учир нь би доороо нэг охин дүүтэй юм.

Миний хүүхэд байхын амьдралын нөхцөл одоогийн дүүгийн амьдарч байгаа гэр орон, хувцас хунар, хичээл хийх боломж гээд бүх зүйл нь хувилж болдогсон бол 50 хувьд нь л чүү ай хүрэх байсан биз. Тэглээ гээд би амьдралаа голж, эцэг эхээ чичилж байсан удаа байх нь бүү хэл амьдралдаа би гутаж үзээгүй ээ үнэнийг хэлэхэд. Гэтэл дүү минь надаас эрс тэс өөр бөгөөд энэ амьдралаа үзэн ядаж, их гутарч, хараалаар учирсан гэр бүл гэж дүгнэдэг гэдгийг саяхан мэдлээ л дээ. Урд өмнө бага сага зүйл дээр гомдлох зүйл байдаг л байсан ч ийм аймар бодолтой гэдгийг нь төсөөлж ч байсангүй. Би үнэхээр гайхаж байна. Яг юун дээр бид алдав аа гэж… Бодоод үнэхээр олохгүй юм. Эгчийгээ харааж, та хэзээ нэгэн цагт дандаа энэ омголон хэвээрээ явахгүй, хүн яаж хэцүү амьдардгийг биеэрээ мэдрэх өдөр ирнээ гайгүй, ээж гэж нэр зүүсэн үл таних эмэгтэй минь гээд л, тэгээд новшнуудаа.. гэх мэтчилэн ийм зүйлүүдийг хэлэх боллоо. Эрхлүүлж, эрх танхил өсгөж, хэрэгтэй бүхнээр нь дутаахгүй юм шүү гэж гадаадад хүртэл хар ажил хийж амьдралаа энэ зэргийн аятай тухтай, хэрэглэе гэснээ авах хэмжээний мөнгө төгрөгтэй болгосон ээжийн минь буруу юу байдаг билээ? Эх хүн гээд хүн л юм чинь алдаж болдог юм гэхэд тэр хүнээс төрсөн хүүхэд нь эхийгээ гутаан доромжилж болох уу? Тийм ёс, ийм ухаан хаана байнаа? Би ээжийгээ хараад өрөвдөх юм. Өөрөө би эх хүн болохоор үр хүүхэд нь ингэхээр хичнээн зовж шаналж байгаа бол гэхээр яс хавталзаж, зүрх зүсэгдэж байна.

Эгч нь байж дүүгээ ч сургаж чадахгүй би ч гэж би. Яах ёстойгоо мэдэх зүйл нэг алга даа. Дүү маань хаанаас сурсан юм мэдэхгүй ээ. Нөхцөл байдалд тааруулж худлаа хэлнэ, хааяа гэрээсээ юм авч гараад зарчихна, ер нь бол худал хэлэх гээд байдаг талдаа. Энэ асуудлыг ээж минь байнга шүүмжилнэ. Гэхдээ загнаж биш л дээ. Ээж минь их ухаантай, сайхан хүн. Бид их л сайхан гэр бүл байсан юмсан. Одоо юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй юм. Яг л хараагдчихсан юм шиг. Амар тайван, сайхан байх юмсан. Та бүхэн гайхсандаа дүүд чинь нэг асуудал байна гэх байх.. Гэхдээ дүүд минь тохиолдсон ямар ч муу, муухай зүйл үгүй. Үнэндээ зовлон гэдгийг сайн аав, ээжийн ачаар мэдрэхгүй л өсцгөөж байгаа юмсан. Та бүхэн надад зөвлөх гээд нэг үз дээ. Би бодит бүх байдлыг мэдэж байгаа хир нь энэ амьдралаа, энэ төрсөн дүүгийнхээ зан авирыг ойлгохоо байчихаад байгаа юм даа хүмүүс минь.

22 Comments

  1. лаларын гичий бна says:

    эмэгтэй хүнд найз нөхөд гэж новш бдг ш дээ. тэд үнэхээр нэгнээ уруу татаж чаддаг сданууд.

  2. bi says:

    muchiigni huga tsohi

  3. deeg says:

    hi.bi bas ailiin baga l daa.bas l buruu erhelj ussun.gehdee araich aav eejiigee egchiigee ingej doromjilj yum nehej bgaaguiee.gehdee gereesee bol yum shuuchihdag durtai uedee tenechihdeg ert arhi uuj tamhi tataj uzsen bas l teneg ohin blaa.saihan etseg ehiin buyand dutagdah gachigdah zovlongui ussun.harinch yadarsan naiz nartaa gereesee hool zuuj guideg bj.gehdee l buruu erhlene gedeg hetsuu.emegtei hun neg buruu zamruu orohooroo garah ni hetsuu l yum bilee.harin huuhed gargaad hatuuhan nuhurtei uchirsanii azaar ter buh amidarlaas garch eej aavaa iluu hairlaj ehelsen yumdag.yamar saindaa zoddog bsan huuhcin nuhurtuu zarimdaa talarhdag shuu.iimerhuu ohidiig zund ni haychih ni zugeer bdag yumaa.zodoj nudeed uglej duulaad bhaar ulam l holdono.tegj yavj bgaad neg har yumtai bolood ter ni barichihdag bol ug ni zasarchihnaa,eej aavaa hundleh tal deer uuruu eh boloogui bolohoor odoohondoo buh buruug tedend ugj bgaa.udahgui eh hun bolohooroo hun oilgodog yumaa.tegeedch tanai aav eej chin minii aav eej shig l huurhii gemgui humuus yum shig bna.ur huuhdiinhee tuluu geseer uuriiguu martsan humuus gedeg chin etseg eh bdag yumshdee.ugluunuus oroi boltol ajiltai eej aaviigaa minii honhnii bayar deer irsengui gej uurlaj gomorhoj shireegee ushgilj hagalaad zogsoj bsan teneg ohin bi blaa.nad shig teneg ohid huuhed gargaad har yumandaa zoduulaad ireheeree ih yum oilgonoo.tegeed l orhichih tegj yavaad hurdan neg har yumtai boloosoi geed l zalbirch baidaa.

  4. hm says:

    aan tiim ter huuj yavuulah tuhai bol bodood ch hereggui shu buur ih uzen yadah bolno tged iim arinshantai ohin bol uuranda yavj bgad jiremsen bolchood buur zamharna tgd guriigeed buur gertech dahij ogt irehku baij medne tgd tom bolj uhaarsniha daraa gertee ochmoor bsan ch bardam zan tanariig yaj huleej avah bol gsn bodoldoo diilden uulzaj chadku nasiig barna . harin naiz nuhudiin huvid bol seteglen zasraad arai gaigui bolhooro uuru naad naizuudasa holdchih bha gj bodoj bna .bidnii nasand yamar huuhduudtei naizalj bgagaas zan avir shuud holbogddog yumshu

  5. hm says:

    bi ch gesen deere egchtei tiim bolhool buur tiim sain medkuuch baga zereg gadarlaj bna . er n baga bhda hedii aav eej hangaluun amidruulah gj hicheedeg bsan ch yagad ch yum uuruusuu iluu yum hergelj bga naizuuda harahleer uuriin erhgui ataarhah setgel turj yagad enenees iluu amidraltai baij boloogui yum boloo gj boddog l bsan ternese bolood ch zarin bolchimgui alham hurtel hiij l yavla. gehde ter buhen minii aldaa bsan yumshu minii bodloor tanai duud  chin yumiig haritsuulan bodoh uhaan alga uursduusu saihan bayan chineeleg humuusiig haruulad blgui yaduu buurai amidraltai humuusiin amidarliig sain uzuul tgul yadaj uuriigu tednees yamar yalgaataig olj harj magad . tgd duu chin buruu humuuste niilj buruu zamaar orchihoj naizuud n eldev doloon yumand hutgaldaj yavsan garuud bhvide. duuge zasaj avii gj bodoj bval hervee (duu chin uhaantai bol) zorij bgad tuhtai uulzaj yarilts yunaas bolj yagad iim zan gargah boloh gdgiig uchirlan asuu setgeliin gund n hurchihsan gomdoh setgel bga l bha tged l teriige helj chadku yavaad bgan ter helsen ch egchnar neeh ih yum meddeg yumshig nomlol ailtgaad uur hurgeed bdag bolhoor l ugaasa hun oilgohku yumchin heleed ch yahin gsn bodol suuchihdag yum tiim bolhoor bolj uguul zaginj zemleed nomlol ailtgaad bhkuhan shig dotnii naizshig n suuj bgad yariltsaad uz setgelee ongoitol uilj haraaj zuhuj bj l naad hunii chin setgel n ongoih bolno . tgd zasrahnu ugui yu haraad uzde.

  6. zzz says:

    kkk manai duu ch bas yalgaagui. odoonii huuheduud hair daadaggui iim bolchihson yum bish uu.

  7. xD says:

    Ter dytaahgui ym shu gdg l byryy zan uiltei bolgoj bgaam da.husseneere bh bugdiig husseneere bailgah bysdiig dord uzeh uuru hatan haan shig boloh gh met.
    Garah arga zam ni yu ch bmaar ym Be de.

  8. peach says:

    Яг үнэндээ одооны өсвөр насныхан нэг иймэрхүү болчихоод байгаа юм. Арга ч үгүй байх л даа, аав ээжүүд нь 90ээд оноос хөлөө олох гээд ядаж ядаж одоо л нэг гайгүйхэн явах нь явж, гайтайхан нь тэгээд хэцүүхэн амьдрах болсон цаг. Баян хоосны ялгаа гээд л олон л зүйл бий болж. Ядаж л эргээд харахад намайг 6 7н жилийн өмнө өсвөр насны охин байхад мөнгө төгрөг ярьж, бие биендээ хувцасаараа онгирдог гэх мэтийн хачин юм байдаггүй л байсан юм даг. Одоо цаг өөр болсон шиг байгаан.
    Дүү чинь цатгалан өсч. Найзууд нь бас ийм байдалд нь нэлээд нөлөөлж байгаа. Миний бодлоор, найзууд нь аав ээжээрээ ийм тийм юм авахуулсан барьсан, ийшээ тийшээ яваад ирлээ ч гэдэг юмуу ярьдаг байх лдаа. Тэгэхээр дүү чинь манай гэрийнхэн намайг ийм байлгаж чадахгүй байна гэдэг ч юмуу иймэрхүү шалтгаанаар сэтгэлээр унаж байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр бүхнийг аав ээж биш өөрийнхөө хүчээр олж авах хэрэгтэй мэтийн ойлголтыг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Сайн ярилцах л хэрэгтэй. Найз нөхдөөс нь хол байлга гэж хүмүүс хэлж, гэхдээ энэ бол үнэхээр бүтэхгүй асуудал шүү. Цаг минут тутам дүүгээ хаана юу хийгээд явдагийг мэддэг хүн нэг ч байхгүй. Тийм байж миний дүү/хүүхэд ийм биш тийм биш гэж хүмүүс их ярихыг нь яана, инээд хүрээд байдаг юм.
    Хамгийн сайн арга бол ярилцах л гэж хэлмээр байна. Үнэхээр ярилцахгүй олон юм яриад байгаа бол энэ С-ын хэлсэнээр хөөгөөд явуул. Муухай үг хэлж явуулах шаардлага байхгүй л дээ. Эхлээд цаадах чинь явна барина, очих газар байгаа гээд гараад явна. Хэд хоноод ойлгох байлгүй. Аав ээжийн одоо байгаа байдал амархан олдчихоогүй юм байна гэдгийг. Ахиад хэлэхэд сайн ярилц! Ээжийгээ тэгж хэлсэн гэхээр ээж чинь огт ярилцдаггүй бололтой. Хүмүүс ер нь хүүхдэд хоол хүнс, хувцас, мөнгө байхад болчихлоо гэж ойлгодог маш буруу юм шүү.

    Нуугаад яахав, миний дүү ч бас өсвөр нас тойрч биш дайраад л гарч байсан. Гэхдээ би одоо бодоход их ярилцдаг байсан юм байна лээ. Бодлыг нь сонсоод, би өөрийнхөө саналыг хэлдэг байсан. Одоо ч тэр маань 20 гарсан том залуу болж. Одоо болтол надтай ярилцдаг хэвээрээ. Санаа бодлыг нь сонсоод зөв чиглүүлээд л явахад хүүхэд буруу хүмүүждэггүй л санагддаг юм даа.

  9. Monroe says:

    naad tsadtsan patsaanaa jaahan olsgood ogooch!

  10. monda says:

    c chi eregtei yu emegtei yu? yamar uhaalag hun be? ene saitand sayhnaas l setgegdel bichij baigaa bai tiim uu?

  11. ... says:

    odoogiin uswur nasnii huuhduud ihenhi ni neg iimerhuu. ter helj yarij umsuj zuuj alhaj gishgej baigaa tsaanaa l neg heg yog heg yog. Hunii tuluu amidarch baigaa yum shig hichneen uhaan muutai. yah yu bhaw uursdiin chin buruu. buur tegj muuhaigaar heluultlee uugshuulsenii hariu.

    zad zagniad hatuu anhaaruulj dahiad dawtwal gereesee huunu gej ailgah heregtei. 
    tursun eheee tegj heldeg. yasan tom tolgoi we. nileen l sain toosiig ni guwj baij uhaan suuh bairiin huuhed bn da.

  12. H says:

    C чи шүү.

  13. Man says:

    Archaagy amisgaanuud

  14. unshigch says:

    osvor nasan deeree yag iim bdiimaa huuhduud. er n bol erh n dendtsen amitan bn ldaa. idej uuj omsoj zuuj bgada hanahgui busad nz nariigaa duuraij hussenee avah geed chadahgui bolhooroo ger buliinhniihee archaaguig gaihaj zemlej uur n hurj bgaa nohor bn l daa. oilgohog tun engiin. ene yamarch haraal erooltei holboogui. unendee amidral gj medehgui dandaa goe saihniig zuuj eej aav n hangaluun saihan bhiin tuhai tosoolj moroodoj bdiin bn. gevch amidral deer tiim bish gedgiig n oilguulah heregtei. hediigeer tanai ger mash saihan ger bul ch gsn ter huuhded hezeed archaagui doroi yum shig l sanagdah bolno. tiim bolhoor odoonoos erh tanhi ailiin baga enter gej nyaluuralgui shuluuhan helhed hatuu garaar bailgah heregtei. ingetlee muuhai sanaa aguulj bga shaltgaaniig n bas oorsdoosoo hai. ta nar avii gesnii n avj idii gesnii iduulj yugaarch dutaalgui osgoson bn. ingej erhluulj boloh ch gsn bolovsrol hicheel nomond ter chineegeer shahalt uzuuleh heregtei bsan yum. tolgoi n hooson bn uhaan muutai bn. odoo l yag zasaad av. durtai yumiig n hiilgej ali boloh cholootei yarilts yu n bolohgui bgag asuu eyldegeer. niildeg nz nohodoos n heseg tusdaa blgasan n deer bh. amjilt. ergeed yaasnaa hariu zahidal bicherei.

  15. hariu says:

    duu chini har tamhi tataad bgan bishuu har tamhi tatdag hnii setgehui 1 iimerhu bolchidogshde

  16. afas says:

    suuliin ueiin zulbasagan batsaanuud yugaa medcehgui tenegtdeg bolj, ter chigeer ni huuguud yvuul amidral uzeed aliigaa aldaad ireheeree oilgono busdaar bol hichneen surgaj ytgaj uchirlaad nemergui. tiim l surhii yum bol uuruu ter munguu oloood teruugeeree ter bayn aav eejee hudaldaj avahgui yu. ed baylagaas iluu une tsenetei zuil baidagiig ene tsagiin hun dursnuud ymar medreh bish. hunii mus chanar muudaj bna daa. udahgui sunuh ni unen yum shig bna ter ni ch deer iim yumnuudaas burdsen hoich ue-eer bid yahiin.

  17. С says:

    Гадаадад black sheep буюу хар хурга гэж нэг хэллэг байдаг. Монголыхоор бол нөгөө айлын болдоггүй хүүхэд л дээ. 1рт танай дүү чинь тэр хүүхэд нь. 2рт ардчилал, үг хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хувь хүний эрх гэдгээ арай ташаа ойлгож, буруу хэрэглээд байгаа хүүхэд шиг байна. Нилээдгүй их ЭГО үзэл төлөвшиж байгаа учраас БИ БИ БИ гэж БИ төвтэй амьдраад бусдыг уландаа гишгэж байгаа хэрэг. Бас нөгөөтэйгүүр хангалуун амьдралтай айлын хүүхдүүдтэй нөхөрлөдөг байж болзошгүй. Тэгээд тэдний байгаа байдалд өөрөө хүрэхгүй байгаадаа гутарч тэрэндээ өширхдөг ч байж болох. Чи хамгийн түрүүнд дүүдээ хүн болж төрнө гэдэг газар зоосон зүүний үзүүр дээр тэнгэрээс унасан ширхэг будаа тогтох шиг бага магадлалтай, агуу гайхамшигт зүйл болохыг нь ойлгуул. Хүн болж төрсөндөө баярлах сэтгэлтэй болно гэдэг энэ хүний бодлыг бага ч гэсэн өөрчилнө. Дүүгээсээ элдвийг хүсэж, байнга ямарваа нэг амжилтанд хүрэхийг шаардаж байдаг бол тэрийгээ болих хэрэгтэй. Дуртай зүйлийг нь хийлгэ. Дуртай зүйлдээ автаж эхэлбэл өөр бусад зүйл бодож эргэцүүлж буруутгах цаг зав нь багасна. Мөн дүүг чинь төрүүлж өсгөсөн эцэг эх болон чи гэх энэ 3 хүн түүнд ямар ч өргүй гэдгийг ойлгуул. Төрөхөөс нь өмнө аборт хийж хүн болж одооных шигээ сэвж байх эрхийг нь хүчээр хасаж болох байсан гэдгийг мөн хариу нэхэлгүй, цалин авалгүй хоолыг нь бэлдэж өгөөд хувцсыг нь авч өгөөд өсгөж өгсөн гэдгийг ойлгуул. Хэрвээ ойлгохгүй бол эцсийн аргаа хэрэглэ. Энэ их хүнд арга л даа гэхдээ ихэнхдээ амьдрал үзээгүй нусгайнуудад үр дүнгээ өгдөг. Зүгээр гэрээсээ хөөчих. Өөрийхөө чадлаар олсон зүйл байвал тэрийг нь өгөөд /бодвол нэг ч хувцас өөрөө авч байгаагүй л байх л даа/ явуул. Юугаар ч битгий тусал. Гэхдээ хаагуур хэнтэй юу хийж явааг нь сайтар хянаж байх хэрэгтэй өөрт нь мэдэгдэлгүйгээр. Тэгээд хатуу хүтүүг ойлгоод, ээж аавын гэр хичнээн сайхан байдгийг ойлгохоороо буцаад хүн шиг болоод ирнэ эсвэл тэр чигээрээ яваад үхнэ. Хэцүү сонголт ойлгож байна аа, гэхдээ их тустай

  18. namuun says:

    bi burhand itgedeggui aav eejiinhee adilaar buddiin shashintai gehdee suuliin uyd itgehiig mash ih husch bgaa yg yaj ve gedeg argaa l olohgui bn nadad mash goy medremj turuulsen burhan gej uneheer bdag bi mongoldoo ochood zaaval mongoliin hamgiin tom hristiin sumd yvna gej bodoj bgaa….. magadgui deer hunii helsneer GODnd itge l gej zuvluy duu

  19. baldan says:

    niildeg naizuudaas ni ali boloh holduulah heregtei. ihevchlen naizuudaasaa iim aranshin surdag baih, zovj uzeegui L yum bnadaa….

  20. ah says:

    Tanai duu chamaas olon du baih aa. nadaas 10 duu bas neg tanai duu shig tolgoi ni ergechihsen amtan baidag yum. Tegeed neg buu deer daguulj ochisnoos hoish arai l gaigui bolson doo. Tegehdee l burehgui zarimdaa uur hureed l baidag yum.yag hunii umnuus amidarach baigaa yum shig setgelgeetei baidag yum.

  21. lily says:

    eej chin orhiod gadaadad ajil hiij baisan um bna sh dee. yag shiljiltiin nasan deer ni orhiod yavahaar huuhed tiim boldog um. end yamar haraal erool baihgui. medeej tanai gerees l asuudal ni garsan baij taarna sh dee.

  22. GOD says:

    tanai duug zovhon GOD l oorchilj chadna.ternees naana hen ch heleed yu ch heleed oilgohgui.GOD nd itgee.haraal gj uneheer bdag.harin GOD nd itgesen hun amar taivani, bayr hooriig oloh bolno. ene unen shu!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.