Өнгөрөгч баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч О.Сайханцэцэг хэмээх охин хичээлээ тараад сураггүй болсон талаар өмнөх дугаартаа бид мэдээлсэн билээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Алга болсон охиныг гэмт этгээдүүд мөчилсөн” хэмээсэн.
О.Сайханцэцэг охин гэмт хэргийн золиос болчихоогүй л байгаасай гэж хүснэм. Энэ талаар тодруулахаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагчтай холбогдсон боловч “Хэргийг шалгаж байна. Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Харин охиныг өргөж авсан ээж Ч.Энхтуяагаас дараахь тодруулгыг авлаа.
-Охиноос чинь сураг байна уу?
-Манай охин баасан гаригт ангийнхаа Янжинлхамынд очиж хоножээ. Тэгээд бямба гаригийн үдээс хойш Янжинлхамын ойролцоох нэг айлд ороод “Би гадаадаас ирсэн юм. Ээж, аавгүй өнчин хүүхэд. Намайг Амега гэдэг. Асрамжийн газраас хүн өргөж авсан” гэж хэлээд хоноод явсан гэсэн.
-Та тэр хоносон айлд нь очсон юм уу?
-Очиж уулзсан. “Та нар тийм жаахан хүүхэд ирж байхад цагдаад мэдэгдэхгүй ядсан юм бэ. 102-т залгаад хэлэхэд л болно шүү дээ” гэж загнасан. Тэр айлын эхнэр Алтантуяа гэдэг хүүхэн байна билээ. Очсон өдөр нь унааны мөнгө гэж 500, маргааш нь мянган төгрөг өгсөн гэсэн. Тэднийд байсан хэн нь ч намайг загнахад нэг их юм хэлэхгүй байсан. Манай охиныг хонуулсан айлуудыг сайн шалгаад өг л гэж цагдаа нарт хэлмээр байна.
-Янжинлхлам нь багшдаа “Манайд очиж хоноогүй” гэж хэлээд байгаа шүү дээ.
-Нуугаад байх шиг байна.
-Ар гэрийн дарамтаас болж гэрээсээ дайжсан тухай ангийнхан нь хэлж байсан.
-Би ёстой дарамталдаггүй. Ер нь О.Сайханцэцэг дандаа худлаа ярьж явдаг хүүхэд. Миний тухай ангийнхандаа худлаа зүйл их ярьсан байсан. Тэгээд ч миний жинхэнэ хүүхэд биш. Манай нөхрийн төрсөн эгч Оюунаагийн охин О.Хулангаас гарсан хүүхэд.
Би бол асран хамгаалагч нь. О.Хулан “Миний охин оргоод ирээрэй. Баянхошууны унаанд суучихвал ээж нь тосоод авъя” гэж ярьдаг байсныг ангийнхан нь надад хэлсэн. Өнгөрсөн зун О.Хулан манайхаар ирж хоноод уулзаад явсан. Ер нь би холбоотой л байлгадаг байсан.
-Ямар нэгэн дарамт байдаггүй юм бол яагаад гэрээсээ дайжив. Та ер нь юу гэж бодож байна?
-Мэдэхгүй юм. Сүүлийн үед сурлага нь муудаад, оройтож ирээд байх болсон. Тэгэхээр нь “Миний хүү яагаад оройтож ирээд байгаа юм бэ, хичээлээ давт” гэх мэтээр л жаахан загнадаг байсан. О.Хулан л охины толгойг эргүүлээд байна гэж бодож байна. Түүнээс биш би өдөр шөнөгүй зодоод байдаггүй.
-Тэгэхээр Та албан ёсоор үрчилж аваагүй гэсэн үг үү. Ээжид нь өгчихөж болдоггүй юм уу?
-Эмээгээр нь овоглосон ч гэсэн асран хамгаалагч нь Энхтуяа гэж байгаа. Бусад бүртгэл нь бүгд манайд харьяалагддаг юм. Дөрвөн настайгаас нь нөхөр бид хоёр өсгөсөн болохоор аав, ээж гэж дуудаад сурчихсан юм. Манай нөхөр удахгүй суллагдана. О.Сайханцэцэгийг олдвол аавыг нь гарч иртэл байлгаж байгаад ээжид нь өгөх эсэхийг шийднэ. Би хүний хүүхдийг дур мэдээд өгнө гэж байхгүй шүү дээ.
– Түүнийг олдвол Та загнах уу?
-Хэрэв олдцог л юм бол би юу ч хэлэхгүй. Дураар нь байлгаж байгаад л аавтай нь уулзуулъя. Ёстой хаширлаа.
Өөрийгөө асран хамгаалагч нь гэх Ч.Энхтуяа ийнхүү ярьж байна. Түүний хэлснээр 10 настай О.Сайханцэцэг шалтгаангүйгээр гэрээсээ дайжсан бололтой. Мөн “Ээж намайг дарамталдаг” хэмээн худал хэлээд явж байгаа гэнэ.
Ангийн багш Б.Тогтохоос Янжинлхам юу гэж байсан тухай асуутал “Хоносон, хоноогүй гээд янз бүрээр яриад байна. Хүмүүс шалгаагаад байгаа болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байх шиг” гэлээ. О.Сайханцэцэгийн талаар эргэн сурвалжлах болно.
М.Наранболд
Эх сурвалж: “Монголын үнэн”
13 Comments
dotood asuudaliig ni medehgui bolohoor yu gej ch helmeer yum dee.
Ter ohin oldson geluu. Torson eej ni l olon yum helee biz dee.
Миний төрсөн хүүхэд биш болхоор би буруугүй гэх гээд байгаан байхдаа. Яршиг л байга даа хүүхэд л бол хүүхэд шдээ. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж ярьдаг манайхан муухай хүмүүс. Цагаан цаасан дээр балиар зураг зурчаад тэрийгээ миний цаас биш болхоор муухай болчлоо гэсэнтэй адилхан санагдлаа тэнэг авгай
ene emegteigiinch buruu ih bn bas hvnd chn geni edr gj ym bnshde ter torson eej n oligtoi bsn bol ooro hvvhde osgoh bsn etseg ehiinh n geni bnshde bas hudla helj demii teneh durtai ch ym bilvv
duurcihsen ulsuud baina daa. torson eh ni ch gej torson eh. uur huuhdee ooroo osgohgui hun amitand ogchood, avchij chadahgui. bodvol butelgui yum baidag biz. ter orgoj avsan geed baigaa ni ch gesen aashtai shulam shig yum baigaa biz. manai nohor udahgui sullagdana gene uu?? niigmiin dood davhargiin ulsuud l baina. hodooguur iimerhii amidral ih baidag yum baina lee. iimerhuu ulsuudiin huuhduud hoorhiiloltoi yum daa. etseg ehiinhee l zamaar oroh bh daa.
Наад охин чинь төрсөн эхийнхээ гэрээс олдсон байна лээ шд тэр эх нь худлаа үнэн яс хаядаг гэж ойлгогдохоор юм өргөж авсан ээж нь ярьсан байна лээ ээж нь зааж өгөөд ээжтэйгээ нийлээл тэгээд ярьдаг ч юм билүү мэдкү эээ бид нар ямар харсан биш өнчин хүн өөнтөгч гэдгийшд тэр ёстой үнэн үг э одооны хүүхдүүд санаа нь ч яваад аймар болцышд
за яршиг гээндээ ч бий, гоондоо ч бий…
яасан айхтар охин бэ
ene buh talaaraa l ene hunii buruu gej bodoj bna tegj ih daramtaldaggui yum bol 10han nastai ohin yaagad gereesee daijih bolov, ter humuujliig hen uguv, geheer bas l ene avgai bgaa biz er n tegeed zambaraagui aild huuhed ingej humuujih yum daaa adag suuld n huuhed hohirogch bolj ulddeg n haramsaltai
Orhidos kinonii eej bna daa
herwee tegj zoddoggvi bol yagaad gereesee ywsan ym bol
ghh
minii bodoloor ter joohon huuhed hor nairuulna gedegiig genet ooroo medne surna gej bhguil bh..huuhdiin osson orchin ih noloolj bgaa.. ooriin eh bish ch gesen ene asran hamgaalj bgaa emegtei ooriin huuhed shig hairlaj ohind zov humuujil olgoson bol yu gej hudlaa yarij gaduur tenj yavah ve…er ni hudlaa yarina gedeg asran hamgaalj bgaa emegtei zui busaar haritsdagaas hudlaa yarij bgaa tuunees zov haritsaatai sain hun bsan bol huuhed ulaml yumaa nuuhgui unenee helne…Huuhed etseg ehiin toli gedeg shuu de…Ene ohin osgoj bgaa humuusiinhee toli gesen ug..Tegeed ch manai nohor udahgui sullagdan gesen bna…er ni butahguil humuus bna..iim orchind osson huuhed gaduur heren hesehees ch oor yahav….gertee harih argaggui boloodl hoorhii ohin gaduur heseh bolson bh..eej ni bgaa yum bj yagaad ohinoo oor deeree osgoogui yum bol…avchij boldogguil bsan yum bhda…mongold iimerhuu amidral ih bii shuu de..haramsmaar bidnii ireedui bolson huuhduud ingej yavah gej..
Яахаас ч буцахгүй эзэгтэй нар гээд америкийн сиреал санаанд орчлоо. Яагаав Люнет нь нөхрийнхөө нууц хүүхдийг өөр дээрээ авсан чинь 10 гаруйхан настай жоохон охин хор найруулаал чадаад яваад байдагдаа. Тэрэн шиг юм болоод байна уу үгүй юу? Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж… Хэцүү л юм даа.
shono end tendgui boonooro teneed yvdag ohid hovguud hotd uzegddiin shd arai ter dund yvj bgn biiish beez ymar amitan bish deee hun aldchaad teneg garuu gu yo naad chin