Алдаж онож явахад түшиж байсан хань минь /2/

Би өмнөх Алдаж онож явахад түшиж байсан хань минь гэсэн захианы эзэн байна. Энэ захиандаа бид хэрхэн асуудлыг даван гарсан тухай бичихийг хүслээ. Бид гэрлээд хоёр жил болоод нэг хэсэг тусдаа байхаар шийдсэн юм. Бараг хүүхдээрээ аав ээж болцгоосны сөрөг тал гэх үү, хэн хэн нь өөрийнхөөрөө байх гэж зүтгэдэгээс асуудал үүссэн бололтой. Би бусдын адил /ганц бие найз нар шиг ээ/ эрх чөлөөтэй амьдрал, зугаа цэнгэлд татагдаж, эхнэр маань миний хүслийг эсэргүүцэх болж бид таарамжгүй байдлаас манай эхнэр нэг хэсэг бодох хэрэгтэй байна гээд гадааадад байдаг эгч рүүгээ аялалаар явсан юм. Би ч эрх чөлөөгөө мандуулан нэг хэсэг л зогсолтгүй шоудлаа. Ингэж байгаад машинтайгаа осолд орж хэвтэрт орсон. Хүний хань юм болохоор эхнэр маань сонсоод л нисээд ирсэн.

Харин миний дэргэд нөгөө тойрон хүрээлэл, найз нөхдөөс хүн бараг үлдээгүй юм. Эхнэр маань хүүхдээ, гэр орноо, хувийн жижигхэн бизнесээ, дээр нь намайг асарч халамжлах гээд борви бохис хийлгүй хагас жил зүтгэсэн. Миний бохирыг зөөж, намайг усанд оруулан, хоёр хөлний минь оронд хөл болон уйгагүй зүтгэж байж намайг хөл дээр босгосон доо. Харин би гэдэг тэнэг хүн хуучин амидралынхаа хэв маяг руу эргээд орчих гээд л болдоггүй. Ажил, хамт олон, найз нөхөд гээд л амьд үлдсэнийг тэмдэглэх гээд л шоуны шалтаг мундахгүй…

Харин тэр маань өмнөхөөсөө нилэн тэвчээртэй болсон байлаа. Барагийн юманд уурлахгүй. Намайг болгоомжтой явахыг л сануулна… Нэг өдөр эхнэр маань жирэмсэн болсоноо хэлээд гаргахыг хүсэхгүй байна гэсэн юм. Яагаад гэвэл ганцаараа жаахан хүүхэд өсгөх ямар хэцүү байдгийг биеэрээ туулсан болохоор өөртөө ахиж ачаа нэмэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн. Гэр орон, үр хүүхэд, угаах цэвэрлэх, хоол унд гээд л манайх гэдэг айлын бүх ачаа эхнэрийн маань нуруун дээр явдагийг би тэгэхэд л хэлүүлж байж ойлгож билээ. Тэнэг байгаа биз. Яг л дээр үеийн феодалд дарлуулсан ардын зураг шиг сэтгэдэл төрсөн.

Өөрөөсөө ичих шиг болж билээ. Туранхай жижиг биендээ хичнээн их үүргийг үүрч явсаныг нь ойлгоод… Ингэээд би өөрчлөгдөх амлалт өгөөд эхнэр маань хоёр дахь хүүхдээ гаргахаар болсон юм. Би гэдэг хүн жирэмсэн байхад нь бас л ганц хоёр уйлуулаад л авсан. Ингээд гол хэсэгтээ ороё. Яагаад тэнгэрлэг бүсгүйчүүдээ хайрлая гэж үү. Би эхнэрээ төрөхөд нь хамт орсон юм. Анхны төрөлтөн дээрээ хүндрэлтэй төрж бараг л үхээд боссон болохоор юмыг яаж мэдэх вэ. Хажууд минь чи байх хэрэгтэй байна гэж эхнэр маань хүссэн. Би битүүхэндээ айж байлаа.

Хэрэв өмнөх шигээ хүндрэлтэй байгаад муу юм тохиолдвол би хүүхдээ ганцаараа өсгөж чадахааргүй арчаагүй амьтан шүү дээ гэж бодож байлаа. Бараг 5 цагийн турш маш их өвдөж зовж байж эхнэр маань төрөөд бид ахин нэг хүүтэй болсон. Ямар их өвдөлтийг тэсвэрлэж шүдээ зуун байгаа энэ эмэгтэй надад үнэхээр тэнгэрлэг санагдсан. Эрчүүд бид ямар янгууч билээ дээ. Албатай юм шиг шоудчаад шартаж хэвтэхдээ үхлээ гээд л байдаг. Эмэгтэй хүний тэвчээр ямар агуу юм бэ гэж бодсон. Азаар элдэв хүндрэлгүй төрж би өөрийнхөө гар дээр улаан нялзрай үрээ тэврэхдээ миний гар өөрийн эрхгүй чичирч байсан санагдана.

Өвдөж байхад нь сэтгэлийг нь засах үг ч хэлж чадахгүй байсансан. Дэмий л гараас нь чанга атгаад л хөлсөө гоожуулж зогсож байсан. Өмнө нь би ганц нэг удаа ханьдаа гар хүрж байсандаа маш их харамссан. Ахиж хэзээ ч чамайг зовоохгүй ээ гэж өөртөө амлаж билээ. Би одоо хоёр хүүхдээ харах болгонд улам их хайр хүрдэг. Яаж байж миний үр удмыг үлдээж өгсөн билээ дээ гэж эхнэрээ хайрладаг. Эрчүүддээ уриалж хэлэх үг байнааа. Эхнэр чинь үглэж, гомдоллож, зөрүүдэлж, хардаж, хэрүүл хийж байгаа бол чи өөрөө энэ хүнийг хайраар дутаагаад байгаа юм биш биз гэж өөрөөсөө асуугаарай.

Халуун дотно үг хэлж, санаачлагатай, халамжтай байвал тэр бүхнийхээ хариуг ханиасаа хэдэн арав дахин их болгож хүлээж авна шүү. Бие хуваан байж үрийг чинь төрүүлж өгсөн ханиа хайрлаж яваарай. Зуурдын жаргалаас болж нэг насны ханиа битгий гомдоогоорой. Хэрэв гомдоож байсан бол бүх үнэн сэтгэлээ хэлээд уучлалт гуйгаад цаашид хичээх хэрэгтэй шүү. Миний монголын тэнгэрлэг бүсгүйчүүдийн уужим ухаан мандтугай.

47 Comments

  1. yyy says:

    Saihan ger buld amjilt husie! from Germany

  2. kkkk says:

    uneheer uhaantai ehner bnadaa setgeliin hattai, huniig unen setgeleesee hairlaj chaddag bas hairluulj chaddag jinhene tengerleg emegtei// bi ch bas iim emegtei bhiig husej bna mash iheer mash ih husej bna kkk

  3. 9999 says:

    bi 2 huuhed toruulsen ch gesen dahiad udahgui 20 honogiin dotor toron. nohor maani halamjgui l dee.toroh yuedee nohroo daguulaj oruulaj baigaagui ene oguullegiig unshaad toroh yuedee nohoroo daguulaj ormoor yum bna neg tegj uzii gej bodogdloo saihan amidral bichjee ehnereer chin baharhaj bna amjilt husie

  4. Ch says:

    Yamar saikhan yum be uilaad l nulims asgaraad l bn Minii Mongol erchuud iim l baidag erchuudee hairlaj shutej amidray huuhnuud min. 

  5. anna says:

    чи ч яахав, эхнэр чинь үнэхээр мундаг тэвчээртэй юмаа, би бол ингэж тэвчиж чадахгүй байхаа

  6. u and u says:

    Уйлав… Энэ захиаг эрэгтэй хүмүүс уншаашай. Яаж зовон байж хүүхэд төрүүлж өсгөдөг билээ дээ. Гэтэл нөхрүүд ойлгохгүй эхнэрээ хуураад л…

  7. HI says:

    Иx зөв асуудал гаргаж тавъжээ, уxаантай сайн xүү юмаа. залуус минъ нэг нэгнээ xундэлж амъдраx нъ xамгаас иx чуxал шүү,  би нөxөртэйгөө гэрлээд олон жил болж байна, яг л миний туулсан амъдралыг xэсгээс биччиxсэн юм шиг санагдлаа…  

  8. harhun says:

    bi aztai er hun.minii hani uhaalag tevcheertei saihan bugui bii. etsiin amisgaagaa tasran tasartal bi hairlaj yavahaa meddeg.burhandaa bayarlaj yavdag shuu. AMIDDAA BIE BIENEE HAIRLA HUMUUSEE, ALIV SAIHNAA BUSDAAS BITGII HARAMLA.

  9. 0204 says:

    mongold iim erchvvd olon bgaasai. ehner chin yag nadarhuu l emegtei bn daa hvvhnvvd torgon nariin uhaan deer l amidral togtdog yum shvv dee

  10. Sanaa says:

    Ehnertee gar hurch bsan geheer aimaar hund sonsogdloo. 

  11. lllll says:

    хүнийг ингэж зовоож амьдардаг гайтай гар вэ. 

  12. baldag says:

    Үнэхээр сайхан бичлэг байна хаяа ч гэсэн ийм бичлэг ордог нь яамай даа Амьдрал үргэлж сайхнаараа………………нээрээ одоо эхнэрээ төрөхөд хамт байх санаатай хүмүүс хэцүү аймаар гэх юм ухаан алдаж онигоо,эсвэл эмчийн загнаж хэрүүл хийж бөөн асуудал болох байхаа яах вэ эрчүүд аавуудаа хэлээд өгөөч.

  13. hi says:

    ehner chin uneheer uhaantai busgui bn shuu. busgui min emegtei hunii uhaaniig haruulj bgaad bayrlalaaa gj ehnert chin helmeer bn

  14. escada says:

    uurii chin niitleliig unshih burtee setgel dogdlood tanai ger buleer baharhaj uuriinhuu nuhurt gomdood nulims yaj iigeed l garchih yumaaa kkk bi ch bas amia huvaan baij huuhdee gargaj bsan san yaj zovj yaj hunderch tursun geech teglee geed eregtei hun emegtei huniig tegj l uvduj turdug shdee gej hun bolgon boddg bh gej bodson chi uneheer emegtei huniig oilgoj hairlah gej tursun bololtoi nuhurtuu huuhdiig n gargaj ugsnuus hoish haraaj zuhsen heden ugiig n sonsnuu gehees hanidaa uneheer bayarlalaa gedg ug sonssonoo sain sanaku l bna harin tuvugshuuj uurlasan ugiig much buhend l sonsdog bhaaa kkkk buh er huniig iim gej boddog bsan chamaar minii ene tusuulul neg mur uurchlugdluu geech ymar ch bsan neg ch gesen hun ehneree hairlaj oilgoj bgad n bayarlaj bna tanai ger bul ahiad sain saihan buhnii deejiig husen yruuye magadhui minii nuhur hezee negen tsagt namaig oilgodog bolvol ta buhend handaj bichneeee kkkk

  15. oyu says:

    nice

  16. zahidaliin ezen says:

    kkk. moroodson zahia bish shuu. Emegtei hun minii nohor iim baigaasai gej huseed bichsen baihaa gej OK gedeg nohor bichjee. Bi tiim moroodood baihaar nohor bish shuu dee. Ene zahiand ooriigoo bish busgui huniig ug ni magtan duulsiimsan. Yumnii utga sanaag olj unshihdaa jaahan maruuhan bololtoi.

  17. hehe says:

    SAIN HANITAI AZTAI ZALUU BAINAA AMJILT AHIJ BITGII ZOVOOGOOROI. GETEL MANAI AVGAI NAMAIG JAAHAN MUNGUNII ASUUDALD ORONGUUT HAYAAD YAVSANDAA

  18. dorj says:

    ekhneree zovooj zovoochkhood neg ikh ukhaarsan khun khumuust surgamjlaad l ene saitad dandaa iimerkhuu zovson khumuus bdag yumu minii erge toirond kheviin ger bulud bdag uchraas ene neg ikh surtei zuil bish l bna

  19. wow says:

    Eo bur nudnees nulims garchihlaa. Evdchihsen baihad ni hayad yavdaggui hel deer ni bosgoson genee. Estoi hunii hani l iim baidag baihdaa. Goyo yumaa. Tiim hunch olon bish baihaa gehdee?

  20. zochin says:

    chi uurchlugduj chadsan ni uneheer gaihaltai! ene chigeeree ene nasaa tuulaarai! ehneree eej shigee hairlaarai! ehner chini uneheer uhaantai yumaa! buhii az jargaliig husey!

  21. Ryan.G says:

    Сайн сайхан бүхнийг танай гэр бүлд чин сэтгэлээсээ хүсье. Би одоо 20 настай ч гэсэн их юм ойлгож авлаа. Таньд үнэхээр их баярлалаа. Би ирээдүйд учрах өөрийнхөө сахиусан тэнгэрийг өөрөөсөө илүү хайрлана гэдгээ амлаж байна. Зүгээр нэг сэтгэл хөдлөлд автаад бичээгүй гэдгийг дашрамд хэлие. Та яг миний сэтгэлийн угт байсан утсыг хөндчихлөө. Эмэгтэй хүнийг магтан дуулья…………………………………………………….

  22. ♥Анурадха♥ says:

    Күйээ нээрээ хэхэ эндхий хэдэн хүүхнүүдийн нулимсыг бараад дууслаа хэхэх…..
    За тэгээд танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе дөө. Тэр Монгол залуусааа муулаад үхчих гээд байдаг хүүхнүүд уншаасай билээ энэ нийтлэлийг:

  23. z says:

    yooooooooooox bi bvr ixer tataad l uillaa minii nuxur xezee cham shig ingej uxaarax bol ter boltol daxin yaj tewchnee ali xediin 3 jil tewchchixeed bxad 

  24. Abc says:

    Bi uilaagui ee , humuusiig uiluulaad gesen yum :))

  25. Liv says:

    Үнэхээр ухаарч амьдрах хорвоо шүү. Сайхан санагдлаа. Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
    Жич: энэ Abc эмэгтэй хүн байсиймуу? Уйлаад гээд… Сэтгэгдлүүд нь аймаар ширүүн байдаг ш д.

  26. Abc says:

    Dahiad l humuusiig uiluulaad bhiin kk..

    Tanai ger buld amjilt, shine jilee saihan ugtaarai ;))

  27. monda says:

    би өөрийнхөө гар дээр улаан нялзрай үрээ тэврэхдээ миний гар өөрийн эрхгүй чичирч байсан санагдана. ene oguulber uneheer ih taalagdlaa…..chi az jargaliig het ih zovlongoos arai gej olj avchee…bitgii geechiheerei….. tanai ger buld az jargal husie

  28. ok says:

    eniig emegtei hun moroodoj bichsen bhoo minii nuhur iim baigaasai gj.

  29. alla says:

    mongol zaluuchud iim uhaalag baidg bol saihan l b daanch uhaalagaasaa iluu uhamsargui ni ih yum daa goy niitlel bichjee bayarlalaa amjilt husii amidarald tani

  30. zaluu says:

    saihan niitlel bnaa ene zaluu ehneree zovooj bsan ch daraa ni oilgoj hairlaj bgaa ni mash sain zuil bna daa ehner ni yamar saihan tenuun uuch setgeltei busgui ve bi ene zaluugiin ehneriig ni uneheer bishirch bna nadad iim sain hani zayasan bol bi odiid ingeed guniglaad yahaa medehgui erguu hun shig bish jargaltai hun bh bsan bhdaa minii huvid manai ehner nadaas bainga oo haij uurlasan shaltagaar gaduur honoj nz nohodteigee showdaj namaig zovoodogdoo bi ch gej bi…bi ajlaa taraad huuhedee avaad l gertee hariad l huleegeed l suudag bi arhi tamhi heregleddeggui ger amitai hun ldee gevch suuliin uyed ene buhnees bolj tamhind orson bi ail geriin hohor bolohoor honoj onjin yavahad ni uurlaj ter bolgond bid 2-iin dund heruulch tasrahgui ene amidral maani ch utga uchraa aldaj bnadaa tegehdee bi 100% ooriigoo zovtgohguiee zarimdaa gomdmoor zuil helj uurluuldag l bh teglee geed nadad ingej handaj bgaad ni bi uneheer ih shanalj bnadaa odoo bi salya l gej bodoj bna huugee bodood ooriigoo garguund ni gargaj bna gej haaya bodoh yum tegehdee ene aash ni zasrah bolovuu gej bituuhen goridood l …nz naraa nadad zovloj tuslaach bi yaval deer ve

  31. hi says:

    chi buhniig oilgoj uhaarsand chin bayr hurgie. yag uilah gej bna shuu manai nohor eniig unshdag ch boloosoi erchuuded l unshuulval yag taarah yum bna.

  32. zochin 2 says:

    ene horboo deer neg ch gesen emegtei hvn jargaltai bgaad bayrtai bnaa.tanai ger bvld az jargal hvsie

  33. zochin 2 says:

    hvmvvs er ni aldaj bj svvvld ni oilgoh yum daa.yagaad umnu ni oilgood uhaarch boldoggvi yum boldoo.

  34. Victoria says:

    ямар ч сайхан юм бэ дээ

  35. ha ha ha ha says:

    humuus ee iim zuiliig zaabal gamshig heruul temtseld hurgej baij oilgoh baih estoi bish uu. zugeer busdiig oilgoj boldogui ym uu. hairlah tusam yl bur hairlmaar boldog ym doo. uuniig medreh tusam ulam uhaantai bolson ym shig sanagdag gej uu. zugeer l hun hun ee hairlj surdaa humuus ee. gehdee ta 2 ok. ulam uheer bie biee hairlaaraa ok shuu

  36. ha ha ha ha says:

    humuus ee iim zuiliig zaabal gamshig heruul temtseld hurgej baij oilgoh baih estoi bish uu. zugeer busdiig oilgoj boldogui ym uu. hairlah tusam yl bur hairlmaar boldog ym doo. uuniig medreh tusam ulam uhaantai bolson ym shig sanagdag gej uu. zugeer l hun hun ee hairlj surdaa humuus ee

  37. yes no says:

    kino shig yum

  38. zaya says:

    unshaad uilchlaa. iim ger bul oshoo olon bh boltugai. az jargal husii. uhaanta zaluu yma chi.

  39. 555 says:

    surgamjtai awuushtai saihan zan chanar tanai ger buld bgaag mederlee.Heregtei saihan zuil bichsen tand bayrallaa.

  40. Erhemseg says:

    Nulims goojih gej baina. ?Hun neeree ingej oilgoj uhaardag bol saihan yumaa. Ene bol ih aguu chanar shuu.

  41. Uyanga says:

    Busdad uhaaral hairlahaar, negiig bodogduulhaar saihan bichjee. Bi ooriigoo tanai ehner shig tewcheertei bj chadah boluu gej dotroo bodloo. Chinii ene niitleliig unshsan bolhoor shaardlaga garwal chadhiig hicheenee. Ger buld chin az jargal husii. 

  42. 911 says:

    hi,
    chi neeren namaig uiluulj hanahguimaa kkkk dahiad tanai ger buld az jargal ene horboogiin hamgiin sain saihna buhniig husie
    cheers,

  43. zochin says:

    ehneree chi odoo hairlaj bgaa ch yamar ih zovooj amidruulaa ve. chinii qraas noirgui honosoir emegtei hunii hamag goo saihnaa yaj geesen bol. nadad lav chi hunii sain hani gej helegdeheer ogt sanagdsangui. 

  44. minj says:

    ger buliin amidral uhaantai, tevcheertei busguichuudguigeer yu ch bish. Ehner chini uhaantai busgui baina, ulam ih hairlaarai.

  45. Уянга says:

    Дахиад л уйлах нь

  46. 123 says:

    uhaalag zaluu bn. iim baidaltai bhad tevcheer gargaj amidralaa awch uldsen ter busguig bishirye.

  47. Gegeen says:

    Yostoi goyo, tengerleg ariuhan, unench shudarga mandtugai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.