Нийтлэг зан чанар:
Америк зурлагад мэлхийн ордыг хавч хэмээн нэрийддэг. Бөөн хүмүүс тойруулчихсан онигоо урсгаж хөхүүн зантай байх үед нь “хавч”-ийг таних амархан. Хүмүүс түүнийг их анхааран биширнэ, “хавч” ч үүнд дуртай.
“Хавч” таныг элдэв айдас хүйдэс дүүрэн гуниг гутралынхаа ёроолд ч дагуулж аваачиж мэднэ. Тэд үнэнээсээ уйлдаг хүмүүс, харин тэр нь бүдүүлэг үг, ширүүн харцнаас ч болсон байж мэднэ. Гунигтай үедээ “хавч” гол төлөв хуяган дотроо нуугдчихдаг тул тэндээс нь гаргаж ирэх амаргүй. Ийм үедээ үүдээ ч онгойлгохгүй, утсаа ч авахгүй, захидал ч уншихгүй. Харин азаар ийм байдал удаан үргэлжлэхгүй, сарын мөчлөг өөрчлөгдөхөд “хавч”-ийн сэтгэл санаа бас өөрчлөгддөг. Тэднийг гаднаас нь харахад янз бүр байдаг. Зарим нь аятайхан дугуй царайтай, булбарай арьстай, хүүхдийнх шиг дугариг нүдтэй. Зарим нь халзан дух, өргөн шанаа, хамрынхаа угт ирээд нийлдэг сайхан хөмсөг, дөрвөлжин эрүүтэй, жижигхэн нүдтэй. Олонх нь гар хөл урттай, хайвганасхийж явдаг. Саранд захирагддаг бүх хүний нүүр царай сэтгэл санааныхаа байдлыг тод илэрхийлдэг. Тэд дүрслэн бодохдоо сайн.
“Хавч” амьдралын болон түүхэн сургамжийг хэзээ ч мартахгүй. Ер нь л түүх, түүхэн хүмүүс, хуучны ховордсон номонд тун дуртай.
Зургаа, долдугаар сард төрсөн хүмүүс битүүлэг зантай, хувийн нууц, нарийн зүйлсээ бусадтай хуваалцдаггүй. Өөрийн амьдралыг бусадтай зөвлөлдөөд байх дургүй. Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс эрэгтэй ч, эмэгтэй ч адилхан өөрийнхөө гэрийг л эрхэмлэн дээдэлнэ. Өөрийн гэх гэр оронгүй л бол “хавч” аз жаргалтай байж чадахгүй. “Хавч” юмыг яаж мэдэхэв гэж мөнгө хуримтлуулахыг хичээдэг. Хөргөгч болон агуулахад нь хоол хүнс овоолоостой байхад дуртай. Хоолны тухай ярих төдийд сэтгэл нь сэргээд явчихна. Бүхий л амьдралаа хөгжим, урлагт зориулсан сайхан бодолтой “хавч” мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг.
“Хавч”-ийн сэтгэл үргэлж усанд татагдаж явдаг. Усанд сэлэх, усны цанаар гулгах дуртай, жижигхэн ч болов моторт онгоц, ядаж л завьтай байхыг мөрөөддөг.
Хэрэв эрэгтэй бол…
Хавчийн ордод төрсөн хүмүүс ямар нэг зүйлээ, эсвэл хэн нэгнийг алдчих вий гэж зовсон үедээ сэтгэл санаа нь хямардаг. Тэр зүйл нь мөнгө, эсвэл та ч байж болно. Зоволтгүй ээ, би үүрд чинийх гэж итгүүлээрэй. Тэгвэл хуяган дотроосоо гараад ирнэ. Мөнгөний хувьд гэвэл та өөрөө цаадах шигээ хямгач, тэгээд байрныхаа хөлсийг цагт нь төлчихдөг бол та хоёр бие биеэ зөв олжээ гэж бод.
“Хавч”-ийн эхнэр болсон хойно чинь үргэлж хамгийн аюултай, өрсөлдөгч хэвээр үлдэх боловч хадам эхийгээ дандаа магтаж байхаа мартуузай. Нөхрөө, ээжээс нь дутуугүй л эрхлүүлж хамгийн дуртай хоолыг нь хийж сурах хэрэг гарна. Эхнэр болох хүнээсээ “хавч” олон юм шаардах тул эхнэр хүний ухаалаг ааш араншингаас их юм шалтгаална. “Түүий мөрөөдөлт” бүсгүй гэвэл эцгийнх нь эхнэр болсон хуучин цагийн авхай буюу ээж шиг нь хүн байх ёстой.
Удирдах албан тушаалтан “хавч” хэчнээн ч сэргэлэн цовоо байсан ажилдаа ирсэн даруйдаа дэндүү албархуу, ажил хэрэгч болчихно. Өрсөлдөгч пүүс нь уналтад орох буюу аль нэг ажилтан нь юу чаддагаа үзүүлээгүй байж цалингаа нэмүүлэхийг эрээ цээргүй шаардвал л сая нэг инээмсэглэх аядаж магадгүй. Түүнээс биш ажлын найман цагийн долоон цаг тавин минутын турш “хавч” инээмсэглэх байтугай мушилзах тухай боддоггүй. Удирдах албан тушаалтан “хавч” мөнгө олох л цорын ганц зорилготой. Мөнгийг зөвхөн шаргуу хөдөлмөрөөр олохыг эрмэлздэг. Хэчнээн сайн ажиллана төдий чинээ их мөнгөтэй болно, гүйцээ. Энэ эгэл жирийн зарчмыг ажилтнууд нь мэдэж байвал сайнсан.
Хамгийн сайн хийх ажил нь худалдагч, хувьцаа буюу эсвэл үүлдэр сайт адуу ер нь юу ч наймаалсан адилхан. Хүмүүст юу хэрэгтэйг тааж мэдэж өөртөө ашигтайгаар тэр барааг нь олж өгөхдөө гарамгай.
“Хавч”-ийн ой ухаан яг зааных шиг юмыг бараг мартахгүй. Таныг ажилдаа хэдүйд ирж хэдүйд явдаг, өдөрт хэдэн удаа жорлонд ордгийг чинь ч андахгүй. Бас хэдэн орой, хэдэн хагас сайнд ажилласныг тань хэлээд зохих ёсоор урамшуулж ч мэднэ. “Хавч” чанга хүн. Гэхдээ шударга бас өрөвч сэтгэлтэй. Албан хаагч “хавч”-ийн гол чанар нь ажилласан шиг ажиллах. Нэр төрийг төдийлөн сонирхдоггүй, авах цалин л чухал. Туршлага дадлага нь нэмэгдэхийн хэрээр тэдний цалинг нэмж байх хэрэгтэй. “Хавч”-ийн орлого нь хөдөлмөрийн бүтээлдээ зохицож байх ёстой. Тэгэхгүй бол өөр газар ажил эрээд л яваад өгнө. Ер нь хавч удирдуулахаас илүү удирдахын заяанд төрсөн улс.
“Хавч” зүтгэлтэй сайн ажилтан. Худалдааны газар, талх нарийн боов, нөөшний үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн савлах, борлуулах газар ихээхэн амжилт гаргана. Ресторан, зочид буудлын эзэн байхад их тохирдог. Урлагийн салбарт бол зураач, найруулагч, хөгжимчин, жүжигчин, фото зурагчид энэ ордынхон байдаг. Багш байх удаа ч бий.
Хэрэв эмэгтэй бол…
Эмэгтэй “хавч” дулаахан, тохитой албан байгууллага, эелдэг харилцаа, амттай хоол, ном, сэтгүүл, мөнгөнд дуртай. Тэд авьяастай, өндөр хариуцлагатай. Дарга нь хаашаа ч юм бэ явах болвол түүнд ажлаа санаа амар даатгаж болно. Удирдах ажилтнууд дотор эмэгтэй “хавч” байх нь олонтаа. Зургаа, долдугаар сард төрсөн хүүхнүүдийн онцлог шинж гэвэл сэтгэл санаа нь хувирамтгай.
Мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Таны банкны тооцоог маш их сонирхоно, гэрлэснээсээ хойш мөнгийг чинь хорогдуулахгүй, өсгөх л гэж хамаг хүчээ дайчилна. Их үнэтэй бэлэг өгвөл таныг үнэн сэтгэлээсээ зэмлэж мэднэ.
Санхүүгийн асуудалд толгойгоо зовоохгүй байя гэвэл хоёр долоо хоног хэртэй далай тэнгисийн захад аваачаарай, тэнд л хамаг сайн чанар нь илэрнэ. Сартай шөнө далайн захаар зугаалбал “хавч” өөрийнхөө хамгийн нандин хүсэл мөрөөдлийг ч ярина. Усны ойр байвал бүхий л айдсаа үлдэн хөөж чаддаг.
Тэдэнд айж, эмээхгүй юм гэж байхгүй. Жишээ нь, тэд өөрсдийгөө тийм ч их царайлаг бус гэж айна. Тийм ч их ухаантай бус гэж эмээнэ. Бас хэтэрхий залуу гэж шанална, эсвэл хэтэрхий хөгшин гэж зовно. Хайр дурлалын тэнгэр шиг гоё биетэй, гоо сайхны охин тэнгэр Елена шиг царайлаг, Аристотел шиг ухаантай байсан ч мөн л “Тийм ч юмаараа тэрнээс дутуу, ийм ч юмаараа энэнээс дутуу” гэж өөрийгөө голж шаналж явах болно. Тийм биш гэдгийг цуцалтгүй итгүүлж байх хэрэгтэй.
Зургаа, долдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хоол хийхдээ сайн. Гэртээ бол голдуу хүүхдийн өрөө, гал тогоо хавиар эргэлдэнэ.
Хүүхэд ахуй цагтаа…
“Хавч”-ийн ордын хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдаас илүү их хайр энхрийлэл хүсдэг. Эцэг, эх нь энхрийлэн хайрлахгүй бол сэтгэл санаагаар унадаг. Бяцхан “хавчханы” сэтгэл санаа хуурайлахын тоолонгоор өөрчлөгдөж байдаг. Тэд амттай юм, хурц тод зүйлд дуртай. Нүд хурц, гайхалтай ойтой. Нэг харсан, эсвэл сонссон зүйлээ удаан мартахгүй.
“Хавч”-ийн ордын жаалууд заримдаа шалтгаангүйгээр үймээн самуун дэгдээдэг ч ерөнхийдөө дуулгавартай. Санаанаасаа зохиосон найзтайгаа хэдэн цагаар ч тоглоно. Тэд их уйланхай, ялимгүй юманд гомдвол хэдэн цагаар ч уйлж мэднэ. Тэднийг тайвшруулж айдсыг нь арилгах хэрэгтэй. “Хавчханууд” элдвийн юмнаас /чүдэнз, гал, хурдан автомашин, танихгүй хүн, аянга, идэж үзээгүй хоол, том биетэй амьтан, харанхуй/ айна. Хавар, намрын аадар бороо тэдний сэтгэл зүйд хачин жигтэй нөлөөлнө. Эсвэл уйлна, эсвэл гэнэт шүлэг бичих юм уу хөгжим зохионо. Yгүй бол гэнэт айж хөнжил дотроо шургачихаад чичирч хэвтэж ч магадгүй. Ийм хүүхдийг миний хүү царайлаг, ухаантай, бид чамд хайртай гэж үргэлж итгүүлж, үнэмшүүлж байх хэрэгтэй.
Сургуульд сурч байх үедээ бяцхан “хавч” түүхийн хичээлийг ихэд сонирхож сургалтын хөтөлбөрөөс хол давж үзнэ. Аль эрт болж өнгөрсөн үйл явдал, тулалдаан, нарийн ширийн юмыг хүртэл одооны юм шиг л дүрслэн бодно. Тийм болохоор бяцхан “хавч” урлагийг сонирхож зураач, жүжигчин, хөгжимчин болдогт гайхах хэрэггүй. Бяцхан “хавчнууд” эртнээс мөнгийг сонирхдог болж мөнгө олох арга хайж эхлэнэ.
Бяцхан “хавчнуудын” сэтгэл санаа нь хурдан хувирч өөрчлөгддөг ч ерөнхийдөө хөгжилтэй, шог хошин бас элдвийг бодож олоход нь хэмжээ хязгаар байхгүй. Тэд өвчтэй, ядарсан төрөл төрөгсөд, тэрчлэн амьтдад их элэгсэг, халамжтай.
Тэднийг төрсөн үүрнээсээ нисэн одоход гэр нь хоосон хөндий, уйтгартай болж хувирна. Гэсэн ч хүүгийнхээ дуртай машин юмуу, охиныхоо хайртай хүүхэлдэйг битгий далд хийгээрэй. “Хавч” гэрээсээ бүр холдоно гэж ер байхгүй, хэдүйд ч гэртээ эргээд ирж болно.
Тиймээс хүү, эсвэл охиныхоо дуртай боов, чихрийг үргэлж бэлэн байлгаж байх нь зөв.
17 Comments
Uur ordnii humuus bushuuhan tursnii gerchilgeegee shinechil hehe
Adilhan l yum bna zarim zurhaig harhaar taagui ch yumuu uur sonin zuils ih bichsen bdag
Hi xydlaa shaawaa
nmaig br yag hljee bi ystoi dreeree bna shu kkk br ghla
uneher unen zyrhai bna yaj engej tardag bna aa bi yagl ooriigoo xarchihlaa namaig zail gej xelsen xund bi yagaadch yum ihel gomdodgin bi eregteildee ohidyyddaa xelehed naiz bandia bitgii zail gej xelj bgaaraa uurd yavaad ogvol yah boljiino xairtail bol urgelj xairlaad xatyy shiruun ug baga xelj bgaaraa
neeree vneheer adilhan bna bi gertee l bwal hamgiin jargaltai bas hool hiih durtai sain j hiideg er n hugjmiin tald awiyastai hvmvs shan vg helheer bayraldag kk ooriigoo yamagt goldog gdg vneen kk 😛
hi all bi bagadaa yag iim baisan er ni l taarchiina bas melhi melhiigee ih sain oilgood baidiim shig bnalee kk
yostoi 100% taarch bna. yag ooriigoo unashlaa kkk
manai nz zaluu bvr yag iim shd yag taarch bna shd
Hi daraagiin ordiig hurdan taviad ogooch adminaa
yoooy bi 7n sariin eheer torson er. yaaaag iim shd ooriigoo harchlaa.emegteichuudees halamj saihan ug l sonsch bval hamag uur garaal yavchina shuu yer n bol ene zurhai 100% tohirch bna.bas ene ordiin humuus hoogdoh tuugdah ih durgui bdag nohor n yumuu ehner n melhiin ordniihon zail gehees oor ugeer helj l bval ted tantai hamt bna. zail,yav,gar chi,durgui bol yavaarai geh metiin ugs buu heleerei melhiihend zaluusaa
hehe estoi unen helsen zurhai bna bi yag iim shuu
sudalchihsan ym bhdaa taarch bna sonin ym…
udur bur neg negeer ni taviad bgaa shdee uursdiiguu ordiig huleejii heheh
uur ordnii humuus yah uu ?
hooy melhiin ordnos oor ord bas bdag yum sh dee ho naadah chini sonin bish bn aa
manai nuhriin za aashtai yaag taarch bna shu hehehhe.