Амьдрал сайхан ч cэтгэл нэг л гонсгор байх юм

Энэ өдрийн мэнд хүргэе. Би саяхан хүнтэй суусан юм л даа. Өмнө нь нэг хүнтэй сууж байгаад тэр маань өөр хүнтэй сууж байгаад, гадаад гарцан  удаж байна. Би нэг хүүтэй, Дажгүй боломжийн ажил хийдэг, орлого сайтай, байдаг л нэг бүсгүй. Биеэ дааж амьдарсаар нилээн удсаан. Ажлынхантайгаа заримдаа шоуднаа, хааяа хааяа пиво ууна. Ихэнхдээ л ажлынхаа залуучуудтай найзлана. Тэдэн дотроос одоогийн маань нөхөр надтай их дотно байдаг байсан юм. Манайхан та 2 суугаач яг тохирох хос энэ тэр гэж л байдаг байсан. Тэр үед сууна гэж зүүдлээ ч үгүй байсан. Нөгөө залуу маань ч сууна энэ тэр гэдэггүй хааяа л уулздаг байсийн. Бид 2 суучвал нийлж шоудаад бүтэхгүй ээ гэж хүртэл хэлдэг байсан. Иймэрхүү маягаар хэдэн жил өнгөрч бид 2 улам л дотно болж байлаа. Тэр намайг бодвол албан тушаалаараа ч , авдаг цалингаараа ч илүү, гэхдээ бусдаасаа илүү ухаантай, архи хэтрүүлж уухгүй, тамхи татахгүй ер нь л боломжийн сайн залуу байсан. Гэхдээ цаанаа бол надтай сууна гэж огт ярьдаггүй байлаа, би сүүлдээ амьдралаа боддог ч юмуу гэж боддог болсон. Хүүг маань манай эгч Англи руу өөр дээрээ аваад  явцан болохоор ганцаардаад ч тэр үү хэцүү байдаг байсан. Тэгээд  хоёулаа хүүхэдтэй болох уу гэсэн чинь бодоё л гэж хэлчээд хариу өгөөгүй удаад л байлаа.

Тэхээр нь чи ер нь ингэж байхаар эхнэр аваач гэсэн чинь, айгаад байна гэж хэлсэн. Би бодохдоо за за энэ хүнтэй зууралдаад амьдрал болохгүй юм байна гэж бодоод аль болох уулзахгүй байхыг хичээх болсон. Тэгэхээр хойноос санаа тавиад л яав ийв гээд л халамжлаад унана, уур хүрмээр ч юм шиг.  Өөх ч биш булчирхай ч биш байдгаараа байж байтал би жирэмсэн болсоноо мэдлээ. Тэгээд мессэж бичсэн чинь хариу алга, бүх юм ойлгомжтой гаргахгүй байх нь зөв юм байна гэж шийдээд яахаа мэдэхгүй гомдоод байж байтал, нөгөөх маань залгаад уулзаж ярилцаад хүүхдээ гаргая, юу гэж хүүхдээ авахуулдагийн болж л таараа гэдэг юм байна. Тэр өдрөөс эхлээд л бид 2н аз жаргал эхэлсэн. ганцаараа хүнд эр хүн халамж тавиад, гэрт эр хүн ороод ирэхээр хичнээн сайхан байсан гэж санана. Удалгүй албан ёсоор гэрлэж нөхрийндөө очиж, шинээр байр авч орсон. Удахгүй хүү төрж гэр дүүрэн баяр жаргал болсон, одоо ч тийм байгаа. Гэхдээ цаанаа л нэг хайр гэдэг юм надад үгүйлэгдээд байх юм. Манай нөхөр хүүхдээ хараад сөхөрч унана. Надтай болохоор тийм ч сүрхий дотно биш, энгийн л ажил дээрээ байдаг шигээ харьцаад байх юм.

Хайртай  энэ тэр гэдэг үг амнаас нь гардаггүй, надаас ч гардаггүй, Ажлаар дандаа гадаад дотоод явна, би огт санадаггүй, хааяа нэг жоохон халахаараа миний хань гэж дуудна тэгээд л болоо. Амьдралд дутагдах юм байхгүй ч, оргилж ундарсан хайр, саналт, хүлээлт байхгүй нэг л гөлгөр мөс шиг утгагүй санагдаад байх юм. Энэ амьдралаа одоо баллана гэж байхгүй л дээ харин хоорондын харьцаагаа яаж сайжруулах вэ. Бид 2г холбож байгаа ганц юм хүү маань л байна. Энийг 2уулаа мэдэрдэг.  Үхтлээ санаад л байхгүй болохоор нь хардаж сэрдээд л хүмүүс сүйд болдог тийм юм бидний дунд огт байхгүй. Хэрэлдэж муудалцдаг ч үгүй, би өөрөө их хөгжилтэй зантай хүн л дээ, тэрүүгээрээ л тэсээд байгаад, байлгаад байх шиг байна. Яавал дээр вэ.

23 Comments

  1. АЗАА says:

    ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА БҮХ ЮМ САЙХАН БОЛНОО 

  2. AMARAA says:

    ZAVAAN BALDAN bitii HUTS L DAA HONOGIIN HOOL MOOL GD SHAAGAAD SDA CHNE CHI UNSHIHGUI L BAI TH UU. TR YDUU YASAN IISENG BD TM BOLGOCHOO YU HALTAR NIHOIN GOLOG CHNE

  3. найз says:

    ЭР ХҮНИЙГ БАЙГААГААР НЬ Л ХАЙРЛА ……………. инээдтэй юм яг л миний амьдрал шиг зүйл бичжээ ……….хоосон зүрхийг хайраар бялхуулахад цаг хугацаа хэрэгтэй урьдныхаа нөхөртөй чи харьцуулдаг байхаа урьдныхаа амьдралтай жишээд байдгийн бишүү

    .ЭМЭГТЭЙЧҮҮД бид кинон дээрх шиг хайр дурлал галзуу их юм мөрөөдөг юм шигээ
    хайр гэдэг чинь ялангуяа чиний хайр аажим аажимаар цугларах юм бнадаа……………….алгуурхан ирсэн хайр унтрахдаа ч удаан ягл тэр чигээрээ байдаг юм шүү
    би ч гэсэн нөхөртөө үхтлээ шатаж суугаагүй сайхан дасаад л эр хүний сайхныг нь мэдрээд л ханилсан миний алхам буруу байгаагүй одоо л эр хүний нөмөр нөөлөг надад ямар их хэрэгтэй юугаар ч сольшгүй эрхэм нандин зүйл юм бна гэдгийг ойлгож бна……… НАЙЗ аа чи зүгээр л амьдар олон таван юм бодолгүй гээр нэгл мэдэхэд чи нөхөртөө ижилгүй их хайртай болчихсон байх болно. Тэгэээд чи чиний нөхөр байгаан л тйим хүнийг угаасаал тйим хүнийг чи яахуу….. Ер нь эрчүүд бүгд тйим байдгийм шигээ хүүхнүүд бидэн шиг олон мянган үггүй чалчаа замбараагүй бодолтой хүмүүс биш шүүдээ гэж

  4. ooo sda gej... says:

    zaa neg iimerxuu amidral baidag. tegeed daraa ni xuuxnuud ingej xeldeg ni jaam. tegj bgaad neg udur neg xuuxen altan xoshuu urgunu biz. tegeed nuxruu uzen yadaad garch anxnii xairt-ruugaa yumuu xuuchin nuxurluugee l yavax baixdaa… ter ni zugeer setgelee sergeex gej bna, zaluu nasaa ur duntei unguruux gej bna, za uur yu yu ch bilee… neg tiim tailbartai, tegeed nuuts yum baidaggui xorvoo doo, neg udur bux yumnii tugsgul boldogooroo bolox l baixdaa… xuuxnuud ingeed exlexeereee yu boldog ni todorxoi. neeg ix xair xalamj xaigaad yavsan xun yavj yavj neg shalig eriin boovnii chileeg gargasnaar duusdag tegeed nuguu xair xaigaad yavsan mundag xun chine uu xair xalamjgui xulduu nuxruus bolloo gesen shuu yum yariad, tegeed oloxgui xairaa butsaj ireed chuxam chamaigaa geed exlexiig ni yana, xarin ter ued jinxneeree chinii bodoj bgaab biellee olj, ta 2 xuuxdees uur xolbox yumgui bolson bna.

  5. deeck says:

    HUNI Jargl daadagui gj unen yumdaa chi nargij tsengeed shoudah durtai bn sht zahianaaas chin haragdaj bna nuhur chin chamaig shouchin gj boddog yum bnda shoudaad taarahgui gj bsan bol

  6. zochin says:

    Аз жаргалаас уйдсан хүн байнаа чи. Энийг аз жаргал биш гээд гонсойгоод байгаа бол энэ амьдралаа баллаад наргиж цэнгээд явахгүй юу даа. Манай нөхөр надад хайртай гэж хэлдэг ч үгүй, уруул дээр биш духан дээр үнсэх нь их. Хүүхэддээ сайн эцэг, хүн сайтай. Би өөрийгөө одоо их л аз жаргалтай байнаа гэж боддаог доо.

  7. unen ug shar tos says:

    hi,
    saihan ger bul baina. hun jargal daadaggui zovlon daadag gej ug baidag da. ym tsaanaasaa tegsh zayadaggui shde. chi hogjiltei bol nohor chine daruuhan baih in argaggui shde. harin nohortoo em hunii ehner hunii eej hunii hair halamjiig haramgui og. bainaga sanaa tabi. nohor chine bol er hun shig zan gargaj baina. hariutslagaa uhamsarlasan baina. tehgui shuud haritsaagaa tasalsan bol yana? chi oor emegteichuudiig har l da ene sait-s hangalttai unshij baigaa bailgui de. tegeed ooriigoo haritsuulaad neg har chi jargaj baina shu de busgui mine. bitgii davar baigaa ymandaa setgel hangaluun bai. harin ch ger bulee yabal ooriinhooroo ehner hunii bair suurinaas handaj ooriihoo togloltiig uzuul.
    cheers,

  8. jey says:

    ehleed nohroo chi ooriinhoo ter tosoolj bgaa hairaaraa hairla tegej baij ter hunees hair huleej avna shdee tegeed bas amidral bol kino bish shu, bi ch bas anhandaa hair dutaad bn enee ter geed boddog l bailaa gehdee eregtei hunii hairlaj baij erguuleed ter hairiig mederdeg gedgiig odoo oilogson shuu bas ajilruugaa garahdaa zorj ongrohdoo odor bolgon unsej bai ene baidal ta 2 iig dotno bolgon shdeee za amjilt

  9. urnaa says:

    чиний яриад байгаа зүйл чинь байдаг л нэг гэр бүлд тохиолддог асуудал. тийм их оргилсон зүйл алга болчихдог. ялангуяа хүүхэд бага байхад. гэхдээ ийм байдаг гээд сэтгэл дундуур яваад байж болохгүйээ. гэр бүлийнхээ харьцааг сайхан байлгах тал дээр эр эм 2-уулаа сэтгэл зүтгэл гаргах хэрэгтэй. иймэрхүү гал халуун оргилсон, романтик зүйл эмэгтэй хүнээс шалтгаалдаг юмшиг санагдсан. чи өөрөөсөө эхэл. тэгээд бүх зүйл гоё болноо.

  10. zochin 2 says:

    hvniig hairlaj baij l hvneer hairluulna.uuruu ehleed joohon ch bolobch amidralaa sonirholoi bolgoh vvdnees uuruu idebh sanaachlagatai bai l daa nuhuriiguu haraad suugaad bh bish ene eregtei hvmvvs chin bas sonin hvmvvs shdee. naad untaa amidralaa odoo seree bvsgvi mini.

  11. monda says:

    zarim humuus jargalaa zovlon gej anduurch tom tenegteh yumaa..

  12. mandy says:

    manaihtai tusteiduu ail bna ke ke. zugeeree naiz aa, bi bas cham shig bsan. nuhurteigee gerleed huuhdee gargasniihaa daraa 2-3 jil garui tiim baidaltai yavsan. ene hun nadad hairtai yu. nasaaraa iim huiten hundii amidrah uu … yagaad namaig gal haluunaar unsdeggui yum bol.. ene ter geed l. barag 8-9 jiliin daraa buyu odoo l bi nuhurtuu ergelzehee baisan. Tuund bi bolood huuhed maani hamgiin unet zuil ni. bid hoyort hamag buhnee zoriuldagiin. Zugeer minii haniin ug zan chanar ni tiim haluun, orgilson bish. uildel bolgonoo hyanadag. bolgoomtoi. tiim ch uchraas er nuhur bolohdoo, etseg bolohdoo bayarlaj bish jaahan uureg hariutslaga gedeg utgaar ni huleej avch baisan yumu da gej boddog.

    manai hun odoo ch gesen nadad tiim ch haluun baidaggui. ugaasaa l baigaa ni ter. harin bi uuriinhuu husliig hanatlaa ilerhiilj, nuhriigui zalhtal ni unsej, uddug. tegehgui bol ‘ene nadad hairtai bolov uu… ingej baigaad bidnii amidral utgagui bolchih bolov uu ‘ geed l dotroo shanalaad galzuurchih geed baidgiin. tuunees hair nehelgui, zugeer chi uuriinhuuruu hairla naizaa. boloogui yumnii tuluu turuulj shanalah yamar hereg bna.

  13. naizyyd.1010@yahoo.com-( ider zaluu ) says:

    îê…

  14. ( ider zaluu ) says:

    òýãýýä óñûã ÿàæ òýâðýõ þì ãýæ àñóóæèë äýý…óõààíò õ¿í õýëýõäýý õ¿ëýý äàõèàä õ¿ëýý ºâºë áîëîõûã õ¿ëýý òýãâýë ÷è òýâýð÷ ÷àäíà ãýæ õýëñýí áàéíà…ç¿ãýýðë 2 áèåíèéõýý õàðèëöààíä ººð÷ëºëò îðóóë…ñàíàæ õ¿ñäýã áîëòîë íü ººðòºº äàñàí äóðëóóë…÷è ýìýãòýé õ¿í ø¿¿ äýý…òîëãîéãîî æààõààí àæèëëóóëààä ¿ç..îê…àìæèëò

  15. ( ider zaluu ) says:

    тэс тэвч хүлээ харилцаандаа өөрчлөлт хий…тэгвэл амьдрал хайр сэтгэл бий болно…нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг даа…тэвчээртэй хүн цаг нь болохоор усыг ч өргөж тэвэрч болно гэж хэлсэн юм…чаж тэврэх юм гэсэн чинь…

  16. xe xe says:

    heseg hugatsaanii daraa neg negendee hirhen uusaj hairtai bolj bgaagaa mederdeg bolchih bhaa tsag urgelj medregdeed bhguich uusaj 1 hun shig l uuriin medelguil bolchdiin bilee. harin ch olon ger buld bgaad bdaggui amar amgalan noelson ger bul bn. jaahan zuil jaahan tsag hugatsaa l heregtei bh. hairtai geed helj chadahgui bgaa bol msgeer bichchihej bai, shine jileer nuhriinhuu buh saihan chanariig, yamar ih aztai jargaltai bgaagaa zahiandaa bichhed bas l neg alham boloh bhdaa. ugluu bolgon  untaj bhad n chi sermegtsee l uns. gaduur tenedeggui hargui arhi dars avgai huuhen erguuldeggui nuhriig humuujuuleh ch estoi amarhan bhaa naizaa. tanai ger buld az jargal husie.

  17. yes no says:

    ajli deer ch ter haa ch ter hamt bhaar tegj bgaa bhaa.bnga hamt bh ch bas uitgar bolj medne shu

  18. bb says:

    arai ooroor dotno haritsaad uzee jisheelbel emegtei hun jaahan erhelj ailguiteh heregtei mon saihan tuhtai suugaad yariltsaad uzeez yu ni bolku bna gedgee eswel ene bichsenee nohortoo unshuulchih tegwel neg yum bodno shdee yamar ch bsan uur amisgalaa saihan bolgoh heregtei ta 2 hamtdaa gartsiig olno ok amjilt tanai ger buld

  19. hi says:

    Цуг ажилладаг болохоороо тэгж байгаа байх, угаасаа 2 биендээ хайргүй юм биш үү..

  20. Zavaan Baldan says:

    Jargaldaa tashuursan avgai T1. Tsaana chin 5 hanatai gert horogdood honogiin hooloo yaaya gesen uls zundool baina bitgii ikh mayglaad baigaarai !! Baigaa umandaa hanadaj staddag baiha heregtei !!

  21. enkhtsetseg says:

    tes tevch hvlee tegvel chi ylna salaad hereldej uraltsaad demii yriltsaad vz

  22. amidral says:

    Chi ajlaasaa garaad eer gazar ajild or. Tegeed neg bas neg hesegtee tus tusdaa amidraad uzej bolno. Tegeed biye biyeneesee hol baihaaraa hir biynee sanaj baigaagaa uzehgui yu. Er ni tegeed ehleed neeh hairaar suugaagui bol neg hesegtee hair huleeh hereggui. tegeed aajimdaa olon jiliin daraa bol hairtai bolj bolohiin

  23. warwar says:

    hvnii hvniig hairlaj baij hvnii hvneer hairluuna gj booeoo tsaana jin heleed bn shd ter showg vz l dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.