Бид наяад оныхон. МАХ, ТАЛХ гэсэн бичиг хажуу талдаа томоор бичсэн ачааны машин ирэхийг цонхоороо харчихаад дэлгүүр лүү чавхаддаг, усны цүдгэрийн урдуур харайж сэрүүцсэн наяад оныхон.
Mesenger, Twitter байгаагүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг минь хүргэж өгөх найзууд байсан, хүссэн үедээ гадаад улс руу аялж чаддаггүй ч эх орныхоо цэв цэнхэр агаараар цээж дүүрэн амьсгалсан, Facebook-дээ мянган найзгүй ч хөршийнхөө нэрийг мэддэг байсан наяад оныхон.
Чипс, шоколадтай зайрмагны амтыг мэдрээгүй ч, хатсан яавлаг, цагаан самрыг хамгийн амттай гэж боддог, 99 суваггүй, нэвтрүүлгийг зогсоож, ухраадаггүй ч телевизийн хөтөлбөрийг бичиж аваад үзэх киногоо отдог, гадаа тоглож, радиогийн нэвтрүүлгээр хичээлдээ явах цагаа тоолсон, FM-ээс кассетан дээр дуу хуулж, хальсыг нь хуруугаараа эргүүлсэн, “Өглөөний санамж”-аар өглөөг эхлүүлж, “Улаан шугам” руу захиа бичсэн наяад оныхон.
Багшдаа зодуулсан ч аав, ээжээсээ тас нууж, атмааны отдог газраас зам бууруулж найз охидоо гэрт нь хүргэсэн баатрууд. Цүнхийг нь барьж, гараас нь хөтөлчихөөд улайдаг ичимхийчүүд.
LV, Zara төсөөлөөгүй, эгчийнхээ хувцсыг хурдхан багадаасай л гэж хүлээсэн тэвчээртэнгүүд. Автобусанд ороод сандал руу зүтгээгүй ч ядарсандаа болоод уначихалгүй очих газраа хүрдэг л байсан, ном уншаад нүдээ нухалж, уйлснаа нуудаг зөөлхөн сэтгэлтнүүд.
Чийгтэй байшинд дэлгэцний ард хэдэн цагаар шигдэж, нэгнээ буудаж суугаагүй, крантны ус ууж, цав цагаахан цас идэж, охидын нүүрийг угаасан ч өвчин тусч хэвтээгүй өлчирүүд.
Шуудай нүүрсийг өргөж дийлэхгүй уначихаад уйлж суусан ах, хонины хоёрдугаар мах авах гээд очерт зогссон эгч нар. Танихгүй ч гэсэн ахмад хүнд загнуулж гэмшиж зогссон дэггүйчүүд. Уух гэж биш бүжиглэх гэж цугласан нөхөд, хөлдүү төмөр долоож хэлээ нааж явсан гэнэнчүүд. Найзындаа очин модыг нь хагалж, усыг зөөсөн найзууд. Нэмж нэг л зүйлийг хэлэхэд, нээрээ аав, ээжүүд маань ажил ихтэй ч үлгэр ярьж, бүүвэйн дуу аялдаг байсан, бид наяад оныхон.
А.Шархүү
Эх сурвалж: “Ардын эрх” сонин
31 Comments
ямар гоё бичиж вэ тэр үедээ оччихсон юм шиг санагдлаа
Ene 80 aad onii ehen uyd hamaarnaa 83 aas daraa uy barag medehgui 85 aas tsaash bol bur ch zan aashni huvid ers oorchlogdood uhaan orson uyees ni zah zeel ali ert holoo olson bj dee
saihan bichjee,huuhed nasaa dursaad setgel hudlchihlu, saihan bjdee
cool saikhan sanagdchihlaa
teweg ix togoldog baij bilee tsusaar sheene geel emee owoo zagnaal mongodool xaxa nogoo zooson mongo xachin yum boltson ter mongooroo xataasan chwga eswel bolor chixer awch ideed saixan baijee
тэр үеийнхний хүмүүжил үнхээр сайн байж дээ аав ээж өглөө 7/30 д ажилдаа гараад л явчихна ах бид 2 өглөө өдөр ээлжилж хичээлдээ гүйгээд л гэрийнхээ бүх ажилыг амжуулцан оройн хоолоо хийчихсэн дүү нараа хараад л сууж байна аав ээж орой 6/40 ийн үед гэртээ ирнэ хоол цайгаа уучаад бидний хичээлд туслана 20/50 аас 10 минут хүүхэлдэйн кино гарна тэрийг үзчээд бүгдээрэй шагай тоглох ч юмуу гэр бүлээрэй ямар нэг юм хийнэ унтахаар хэвтэхэд ээж үлгэр уншиж ярьж өгнө хагас бүтэн сайнд их цэвэрлэгээ 7 хоногынхоо түлээ түлшээ бэлдэнэ мартсанаас ээж дүүг төрүүлээд сар гаран болоод л ажилдаа орно одооны хүүхнүүд тэгвэл үхэж дуусах байлгүй ах бид 2 л нөгөөдөхийг чинь хүн болгоно шүү дээ том нь 12 той бага нь сар гарантай 6 хүүхэд ус түлээ гал хөс гэр орныхоо хамаг ажилыг амжуулаад бие биеэ өсгөөд байж байсан гэхээр яаж болдог байсаныг ёстой бүү мэд тэгхэд одооны гэр бүлүүд хавьгүй амьдрал амар болсон байхад хайр халамж дутлаа гэж хэрэлдэж завгүй их ажилтай гэж биенээ хууран бөгсөө савчуулж явах завтай болж дээ хүүхдийн хүмүүжил гэж ярьхад ч хэцүү юун танихгүй томчуулд загнуулж зогсох хүн алхаас сийхгүй РС хий донтон нялх балчирууд нь хүртэл аав ээжээ загнаж эрхэлсэн хэлхэд хэцүүхэн цаг болж дээ
ene vitamin e gedeg gar 80 aad onii yaashka bsiin bishuu ha ha ha.ter yed chin horoolol horoolold aldartai belen boruud bsan tednii 1 l bn daa
ungursun buhen nudend haragdah shig bolloo goyo bichjee
vneheer hvvhed nasaa ergeed neg dyrsaj chadlaa saihan bichsen bna thanks bas odooniihon shig hywia hicheesen hogiin garyyd tsuuhun bsan gj bodoj bna
Bi ch bas 80-aad oniihondoo hairtai daa.talhandaa ooroo oocherlohgui araasaa guideg bandi nariig mon ih zogsoosondoo kkkkk.1 uzsen kinogooo Ter bandi naraaraa daalgaj dahin dahin uzdeg bj bilee. Odoo bodohod Ter ueiin bidnii araas guideg bandi nar mini bugd genen tsailgan hairaar bidniig hairladag baijee. bugdentei ni neg taaraldaj yaaj hoglodog bsnaa yarih yumsan.medeej tsag ue hetsuu bhad samartai shokolad bariad manai ortsnii uudend huleej bh ni nileen hetsuu l bsan bh daa.ta nartaa bugded ni bayarlaj yawdag shuu.ergeed dursahad goyo bna.yamar negen shaltgaan gargaad namaig huleej bdag ta nartaa bi gadnaa durgui yum shig tsaraildag bsan ch dotroo huleegeed zogsoj bgaag ni haraad durtai l bdag bsan.awchirch ogson amttangii ni awchihaad (hurdan gertee orohgui Bol Egch zagnana geed bushuuhan ordog bj bilee) Ter bandi nar dundaasaa 9-r angidaa angiinhaa neg banditai uerheed bugdiinh ni setgeliig gonsoilgoj bj bilee.anhnii hair mini chamaigaa hezeech martahgui .yur ni ene tuhai buur niitlel bichmeer sanagdchihlaa kkkkkk
maatag lavtai charta rezin geed l ih toglodog baij dee
neeree goe baisan shu. angiinhaa ohinyg harah gej krantny us munch ih uusandaa cudiitel kkk
тэр баригдашгүй өшөө авагчид орос форум хятад шаахайгаар гангарах эд нар ч 70аад оныхонд хамаатай байхаа
та нар чин манай 70аад оныхон шиг юм бичээд байх юм харин тэр GGG яг ялгааг нь гаргаж өгч байна манай 70 оныхонд юун Facebook, Twitter байтугай Super Nintendo, Sega ч байсангүйдээ хэхэ гэхдээ тэдгээр entertainment байгаагүй болохоор харин спортоор их хичээллэдэг байлаа
gehdee odoo bvgd arhichid hahahahahahahahah
goy bichjee. hehehe, neeree l bid 80aad oniihon shuu.
ид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 100 гын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид.
Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглооны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аяалж, түнээлийн уруу чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарж, Топ Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, biznetwork, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхлдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд!
from Biz
tiim shuu bid 80 -oniihon oros fromoor gangarch,barigdashgui ushuu abagchaar humuujsen,ubuu emee aab eejteigee suhiin talbaid jagssan bid 80- oniihon
Бас Шагшуурга гэж цэнхэр хайрцигтай бсан тэрийг идэхгэж 7 хоног хүлээдэг 80 оных!
Olon saihan dursamjuudiig maani sergeesen saihan niitlel baina… Huuhed nasand hurgej ugdug galt tereg hervee baidag bol… Neg yavchaad irmeer l baina shuu!
hehehe. goe bichij. ter huiten tumur dolooj helee naadag baisan sanaand orood jaal ineechlee. bas usand ocherloj baij neg 10-n pitantai usaa awch ywj baigaad yg geriin gadaa ochiod asgaj baij bilee kkk.
neeren aaw eej mini ih l olon huuhedtei 2ul 2ul ajiltai hernee bidend oroidoo nom unshij, ulger yrij ogdog baisan. bas aaw eej bid hedtei suuj baigaad doloo honogt neg udaa shagaiddag baisan.
gadaa hamtdaa mod tulee hagalna. ymar goe baij ve
yamar goe bichee ve????unheer setgel hodolood dotor ogshood yavchlaa…..neereel hunii chanar muudaagui agaar us geed saihan baijee..nudend haragdtal bichlee..krantnii us uujl osson doo..odoo krantnii us uuval yu boloh bol aygui bol hooloi ovdondo..bustaad huuhed nasandaa ochihson…iim goe niitlel bichsen tand bayrlalaa..
uneheer saihan bichjee,yasan ch humuujiltei bsan be dee,tom hun gej bodohoos tanihgui ch hamaagui hund zaginuulj,nomhon zogsood l. 1 tugrugnii zagasan talh kkk
yamar goe bichee be?Neereil bid talhand oocherloodl.Shorgoolznii bugs dolooj vitaminaa awaadl,tumsnii ulaan ideedl,Ernl aimaar goe baisan yum bnaa.kkk nice vneer goe sanagdchihlaa.
Талханд таван цаг оочирлож авчихаад, талийг нь замдаа идээд ордог бид 80-аад оныхон
Өндөр настанд туслаж өргөсөн юмийг нь дамжилдаг бид 80-аад оныхоон.
yasan goe uym be. huhed nasandaa gants udaa ochih uymsaan
haha, bi 80 oniih. yag l iim baisan da. onood bichsen baina. kartnii baraand ocherlood l, talh suu avah gej aihtar yum boldog baij bilee. angiin hovguud tsasaar nuur ugaah gej hoogool, nuuree haluu duugtel ugaalgad uilaad ulddeg baij bilee hehe. goy baijee. getel odoo neeh ih tom hun bolchihson ain, sex site-r heseel, bolson boloogui hun amitan zagnaal, hudlaa unen zovolgoo ogool, neeh yum uzeed nud tailchihsan ah egch nar haha
бид нарын хамгийн азтай нь юу гээч:: бид чини зүгээр л дурлаж хайрлаж хайрлуулж үзсэн юм тэр үед гар утас чаат мессэнжер гэж байсангүй бид чини захиа бичдэг байсан даа…………….одоо бодоход яг үлгэр шиг…………
nice
Үнэхээр ийм л байсан шүү. Хүний чанар хамаагүй дээр байсан цаг байж дээ.
hi,
yamar saihan bichee be. tiimee bid iim l baisan. odoo bodohod dursamjtai saihan baina.
bichsen A.Sharhuudee bayarlalaa 🙂
tiimee bid 80aad oniihon
cheers