Хүн бүр математикч болохгүй, харин хүн бүр аав, ээж болно гэсэн алдартай үг бий. Нээрээ л хүн бүр аав, ээж гэсэн хүндхэн хэрнээ сайхан үүргийг хүлээдэг.
Гэхдээ бид хэр сайн аав, ээж бол. Хүүхдийнхээ өмнө хүмүүжүүл эгчийн үүргээ гүйцэтгэдэг болов уу. Эргэлзэж байвал, ер нь энэ асуултын хариуг мэдмээр байвал дараах асуултуудад хариулаад үз.
1. Хүүхдийнхээ төлөө ямар ч үед бүх ажлаа хаяж чадах уу?
2. Хүүхэдтэйгээ байнга зөвлөлддөг үү?
3. Хүүхэдтэйгээ буруу харьцсан тохиолдолд алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү?
4. Өөрийн буруу бол түүнээс уучлал гуйдаг уу?
5. Таны хүүхэд тэвчихийн аргагүй дүрсгүйтсэн үед ч биеэ барьж үзсэн үү?
6. Өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж үздэг үү?
7. Та өөрийгөө шидтэн гэдэгт итгэдэг үү?
8. Бага насны өөрт тохиолдсон эвгүй боловч сургамжтай түүхийг ярьж өгдөг үү?
9. Хүүхдийг гомдоож болзошгүй үг хэллэгээс зайлсхийдэг үү?
10. Биеэ сайн авч явбал хүслийг нь биелүүлнэ гэж амладаг уу?
11. Хүссэнээ хийг гэж хүүхэддээ нэг өдөр гаргаж өгч юунд ч оролцохгүй байж чадах уу?
12. Танай хүүхэд бусад хүүхдийг шалтгаангүй цохивол зүгээр өнгөрөөж чадах уу?
13. Зүгээр эрхэлж байгааг нь мэдвэл хүслийг нь биелүүлэх үү?
А – Тийм, дандаа А – 3 оноо
Б – Тийм, гэхдээ хааяа Б – 2 оноо
В – Үгүй В – 1 оноо
30-39 оноо: Таны амьдралын хамгийн үнэт зүйл бол энхрийхэн үр чинь. Та хүүхдээ ойлгож, сэтгэлийг нь мэдрэх гэж хичээдэг. Бас хүү, охиноо хүндэтгэж, хүмүүжлийн илүү дэвшилтэт зарчмуудыг баримталж хэрэгжүүлдэг. Баяр хүргэе, та хүүхдээ зөв хүмүүжүүлж байна. Тэгэхээр хүүхдийнхээ ирээдүйд эргэлзээд хэрэггүй.
16-30 оноо: Хүүхдийн хүмүүжил таньд их чухал асуудал. Та хүмүүжүүлэгчийн авьяастай. Гэвч амьдрал дээр тууштай, зорилготой хэрэгжүүлж чаддаггүй. Заримдаа хэт хатуу, зарим үед хэт зөөлөн байдаг. Түүнээс гадна хүмүүжлийн үр дүнг бууруулдаг эвлэрэмтгий зан танд байна. Та хүүхдийн хүмүүжлийн асуудалд хандах хандлагаа эргэн харж үзээрэй.
16-аас бага оноо: Хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр та нэлээд асуудалтай хүн юм байна. Таны хувьд нэг бол мэдлэг, эсвэл хүүхдээ бие хүн болгох хүсэл дутдаг. Танд аминчлах хэлэх нэг зөвлөгөө байна. Мэргэжлийн багш, сэтгэл зүйчээс тусламж аваарай.
1 Comment
24 тэй залуу ойролцоо насны хүүхэнтэй танилцана