Хосууд ер нь амьдралаа яаж эхлүүлдэг юм бэ?

Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ жил 23 настай. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаад 2жил шахам болох гэж байгаа. Өнгөрсөн 6 сараас өмнөх хугацаанд найз залуу гэж байсангүй. Бүтэн 22 жил ганц бие явсан гэсэн үг л дээ.

Уг нь бол бүр арван жилээс, их сургуульд ч тэр намайг гэх хүмүүс олон л байдаг байсан. Даанч хэнтэй нь ч зориглож үерхэж байгаагүй юм. Өөрийгөө тэгж хэн нэг эр хүнд зориулаад, хүсч мөрөөддөг амьдралынхаа замаас хазайчих вий гэж айдаг байсан ч юмуу, эхлээд ядаж ажил төрөлтэй болчихоод л бодох хэрэг гэж бодоод явдаг байлаа.

Гэтэл 6 сараас найз залуутай боллоо. Биесээ мэддэг болоод 2жил болж байгаа юм. Эхлээд мэдээж бие биенийгээ шинжээд ч гэх юмуу удаан явсоон. Тэгж тэгж ингээд эргэлт буцалтгүй харилцаа үүсгээд явж байгаан.

Гэтэл саяхнаас тэр маань хамт амьдаръя гэх боллоо. 3 өрөө, тавилгатай байранд ганц чемоданаа чирээд очно гэдэг миний хувьд их хачин санагдаад байх юмаа, үнэндээ.

Хүний хувьд их сайн хүн. Би хувьдаа сагсуу, хэт сэргэлэн хүмүүст нэг их дуртай биш. Энэ хүн маань ч миний боддог шиг их бодь, мэддэг чаддаг байгаа бэл бэнчингээрээ гайхуулаад сонин сонин юм яриад байдаг залуустай адилгүй хүн. Одоо айхтар баян цатгалан биш ч сайн мэргэжилтэн болохоор ирээдүйд өсч дэвжинэ гэдэгт нь итгэлтэй байдагийн.

Багаасаа ээжтэйгээ ганцаараа өссөн. Одоо харин ээж нь гадаадад амьдардаг, гадаад хүнтэй суугаад нэлээдгүй жил өнгөрч байгаа. Тэгээд л хүү нь гал голомтон дээрээ, 3 өрөө байраа дээр үеийн айлуудад байдаг тавилгатайгаа авч үлдсэн нь энэ л дээ.

Ээж нь хол, аав нь байхгүй ч хамаатнуудыг нь харж байхад муу хүмүүжил олгохоор хүмүүс биш санагддаг юм.
Миний хувьд болохоор хар багаасаа л ээж аавдаа төвөг удахгүй гээд л хичээдэг байсан, хүнээс гар харахгүй болно гэж хичээж, ажиллах хугацаандаа овойж оцойчихоогүй ч өөрийгөө болгоод, дүүгээ болгоод яваад л байсан л даа.

Гэтэл ингээд л нэг хүнийд очоод суучихна гэхээр өөрийгөө хүндлэхгүй хэрэг болчих юм шиг, муугаар хэлбэл хүний юмаар хүүдэгнэх гээд байгаам шиг, өөрийгөө зарчихаж байгаам шиг сэтгэгдэл төрөөд байх юм хэхэ. Уг нь бол хүмүүс байртай машинтай нөхөр аваач гээд л ярьдаг биз дээ? Гэтэл би одоо яачихсан юм бүү мэд.

Бидний аав ээжүүд 2талаасаа цүнхээ чирээл амьдралаа эхлүүлдэг байсан болохоор тийм юм төсөөлсөөр байгаад бэлэн юман дээр очино гэнгүүт айгаад ч байгаа юмуу бүү мэдээ.

Уг нь бол хоёр талт тэлээ хурга шиг явж байхаар миний насны хүн шууд хамт байчихвал хамаагүй дээр санагдаж байгаа ч…

Хосууд ер нь амьдралаа яаж эхлүүлдэг юм бэ? Урьд нь ямар нэг relationship байдаггүй байсан болохоор юу зөв? яах нь дээр вэ гэдгээ сайн мэдэхгүй юм?

18 Comments

  1. Ramiraz Sanchez says:

    Хүний амьдрал өрийн бодол хамгын зөв бдаг!!

  2. noni says:

    hehe neg ih tavilgatai bair yarisan hun bn hehe buren tavilgatai gej ireel. odii 23 hurcheed yunch sonin yum asuudiin hamtiin amidral chin zongooroo bolj butdiin!!!

  3. BUSHUUHAN ORJ SUUGAAD GERLELTEE BURTGUUL, BAIRNII TAL NI CHINIIH GEJ OILGO.

  4. enkhtsetseg says:

    Bi bas chamtai adil nasan deeree nohorteigee suuj bsan ym bi odoo26nastai bvh zvil belen bidniig hurim hiihed bvh zardal b air oron manai hadmuud beldej bi huvtsasaa avaad l ochij bsan ym odoo bid 1 ohintoi zaluu chini chamd hairtai bol bvh ym saihan bna sanaa zovoltgvi

  5. Sara says:

    ene jaahan bj yamar ih um boddog ohin be buur dogdhirson old hashir hun shig chinii nasan deer degej derveed hair setgel geed l guij yavdag nas shuu de. yahve neeh buruu ni u bh ve gehdee chi zaluu hun iim hashir bodoj bolhgui ee um bolgonig chamd lai bolno um bolgonig ingeed bodood bvl. er ni het gyarhai hun uuriigee zovogood bdiin gej helmeer bna. tegeed chi uuruu tegj bodoj bga bol zugeer 2 taldaa bj bgaad l chi umtai bolhooroo teed hamt amidrahgui u. uul ni chi hamt amidraad uzvel chamd heregtei turshlaga suuna bas hen heniige taninia, harin heden jiliin tursh baby-tei bolood hereggui. er ni hezee hun bolgon umgui geed l bgaad bsiin 2 talaasaa umtai umgui hair uchraad l daraa ni buh l umtai boldog biz de mongold, tegeed ch hair setgel gedeg chin yuugaar ch daruulahgui, yuun hezee mungu tugrug, ed um ene ter l bdg busuu!

  6. anonymous says:

    6han sar bolj baij yarj hamt amidraad demii baihaa, bi bas uzej l baisan, suuldee yg mash sain taarj zohitsdog roommate-uud shig boldgiim bailee dee. dahij 1 jil ydaj huleehed yu unah ve de te

  7. shuumjlegch says:

    minii nasny ch gekh shig, 30 davchikhsan um shig yarikh um, shiljiltiin nasnaasaa sayakhan garsan l um bn shd, zaluu deeree um uzej av.

  8. ♥Анурадха♥ says:

    Өө тийм нэг нэмэлт хийхэд байр хоолны мөнгөө хуваалцах ер нь хэрэгтэй байдаг юм даа. Болж бүтэхгүй болоод салсан ч тэр ээж нь гадаадаас ирсэн ч тэр хамаатны хүмүүсийх нь нүдэн дээр нь ч тэр хүнээр даалгуулсан холгосон амьтан шиг санагдахгүй угаасаа л хүмүүс муухайбайдаг юм ямарваа нэгэн эвгүй юм гарвал чи манайд үнэгүй байсан үнэгүй хоол иддэг байсан гээд гайтдаг юм тэр үед нь нүүр бардам битгий хуцоо гээд хэлхэд ч амар байдаг юм шүү. Ер нь алсыг харж хөеөгөө малтаж явсан нь хожно шүү за амжилт

  9. ♥Анурадха♥ says:

    Уг нь эцэг эхтэйгээ амьдардаг байсан бол бэр гуйлгаж байж ор гэж зөвлөхөөр байлаа л даа гэхдээ байдал өөр байгаа юм чинь зүгээр очоод амьдраад үз. Тэгэж их санаа чинь зовоод байгаа бол байрны мөнгө, хоолны мөнгөн дээрээ хувааж нь төлөлцөхгүй юу дөө энэ нь коррект байх гэж бодож байна юуны өмнө хүүхэд шуухад гэхгүйгээр хамтран амьдарч бие биетэйгээ дотно танилцаж зан зангаа авалцсан нь дээр байхдаа гэж бодогдлоо.
    Тэгээд шууд сууна гэж бодож очих биш хамтран амьдрахаар оч , найз залуудаа ч ойлгуулж хэл тэгэхгүй бол шууд суух гээд гүйж очингуутаа үнэ цэнээ алддаг юм болно шүү. ЭЭдээ жирэмсэн болчихгүйхэн шиг л байгаарай даа. За амжилт дүү минь

  10. zochin says:

    bi bol uhaalag, tomoohon companyd alban tushaaltai tsalin 1 saya. gehdee bi yaduu ger bulees garaltai. tiimdee ch ooriigoo daichilj odii iim bdald hursen. 

    nohor maani shine bair mashin tavilgatai bhad ni suusan. bid 2 odoo orlogoo negtgeed zardlaa tootsood saihan l amidarch bn. gol ni setgel. tegeed chi uhaalag ehner bhad l hangalttai

  11. eserguun says:

    Амьдралд Тавтай морил бүсгүй минь хэхэ…

  12. Monroe says:

    er n bol aild mongol esoor guilgahguigeer ochih bol demiidee. ter ail chinii aav eejid sarampai hadagnii tasarhai ch bolov avch ochvol chi une tsenetei, yahav setgel sanaa niileed ter hamaaguiee amidarna gevel heseg hugatsaand amidarch bgaad hariltsaa chin huuchraad nuhur chin tenemel gaduur yanhanddag bolood hoorondoo muudaltsaad irehiin tsagt chamaig neg l odor hooh magadlal ondor doo ., suuj gerleegui chi ooroo l manaid iree bizdee taalagdahgui bgaa bol guilgachin mini zail gej ch helj mednedee.. herev gerleed guilgaad hun shig aild ochvol daraa hoohod n avsan shigee hurgej ogoo geed zangaragtai suuj bval zugeer uymdaa. za tegeed l yaran yaran gahai shig huuhed tsuvuulaad l ehelvel balarna shuu . yadaj 2 jil amidarch uzej bj huuhed ene ter gargaaraidaa.. setgelgee chin jaahan yaduu uym shig l sanagdlaa 3 oroo tavilgatai bair ch genuu. minii duu ter chin hunii ene ih bayalag amidrald uy ch bishee zugeer l huniig amidrahad jaahan tusaldag ed bhgui uy. . neg l odor nuhur chi butelgui business hiigeed shataad sumber uuliin oroi deer 4 hanatai ger bariaad za hamt amidaraya gevel yahuu? sain bod bod

  13. hariu says:

    hamt amidarya geed tsug neg gertee orood suuchihwal jinhene ner hundgui yum bolno yadaj yos turteihun shig ber ntr guilgaad eswel 2 talaaraa ulzaj taniltsaad neg negnee yag tag medsen tsagtaa tsug amidarwal iluu deer bolowuu gej bodoj bna….

  14. Hey says:

    Sain bnaa ohin min, udii 22 hurtlee negentl guriigeeed irsen ymchin odoo chbas ooriin gesen une tsene hadgalah ystoi. minii bodloor negent hervee ter huniige chamd sain bas chi ooroo sain, gants chimdaana bariaad ochhoos gadn ta 2t uneheer setgel bnu, chi ter chigere hamtda amidrana gj tusuulugdujl bguul hamt amidar, Gehdee hamt amidarhdaa ehleed zaluuda oilguulj ooroorn guiguulj , ooroorn eswel odoo eej aaviign orlochhoor dotn bdg ah duus eswel emee ovoogoorn geriihende heluulj guilguulj gertn nerte turtei ochooroi ohin min, ene baidlaa shuud bi guilgamaar bn gej helhed hetsuu bgul “geriiihende helhees sanaa zowood bnaa, chi tegvel ochij hel” gedegch ymuu, ali eswel busd humuusiin talaar yriad negent hamt amidrakjaga bl ger orniihondo ali ali talda medegdeed yostoi turtei nom jurmaarn bguul goy geed busad humuusiin jisheegch ymuu avaad nz zaluudaa yum bodogdhoor hel ok! teghgu bl zugeerl tgd hamt amidri genguutn guigeel za geel guigeel ochchuul daraa n hurim nair sui ch bhgu ooriihoo duraar irsen amitanshig atsan shalaand orhiin nemershte, une tsenee jaahn aldnaa l gsuug..ternees bish geriihendchin tedniihees hen negn tuluuluuud alban yosoor heleed chamaig avaad yvbal chi gants chumdaantai bnuu , nuv nutsgen ochnuu ter ymrch hamaagu, goln l yos durmere ooriiin gesen unee hadgalhal chuhal.za tgd amjilt!

  15. nomio says:

    chi ih uhaantai ohin bnaa
    tiim uchraas zuvhun uuriihuu zurh setgeliig sons…
    zuvhun chinii zurh setgel chin l chamd uneniig zuvlunu.
    amkilt husey amidrald chin.

  16. peach says:

    хамт амьдрах нь ч яахав хамт амьдарч болно л доо. гэхдээ эхлээд тэр хүнийг чинь танайхан, чамайг тэдний талыхан хэр мэдэх вэ гэдгээс болох байхаа, миний бодлоор лав.
    нэг хүүгийндээ, ачийндаа ирдэг танихгүй эмэгтэй сууж байвал гайхах байх гэж бодогдоод байхын.

  17. lady says:

    ee yun ih yum boddinbe shal demii yuman der surjignesen bn yawaal ochildoo yu n bolku bgaan chi hooson irsen gej daraa n heluulne gej bodood bgamuu ene hun tegj heleh bhda gej bodoj bga bol suuh tuhai bodoh hereg bgamuu ugaasaa??? jagaj sur za dandaa l uuru guriiseer bgad zugeer iim yumig hurtel belenchleh geed oilgotson bshde teged odoo yaahin yuchgui zaluu bwal golno yumtai bolhoor bas sejiglene sonin yumaa neeree! zugeer l bailda jargaj sur ain bhgui yumiig urguulj bodood uurtuu zowlon duudaad bh hereggui

  18. nomin says:

    Сайн байна уу..бүсгүй чамд энэ өдрийн мэндийг хүргэе..би чамтай ойролцоо насны мөн найз залуутайгаа үерхээд 5, 6 сар болж байна..эхэндээ хосууд хамт амьдрахгүй уулздаг, болздог үе байдаг даа..энэ үе бол их л зөрчилтэй үе шиг надад санагддаг..найз залуу маань хамт амьдрах гээд л би болохоор олон зүйлд санаа зовоод л…чи гол юмаа хэлэхгүй юунд ийм юм бичиж байгаа юм бол гэж бүү бодоорой..хамтран амьдрах асуудал энэнээс эхэлдэг..бид 2 одоо хамтын амьдралаа миний гэрт эхлүүлж байгаа..эмэгтэй хүн хамт амьдрах гэж байгаа залуугийнхаа бүх юм нь бүрэн гэж хэлж болохуйц гэрт амьдрахаар очихдоо янз янзын л юм боддог байх..чиний хувьд найз залуугийнхаа гэрт амьдрахаар чиний үнэт зүйлтэй зөрчилдөөд байгаа бололтой. Миний найз залууд ч гэсэн эхэндээ санаа нь зовоод, тухтай байж чадахгүй байгаа нь ажиглагддаг байсан..бид хамтын амьдралынхаа талаар, мөн өөрсөддөө төрсөн сайн муу бүхий л сэтгэгдлээ ярилцдаг..нээлттэй байдаг..хүнд дотроо бодох зүйл байлгүй л яахав гэхдээ нэгэндээ итгэх итгэл гэдэг бүх зүйл үнэн бөгөөд нээлттэй ил байж л бүрдэх зүйл гэж би ойлгоод байдаг юм..нэг их ухаантай хүн болох гээд л мундаг зүйл бичих гэж хичээгээгүй юм шүү..ойлгоорой..чи хайрттайгаа сайн ярилц..хамт амьдрах чинь сайхан шүү дээ..чиний түүнийг хайрлаж байгаа хайр халамж жаахан эвгүйгээр хэлэхэд 3 өрөө байрнаас л илүү үнэтэй дээ..нэгэнт л шинэ байр авах боломж багатай байгаа болохоор бид хамтын амьдралаа өөрсдийн боломж бололцоогоо харж л эхлүүлж байгаа..сэтгэл байгаад залхуугүй бол нэг л мэдэхэд энэ байгаагаасаа илүү сайн нөхцөлд амьдрана ..чи битгий санаа зов..хосууд хамтдаа нэг л сэтгэлтэй байвал бүгдийг давж чадна. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.