Хүсэл сонирхол ижил бүсгүй байвал… /2/

Сайн байцгаана уу, Би урьд нь “Хүсэл сонирхол ижил бүсгүй байвал…” гэдэг нийтлэл бичээд багагүй хугацааг өнгөрчээ. Тэр нийтлэлийг бичсэнээс хойш таньж мэдсэн зүйлээ энэ нийтлэлээр илэрхийлэхээр шийдлээ.

Хайр гэж юу вэ? Энэ асуултанд би “хэн нэгний төлөө гэх хамгийн дээд сэтгэлийн хөдлөл” гэж хариулдаг. Хайр дотроос дурлал буюу амрагийн хайрыг би бичих гэсэн юм. Тэгвэл секс гэж юу вэ? Нэг талаасаа физиологийн хэрэгцээ, нөгөө талаасаа дурлалыг сэдрээх хүсэл таашаалт үйлдэл.

Цэнгээний газраас таалагдсан бүсгүйгээ найраад хийсэн секс, хайртай бүсгүйтэйгээ хийсэн секс хоёр үйл явцын хувьд ямар ч ялгаагүй ч мэдрэмж, амт, оршил, төгсгөлийн хувьд тэс өөр болохыг би мэддэг болжээ. Та зүгээр л дотроо бодоод үз. Дурлал гэдгийг мэддэг хүн бүр ялгааг нь заавал мэдэрнэ.

Гэхдээ секс тохирохгүй байх гэдэг нь дурлалыг сэдрээх хүсэл таашаалыг байхгүй болгож дурлал гэдэг зүйл өөрөө аяндаа устах шалтгаан болж байна. Үр дүн нь юу вэ? Араар тавилт, гэр бүлийн маргаан, үл итгэлцэл, салалт, үр хөндөлт, өнчрөлт, хойд эцэг/эх гэх мэт. Тэгвэл яагаад тохирохгүй байна вэ? Хэрвээ та хайртай хүнтэйгээ секс хийх гэж байгаа бол ичих шалтгаанаа цүнхэндээ хий.

Тэгэхээр би нэг зүйлийг та бүхэнд уриалах гэсэн юм.

Залуучууд аа, бүсгүйчүүд ээ.

Хайртай хүмүүсдээ үнэнч байя. Секс үед нээлттэй, чөлөөтэй байж шинэ мэдрэмжийг байнга туршиж, мэдэрцгээ. Биелүүлэхгүй нэг нэгнээсээ бол уйдна шүү.

Ямартаа ч би одоо хэн нэгэнтэй хайрлалцахыг хүсч байна, түүнтэйгээ дурлалыг сэдрээмээр байна. За тэгээд андуу ташаа зүйл бичиж тух алдуулсан бол уучлахыг хүсье. Баярлалаа.

6 Comments

  1. boldoo says:

    sainuu busguichuudee. add hiigeerei . boldboldoo2011@yahoo.com

  2. saraa says:

    kherlen geed bsan zaluu bizdee.chamd hun olodhgui bga bizdee.kkkk olodohgui gedgiig chin medej bn a.

  3. Zahidliin ezen says:

    Би одоо хэн нэгнийг хайгаагүй ээ. Харин би алдаатай зүйл хийсэн байна гэдгийг миний өмнөх нийтлэлд сэтгэгдэл бичсэн хүмүүст ойлгуулах гэсэн юм.

    Би одоо хэнийг ч хайхгүй, хайх ч шаардлагагүй.

  4. snegurochka says:

    bolimoor yum aa kk omnohiig n unshsan chin sex hamtragch haisan bhiin odoo tgd hairlaltsah hunee hj bgmuu kk daraa n suuh hunee haih uu kk zaza tgd uhaantan mini ywaad bj dee

  5. Mr.Advisor says:

    Ээнжийгээ, чи буруу ойлгосон юм биш үү. Наадах чинь танилцъя гээгүй байна ш дээ. Эсвэл чи ганц бие юм уу. Энэ замыг буруу гээд хэлээд байх шиг байхын.

  6. eenjigee says:

    bi lav ingej oilgoloo. eenjigee@yahoo.com add xiigeerei. kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.