Шашин ба хэнээрхэл

“Монгол Улс коммунизмаас ангижирч, ардчилсан орон болох үеэс л уугуул гэгдэх бурхны шашны нөлөө нь буурсан. Төрийн зүгээс ямар нэг хаалтгүй, эдийн засгийн тогтворгүй байдал нь харийн шашин Монголд бууриа засах таатай хөрс болсон нь мэдээж.

Христийн номлогчид ядуу буурай монголчуудыг хооллож, англи хэл сургах нэрийдлээр өөртөө дасгасаар өдгөө хүн амынх нь 3.4 хувь уг шашныг шүтдэг болжээ. Монгол Улсын хүн амын 20 хувь нь 29 төрлийн шашныг “хуваан” шүтэж байна. Цөөхөн хүн амтай энэ орны хувьд үнэхээр ахадсан үзүүлэлт” хэмээн “Agence France Presse” (AFP) сонинд нийтэлжээ. 

Үнэхээр манай улсад шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний бүрэн эрх болохоор сүүлийн 20 гаруй жилд шашинтай холбоотой элдэв харилцаа бараг зохицуулалтгүй зоргоороо явж ирсэн. Үүний уршгаар гаднын янз бүрийн шашны урсгал нэвтэрч, уламжлалт шашин болох буддын шашны үнэт зүйлд халдаад зогсохгүй өөрсдийн сургаал номлолоо хүчээр тулгах, хоол хүнс, эд зүйлээр урхидан татах оролдлого түгээмэл болсон. Зөвхөн христ ч биш католик, лалын болон морман шашинтнууд цаашилбал бидний нэрлэж мэдэхгүй олон урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөжээ.

ИСЛАМЫН ШАШИН ШҮТЭГЧИД ГУРВАН ХУВЬ БОЛЖ ӨСЧЭЭ 

Нүдэн дээр өрнөж буй шашны хүчирхийлэл гэж болохоор үйлдлүүд ч өдрөөс өдөрт газар авсан. “Дээд эзэндээ үнэнчээ баталлаа” гэсэн гэрээслэл бичээд амиа хорлосон тохиолдол нэг бус. “Эзэн тэнгэртэй нүүр тулан уулзацгаая” гээд бөөнөөрөө амиа хорлох гэж оролдсон залуусын тухай ч нэг хэсэг шуугисан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрладаг “Эв нэгдлийн төлөө Монгол сүм”- ийнхэн “Сайн сайханд хүрэх зам нь нөгөө ертөнцөд очих явдал” гэж номлодог бол “Бурхны сүм, дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг”-ийн номлогч “Удахгүй дэлхий сөнөнө. Иймээс муу муухайг үзэхгүйн тулд үүнээс урьтаж амиа егүүтгэх хэрэгтэй” гэж номлодог аж.

Уг нь Монголд энэ олон шашныг зохицуулдаг Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль бий. Гэвч хуулийн хэд хэдэн заалтыг дээрх сүм хийдүүд хэрэгжүүлэх нь байтугай мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Зөвхөн нэг жишээ дурдахад уг хуулийн 7.7 зүйлд “Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл энэ олон сүм хийдээс дагаж мөрдсөн нь хуруу дарамхан.

Хэдхэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол өнөөдөр хаа сайгүй. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм болж нийслэлийг чимж байгаа нь олны нүдэнд ил. 2003 болон 2010 оны харьцуулан гаргасан судалгаагаар 2003 онд нийт хүн амын 66.8 хувь нь бурхны шашинг шүтдэг байсан бол өнгөрсөн онд 53, христийн шашныг 2003 онд 7.9 хувь нь шүтэж байсан бол өнгөрсөн онд 2.1 болж буурчээ. Харин исламын шашин 2.5 хувь байснаа гурав, бөөгийн шашинтан нэг байснаа 2.9 хувь болж өсчээ.

Аль нэг шашны сайн муу, үнэн худлын тухай энд ярихыг зорьсонгүй. Харин нийгэмд дэлгэрсэн хэлбэр, тогтолцооны гажиг нь хэтийдсэнийг сануулах гэсэн юм. Нийтийг цочирдуулаад зогсохгүй шашин гэгч ямар айхавтар зэвсэг болохыг анзаарч ухаарсан хүн цөөнгүй. Гэвч үүний араас төрөөс барих шашны бодлого болон сүм хийдүүдийн үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт өнөөг болтол гараагүй.

Нийслэлд харийн шашныхан голдуу гэр хорооллыг онилж, тарчиг амьдралтай иргэдийг бараадан өөрсдөдөө татаж итгүүлэхдээ гаршсан. Орон нутагт ч ийм байдлаар үйл ажиллагаа явуулж, монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ, төр засагтаа болоод өнөөгийн амьдралдаа сэтгэл дундуур явдагт нь дөрөөлж гурил будаагаар уруу татдаг. Гудамж талбай, орцны хаалга, гэр хорооллын хашаа, гэрлийн шон гээд тэдний суртал ухуулга харагдахгүй газар ч гэж үгүй. Энэ янзаараа хүссэн хүсээгүй шашны олон урсгалд итгэгсэд олширч, цөөн монголчуудын хооронд шашны зөрчил гарвал яах вэ.

ЮУГАА ШҮТЭЖ, ХЭНИЙГЭЭ ХАЙРЛАХ НЬ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ Ч… 

Мүүн шашныхан Монголд ирчихээд “Дэлхийн гэр бүлийн холбоо” нэрийн дор бүхий л эрх мэдэлтнүүдийг нь урвуулаад зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр наадмынхаа нээлтийн ажиллагааг удирдуулж байсан. Үндсэн хуулиараа төр шашны үйл хэрэгт оролцохгүй гэж заачихаад Дэлхийн энхтайвны их наадам гэгчийг ивээл дороо зохион байгуулж байсан цаг ч саяхан. Хүн төрөлхтнийг мүүн гэгч аав, ээж хоёрын хүүхэд болгон хувиргаж, улмаар тэднийхээ хүслээр амьдрахыг энэ шашин номлодог. Гэхдээ шашин гэхээс илүүтэй залилан хэмээн нэрийдвэл зохилтой. Өөрийгөө “Есүстэй нүүр тулж уулзсан” хэмээн ухуулдаг мүүн өвгөний тухайд олон удаа эхнэрээ сольж, салалт бүрээ хүн төрөлхтний төлөө хийсэн том буян хэмээн магтах нь бий.

Дэлхийн энхтайвны төлөө залуучуудын холбоо, Залгамж холбоо гэх мэт олон арван төрийн бус байгууллага энэ урсгалын гар, хөл болж ирсэн. Бүгд л хичээлийн шинэ жилтэй уралдан үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хөдөөнөөс ирсэн шинэхэн оюутныг хайрын тухай сургалтад сургах нь бий. Амьдралыг үргэлж сайн сайхнаар төсөөлж буй тэдний зүрх сэтгэлд “Ариун хайр” гэх ойлголтыг бий болгож, мүүн аав, ээжийн хүүхэд болохыг тулгадаг. Ингээд зогсохгүй суух хүнээ ч өөрөө бус ганцхан мүүн аав, ээж л сонгох эрхтэй гэх.

Мухар сүсэгт сэтгэл зүрх, итгэл үнэмшил бүхнээ тушааж мүүн аав, ээжийн тулгаж өгсөн хүнтэй аз жаргалтай сайхан амьдрах мэт ойлгох нь бий. Энэ замаар гэр бүл болсон олон арван хос бий. Ингэж залуу үеийн сэтгэхүйг “булшилж”, эрэмдэглэж буй энэ шашны ухуулга нь хөгжил буурай орон уруу чиглэдэг гэх баримт ч бий.

Сургалтын төлбөрөө сүмээр төлүүлдэг гэх оюутан охиныг мэднэ. Хотын захын гэр хороололд амьдардаг тэдний гэрийнхэн бүгдээрээ солонгос эзэнтэй ойролцоох сүмд явдаг гэсэн. Амралтын өдрүүдэд сүмээ цэвэрлэхээс эхлээд ямар нэг томоон цугларалт уулзалт зохиох үед аяга таваг угаах, хоол унд бэлтгэх ажилд нь тусална. Хариуд нь хүүхдүүд англи хэл заалгах эсвэл сүмээс сургалтын тал төлбөрөө гаргуулдаг. Ингэхдээ бүгдээрээ цугларалт таслахгүй байх үүрэг хүлээнэ. Бараг л хичээлээс ч илүү хичээл зүтгэл гаргаж очихгүй бол болохгүй гэж охин ярихыг нэг бус удаа сонссон.

Сүмийн шугамаар Солонгос явах гэж байгаа хүүхдүүд ч бишгүй. Эздийнхээ итгэлийг олсон тэрбээр ирээдүйд хэн болж төлөвших нь тодорхойгүй. Энэ нь нийгэмд механик үйлдлээр шууд тодрохгүй ч оюун санааны тахлаар илэрдэг гэдгийг шашин судлаачид хэдийнэ баталсан. Гэтэл өнөөдөр манайд шашны хэдэн урсгал байдаг, цаана нь ямар ямар хүмүүс байдаг гэсэн нарийвчилсан бүртгэл, тоо баримт ч дулимаг.

Зарим нь өөр зорилгоор үйл ажиллагааны зөвшөөрөл авчихаад үнэн хэрэгтээ шашны сурталчилгаа хийж байсныг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар тогтоож үйл ажиллагааг нь зогсоож байсан. Юугаа шүтэж, хэнийгээ хайрлах нь хувь хүний эрх ч хэтийдсэн энэ олон урсгал үндэсний зан заншилтай сөргөлдөхгүй гэх газаргүй. Нөгөөтэйгүүр хэт шүтэж, донтож буй өнөөдрийн уур амьсгал аандаа бидний хэвийн амьдралд төдийгүй, үр хүүхдүүдэд минь гай болж мэдэхээр байна.

Ж.Сүрэн 
Монголын үнэн 

12 Comments

  1. zugeershdee says:

    durakuudaa shashin shuteh hereggui ee. chi uuruu ter shashin shuudee. naad burhanii surgaaluudiin hamgiin gol onol ni iim bdiin tegeed terend hurch gegeerhed ni tuslah arga zam zaavriig ni oilgohgui murduud teriigee het tuilshruulaad yuch bish bolgood haycan. ta nar naadhaa oilgohgui ee oilgodog humuus ni mash tsoohon bgaa ter shariin shashind bol budda cristiin shashin esus uur allahiin shashin lunz kunz surgaali uur yuch bilee bugd huniig gegeeruulhiin tuluu bichsen bdag. tegeed terend hureh arga zam arai uur uur ene humuus uursdiinhuuu hursen arga zamaa delgeruuleed ter ni shashin bolciin zgr chi uuruu gegeer hervee chi shuteed bdiin bol ymr neg yumand dadal zurshil bolj baij hurne gedeg bol hetsuu chi ter hunii amidarlaar yag tegj amidraad yag tegj bodood tegeed gegeerch chadahgui harin mongolchuud zgr mal hariulj bgaad gegeereed bdag yum shuu. gegeerne gedegiig tailbarlahad unendee hund yag gegeerne gej yug heleed bgaan gdgiig ugeer helj bolohgui bieer uzuulj chadahgui tehdee heleh gej oroldvol amidarliig oilgood orgild ni hurne gehuu dee tegeed ter hund ymrch jargal zovlon uvchin aidas tegeed eregteich bish emegteich bish bolno. ingeed uheh ysotoi yum hun tegehed odoo bi maargaash uhvel yaanaa geel aigaal er ni ene buhen chini zovlon chamd jargal gej sanagdaj bgaa bol zovlon bgaa zovlon bgaa bol jargal bgaa tiim bolohoor tedgeer gegeersen humuus ali aliig ni bhgui bolgood tegeed gegeerch bgaamdaa gegeersen humuus bi gegeerlee gej helehgui yagaad gevel yarina gedeg bol uildel uildel hiih ni gegeersen hunii uil bish

  2. Zail zail says:

    bolieeee ehner nohroo songoj chadahgvi bga hvmvvst moon tusladag yum bnashdee kkk ene tged gerleh towchoorhuu l yum gj oilgoloo yawk yawj kkk

  3. зочин says:

    за ер нь энэ админ нь ч гэсэн үнэн ч юм оруулсан юм уу үгүй юм уу? 
    хүн юу шүтэж итгэж явах нь хувь хүний дур ш дээ. тэгээд ч энэ ямар нийгмийн гаралтай веб сайт биш дээ. шал тэнэг шашин бичих юм. 

  4. Mongol says:

    bid hariin shashintai dain zarlan bugdiig ne huun gargah heregtei tegehgui bol Mongol maani muhuj bna .Bas neg tod jishee bol Delhiin zun gj neg baiguullaga ajilchidaa hucheer hristiin shashin tulgadag ene baidliig haalag setguulch ta buhen eren survaljilj medej ARD TUMEND HURGEH YOSTOI SHU DELHIIN ZUNG HUUJ GARGAH HEREGTEI ODOO IRGEDRUU SHASHNAA CHIGLUUJ EHELJ BGA SHUUU

  5. monda says:

    warwar, ♥Анурадха♥ ta 2t bayrlalaa…..magtuulchihsan chin setgel sanaa gaihaltai saihan bolchihloo….

  6. Ep says:

    Yas undes, ugsaa yalgaatai gedgee medehgui bolchihson zarim negend ni zoriulj iimerhuu yum oruulj baigaa baihaa. Manai emegteichuud sex, money, show baihad l busad hamaagui gej oilgood baigaag zasah l heregtei sht. Ted chini uuriig ni turuulj usgusun, bii bolgoson, tsaashid zalgamjluulah yostoi yumaa medehgui baina sht.

  7. LLL says:

    ADMINAA ENIIG CHIN UNSHIH HUSEL ALGA BOLIOCHEE SHAAL HEREGGUI YM BNA SUULIIN UED IISHEE OROHOOS DURGUI HURCH BNA SHUU OLIGTOI YM ORUULAHGUI YM 

  8. ♥Анурадха♥ says:

    monda үргэлж LIKE шүү дажгүй ухаантай бүсгүй юм байгаам.
    Нээрээ секс.мн сэдвээсээ одоо хазайхаа боль боль, яс үндсээр ялгасан нийтлэл нтрээ орулахаа больмоор юм

  9. warwar says:

    neeree sex.e l yriyaaa te all yun commercial shajin nt

  10. warwar says:

    monda galzuu gandan buurahgui ee kkkk

  11. monda says:

    cekc. mn yagad suuliin ued humuusiin tarhiig olon chigleleer ugaagaad baina? seksee l yarina biz. bi mi heruul hiieer baigaad zalhaj baina shu.

  12. zaluu25 says:

    энэ тэгээд секс.мн сайтын зорилготой хамаатай юмуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.