Яавал хэрүүлгүй амьдрах вэ?

Би 30 өнгөрч яваа, арваад жилийн өмнөөс эхнэртэйгээ хамт амьдарч үр хүүхдүүдтэй бусдаас дутахааргүй л сайхан амьдралыг бий болгосон. Хөөрхөн үрсээ харахлаар сэтгэл маань онгойдогч энэ нь удаан үргэлжлэхгүй, сэтгэлдээ ямагт ганцаардлаар дүүрэн байх юм. Яаж ганцаардлаас ангижрах вэ? Хамт амьдарсан амьдралаа эргээд харахад ердийн үед гэр бүлтэй мэт боловч ямар нэг зовлон тохиолдоход ганцаараа л байж дээ гэж бодогдох юм.

Эхнэрийнхээ аашанд зохицох гэсээр өөрийгөө хэн болж байгааг анзаарахгүй явсаар нэг л мэдэхэд ганцаардлын дунд зогсож байх юм. Эргэн тойрны хүмүүсээ харахад эхнэрийн найзууд, эхнэрийн гэр бүлийнхэн, эхнэрийн хамаатан садангууд. Хэзээ хамгийн сүүлд манай хамаатанууд манайхаар орж ирсэн юм болоо, бараг мартаж дээ, төрсөн ах дүү нартайгаа хааяа л нэг утсаар ярих мессенжерээр харилцахаас хэтрэхгүй. Хажууд нь ярьвал бас л ийм тийм гэсэн үг хаялт, цаашлаад хэрүүл.

Ажлын шинэ жилийн баяр болж байна л гэнэ, за төвөгдөө, хэрүүл дээрээсээ хэрүүл нэмээд яахав гээд зохиосон худлаагаа хэлж татгалзаад л байж байна. Хүүхэнтэй орооцолдоод байхгүй хэрнээ бөөн хардалтан дунд. Буцаад бодоход өөрөө дур мэдээд хийдэг юм гэж ч алга. Намайг хүмүүс хараах л байх, эрийн оронцог сүг, эхнэрийнхээ атганд энэ тэр гээд. Гэхдээ яахав, нэг мэдэхэд л ийм болдог юм байна, гаднаа бол хэн ч намайг ийм гэж бодохооргүй, нэг л толгой дээгүүр хүн л ажлаа хийгээд явдаг. Сүүлийн үед бас л ээлжилт хэрүүл өрнөөд хүйтэн уур амьсгалтай байж байна.

Бид 2 зөвхөн байдаг байсан бол ч яая гэхэв, үр хүүхдүүдтэй хүмүүс чинь тэднийхээ хоол унд бусад юмыг хийх хэрэг гарна. Намайг байхгүй бол бүх юм хэвийн үр хүүхдэдээ хоол ундаа хийгээд явах юм байхаа, намайг байхлаар болдоггүй юм гэнэ. За тэгээд  хоол ундаа хирэндээ бэлдээд хоолоо ид гэхлээр гуйлгуулж байж нэг иднэ ойлгохгүй юмөө.

Надад л ийм муу бололтой, надаас бусад бараг л бүх эрчүүд мундаг юм гэнээ, гэсэн хэрнээ өөрөөс нь бусад бүх эмэгтэйчүүдэд бүгдээрээ л ноотой юм байх. Ганцаардахлаараа интернэтээр орж л жаахан элдэв юм уншиж мартагнана. Гэрээсээ хэрүүл болгон дээр хөөгдөөстэй. Сүүлийн 20-оод хоног бас л хэрүүлтэй. Хэрүүлтэй үедээ боож болох бүх юмаар бооно, юугч хайрлахгүй. Ер нь бол хоёр долоо хоногт дор хаяж нэг хэрүүлтэй.

Сүүлийн үед манай хүн сэтгэцдээ жаахан юмтай юм гэж боддог болсон. Ингэж бодохлоор арай гайгүй. Эрүүл гэж бодохлоор үнэндээ уурлахгүй байж чадахгүй юм. Хэлж байгаа үгэнд нь. Салчихмаар л санагдах үе зөндөө байсан. Хүүхдүүдээ харахлаар эднээсээ өөрийн биеийг дээр тавьж чадаж байна гэж үү гэсэн асуулт гарч ирэх юм. Хариулт нь миний хувьд ойлгомжтой. Ингээд л нөгөө амьдрал маань. Зурхайд бид 2-н жил бага харш гэдэг нь юм байна. Арга ядахдаа энэнээс болдог юм бол уу ч гэж бодхын.

Сэтгэл зүйч дээр хамт очьё гэж нэлээн хэдэн удаа ятгаж үзлээ. Эмэгтэй сэтгэл зүйч мэдээж эрэгтэйгийнх нь талд л хэлнэ шдээ гэхийн, за тэгвэл эрэгтэй сэтгэл зүйчид хандья гэхлээр хэн ч гэсэн урдаас лаг лаг юм ярьчихна шдээ гэх юм. За тэсээд хамтдаа байя гэхлээр хэрүүл болох тоолонд хүүхдүүдээ зовоогоод байх юм. Буруу хүмүүжилтэй болчихвий гэж айх юм.  Тэсээд байя гэхлээр яваад өгвөл жаргахаар байна гэх нь үнэхээр хэцүү. Бидний хэрүүл маш энгийн юмнаас богино хугацаанд өрнөдөг хирнээ хэдэн долоо хоносон ч би л аргадаж гуйхгүй бол зүгээр болно гэж байдаггүй.

Энэ маш хэцүү байдаг.  За гэтэл өчигдөр орой дайран дээр давс гэгч болж би арван жилд үерхэж байсан охин фэйсбүүкийн People You May Know дээр байхаар нь орж профайлыг нь сонирхлоо. Тэр охин бидний хооронд цэвэр сурагчидын үерхэл л байснаас хэтрээгүй. Цаашлаад гүүглээр ороод нэрээр нь мэдээлэл байна уу гээд хайлаа. Ямар ч зорилгогүй, зүгээр л юу хийж явдаг юм болдоо гэж. Сэтгэлд маань түүнийг гомдоож байсан болохоор өөрөө ингэж байдаг юм боловуу гэсэн бодол байсан, хэрэв тэр охинтой суусан байсан бол одоогийнх шиг намайг ингэж зовоох байсан болов уу гэсэн бодол байсан минь үнэн.

Гай болж орсон вэб сайтуудыг харчихаж. Энэ бол ойлгомжтой. Дуугүй л гараад явлаа, хүүхдүүдийн хажууд аав чинь ийм тийм гээд аль хэдийн яриад эхэлчихсээн. За тэгсэн дараа нь сайтын түүх рүү ороод үзсэн чинь өөрөө бас… гээд өөр залуугийн талаар баахан мэдээлэл хайсан байх юм. Тэр залуу нь ядаж байхад өмнө нь манай хүнтэй хамт ажиллаж байсан, байнга л хүргэж, энд тэнд хамт явж байдаг байсан залуу. Дараа нь өөр ажилд  шилжсэн. Тэр хоёрыг холбогдож яригдаж байх үед асуухлаар ямар ч тийм  юм байхгүй гэдэг байсан. Албаар тэгсэн юм уу, үнэхээр тэгж хайсан юм уу бүү мэд. 30 гарч яваа хүмүүс хирнээ ийм л юм болоод байна. Айл гэр уул нь удах тусмаа дотносоод амьдрал нь тэгширдэг дээ, гэтэл бид хэрүүлээсээ өндийхгүй юм. Иймэрхүү л амьдралтай хүмүүс ер нь яасан нь дээр болоо, яавал хэрүүлгүй амьдрах вэ? Та бүхэн бага ч атугай миний байдалд тус дэм болохоор зөвөлгөө өгөөч. Миний хувьд одоо тусдаа амьдрая хатуу шийдчихсэн байгаа.

43 Comments

  1. nuuts says:

    yahuudeeee emegtei humuus iim zan gargaj l bdgshdee chi yuruusuu uuruu neelttei hun bish bn shuu chi neg uur yum bodno ehner chin neg uur yum bodno eregtei emegtei humuus chin tenger gazar shig yum bodtson yavj bdiin bilee yu bodood uurlaad bgaagaa yunaas boloood bachimdaad  yavaad bgaagaa bas bodloo huvaaltsaad sain yariltsaach nadad ter deer bgaa Munkh *-erdene gedeg zaluugiin bichsen zuils mash ikh taalagdaj bn. humuusiin amidraliig  medkuu bj sal sal salsan deer gej bichij bgaa humuusiig sain oilgohgui bn. Neg ch atugai ger bul buren buten bailgahiin tuluu bichikh yostoi btal sal sal ch geh shig er n tegeed ene heden comment bichsen humuusiin bodloor amidralaa shiidne gevel unendee eliirel balairal shuu heden jiliin amidralaaa hedhen gadnii tanikh medehgui humuusiin uguulbereer shiidne gevel za yu gj ch helhuu hun uuriin gesen bodol yolgoitoi bh heregtei shuu ungursun yumsruugaa bitgii ergej haraad yavaad bai amidral chin uragshlahgui shuu etsest n helhed ehner chin saihan busgui bn heden ug l buhimdahdaa shideldeg boltoi emegtei hun tegj bj setgel n ongoij amardiin yahuudee ugelj l baig yumiin chinee buu tooldoo chinii zuvuu geed l helchikh l dee tag duugui bolno za etsest n helhed bolj ugvul neelttei hariltsaj bai amjilt ger  bul buhen buren buten bh boltugai ….

  2. Zulaa says:

    sain bain uu. bi odoo 30 nastai bvsgvi urid ni yg tanai ehner shg hvntei amidra zohioj bsan.Teneg hvnd 1000 ym heleed oilogdoggvi ym bnlee. minii arga baragdaad setgel sanaanich uwchtei hvn shg hetsvv bsan.bainga tvgshvvrtei amidral.namaig salsanii daraa l ter hvn xair gj yu baidagiig uhaarch haramsaad butsaad niiii gj guisan.bi setgel shuluudaj salsaan.harin odoo sain hvntei suuj hvvtei bolson .saihan l amidarch bn…sain yriltsaj zowolgoo nadaas awj bolno shvv

  3. Одноо says:

    Миний хувьд эсрэгээрээ л юм байна. 30-н насанд ийм хэрүүл элбэг байдаг юм болов уу? 

  4. irmuun says:

    Ymar archaagui er ve chi heleh ugch alga. Naad bichsen zuile setgel zuichid unshuul chinii teneg baidliig shuud heled uguh baih. Chamd hairguide ehner chin huuhduudiig chin gargad  gerte suuj baih uu? Uguishde. Ur udmiig chin gargad ugsun saihan hania setgeliin hairaar halamjilj chadahgui bolhoor ehner chin ingej bgaan. Chinii bichsen zuiliig unshihsd chamd halamj hair ogt baidagguin bn. Chi bol eruusu teneg dunhuu yuch heled oilgohgui dumbiisen heruuliig chimeeguigeer uuruu uduusun teneg bn. Er hun ehneree zuvhun setgeliin hairaar uyragad ur huuhduudde sanaa taviad l yvj bval ehner chin ayanda sahiusan tengershig bolood l irne tenegee. Chi uuruu ehner huuhdee zovooj bn gedgee uhaarach. Er hunii orontsog shig amitan be. Odoonii erchuud yagad iim uhamsar muutai bolood bgan bol

  5. мөнх-эрдэнэ says:

    сайн байна уу та сайхан намаржиж байна уу би дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдэлийг уншиж сэтгэгдэл бичсэнгүй би өмнө таньтай адил бараг таны амьдралаар амьдарж байсан юм байна би энэ асуудлаас таны бодсоноос шал өөр өнцөгөөс эхнэртэйгээ харьцаж хоорондын харилцаагаа сайжируулсан энэ яаж вэ гэж та бодож байгаа байх та зүгээр нэг өдөр гадуур алх үзвэр үйлчилгээ үз хамт хоол ид бас нэг газар сууж пиво ууж эхнэрийнхээ бодолыг өөр зүгт чиглүүлж байгаад хайрт хань минь хоёулаа ар гэр амьдралын талаараа ярилцаж шийдэе миний алдаа яг юу юм бэ гээд эхнэрээрээ сайн яриул тэгээд эцэст нь өөрийн бурууг ойлголоо гээд эхнэрийнхээ зан авираа янцлахгүй бол миний хайр эвдэрлээ гэдэг санааг ойлгуулж ярилцах нь дээр байх магадгүй эмэгтэй хүн урамын үгэнд дуртай байдаг нь орчлон хорвоогийн жам хойно бодит зүйл үйл хөдлөл нь харамгүй магтаж байх хэрэгтэй гэж бодож байна та хүүхдүүдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгая гэж бодож байгаа л бол сайн ярилцах л хэрэгтэй 

  6. баагийна says:

    Миний амьдрал бас яг иймэрүү хэрүүл ихтэй хэцүү б.даг манай нөхөр их муухай зан араншинтай би нөхөрөө муулж б.га юум биш шүү үнэхээр хэцүү хүн бид 2 ганц охинтой охин 2настай цэцэрлэгт орж болохоор бие даасан гэтэл манай нөхөр охиноо оруулдаггүй намайг ажил хийлгэхгүй байнга гэрт гэрийн мануухай хөгшин хүний асрагч болгож гэрээс гаргадаггүй найз нартай жилд ганц уулзаад хэдэн цаг гараад ирэхээр хардаж бөөн хэрүүл би охиноо бодож л нөхөртэйгэ одоо амьдарч бга сүүлийн үед охиноо аавд нь өгөөд салдагийму гэж их бодох боллоо би охиноо аваад явий гэхээр нөхөр өгөхгүй гээд бга охиндоо амь ө.даг болохоор нь л үлдээдэг юум билүү манай нөхөр ажилдаа очихооороо их гое зан ааштай гэртээ орж ирэхээрээ муухай ааштай байхиймда

  7. e says:

    ene baagii er ni neleen medrel muutai bhaa, hunii amidrald u ch tohioldoj bolno. shuud l bichsenees har energy medregdej bn. muu hunii bichsenees ni hurtel muu energy medregdeh um. iimerhuu humuus oorsdoo amidral deer jinhene zovoogchid bgada.

  8. baagii says:

    Өөрийгөө өмөөрсөн өөдгүй новшийн залуу гуай! чи тэр 10 жилийн охиныг гомдоосныхоо хариуд ингэж яваа гэж бодож байгаа бол, эхнэр гурвын 3-н хүүхдийн элэг зүрх лүү нь хутгаар шаасныхаа хариуд нохойн амьдралаар амьдарч үхлийн муугаар тарчилж үхнэ дээ!!! таарсан тааран шуудайнуудтайгаа амьдар за! яаж 4 сургууль төгссөн юм болоо? нялх хүүхэдтэй нялх биетэй эхнэрээ дарамталсаар байгаад сэтгэцийн өвчтэй болгож байгаан бишүү тэнэгээ? тийм мууг нь мэдэж байсан бол яах гэж хүүхэд нэмж гаргуулаад байгаан бэ? адгийн новш гэж чамайг л хэлнэ. Чамд хэлэх муу үг ч олдохгүй юм. Хараал идээсэй, түй түй түй…Хүүхдүүдийнхээ нус нулимсыг идчихээд үерхэж байсан найз охиноо ярьж явахыг чинь харъя.

  9. tenuun says:

    yooy yg uuriinhuu amidraliig unshij bgaa yum shig blaa.. bi bas neg huuhedtei suuliin ued ehneree oilgohoo boliod l bna daa yaay daa ene amidraliig

  10. fds says:

    tanii bichsen tanai ger buliin huniig bichsentei harahad , ta ger buleesee iluu uuriin hamaatnuudaa ih bodson, joohon yum bolonguut ehnertee l hamag buruug ugch huuhen harj sanaarhaj yavdag neg yosondoo joohon uuriiguu bodson hun baina..
    Harin tanai ehneriin huvid mash ih shartai, hund buuj ugduggui nuhriinhuu tolgoi deer garah durtai buh yumiig uuriinhuuruu bailgah gesen huseltei, bagaasaa erhelj ussun bolhoor hool und, ger ornii ajil hiih durgui., munguur buhniig bolgono gej uzdeg, uuruusuu dooguur heniig ch bolov doosh ni hiideg(hamaatnuudad chini handdag handlagaas harahad), ih aashtai depressdsen hun baidag yum shig sanagdlaa……
    Hen hend chini l asuudal baina, uuniig shiidej boloh zam baisan, ter ni neg negniigee uuriinh ni orond bsnaar tusuulj, biy biynee ali boloh hundelj hen heniihe husel sonirhold johon ch gesen niitsuulj amidrah heregtei bsn baih. Negent l ail ger bolj, ur huuhdiin etseg eh bolson yum chini buh taliin hariutslagaa uhamsarlah heregtei baijee. Odoo bol neteer huviin amidralaa zarlahdaa tulj biy biyniigee muug uzej baigaa humuus hetsuu l yum. Esvel ta 2 hurdan uurlaj hurdan evlerdeg (tsusaa gartal zodoldoj, tosoo gartal tevrelddeg gedeg shig) humuus bol bolomj baigaa l baih..

  11. mongol emegtei says:

    za daa hov hööj ehneree muu helsen er hamgiin adgiin shaar badag yum daa huniii unergui hun bna

  12. monda says:

    hooe archaagui amitanaa. ehner chin bodit amidralaa bichsen baina. chamaig omoorood baisan chin araich de, hunii orontsog baisan baina sh de. ehner huuhdee zoddog ain. cham shig er er n er hun gej helegdej yavsnaas zailtsan n deer sh de. naad humuusiin amidralaas dald or za. ondog shig oogui tseverhen saihan bichchihjee yamar lag zaluu ve gej bodson chin boon shalbaan zavaan zavharsan amidraliig tugeegch …. dal dorj uz.

  13. Monroe says:

    baliaar zavaan ah duu naraa amidralaasaa salgaachee.. tegee salaad 2 talaasaa huuhduudee haraad yavbal yasiin be zaaval hamt amidarch yadiin . taarahgui bgaa bol sal l daa

  14. emem says:

    би найз залуудаа маш их итгэж явдаг байлаа. гэтэл нэг хоёр удаа хуураад (өөрөө хуураагүй гэж гүрийгээд байгаа) баригдсан боловч надад үнэнч, тэр хүүхэнүүдээр тоглож байсан гэсэн. Тэр хууралтаас хойш би шал өөр хүн болсон. Сэтгэл нэг хоосон хөндий, ууртай, хархаараа уур дүрсхийгээд л, хэрүүл албаар өднө, тэгээд дараа нь хөөж тууна, би ийм хүн байсан билүү гэж өөрийгөө гайхмаар зан хувирдаг юм билээ. Эр хүн хууралтыг байх зүйл гэж боддог юм шиг, гэхдээ энэ нь эмэгтэй хүний сэтгэл зүйд маш хүнд тусдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Хууралтаас болж эмэгтэй хүн хүйтэн хөндий, хүнд үл итгэсэн, хардамтгай, хамгийн гол голдоо ортол гомдож, дахиж ийм байдалд орохгүй гэсэндээ рефлексээрээ “төмөр хатагтай”, “шүүр унасан нас тогтсон эмэгтэй” болчихдог юм шиг. Энэ залуугийн хувьд эхнэрээ хуурсан байх, тэгээд сэтгэлийн шарх нь эдгэхгүй сэтгэл дотроо зовж л яваа байх даа. Эмэгтэй хүн сална гээд эргэлт буцалтгүй чийдсэн бол эргэхэд хэцүү гэдэг. Гэхдээ та үр хүүхдээ бодож байгаа бол шийдвэртэй байж, эхнэрийхээ үглэж, гомдоллоод байгаа зүйлийг өөрчилж чадна гэсэн итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Хэрэв та ч гэсэн салхаар шийдсэн бол эртхэн 2 тийшээ болсон дээр. Таны хүүхэд хэрүүлтэй гэр бүлд өсөж томорсоноос эцэггүй өссөн дээр байхаа. 

  15. Amjilt says:

    Davarsan huuhen bnaa. 1 heruul deer gereesee huuh ued ni oir zuuriin huvtsasaa booj avaad l garaad yavchih , ur huuhdiin hajuud heruul sonsgoj usguj bsnaas duuguil garaad tur zuurdaa hol bsn ni deer . ehner chin uhaantai hun bol chamaig bhgui hugatsaand gert yamar tom oron zai dutaj bsniig mederne. ter tsagt chamaig ergej irsen ued dahin hezeech huuhuu bolih bolovuu bas aash zangaa zasaj ehelnee. Yur ni bi ingej chadah hun shuu gedgee uurt ni sain medruulj bh heregtei, bas tegej yavsaniihaa daraa msngereer offline uldeechih offline-daa buh bolj butehgui setgel dotoroo hadgalj bsn zuilsee bichchih gomdoj bgaagaa hel…

  16. sss says:

    sexee sain hii sanaachlagataihan hii naadah chini uuriinh ni aash +tursunii daraah hyamral bna
    chadal l baiwal hiiged bai tgd ajiglaad bai sxn vr dvn garna

  17. Utgagui unshigchid says:

    Ehneree gomdooson bn. Bodvol bogsnii buzar l heruuliin shaltag biz.
    Ooroo yadaj gem hiisen bol argadaj uyaraaj surah n buu hel gemshsen tsarai ch gargaj barahgui bol nasaaraa l naad zovlongoosoo angijirahgui n dee. 

    Emegtei huniig doromjilchihood teriigee tsairuulahgui yavaad l baival sahiusan tengeruud hurtel ineehed n gunig hurgaad ehlene, tesver tevcheeriinh n sav n duureed haliad asgaraad irvel tegeed setgetsed n nuluuluud shulam bolj ehelne dee. Tegehgui l bol iim emehchidiin buhimdaliig devergedeg chotgortei ooroor tesch uldex arga bhgui, salaad harin sain ers tusheed yavbal taivshrah n yu yum gexees.

    Ongorhoi tsoorhoi ihtei naad amidralaa odoo l avarch uldex talaar bodoh gej bgam shig garchig ogsonoo salna gej togsgodog kk zovoo zov, salaad naad muu huuhnee saihan taivan bailgaj uz.

    Chadaxgui barahgui bolchihooroo bucaad l buuz huushuur shig baiya geed guine dee. Heseg tusdaa baigaad uzee uz, tsag hugatsaa gomdol sharhiig eleej magadgui, chi l haragdaj uzegdej hamag uuriig n bucslgaad baivaa.

    Ahij ohid huuhnuudiig bitgii ih gomdooj bai, tedniigee hairlaj enerch er hun shig ogoomor uujuu handaj suraarai. Chinii derged hamgaalagdaj ayulgui taivan baigaagaa mederch er hunii tushig medreh yostoi ehner huneder hunii uureg noogduulsaar bgaad eremgii hertsgii bolgood bgsm bishu.

    Hair halamj gej yum medneesh? Surnaash?

  18. aaaaaaaaaaaaa says:

    magadgyi nohor ni ehneree huurchixsan tohioldold yyrlaj ytsaarladag.Ehner hun ooroo unench baibal shuu dee.

  19. aaaaaaaaaaaaa says:

    sex baihgyi baibal amidrald hereldeed baidag emegteig bi lab olj yzeegyi ee ! sexdehgyi baibal erchyyd l hachin boldog baij magadgyi jinhen amidral deer.

  20. aaaaaaaaaaaaa says:

    aygyi bol hamag byryy chamd l baigaa ,,,, er yum baij archaagyi negen heryylch gar ni chi bolj taarah baihaa daa. deerees ni ehnereeree tejeelegcen ,ajilgyi amidralgyi archaagyi l er baigaa daa chi .Bi tegej bodoj baina .Tyyneec bish emegtei hyn sexgyi ee, geed yyrlaad baidagyi yumaa, ar ger amidralaa abch ybahiin tyld hamag oyun uhaan bodol sanaa ni ybdag yum.

  21. boroldoi says:

    ugaasaa heuul hiij taashaal avdag yum bishuu? setgel zuich deer ochii geheer tegj hariulj bgaa hvn torolhiin heruulch hvn bna,yagad amar taivan amidraad baij boldoggui yum be?davartsan avgai delhii deer ooroos ni oor em hvisten baidgui yum shig aashildag bitch ve

  22. humen says:

    Minii amidraltai tustei um . Bi nuhurteegee bas ih muuhai haritsdag . Huuhdee bodood tegej haritsahgui gej bodood l tuuniig haraad l eldev ynzaar heleed haritsaad eheldeg . Uchir ni bi 2 amidrald sexy bhgui. 

  23. emma says:

    Bi unshaad busdiin adil comment uldeehiig hussengui.Minii oilgosnoor ehner chini uuruus tani belgiin taashaal avdaggui baij bolohiin.Ter taliin asuudal hir taardag esehee end durdaagui bolohoor bi tegj taamaglav. Emegtei huniig erch huchtei eyldeg zuulun uyan nalarhai bolgodog zuiliin neg bol belgiin taashaal baidag.Ene tal deer taarahgui bol aash zan evderch setgested hurtel nuluuldug gedegiig bi bish anagaah uhaan notlono .Hoorhii emegtein setgeld yamar negen sanaand ni ul tohiroh buhimdal nuugdaj baina.Chuham yu nuluuluv gedegiig oloh l heregtei.Minii bodoloor ene asuudald handaj yagaad gesen asuultiig uurt tavisanaas bish uchiriig ni oloh gej hicheesen dur zurag haragdsangui. Ehner nuhuryyd yadarsan ch jargasan ch hamtdaa baih yostoi gedeg bish biluu.

  24. bi says:

    chi ooroo exnereese deer garch exneree xalamjilj xairlaj sur. ter bvsgvi xvvxdvvdig chine xvrtel gargaad amidarch bna. yagaad xervvl bolood bn ve gevel chinii baigaa baidlas bolood. xamt baixad uitgartai tiim erees emegteichvvd zalxana. daraa ni oor yum sex deeree anxaarlaa sain xanduul exneree saixan jargaa. sain etseg xalamjtai exneree oilgoj sonsoj baij l ter xvn uxaantai bol uxaarch aldaagaa zasna. gexdee exner chine chamad bas xvvxdvvdde xairtai gedegt itgej bna. chi tvr tusdaa bai gexdee ter xoorond oorigoo xuurch exneree xuurch boloxgvi shvv.

  25. tugitugi says:

    Ger buliin huchirhiilliin neg helber dee ene. Humuus gar hurch zodoj l baigaa bol huchirhiilel gej oilgood baidag yum. Zarim erchuud iim yumnaas bolj tevcheeree aldaj gar hurdeg yum shdee. Zarim ni ch ugaasaa adgiin shaarnuud baidag l daa. Zuv zugeer baigaa emegtei hund gar hureed l. Manai emegteichuud ch gesen dutahgui huchirhiilegch gedeg ene jisheenees haragdaj baina. Arhi uuj agsan tavidag huchirhiilegch erchuud olon baidag bas ugelj yanshij uurlaj zagnaj hunii setgel zurhiig ui gashuugaar duurgedeg huchirhiilegch emegteichuud ch olon

  26. ӨӨДРӨГ БАЙ НАЙЗАА says:

    МИНИЙ ХӨГШӨӨН НЭГ ИЙМ СОНИН ОЙЛГОЛТ БАЙДАГ ДАА “ТҮҮГЭЭР ЯВСАН ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДАХ ГЭЖ” МИНИЙ ХӨГШИН БИЧСЭН ЮМАА САЙН ХАР ЧИ АМЬДРАЛДАА ТОХИОГООД БАЙГАА ТЭР МУУ МУУХАЙГ, ГАЙ ЗОВЛОНГ НҮДЭНД ҮЗЭГДЭЖ, ХАРАГДТАЛ БИЧСЭН БАЙНА. ХЭРЭВ ЧИ ЭНЭ БҮХЭН ДЭЭР АНХААРАЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ЮМ БОЛ ЭНЭ ЧИНИЙ АМЬДРАЛД БҮР ИХЭЭР ИЛЭРНЭ. ТЭРЭН ДОР БОЛ ЭХНЭРИЙНХЭЭ ЧАМД ЮУ ТААЛАГДДАГИЙГ ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭРТЭЭ БИЧИЖ ТЭМДГЛЭЖ БАЙ, САЙН САЙХАНД АНХААРАЛАА ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙ, ЭХНЭРИЙНХЭЭ ЯГ ЮУ НЬ ТААЛАГДДАГ ВЭ ТҮҮНИЙГ ДЭВТЭРТЭЭ БИЧИЖ ТҮҮНИЙГ НЬ САНА БОД ТЭГВЭЛ ААНДАА ТА ХОЁРЫН АМЬДРАЛ БУЦААД Л САЙН САЙХАН БҮХЭНЭЭР ДДҮРЭХ БОЛНО ХӨГШӨӨН. БОДОЛ АМЬДРАЛД ЗААВАЛ ХЭРЭГЖИДЭГ ШҮҮ. ҮҮНИЙГ КВАНТЫН ФИЗИК ХҮРТЭЛ НОТОЛЖ БАЙГА. ҮҮНИЙГ ЭЙНШТЭЙН Ч МЭДДЭГ БАЙСАН ЮМ. БОДОЛ САНААГАА Л САЙХАН БАЙЛГА САЙН САЙХАНД АНХААРАЛАА ТӨВЛӨРҮҮЛ ТЭГЭЭД Л ТЭР БҮХЭН АМЬДРАЛД ЧИНЬ АЙЛЧИЛЖ ИРЭХ БОЛНО.

  27. Ntr says:

    Ehnereesee bish oopoosoo aldaag haiwal taarna

  28. Ntr says:

    “yaawal heruulgui amidrah ve gejuu?” ehneree oilgoj ooriihoo burug chin goloosoo gemshwel!!! Chi bol hudlaa ooriigoo hoorogson amitan baina !!! Chamaig enhiin tsagaan tagtaa bgaaf bhad ehner chin dapamglaad bn u te? Endurch bnndaa 30 garchaad haana yavnaa ooroo ai 

  29. Love says:

    Chi ih nootoi hun nuhur l bn shdee ,,, ehnerihee uchriig oloh tulhuriin aldsan bn daa! Chi uneheet halamjtai ehneree oilgoj ooriigoo zowoor oilguulj chaddgui l yum bn ! Chi yag twneg hun shig dombiigood suuchdag bh teheer nuguuhiin n uur n buur huriishd aldaag ooroosoo hai end bichseneer bol chi dandaa l ehneriihee dutagdliig bichsen bn shd! Ooriihoo yaadhiig bas bichee zaluu min!  Uurlah nohtsliig bur tesreh nuhtsliig burduulsen hun n chi l yum shig bn daa gj 

  30. munhjargal says:

    25 tai tsarailag emegtei bna 18 tsagaas hoish zalga duudlagaar uilchilie.96098877 zalga

  31. munhjargal says:

    bn uu

  32. laura says:

    chi neg ehneree ger ornii ajilaas n neg hundiiruuleed neg tiish n 7 honog amraltand yavuulaad uz de.ter hoorond chi ger buldee buh anhaarlaa tavi.U.h ehneriinhee hiideg baisan buhii l zuiliig n hiigeed deer n chi bas ajildaa yavna.tegeed uuriinhuu dotor hunteigee yariltsaad neg uz de. u bolohiig neg hardaa.ASUUDAL YAG HAANA N BAINA gedgiin olj harahiig oroldoo.tegeed 7 hongiin daraa ehner chin ireheer uridiin adil heruul margaan dahin uusvel ehnert chin asuudal b.a esvel ehner chin chamaas salhiig huch b.a gesen ug

  33. unshigch says:

    Manai duu gej neg iim aashtai zolig bdag yum. Nuhruu bainga ugeer utna, heruul hiine. Bi duugee bodood l heldeg yum, chi naad nuhruu yagaad zovoogood bdag yum, hereldehgui bj boldoggui yum uu geheer ugaasaa ch aashtai hun l dee, udurjin huuhduudee haraad gert bhaar eruu am huschihdug yum shig bgaa yum, tegeed l neg medehed heruul hiigeed eheldeg gej bsan. bi ch bushuuhan hurgeniihee tald orno shuu de, duugee hairlasandaa l. udurjin ajil deeree ajillaj ajilaj, gertee amrah gej irj bgaa huniig bitgi heruuleer zovoogood bai, zalhaad alga bolchihvol yana gej suuld neg helsen, gertee bgaa hun bas buhimdaad bdag bololtoi

  34. BUSGUI says:

    мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүлдэг бол мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг.
    хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь дээр. гэдэг үгнүүдийг л санаанд орж байна. 

  35. zochin says:

    эхнэр чинь толгой дээр чинь гарсан юм байна даа, бас жаахан ухамсар муутай хїїхэн байна. Хэсэг хугацаанд тусдаа амьдраад їз, эзгїй байхгїй їед чинь эхнэр чинь жаахан юм бодож магад, чиний хувь бол бараг сар орчим тусдаа байсан нь дээр байх, энэ хугацаанд эхнэр чинь ойлгож, ирээч гэхгїй бол тэгээд эргэж нийлэх дэмий л болох нь

  36. monda says:

    chi end bichsenshigee buh setgel dotroo baigaagaa uudlaad zahia bich. tegeed uunees hoish hii demii harduulj ,heruul dund amidrahaas uneheer tesverlehgui n geed yavaad og. harin hereldej bolohgui shal tanihgui hun shig aashil. uilj unjaad suid bolbol buu too.. neg heseg amar jimer tusdaa bai. chamtai irj uulzval tanil hun shig hand ehner shig bish,…neg heseg naad hunii amidralaas yavaad uz de. uneheer uuniig husej baigaa bol tegeed bur moson salna biz. ugui bol uhaaraad hun shig amidrana.er n bol iim depresend ortson hun zasrah n yu l bol .. urgelj asuudaltai amidral mash hetsuu urgelj iim heruul shuugian tarij yavdag ..manai eej 60 hurtlee zasraagui l baian. odoo bid bugd er n bol eejees ali boloh zaigaa baritsgaadag. jaahan oir dotno iim tiim asuudald n oroltschihvol boon heruul shuugian za da yagaad ch nemergui aimar daramttai.. iim huniig zond n orhiod holdoh l deer sanagdsan

  37. enkhtsetseg says:

    my bodlor ehner chini dotroo ih haramsdag bhaa ooroo ch medehgvi tegdeg baih sain yriltsaad vz oilgoltsoh bhaa salah gej yaraad yahavdee ho

  38. emegtei says:

    yag yunas bolj heruul uusdeg we gdg jn chuhal za tr huuhhni profile uzej bhig jn harsan bol bs hardah serdeh n argagui l bh tsaad uchrig n medehgui bodit bdlara l handiishd chini huuhdude bodod bga chni sain hereg ern huuhduud dund n hetsuu bdaltai ulsene shude sain yariltsaad uz l de uneheer chamd dutagdal bdg bj bnoshd chi uuruu anzaarahgui tiim dutagdluud chamd bgaa ch yum bilu td trige zasahig hichee uru tysda bgad uzi gj bodoj bga yum bol tgj uzehgui yu ghde huuhen shuuhantai opootsoldood bol demii shde ern huuhduude bodwol salah sarnih tyhai bodoh demii l gj helmeer bn ehner chni chmag bhguid yum bodoh blguide td naashtai talru n l erguulehig bodooroi zaluu mni za amjilt

  39. 911 says:

    hi,
    heseg hugatsaand tus tusdaa baigaad uz. naadah chine shalchiigaad l irne. tusdaa baihaar saihan baina ene ter chamd helj baigaa buhen ch hudalaa. yabahaasaa omno mash taibanaar a-ya hurtel in yari. tegeed etsest in chi l namaig iim baidal ruu tulhlee shu gej heleerei. tanai hun guilgaj baij ergej hebendee ordog bol guital chine neleen l guriij ta 2 tusdaa baih baih. bitgii guigaarai. ter site-nii hubid bol tanai hun hudalaa uzsen l de. chamaig yahnuu yag adilhan gej baritsaj baigaam. gaduur garch ajiliinhantaigaa, naiz nohodteigee uulz. harin hetruulej yanz buriin ym hiij bolohgui. harin salna gej bodsonii hereggui ali boloh l amidralaa, odii bolgoson ger bulee gehgui bol yaj bolohob.
    cheers,

  40. Bayraa says:

    Teneg hun tenegeeree duusna gedeg unen bhoo. Jargal daahgui zowlon gesen ugnuud unen bdag bhoo. Tiim hund hichneen oilguulah gd oilgodOggui ym bnale. Bolowsroliin tuwshin ger buliin humuujil, naiz nuhdiin hariltsaa geed ih olon ym nuluuldug ym shig bgaan. Ehneese l tolgoideeree gargachihsan bololtoi. Ter zoriulj bga setgeliig oilgohgui ingej bh estoigej boddog hun bdag ym bilee.. Tussaa baigaad l uz. Baihgui l bol saihan amidrah gd bgaa gee bizde.. Tegeed bas er hun hool huns gal tOgoo Hawiar ergeldeed bh ni demii.. Ter er emiin tegsh es eneter geed manaid het uruusgul oilgodog ym shig bgaan.. Yy ch chadku hewtjiij neeh ih hudlaa tom am.. Iluu tsalin awaad amidralaa barag awch yawah gd bwl bas bodoj uzne gehsen.. Ee er n tegeed haana ch bai yanz buriin amidraltai aash aranshintai hun bj l bh ym. Yag inge teg gesen ym yu ch bhgui. Hunii tuurug tawilan l gej iim bdag bhda..ingej ers ters bjiij l hun hatuujiltai hetsuu berhiig tuuldag bh..uuriin chin huwid bo sain l hun bololtou. Bichseniig n dugnehed. Er hun shig baiba shuu jaahan. Bayar bolbol yawaad.. Uugaad haaya agsam tawiad.. Yahawde. Tegle gd huuhdiin humuujild aimshigtaigaar nuluuluhgui ..

  41. nmn says:

    zaa daa munhag hun hezee ch uhaardaggui yum gene lee dee.

  42. 6666 says:

    ehnertee sain tailbarla yamar 18tai ohin bishdee zohioson amidralaa nuraagad bna geed oilguulaad yu bodoj bgaagaa bugdiig n taivan uhaalagaar helj oilguulj
    hedii tevchihed hetsuu bgaach zugeer neg salj yavnahaar huuhduud chin hohirno tiimees bolj buteh arga hemjeege avaad bolohoo bval suulchiin ter tsegtee hureheesde. Davartsan tolgoi n ergetsen avgai bna da. tolgoigoo tsenegle iishee tiishee yavuulj yum uzuul setgehuin doroitol gej ene bna da .

  43. huuhed says:

    heseg tusdaa baigaad uzehgui yu
    ehneree neg buulgaj avsan ni deer baihaa ta uuruu neleen dotogshoo hun yum shig baina!! saihan yariltsah ch bas asuudliig neleen tsehtseldii shuu. huuhdiin huvid ugaasaa hajuud ni tegj eldev yanzaar helj baigaa bol humuujild ni nuluuluud ehelchihsen ta uuruu l huuhduudteigee neelttei yariltsahgui bol uur uursdiinhuuruu tungaagaad heruuliin nuluund avtchihsan baigaa bolov uu. zugeer l hesegtee tusdaa nam gum uuriiguu chuluuluud amidraad uzehgui yu. heseg hugatsaanii daraa ta 2 deerdene ugui bol tegeed salsan ni deer dee huuhduudteigee baingiin haritsaatai humuujild bolovsrold ni anhaaraad tusdaa baihad gaigui l baih gej bodoj baina humuus yu gehne uu hartsgaay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.