Яг яавал зөв шийдэлд хүрэх бол?

Сайн байцгаана уу? Би секс.мн – ийг үргэлж уншдаг. Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй болохоор энэ сайтнаас би өөрийн асуудлуудад хариултаа авах гэж орлог.  Би одоо 25-тай гэр бүлтэй. Миний амьдралд сүүлийн хэдэн сар үнэхээр хэцүү болоод байнаа. Хэн нэгэнтэй ярьж зөвлөгөө авахыг хүссэн ч итгэж найдаад ярих, зөвлөгөө авах найз нөхөд ах эгчгүй болчихжээ би. Тиймээс энд бичиж байна. Би багадаа л эцэг эхээс 2-уулаа өнчирч үлдсэн. Хайр халамж гэдгийг багаасаа л мартсан хүн. Тиймдээ ч нөхөртөө дэндүү их хайртай болсон байх. Манай нөхөр надад анх хүнээр хайрлуулж халамжлуулах ямар сайхан байдгийг мэдрүүлсэн хүн. Бидэнд 3 настай хөөрхөн охин заяасан. Одоо дахиад 1 нь удахгүй гарна. Бид 3 манай нагац эгчийнд амьдардаг.

Одоохондоо тусдаа гарч чадахгүй л байна. Манай хадмууд хүүхдүүддээ байр, байшин бэлэглэх нь битгий хэл өөрсдийнхөө хоолыг үлгэн салган залгадаг хүмүүс байдгийн. Манай хамаатнууд бол өөрсдийн гэсэн амьдралтай болохоор бидэнд бас бэлэн май гээд өгөх хөрөнгөгүй, 2 идэхгүй, хоосон хонохгүй тийм л хүмүүс байдгийн.

Бидний асуудал үргэлж манайхнаас болж гардаг. Манай нагац эгч хүнтэй сууж, хүүхэд гаргаж байгаагүй, өргөмөл 1 охинтой хүн. Эгч минь бид 2-г багаас минь өнчрөөд үлдэхэд өсгөсөн ачтай буянтай хүндээ. Гэвч хажуудаа байлгаж өлсгөж, дааруулахгүй өсгөсөн ч бид 2-т хайрыг биш харин дэндүү их шаналал, тайван бус байдлыг мэдрүүлж өсгөсөн. Гэртээ байх дургүй, гэртээ байхаар эгч үргэлж үгэлж, загнаж тайван суулгадаггүй байсан болохоор үргэлж гадуур дэмий тэнэдэг хүүхэд байлаа би. Эгчийн маань тэр зан одоо ч тавигдаагүй. Намайг үглэж загнах нь хүнтэй суучихвал гайгүй болох байх гэж боддог байсан ч болсонгүй. Тэгээд эгчтэй байх аргагүй болоод бид 3 нэг жил тусдаа байшин хөлслөөд гарсын. Тэгсэн араас гуйж гувшиж байж гэртээ байлгана. Эхний хэдэн сар гайгүй байж байгаад дахиад л гэрт байхын аргагүй юм ярьж зовооно. Дүү, нөхөр бид 3 бол одоо эгчид бол хулгайч шиг л харагддаг. Үе үе юм нь алга болчихно. Тэгхээр бид 3-ыг авсан гэнэ. Энэ бүгдийг нөхөртөө би хэлдэггүй байлаа.

Тэгтэл хэнээс ч юм сонсчихож. Тэгээд би хэдийгээр ядуу амьдралаа аваад явах чадваргүй ч гэрээсээ юм хулгайлах хүн биш. Би энэнээс илүү тэвчиж танайхантай байж чадахгүй гээд бөөн уур болоод одоо бид 2 салах дээрээ тулчихаад байж байна. Уг нь бид 2 энэ хавар болтол эндээ тэвчиж байж байгаад хавраас намайг төрсний дараа хашаа байшны ая эв бодож тусдаа гаръя гээд яриад тохирчихсон одоо 2-уулаа л зүтгэж байна. Тэгсэн гай газар доороос гэгчээр ийм юм болчихлоо. Манай нөхөр ч тийм ч сайн хүн биш л дээ. Тогтсон ажил байхгүй, архи ууна, тамхи татдаг муу зуршилтай. Бас их сэтгэлийн тэнхээгүй ямар нэгэн саад гарч ирхээр сэтгэлээр амархан унаж архи ууж сэтгэлээ зогоодог. Бид 2 урьд охиноо жоохон байхад тусдаа амьдарч үзсэн лдээ. Эгчээс болоод хамт байх газаргүй болохоор тэр гэртээ, би гэртээ охиноо хараад байдаг байсын. Тэр үеэр нөхөр маань өөр хүүхэнтэй явдаг байсныг нь би мэдсэн. Тэрний маань ааш нь дэндүү өөр болсон. Юм л бол уцаарлаад л архи уугаад л. Тэр үеэр нь би салъя гэж шийдээд салах гэсэн боловч тэр маань гуйгаад, баахан амлалт өгөөд би салж чадаагүй.

Гэхдээ тэр үед би тэрнийгээ уучилсан ч сэтгэл зүрхнээсээ уучилж чадаагүй юм байна лээ. Одоо хэрнэ тэрний намайг хуурсан тэр муухай явдлыг байнга санадаг. Нөхрийгөө юм нуугаад худлаа ярих болгонд би өөр хүнтэй болчиж гэж боддог. Миний ааш араншин ч хэтэрхий их өөрчлөгдсөн. Манайхны амьдрал дундуур орох дуртай зан, нөхрийнхөө арчаагүй занг тэвчиж амьдралаа болгох гэж зүтгэсээр байгаад бүүр сонин ааштай болчихсон. Заримдаа би яахаараа ингэж амьдрах ёстой юм гэж болох үе гардаг ч нөхрийгөө хаяад явчихаж чадахгүй болохоор энэ бүгдийг тэвчээд л цааш зүтгэсээр байгаад 3 жилийг ардаа орхижээ. Одоо харин салсан нь ч дээр юм шиг, эсвэл яаж ийж байгаад тусдаа гараад амьдраад нөхрийгөө харсан нь дээр ч юм шиг. Сүүлийн үед хөөрхий минь хэрэндээ л их зүтгэж байгаа. Даанч заримдаа бүтэлгүйтчихээд л байдаг болхоос.

За ингээд дуусгая даа. Би ер нь яасан нь дээр вэ? Яг яавал зөв шийдэлд хүрэх бол? Яг одоо бол тусдаа гарч чадахгүй. Хавар болтол гүрийе гэхээр нөхөр маань үгүй гээд байдаг. Нөхрийнхөөр тусдаа амьдаръя гэхээр би яаж ганцаараа жирэмсэн байж бүгдийг болгохоо мэдэхгүй юм…. яавал дээр туслаач…

18 Comments

  1. Сайн уу НАЙЗАА says:

    Хүмүүсээ та нар чинь ямар мундаг шүүмжлэгч юм бэ. Хүн ийм хүнд байдалд орчихлоо яах вэ гэж бичиж байхад, жирэмсэн хүнийг загнаад хараагаад байхын. Мэдээж бидний бичсэн сэтгэгдэл тийм ч том шийдвэрт хүргэж чадахгүй ч энэ бүсгүй ядаж сэтгэлээ онгойлгох гэсэн байх. Тэр талаас нь жирэмсэн хүнд сэтгэлийн дэм хайрла л даа найзуудаа.
    За тэр ч яахав. Миний найз одоо жирэмсэн юм чинь юуны түрүүнд их эмзэг байгаа. Битгий их стресст. Хүүхдэд чинь муу. Нөхөр чинь чамд цаашид түшиг тулгуур болоход хэцүү л хүн юм. Хар залуугаасаа юм л бол архи уугаад, хэрэлдэнгүүтээ хүүхэндээд байдаг. Дөнгөж амьдрал эхэлж байхад ингэж байгаа хүн цаашид яаж ч эвдэрч болох нөхөр байнадаа. Танай нөхөр өөрөө арчаагүй байна. Эхнэрээ тэжээгээд явж чадахгүй, айлд толгой хоргодож байж бас архи хүүхэн эргүүлж, хулгайд сэрдлээ гэж сална сарнина гэж шалчиганаж байдаг. Тэгэхээр нэгэнт л ийм нөхөртэй болсноос хойш юуны түрүүнд эгчдээ буруу өгөх хэрэггүй. Эгчид чинь хэцүү л байгаа. 3 хүн тэжээж байсан чинь нэмэгдээд нөхөр хүүхэд чинь тэжээлгэж толгой хоргодож байгаа. Тэр хүнд хэцүү л байгаа. Гэр орондоо ч тайван байж чадахгүй хүний хүмүүс гэрээр нэг холхилдоод барьсан тавьсан юм нь алга болоод байхад хүний байтугай өөрийн ч хүмүүс уурлаж бухимданашд. Тэгэхээр та 3 / удахгүй 4 болно / тусдаа гарах талаар нухацтай ярилц. Хадмынхаа хашаа байшинг / хашаа байшинд амьдардаг гэж бодогдлоо л доо / барьцаалаад ч юмуу, зээл аваад өөрийн гэсэн хашаа байшинтай болох гэж үз. Бид 3 энд амьдархад ийм ийм асуудалтай, хэрүүл уруултай, салах сарних болоод байнаа. 2 талаасаа хамжиж байгаад ганц хашаа байшин хол ч гэсэн авчихвал ингэж ингэж амьдармаар байна гээд хадамдаа бас эгчдээ сайн ойлгуул. Тэгэхгүй л бол хэн хэзээ май гээд орох орон өгнө гээд эгчийгээ ч зовоогоод, өөрсдөө ч амьдарлаа эхлүүлж байж төгсгөлийг нь үзэх дээрээ тулж байна шд. Нөхөр чинь яг ямар ажил хийдэг юмбдээ. Мэргэжил боловсрол байгаа бол / гэхдээ байхгүй юм шиг санагдлаа уучлаарай / гайгүй цалинтай хар бор ажлууд зөндөө л байдаг юм байналээшд. Тэгэхээр тэр оюутолгой, барилга байшин гээд ахиу цалинтай, ажил хийлгэ. Чи жоохон хүүхэдтэй юм чинь ажил хийж чадахгүй удахгүй төрнө гэж байгаа тэгэхээр дахиад 2-3 жил гэртээ сууна гэсэн үг шд. Тэр хугацаагаа зүгээр хоол эргүүлж, хулгай зэлгийн хэрүүл хийж байхаар өөрийгөө цэнэглэх ямар нэгэн юм хийсэн нь дээр. хэл сурах ч юмуу, оёж нэхэж сурдаг ч юмуу, эдийн засгийн холбогдолтой ном сонин унш, ер нь л ном унш, сурч боловсор. Би зүгээр суугаад байдаг эмэгтэй хүнд их дургүй л дээ. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг байж болохгүй боломж л олдвол сур. Би ч гэсэн хүүхэдтэй. Харин би тэр цаг хугацааг зүгээр өнгөрүүлээгүй. Эхний хэдэн сар хэлний курсэд сууж, сүүлийн хэдэн сард нь жолооны курсэд сурч байсан. хүүхдээ төрүүлчээд их сургуульд сурдаг байсан. 2р курсэд байхдаа давхар оройгоор нягтлангийн ангид сураад 4р курсээ төгсөхдөө давхар нябо болоод төгсөж байсын. Яахав ар гэр хадам сайтай байсан нь миний аз байсан байх. Төгсөөчгүй байхдаа л ажил хайж олоод хийж эхэлсэн. дараа нь магистрт сурсан ч давхар өдийг хүртэл ажиллаж байна. Уржинан удирдлагын академи төгслөө. Ганц гэм нь хичээл , ажил гэж явсаар байгаад дахиж хүүхэд гаргаж амжаагүй. Аль хэзээний амьдрал тэгшрээд одоо л хүүхэдтэй болоё гэтэл хүүхэд олохгүй олон жил болж хэцүү л байна. Чиний хувьд 1 хүүхэд харах , 2 хүүхэд харах яг адилхан. Тйим болхоор ойрхон 2 хүүхэд төрүүлсэн байхад алдах зүйлгүй. Чи нэгэнт л хүүхдээ сургуульд ортол ажил хийхэд хэцүү. Тийм болохор дахиад нэг хүүхэд гаргасан байхад гэмгүй. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг дээ. Тэгэхээр чи харин зүгээр дээшээ харж хэвтээд хэн надад юу өгөхнүү, гээд суулгүй ямар нэг юм сур. өөрийгөө боловсруул. Тэгээд 3 дахь хүүхдээ жоохон зайтай гаргаарай. Тэгэхгүй бол нөхөрт чинь ч хэцүү. суусан цагаасаа гэртээ суугаад тэжээлгээд байхаар эр хүн чамайг ч амьдарлаа ч үнэлэхгүй. Чи ч гэрийн авгай болж дуусна. Тэгэхээр 2 дахь хүүхдээ бор хоолонд оруулаад л дүүгээрээ харуулаад ч юмуу өөрөө ажил хийж гэр орондоо нэмэрлэж, хамт олонтой болж өөртөө ч анхаарал тавьдаг болно. Хэцүү бүхнийг даван гарч байж сайхан зүйлд хүрнэ шүү дээ. Миний нэг ядруухан амьдралтай танил минь байдаг юм. Саяхан яриад гэртээ ээжийхээ тэтгэврээр амьдарч байгаа гэхээр нь ажил хий гэж хэлтэл: Өвөл хүйтэн байна. Гэрээс гарч чадахгүй даарна. Зунаас болоё гэж хэлхээр нь миний үнэн голоос зэвүү хүрээд, чамтай ярих ч юм алга, завгүй байна гээд утсаа тасалсан. Үнэхээр арчаагүй хүмүүс гэж зөндөө байдаг. Тий л эмэгтэй битгий болоорой. Эмэгтэй хүн өөрөө ажилсаг, халамжтай, сэргэлэн цовоо, нөхрийгөө зөв залаад , явчихад амьдал сайхан шүүдээ. Миний амьдралд ч хэцүү үе байсан. Нялх хүүхэдтэй байж сургуульдаа өглөө 8с яваад орой 8д ирдэг байлаа. 2 давхар сурдаг болохоор үргэлжлүүлээл 12 цаг хичээлд суудаг байсан. Мэдээж нөхөр, хадам, өөрийн ээж ааваасаа 4 жил хоол унааны мөнгө царайчилж амьдарч байсан ч. Хаяадаа хэдэн цаас олчих санаатай, хүний бие даалт энэ тэр хийж өгч хэд гурван төгрөг олдог байлаа, бас Зун платье хямд байхад хэдэн гайгүйг авчихаад өвөл шинэ жилээр бас хонхны баяраар оюутнуудад прокаталдаг байлаа. 10аад хоногийн дотор хөөрхөн мөнгө хийчдэг байсан.
    Нөхөр маань нилээн хэдэн жилийн өмнө араар тавьхаар нь за яахав энэ эхний бөгөөд эцсийн удаа шүү. Дахиж надад сэжигтэй санагдах нэг л тохиолдол гарвал чамтай ярих юм байхгүй, бүх юмаа 2 хувааж хөрөөдөөд сална шүү. Би чиний гарыг харж амьдрах дорой эмэгтэй биш. Өөрийн хүчээр хүүхдээ тэжээгээд хангалттай сайхан амьдарна. Нэг л чамайг хаяж явбал би эргэж харахгүй, нөгөө бөөлжсөн бөөлжсөө буцааж долоохгүй гэдэг болно шүү. гээд хатуухан хэлчихсэн. Манай хүн ч ухаарсан байх гэж боддын. Тэгэхээр эр хүнээр өөрийгөө дээрэлхүүлж ерөөсөө болохгүй. сул дорой мэдлэг боловсролгүй байж болохгүй шүү. Тархиа цэнэглэ. Сурч мэд. Юу ч сурсан илүүдэнэ гэж байхгүй. Ядаж л эмэгтэй хүн сайхан хоол хийж сур, оёж шидэж сур, секс сайн хийж сур,…
    бушуухан тусдаа гарах арга хэмжээ аваарай найзаа. За тэгээд амжилт. Чамайг зүгээр нэг гэрийн авгай битгий болоосой ухаалаг эмэгтэй байгаасай гэсэндээ зөндөө л юм нуршаад энд тэнд нь оруулаад хачин л юм биччихэж. Эвлүүлээд уншаарай

  2. Monroe says:

    Yaduu baij yasan yanag uym be? uyn bas huuhed ve yaaaya aa gej bj

  3. ♥Анурадха♥ says:

    Дээд талын БОЛОР их зөв юм бичжээ.

  4. bolor says:

    uunchin uruusun amitan hvnii hair halamj hvseed bas l 1 yumtai taarch aldaj onoj yawaa biz zuwluguu ugchij chadkuu bol bichkuu baiwal yadiin maxaa zowooj hvvhed gargaj vzeegvi awgai yu gej hairlaj ex xvn shig handxaw de hajuudaa bhaar n adlaad yawaad uguhuur n gantsaardaj butsaaj awchiraad bhgvi yu yadiin zowson deeree zowno biz muu ch etseg n l yum hoino or hayaad yawchihgvi l blgvi hvnd hvn ilvvdehgvi ee hvn bolgood l aw uwliin hvitend gargaad haychihgvi l blgvi teseed l baij bai 2 hvvhedtei tusdaa garaad arai amijihgvi biz 1 xeseg tewcheed naad awgaigaa argii n oldog gazar shde minii dvv setgeliin tewcheertei bai 2 hvvhdee hvn bolgood awsan tsagt jargah tsag irnee uhaantai l bolgoj usguurei az jargal hvsii

  5. Bi says:

    Хvн нэгэнт бий болсон нехцел байдлаа бичээд шийдэлд хvрэх арга замаа асууж байхад чинь шалтгааныг нь тоочоод шvvмжлээд бараг  даажигнаж  дээрэлхсэн юм бичицгээх юм. Нэгэнт гарцан бий болцон хvvхдvvд угаасаа байсан амьдрал, одоо бий болсон нехцел байдлаа еерее vнэлээд л бичсэн байнашд. Чиний муугийх хохь чинь гэж хэлvvлэх гэж vvнийг бичээгvй байлгvй дээ зайлуул. Амьдрахад эм хvний арга ухаан, тэвчээр их нелеелдег юмаа миний дvv. Ээжийн оронд ээж болж есгесен авга эгчээ аль болох аргыг нь олохыг хичээ, настай хvн бол уймарч vглэж, цухалдаж  байна гэж бодоод л чихнийхээ хажуугаар енгереехийг нь енгереегеед, авахыг аваад аргадахдаа аргадаад адрахдаа адраад ая эвээр нь байж терж,  тэнхэрч, орон гэртэй болтолоо тэвч, ачтай хvн гэдгийг нь чи еерее ч бичсэн байна, чиний амьдралын буруутан энэ хvн биш, ямар явах нь чамаас еереес чинь шалтгаална гэдгийг санаж явах хэрэгтэй байх, есгесен битгий хэл терvvлсэн нь ч ухааныг нь биш биеийг нь терvvлдэг юм. Одоо чиний хувьд жирэмсэн байгаа болохоор сэтгэл санаа чинь тогтворгvй амархан бухимдаж байгаа байх, тэгэхээр емнех хvvхэн шуухан, ирээдvйд хань болох эсэх, салах эс салах тухай одоо аль болох бодолгvй терж тэнхэртлээ тэвчээд, нехер  нагац эгчийнхээ дунд зохицуулалт хийгээд байж байсан дээр байх. Харин алсдаа бол амьдралаа еерее авч явж чадах хэмжээнд хvрэх хэрэгтэй шvv, эзэн хичээвэл заяа хичээдэг юм гээд бcээ чангалаад амьдралын телее уйгагvй зvтгэж тэмцээрэй. Аз жаргал хvсье. Бvx юм сайхан болноо. 

  6. 2012 says:

    би одоо 25 настай. чамтай чацуу гэсэн үг. ер нь чи арай л эрт хүнтэй суусан байна. би хүнтэй суугаагүй ээ. үүнд нэг их яарахгүй байгаа. бидний нас чинь ид залуу нас шүү дээ. Гэр бүлийн хэрүүл, зовлонд дарагдаж байх нас биш. одоо хоёр хүүхдийнхээ төлөө л амьдар даа. өөр ч юу хэлэх вэ дэ. охин хүүхэдтэй бол өөр шигээ битгий болгоорой.

  7. gege says:

    bas neg um nemj helye nuhriig chine umuuryu dandaa yahaaraa erchuud burutdiin be.Bi emegtei gehdee yagaad erchuud buruutdiin.Ternii tsaana emegtei hunii uhaalag zan gargaj tushig tulguur n baij chadahgui bgaa bolohor er hun gundaj zalhaj iluu dutuu um harj yavdag bhguii yu.Nuhur chine 3iin 3 huniig tejeeh tsalin huls tiim hangalttai avdiimuu?Huuhed tsuvuulaad l oligtoi ajil turul hiij amidrald tus nemer bolohgui geriin avgaigaar er hun yah um be? araar chine tavij yavah n argagui shdee.Ger bul zohiono, er hunii gergii bolno gedge chine ih chuhal hariutslagatai bdiishuu amjilttai yavaa er hunii ar tald zaaval uhaalag tevcheertei emegtei bdag um.Chi uuruu iim archaagui bolohor l egch chine chamaig uglej yanshij bgaa bhgui yu.Amidralaa gesen archaa bodol bodlogo bsan bol chi iim bdald oroo ch uu ugui ch uu. huniig tejeeh hetsuu l bgaa shdee.deerees n hamaatan sadan n yarshigtai bol er hun tegj yavah n argagui shdee.Amidral gedeg hicheesnii hereer shagnaj yavdiishuu.

  8. unen ug shar tos says:

    hi,
    ene bol yah araggui mongoliin niigemiin emegnel.
    1. ooriigoo ch tegeej chadahgui baij ehner deer in nemeed huuhed
    2. joohon ymnii shaltag garhaar l arhi ruu guij taitgarah neriideleer mansuurana.
    3. bolomjgui baigaagaa medseer baij dahin jiremselj huuhed zoboono.
    4. jiremseniig dalimduulan oor huuhentei zabhairana.
    5. ger buliin orlogiin eh uusver baihgui baij mash ih uur buhimdaltai.
    6. ajil hiih chadvargui mortoloo ajil golno.
    hmmmm….. naanaa odoo. eor in huntei ger bul zohioh gej baigaa zaluus sain bodoj suumaar ym shigee. etsest in huuhed hohiroj baina shu de. huneer buu togloochee. heleh ch ug alga.
    cheers,

  9. gege says:

    nuhurt garsnaar buh asuudliig shiiddeg gej hen chamd zaaj ugsiin.Yadaj bhad n bas yun olon huuhed tsuvuuldiin be?Ur n bolovsrolgui archaagui boginohon bodoltoi humuus l ert huuhed gargaj yu yugui amidralaa balladag um shdee.Ehleed uerheed urunhiidn harj bgaad teged 4 umuu 5 jiliin daraa huuhed gargah heregtei shdee.Erchuud ugaasa araar tavidiimoo.Gehdee araar chine taviad alga bolohod chi terniig guihguigeer amidrah archaatai bh yostoi bhgui yu.Odoo uuriinhuu amidraliig har l daa.Yu yu ch bhgui hairan saikhan zaluu nasiig huuhed gargaj unguruuh gej dee.Huuhed gargah n oilgomjtoi shdee.Gol n yund n yardiin be?Yadaj 27umuu 28 hureed gargasan bol ter ued amidral yaj ch ergee bilee dee.Hoyulaa zutgej bgaad hashaa baishintai bolchood teged huuhed gargahgui yasiin.Chamaig odoo salna gej tenegtej bgaagiin tsaana buhel buten huuhed hun hohirch uldej bgaa bhgui yu.etseg ehiinh n neg n bhgui ussun huuhed hetsuu l hun boldiimdaa.Asar ih tevcheeriig ter huuhdees chi neheh bolj bgaa bhgui yu.Alivaa umiig hiihdee sain bodoj tuluvluj bh heregtei bdiin.Bi odoo chamtai chatsuu gehdee bi huuhedgui nz zaluutaigaa 2 jil garan uerhej bna.Bidnii hen hen n chinii amidraliig bodvol arai deer gehdee l hadmiind bna gedeg hetsuu yanz buriin um boldog gehdee bid hoyor alivaa asuudal bolloo gehed huuhed chirj zovohgui l bhgui yu.Bid hoyor hoyulhnaa bol haana ch ochood tolgoi horgodno.Harin huuhedtei bol amidral ulam hunderne gedgiig hen hen meddeg uhamsartai l umand handdag.Bid 2 hoyulaa bolomjiin saikhan ajil hiideg chadah yadahaar l tusdaa garah geed zutegj bna.Huuhedgui bolohoor mungu tsugluulahad ch amar getel chi olson munguu hed huvaadag ve geed bodood uzdee.Hun ruu buhal chihehese umnu uuriiguu sain bod za.Cham shig zaluus dandaa mongoliin niigemd gai bolj bgaa bhgui yu.Teged l huuhed unchirsun.yaduursan.chi sain bodooroi.Negent altsagnasan hun odoo hariutslagaa hulee tevch uur yu helehevdee.Ariig n daana gej huuhed gargaj huntei suusan bailgui dee chi.

  10. sura says:

    yana daa yana.iim bj yagaad dahiad huuhedtei bolj bgaan be.odoo yay gehev huuhed burhanii beleg bolohoor turvvleed usguh heregtei dee.harin naad nuhur chini hani bolj chadah uu. heleh ch ug alga.tusdaa garaad uz dee.tgd bolohgui bol salsan ni deer. yadaj uuriig chini huuhdee avaad yavchih chadvartai.togtson ajiltai. aytaihan hun songohgui dee..

  11. ooo sda gej... says:

    booljood baix ni ch yuv. gexdee tusdaa garaad neg uzdee… yunii ch duxand xurelgui shuud l shiideed l shiideed l baij bas boldoggui, bas tegeed on udaan jil unjraldaad baij bolxogui iim l bna daa..

  12. monda says:

    amidral chin hund hetsuu baisan yum bol ehleed nohort garj huuhed gargahaa urtal bolgolgui ooriigoo duugee ood n tatahgui yasan yum be? tegeed olj avsan nohor geed baigaan bur butehgui.. uhaan muutai huuhen yum da. odoo ch gesen tusdaa garaach teneg yum uu ailiin hajuu boorond hachig shig naaldchihaad hooliig n horooj baij bidniig teglee inglee geed baidag. hashaa baishin holsloh tiim unetei bish sh de.

  13. Mamaof2 says:

    JIremsen bas joohon huuhedtei, iim amidraltai, nuhurtei hund bitgii hel jargaldaa tashuursan jiremsen eej nar ch ene huuhen shig emzeg bolchdiin. Yah gej dahij jiremslesen yum be dee yadaj baihad. Odoo setgel sanaagaa ali bolohoor taivan bailgaad, nuhurtuu iimhen yumand emzegleh hereggui, hurdan tusdaa garah arga bodoj olyo gej hel, sain shahaj shaard, bi ch gesen end baihiig husehgui bna gej hel.

  14. muu er 666 says:

    amidralchin hetsuug medseer bj yunch huuhed gargah durtai yumbde.hamgaalaad bj bologui yumu.yadaj ehnii huuhdee surguulid oruulchaad,uursduu tusdaa garchaad daraagiin huuhdee bodson bol dr bsn yum bishuu.nuhurchin yadaJ GAIGUI HUN BSN BOL YAAHAV GEHSEN.CHINII BICHSENEER BOL ONTSGUIL ZALUU BOLOLTOI.ODOO 2 HUUHEDTEI BOLOH GJ BGA BOL SALJ MALAAD YAAHAVDEE.AMID HUN ARGATAI BOLOH BAILGUIDEE.HAVAR BOLTOL NAANAA GURIIG BGAAD HUUHDEE GARGACHAAD,DULAAN ORHOOR HASHAA BAISHIN AVCH TUSDAA GARSAN DR BIZ.NUHURTUU MANAI EGCH UGAASAA IIM BITGII TOO GD AYATAIHAN HELEHGUIYUY.

  15. warwar says:

    ene hhvhen ooroo taalagdsangui busad humuusiig ymar ih muu helne weeeee????????ooroo 1ra hohirogch busad barag buh humuus hohiroogch bolj haragddiin bn setgel zuiched handsan n deer bh gj zowloe

  16. ttt says:

    tusdaa garaa. dahij buu huuchin gerluugee zugel

  17. ogi says:

    та 2 хурдан тусдаа гар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.