Үргэлж сайхан зүйл ярьж, бодож, сайхныг нь олж харж амьдар залуусаа!

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Энэ сайтны байнгын уншигч болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг хойно доо. Болохгүй бүтэхгүй зүйл их л байгаа харагдах юм. Гэхдээ хүн юу хүснэ амьдрал тэрийг нь л өгдөг юм шүү дээ. Хүн ярьсан зүйл ээ л авдаг. Үргэлж сайхан зүйл ярьж бодож харж мөрөөдөж явах хэрэгтэй. Би нөхөр охин 2тойгоо хамт амьдардаг. Анх танилцсан цагаас хойш ганц ч муудаж байгаагүй. 2 өөр гэр бүлд 2 өөр хүмүүжилээр өссөн бид 2 нэг хүн шиг сайхан амьдрахад санал бодол зөрөх зүйл зөндөө л байсан. Гэхдээ бид хэзээ ч хэрэлдэж муудалгүй асуудлаа шийдээд болоод л байна. Одоо охин минь том болж тусдаа ороод амар болжээ. Бидний амьдрал сайн сайхан зүйлээр цалигаж байдаг энгийн бөгөөд хамгийн төгс гэр бүл…

Үүний гол нууц нь ерөөсөө л далд сэтгэхүй юм шүүв. Бид 3 орой бүр ирээдуйд хийж бүтээх сайн сайхан зүйл ээ, бас хийж бүтээсэн сайхан зүйлсээ бүх зүйл хичнээн сайхан байгааг ярилцдаг. Мэдээж гадуур нүд хальтарч, чих гомдмоор муу муухай зүйл зөндөө бий. Гэвч тэр бүхнийг өөртөө болон гэр бүлдээ авчирч нялзаагаад байвал утгагүй шүү дээ. Гэр бүл гэдэг нэг цул гэсэн үг… Тэгэхлээр бүхнийг ярилцаж ойлголцож бүх зүйл дээр санаа бодлоо бүгд нэгтгэж байх нь чухал. Тэгэхийн тулд зөвхөн өөрийгөө бүхнээс дээгүүр тавиад байлгүй гэр бүлийнхнээ маш их хүндэлж сурах хэрэгтэй.

Энэ нийгэмд оруулж буй хувь хүний хамгийн том хөрөнгө оруулалт бол гэр бүлээ тогтвортой байлгах юм шүү дээ. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бичил эд эс… Тэгэхээр гэр бүл бүхэн аз жаргалтай тогтвортой байвал нийгэм аяандаа тогтворжоод ирнэ гэсэн үг. Юм бүхэнд төрлүүгээ алгаа тосоод байлгүй хийж бүтээ. Бие биенээ хайрла хүндэл…

Та бүхэнд үүрдийн аз жаргал хүсье.

14 Comments

  1. хавчаа says:

    маш сайхан зүйлс бичсэн байна, Өглөө болгон үгийн сайныг хэлэлцэж өдөр бүхэн урмын сайхныг бэлэглэж яруу сайхан инээмсэглэлээр бие биедээ хандаж явбал тэр өдрийн юм бүхэн аз амжилтаар гийж сэтгэл дүүрэн баяр хөөрөөр бялхах болно, Тэнгэрлэг монголчууддаа энэ өдрийн аз амжилт эрүүл энхийг хүсье, Эх орныхоо ирээдүйн сайн сайханы төлөө урагшаа залуусаа, Та нар бүгдийг чадах тэнгэрлэг заяатай шүү

  2. zurh sudas says:

    Зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд хэрхэн үүсдэг вэ? Зөвлөгөө лекцүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдаж байна. Танд дараах өвчлөлүүдийн шинж тэмдэгүүд илэрч байгаа бол яаралтай зөвлөгөө авах шаардлагатай юм.
    1. Даралт ихсэх
    2. Хуян хөөрөх
    3. Толгой өвдөх, хуйх хавагнах
    4. Зүрх дэлсэх, амьсгаадах, санаа алдах, шигдээс
    5. Хөл гар дулаацахгүй байх амархан даарах
    6. Алхахад хөл өвдөх
    7. Өвдгөөр хатгах, даарах
    Лавлах утас: 96665038, 99138391

  3. jagaa says:

    hi en niitleleeg bicnsen tand shini onii mend huergie bi tanii bodoltoi sanal niilj bna
    hun unheer yu yarj yu bodoj yavdgiinhaa ureer amidardag biz de eniig manai zaluus bugd oilgoosoi ta buhend amjilt az jargaliig husen erooe

  4. seoul. zaluu says:

    urgelj saihan zuil yarij ,bodoj , saihniig ni olj harj amidar. ene ih goy ug bna.

  5. lllll says:

    ta gurbiin hairiin negdeld amar amgalan bayar huur urgelj baih boltugai gej eruue. ulam ih bie bienee hairlaarai

  6. uka says:

    uneen unen yah argagui unen.hun gedeg chini setgeliin amitan,urgelj sain sanaj saihan zuil husej muruuduj amidarwal urgelj l az jargaltai bna. bas ger bulee une tsenetei bailgah estoi , ger bul gedeg hunii hamgiin chuhal nandin neg nomert baih estoi zuil. harin manaihan ajil, mungu ger bul hamgiin suuld tawigdaad bdag. hun az jargaliig zuwhun ger bulees ger buliin haluun dulaan uur amisgalaas l olj awna.

  7. monsy says:

    saihan niitlel bolson bna bi odoo 23tail daa gr bultee bolj amjaaguul bna thdee sn huntei uchirj saihan amidarliig bosgono gj itgej naidaj ywdag shuu. Tanaa ger buld ene horwoogiin hamgiin saihan bugdiig husey.

  8. ♥Анурадха♥ says:

    Угтах оноо бүтээлээр дүүрэн
    Урам тэтгэсэн амжилтаар баян
    Зорьсон зүйлс тань өөдрөг байж
    Зоосны бурхан таныг ивээж
    Гэгээн гэрлээр гэр чинь гийж
    Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
    Ариун хүсэл тань амьдрал болж
    Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
    ЗОВХИ ӨӨДӨӨ МИНИЙ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! ЯЛАНГУЯА ГЭГЭЭЛЭГ НИЙТЛЭЛ ИЛГЭЭСЭН ЗАХИДЛЫН ЭЗЭНД ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ! 🙂

  9. ♥Анурадха♥ says:

    Угтах оноо бүтээлээр дүүрэн
    Урам тэтгэсэн амжилтаар баян
    Зорьсон зүйлс тань өөдрөг байж
    Зоосны бурхан таныг ивээж
    Гэгээн гэрлээр гэр чинь гийж
    Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
    Ариун хүсэл тань амьдрал болж
    Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
    ЗОВХИ ӨӨДӨӨ МИНИЙ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БУСГҮЙЧҮҮДДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! ЯЛАНГУЯА ГЭГЭЭЛЭГ НИЙТЛЭЛ ИЛГЭЭСЭН ЗАХИДЛЫН ЭЗЭНД ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ! 🙂

  10. moeme says:

    unen yum bichjee bi odoo 22-toi odiig hurtel bi aab eej 2-iigoo bie bieteegee hereldej muudaltsaj bgaag haraagui manai ger buliig busad humuus ymar goe ger bul ve gej yrij hartsgaadag bi aab eej 2 shigee l ger buliig buteehiig husej bna

  11. ( ider zaluu ) says:

    ýíý ÷ ¿íýí ø¿¿…áè èéìýðõ¿¿ áàéõûã õ¿ñäýã õè÷ýýäýã…ñàíàà àâ÷ õýðýãæ¿¿ëìýýð ñàéõàí çºâëºãºº áàéíà…áàÿðëàëàà…áàñ áóñäàä ÷ ãýñýí èéì áàéãààñàà ãýæ õýëæ óðèàëìààð áàéíà…

  12. baldag says:

    сайхан нийтлэл байна 1 ч гэсэн гэр бүл аз жаргалтай бол монголд хэрэгтэй шүү

  13. kkk says:

    yr ni hen henees ni shaltgaalana shde ali neg ni hicheged nuguuh ni hichehgui bol tged l hetsvv l dee negnihee door orhgui gedeg tim sonin bdol torod irdgim bn le bi nuhurt garagui bhdaa yagad herulgui amidraj boldguin boloo amarhan bmaar yum ,bi lav hezee tegj uglej yanshihgui gj boddog bla getel amidral deer shaal uur yum bilee

  14. Uyanga says:

    Мэдээж гадуур нүд хальтарч, чих гомдмоор муу муухай зүйл зөндөө бий. Гэвч тэр бүхнийг өөртөө болон гэр бүлдээ авчирч нялзаагаад байвал утгагүй шүү дээ. Гэр бүл гэдэг нэг цул гэсэн үг…ene heseg n yostoi saihan zow sanaag gargasan bn. Tanai ger buld ch gesn uurdiin az jargal husii. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.