Үрийн заяа хайрлаач…

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Гадаа жавар тачигнаж биенд минь мэс заслын шарх чимчигнэж сэтгэлд минь тэсэхийн аргагүй өвдөж сэмэрч байна. Ердөө 10 хан хоногийн өмнө би орчлонгийн хамгийн жаргалтай эмэгтэй байлаа. Харин одоо хамгийн зовлонтой эмэгтэй боллоо. Би 28 настай, 10 хоногийн өмнө савны гадуурх жирэмслэлт болоод хагалгаанд орж нэг талын үрийн хоолойгоо авахуулсан. Хамгийн аймаар нь үлдсэн талын үрийн хоолой дүүрэн үрэвсэлтэй тул дахин жирэмслэхгүй гэсэн. Юу ч гэхэв дээ. Яагаад бурхан минь та надад ингэж хатуу хандана вэ. Энэ сайхан хорвоог би ийм залуугаараа нүүр дүүрэн гунигтэй нүд дүүрэн нулимстай яаж туулах юм бэ. Хүмүүсээ үрийн хоолойны наалдацыг эмчилдэг арга, эмнэлэг, эмч мэддэг бол зааж өгөөч. Энэ орчлонд хүн болж төрсөн үүргээ гүйцэтгэж үртэй болохын төлөөх тэмцлээ би орхихгүй. Надад байгаа чадлын хирээр тэмцээд үзье л гэж бодож байна. Үрийн сувгаа эмчлүүлээд түүгээрээ жирэмслэх гээд үзээл алдий олон түмний сайхан сэтгэл орой дээрээс харж байгаа бурхан, алтан гартай сайхан эмч нарын буянаар бүтэх ч юм билүү.

Тэгээд болохгүй бол мөнгөө цуглуулж байгаад үр шилжүүлэн суулгуулах ажилбарыг хийлгэе гэж бодож байна даа. Гэхдээ тийм их мөнгө олтол надад хугацаа хэрэгтэй л дээ. Үр сувгийн наалдацыг монголд эмчилдэггүй гэж үү. Би монгол хүний хүн чанар, бие биедээ сэтгэлээ дэлгэдэг харамгүй сайхан чанарт итгэдэг…

33 Comments

  1. GG says:

    Үрийн сувгийн дурангийн хагалгаа хаана хийлгэвэл зүгээр вэ? 

  2. hi says:

    hi teegch eh bolno mash yaraltai bolomjiin uneer yriltsaj bgaad 80150071

  3. uugii says:

    сайн байна уу? адилхан зовлонтой юмаа миний үрийн суваг битүү гээд огт жирэмсэн болдоггүй баянголд хагалгаанд ороод солонгосд суулгуулаад бүтсэнгүй ээ. гэхдээ одоо дахиад л горьдоод үрийн сувагийн сэтэлгээ гэдэг зүйлийг сонирхоод судлаж байна. хамгийн хицүү байгаа зүйл минь хажууд минь байгаа хань минь шантарчихсан бололтой. нэг хүүхэн нөхөрт минь хүүхэд гаргаад өгий гээд бүр толгой нь эргэчихсэн би ч галзуурхад ганц хуруу л дутуу байна. эмэгтэй хүний энэ зовлон хицүү юмаа. бас энэ зовлон дээр жаргах гээд чичрээд байдаг хүүхнүүд их байх юмаа. нөхөр салахгүй гээд ирсэн ч гэсэн цаанаа л нэг хицүү байдаг болчихжээ яадаг ч юм билээ.

  4. Jargal says:

    Sain bna uu Er esiig savruu tsatsah emchilgee hir ur duntei ve hiilgeed jiremsen bolj baisan hun bol hariulj tus bolooch

  5. Anonymous says:

    аааа havdart ochij uzuul bi ch gesen yg iim hagalgaan orson gehdee neelttei hagalgaa hiilgehuu drengiin hagalgaa hiilgehuu gej asuudiishdee

  6. аааа says:

    би 23 настай нөхөртэйгээ суугаад 3 жил болж байгаа эмнэлэгээр үзүүлэхэд зүгээр эрүүл гэдэг байсан тэгээд саяхан ануухай мед эмнэлэгийн батсүх эмчид үзүүлээд шинжлгээ өгөөд тэгсэн чин үрийн хоолой умай хүзүү 2т наалдац байна дурангийн хагалгаар салгана гэхийн үнэ нь 1.200000 гэсэн надаа туслаач нөхөр маань эрүүл гарсан

  7. Anonymous says:

    setgeleer bitgii unaarai .1 torohiin onorjargal emch mundag durangaar hagalgaa sain hiideg shuu .olon hun hagalgaa hiilgeed jiremsen bolj bgaa

  8. ninaa says:

    busgui mini chamd l gej helehed huviin emnelegiin emch deer ochij mungu tsag zavaa baraad yahav tr aminmargad altangerel hudlaa shuu hunii zovlongoor jargal hiij mungu oloh gesen gar bnlee ulsad ajilaj uzeegui zugeer huviin emneleg neegeed uuriiguu saitaar magtaad bj bdag ta nart ynz ynziin ym tohioldoldvol huviin emneleg yajch chadahgui ulsiin emnelegruu l yvuulna .tiim uchraas eh nylhs bol 3n shatlaliin emneleg tend ynz ynziin hun irne.tiim bolohoor eh nylhasiin tsogmaa emch urguidleeree aldartai shuu naad aminmargadiin altan gerel bol hudlaa garaa mair shunaltai .anagaah uhaanii magistar ch zereggui bhaa uurte urguidliin ene ter geed ner ugtsun ter sait ajiluulj zovson humuusiin mungiig abdag eho ni 30.busad doktoruud 30r harj bhad.

  9. ninaa says:

    busgui mini chamd l gej helehed huviin emnelegiin emch deer ochij mungu tsag zavaa baraad yahav tr aminmargad altangerel hudlaa shuu hunii zovlongoor jargal hiij mungu oloh gesen gar bnlee ulsad ajilaj uzeegui zugeer huviin emneleg neegeed uuriiguu saitaar magtaad bj bdag ta nart ynz ynziin ym tohioldoldvol huviin emneleg yajch chadahgui ulsiin emnelegruu l yvuulna .tiim uchraas eh nylhs bol 3n shatlaliin emneleg tend ynz ynziin hun irne.tiim bolohoor eh nylhasiin tsogmaa emch urguidleeree aldartai shuu naad aminmargadiin altan gerel bol hudlaa garaa mair shunaltai .anagaah uhaanii magistar ch zereggui bhaa uurte urguidliin ene ter geed ner ugtsun ter sait ajiluulj zovson humuusiin mungiig abdag eho ni 30.busad doktoruud 30r harj bhad.

  10. эмэгтэй says:

    Сонгдо эмнэлэгт сувгийн битүүрлийг шалгадаг. үзлэг шинжилгээ нь жаахан үнэтэй. гэхдээ сайн зураг авдаг юм билээ. ойролцоогоор үзлэг шинжилгээ нь 100,000-д багтсан

  11. inche-d says:

    үрийн суваг шалгуулах гэж байгаа бол Баянгол эмнэлэг зүгээр санагдсан. би эхлээд Ачтан эмнэлэг дотор байпаг Батсүх эмчийн Анаахай гэж эмнэлэгт шалгуулахад намайг үрийн суваг хоёулаа битүү байна. Дурангийн хагалгаа хийлгэхээс өөр аргагүй гэж хэлээд, би сэтгэл санаагаар унаад тэр хагалгааг нь хийлгэхээс гээд явж байтал нэг найз маань битгий шууд хагалгаанд ороо, өөр эмнэлэгт үзүүлж байж шийд гэж зөвлөсөн юм. тэгээд би Баянгол эмнэлэгт очиж үзүүлэхэд хоёр суваг хоёулаа зүгээр гэж гарсан. тэгэхээр зарим газар худлаа хардаг юм шиг санагдаж байна. Бас Ачтан эмнэлэгийнх дандаа мөнгөний төлөө, бүх үйлүчилгээ нь асар үнэтэй. Би үрийн суваг шалгуулах шинжилгээг 58000 төгрөгөөр тэгээд худлаа харуулсан бол Баянгол эмнэлэгт 22000 төгрөгөөр хийлгэсэн шүү. Тэгэхээр баянголд очоод үз, Хадбаатар гэж эмч байгаа.

  12. neleed zuil mednee says:

    inche-d
    sain uu Amin margad emnelgiin Altangerel emchees bichig avaad 2 -r emnelegt (said nariin gedeg )ochood avhuuldaa rentgenii emch ne zurgaa haraa l naaldatstai ugui esehiig shuud heleed ugnu.sariin temdeg irsnees hoishih 6-11 deh honogt avhuul gedeg baikhaa emch ne helj uguh baihaa.Amjilt

  13. inche says:

    Үрийн хоолойн зураг хаана сайн авдаг юм болоо хүмүүсээ мэдэхүү би үрийн хоолойн зураг авхуулсан чинь эмч нар хараад янз янзын юм яриад байх юм. Авсан эмч нь үрийн хоолой битүү сав нь баруун талдаа наалдаад нугарсан байна гэсэн,
    тэгээд АСЭ эмнэлэгт очиж үзүүлсэн чинь Энхтайван эмч нь дурангийн хагалгаа хийлгэ гэсэн тэгээд би яг хийлгэхээр шийдчихээд тус эмнэлэгийн эмч Золзаяа гээд нэг залуухан хүүхэн байдагийн тэрэнд үзүүлээд хэр найдвартайг асуутал нээх дуртай дургүй чинийх их нарийссан байна. ер нь энэ чинь онгорхой байх ёстой юм шдээ яахаараа битүүрчидийн бид нар найдвартай найдваргүйг нь мэдэхгүй онгойлгож харж байж л мэднэ гэж хэлсэн би маш их гомдсон надад ингэж хэлж байгаа хүмүүст би итгэж мэс засал хийлэхгүй шүүдээ. ажилдаа ерөнхийдөө ингэжил ханддаг хүмүүс байна лээ. Дараа нь Баянгол эмнэлэгт үзүүлэхэд минийхийг битүү биш байна гэсэн зурагийг нь муу авсан байна энэ зурагийг олон авхуулах маш муу гэсэн. Үрийн хоолойн зураг найдвартай авдаг газар зааж өгөөч би одоо энэ зурагийг ахиж авхуулаад яах эсэхээ шийддэг юм билүү гэж бодож байгаа юмаа. Бас сав нь баруун талдаа наалдаж нугаларсан байна гэхээр яасан гэсэн үг вэ энэ муу болов уу яахаар ингэдэг юм болоо

  14. zochin says:

    Эхнэр маань 1жил гаран болж байхад жирэмсэн болдгүй э. Урьд нь ганц бие байхдаа 3 хүнтэй унтаж байсныгаа хэлсэн. Тэд амьдры гээд л үерхээд л явж байсан унтаж байсан жирэмсэн болоогүй гэсэн. Тэхдээ хамгаалдаг байсын, гадуур нь тавиулчдаг байсын гээд байхын.Тэгээд л жирэмсэн болоогүй байх гэдэг. Би мэдэхгүй ч гэсэн үргүйдэл болсон байж магадгүй гэж бодох боллоо.Миний хувьд бол эргэлзээ алга аа.Урьд нь бас 2 охинтой үерхэж байсан. Жирэмсэн болж байсан удаатай. Эхнэрийгээ эмнэлэгт үзүүлье гэхээр зугатаагаад байгаа. Яаж эвтэйхэн ойлгуулах вэ.

  15. zochin says:

    hey bi sayahan uriin suvgaa beejind uzuuleed irsen. miniih neg tal ni bituu nogoo tal ni nariisaltai baby olohod hetsuu gej garsan. bi ooroo nudeeree harj hevtej bailaa. yaj uriin suvagruu orj baina haanaa udaan nariissan bn haanaa tag bituu bn geed. tag bituu bsaan neg ni. nogoo ni nariihan chui mai hooloi. 

    tegeed sanaagaar unaagui l bna. emch ni uriin suvag neeh hagalgaa 1hen tsag. deer ni durangiin hagalgaa hiideg gadnaa sharh sorvigui. tegeed huisnii nuheer hiigeed l boloo. hund mes zasal bish yundaa tsarai aldaj uildiin geed nadiig gaihaad bsan hehe. 

    ene chin emchilgeetei. bi ch bas neelguulne. dont worry nzaa. bi solongost neelguulii gej bofoj bn. chi sain ajillaad 2 saya olood sololngost esul hyamdhan neelgechihee. mongold l asuudal bolohoos gadaadad asuudal bish ene uriin hooloi

  16. Zochin-3 says:

    Sain uu. Yunii turuund urevslee sain emchluuleh heregtei uchir ni oldson ur zulbaj medne shuu dee. Sain emchilgee hiilgej shalgaj baij ur suulgah ch yum uu esvel hiimel uriin suvag suulgah mes ajilbar hiilgesen ni deer baih. Setgeliin tevcheertei zorigtoi baigaarai

  17. Sunny says:

    Busgui mini ee. Yunii turuund urevslee sain emchluulehgui bol oldson ur zulbaj medne shuu dee. Sain emchilgee hiilgej tuunee batatgan shalgaj baij ur suulgah ch yum uu esvel hiimel uriin suvag suulgah mes ajilbar hiilgesen ni deer baih. 

  18. zochin 2 says:

    setgeleer bitgii unaarai .hvnii setgel gedeg aguu.setgeldee huurhun vree tusuuluud muu muuhai bolohgvi bvtehvgi yumiig bitgii setgeldee bodooroi bolnoo chadnaa l gej bodooroi.bi ch bas emcheer ih yasban bvgd l bolnoo zvgeer l geh yum tegsen hirnee bolj chadahgvi l yabna.neg heseg ih setgeleer unasaan tegeed er ni ingej bolohgvi yum bnaa gedgiig oilgood odoo setgel uudrug ;l bgaa neg l udur huurhun hvvhedtei bolnoo gedegtee itgeltei bgaa .hvnii tusuulul gej bas hvchtei bdag gej nadad neg hvn helsen yum.ter AMIN MARGAD EMNELEG sain emneleg shvv.neeree hvmvvsee vr shiljvvlen suulgahad hed bdag yum bol.yumiig yaj medhed sudaliya.

  19. enkhtsetseg says:

    chamd gej zovlohod ehleed emchlvvled vz savni gaduur dahiad jiremsen boloh magadlal ondortei ym bna chinii bichsnees unshihad hoh hotod savnii gaduur jiremsen bolson bol tusgai appataar savand chini suulgaj ogdog ym vne ni gaigvi 2 say garan boldog vrtei boloh bhaa

  20. zochin says:

    bi bas iim onoshtoi bgaa geed olon gazraar ywj sudlasan ASE geed bichild bdag tedniih bol yg enne naaldts salgadag undsen hagalgaaa n 360000 tegeed or honog busad ajilbaruud nemegdeed 600000 l bolno gej bsan gehdeee hagalgaa gej bhaar ehleed urevselee emchluuleed tegeeed ter setgene geeeg emchilgeeg hiilge gej humuus zowlood bgaaa teged ene ter helsen humuusiin yriad bgaa Aminmargadiig sain geed bnleeee ene emchilgeeg hiilgej bhdaaaa jiremsenii hamgalaah em uuj bai gesen emchilgeegee sain hiilgeegui jiremsen bolwol ingeed sawnii gaduurh boldog gesen burhan min yanadaaaa bi bas setguurdeh gedgiin l sonirhood l bn

  21. bayaraa says:

    Бурхан чамд туслаасай, хөөрхий охин. Битгий сэтгэлээр унаарай, дүү минь

  22. Mogul says:

    Эхнэр маань бас үрэвсэлтэй гээд хүүхэдтэй болдоггүй цөөнгүй жил болж байна. Сонгдо дээр хагалгаанд орж үрийн хоолойны наалдангиа салгуулсан. Солонгос эмч нь уг нь сайн хийдэг юм байна лээ. Гэхдээ одоо ч жирэмсэн болж чадахгүй л байна. Өөр ямар нэг шалтгаан байдаг бололтой. Гэхдээ найдвар хэзээ ч байдаг шүү дээ. Битгий санаагаар уна. Сэтгэл санаа бас их чухал шүү. Бид 2-ын хувьд Баянголын үр суулгах төвийг сонирхож байгаа. Болохгүй бол тэр Солонгос нтр луу нь очиж үр суулгуулна гэж бодож байна. 

  23. Odnoo says:

    Tengis kino teatriin hoid taliin 4-r bairand baidag AMINMARGAD geed urguidel emegteichuudiin emneleg baidag yumb n lee. ter nadad ih zugeer sanagdsan, altangerel emch ter talaaraa bur dagnasan yum bn lee. bur bolku bol koread ch gsn hamtarch ajilladag emneleg bdiin bn lee. tend ochood uz ee. itgel naidwaraa aldaj bolohgui eee. odoo chin bas ch shinjleh uhaan hugjuud bn shuu., 

  24. bi says:

    Bi urid n zunduu em taria antibiotik xereglej baisan odoo aigaad l baidag yum naaldats enter uldsen baigaad jiremslexgvi bol yanaa gej. Xerve manai mongold emchilj chaddag yum bol unexer saixan yum
    bn. Ene xorvoogin xamgiin sain saixnig xvsie bvx emegteichuudde.

  25. 911 says:

    hi,
    evii de emegtei hunii zoblon duusahgui shu. chi eh naylhasiin emnegliin urd baidag bayangol emnelg deer ochood uzeech. tend ur suulguuldag bolson gej duulsan. huuhdiin huis, ondoriig in heleed l suulguul geed baisan. chi neg ochood uz. ymiig yaj medeheb az taarahch ym biluu. uriin subag boglorson bolomjgui gej baigaa chine natur-r jiremslehgui gej baigaam shu ternees ur suulguulahad bolohgui gazargui ym shig baina. setgeleer unaj bolohgui. setgel gej augaa huchtei zuil bii shu de. busgui hun bolj torson l ym chine chinii zam suunii unetei l baih eostoi zorigtoi bai bid chamtai hamt urtei bolchihood harin hariu bichehee martabaa. kiss we all woman love you
    cheers,

  26. tseegii says:

    sain bna uu? oodrog setgeltei bgaarai. bi emegteichvvdiin, hvvhdiin emchtei hamtarch ajilladag ym aa. iim hvmvvs ih irdeg bvgd l saihan bolloo gdg jiremsen bolood torchihson tohioldol hed hed bgaa. chamd naidwar bgaa gedegt mash ih itgeltei bna. holboo bariarai: 96584484

  27. Odnoo says:

    Manai hamaatnii huuhen buur argaa baraad 35daa korea yavj ur suulguulaad 2 iher ohintoi bolson. Sonirholtoi ni jil hagasiin daraa genethen ooroo jiremsleed huu garsan shde.  Yostoi sonin yum bolsn.  Hezee ch naidvar bdgiin bn lee 

  28. tseene says:

    egch maani olon jiliin umnu cham shig baidald orson buguud sayhan jiremselsen. haramsaltai n gamgui yavsanaas aldchlaa. tegehdee naidvar baina gedgiig bid harlaa. Odoo sain emchluuleed dahiad uzeh zorilgotoi baigaa. Chi gyals sain emchluuleed uz, sanaagaar buu unaarai. amjilt

  29. sarnai says:

    sain bnuu?uriin suvag bituureh buyu naaldsaniig emchildeg shde..za baiz yamar emnelegii ni sanadaggui..bi 6sar jiremsleh geed huleegeed boloogui neg ehonii emch ehod haraad uriin suvag bituursen bj magadgui geed 1 emneleg zaaj ogood 10gramm jingen uriin suvagruu ni shahaad salgadag 30myanga gedeg gej nadad zovloj bsan harin bi udalgui jiremsen bolson bolohoor ter emnelegt ochoogui..herev sanaval ergej butsaj helie..ok…bitgii gutar bitgii shanalaarai..sain emchilgee hiilgej gam bariad huuhedtei bolnoo,,

  30. zochin says:

    minii tanidag xun bas oloxgui gej baigaad korea yawj ur shiljuulen suulgaad odoo xuurxun ixer xuuxduudtei bolson. itgelee bitgii aldaarai busgui min.

  31. delhii says:

    bi emch nadtai holboo bariad uulzaad uzdee.ertontsdelhii@yahoo.com

  32. hi says:

    hi tengis kino teatriin baryyn hono bairlah aminmargad emneleg ih sain shv tend uawaad och

  33. dulma says:

    bulten emch deer ochood uz de gehde.bulten.emch  gar haraad bdag gsen. tegehde  harin hiih yuma hj chaddag gsen shu.urevselee sain emchluuleed emchiin hynaltan door neg heseg yavhad  urtei bolnoo  ingeed bolson humuus zunduu l bdagn amjilt husie  alag urtei boloood az jargaltai  amidarhig  husie.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.