Би та бүхний мэргэн оюунаас сайхан зөвлөгөөг хүсч байгаа юм. Би анх 20-тойдоо нөхөртэйгээ танилцсан. Юу ч мэдэхгүй хүүхдээрээ байсан даа. Тэгэхэд нөхөр болох хүн маань 28-тай. Өмнө нь амьдрал зохиогоод алдсан. Хүүхэдтэй. Хүүхэд нь ээжтэйгээ байдаг. Гэхдээ би салаад хэдэн жил болсон хойно нь танилцсан юм. Намайг 3 жил эргүүлж байж авч суусан. Би өмнө нь хүнтэй ч үерхэж үзээгүй, дотно харьцаанд ч орж үзээгүй тийм л охин байхад маань авч суусан.
Тэгээд би хайртайдаа суугаагүй, дасч дурлана гэдэг нь л болсон. Одоо тэгээд нэг хөөрхөн хүүтэй амьдарч байна даа. Амьдрал эрээнтэй бараантай, сайхандаа сайхан, муухайдаа муухай л он жилүүд өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд би нөхрийнхөө хэлснээр үгээр нь амьдарч ирсэн. Яагаад гэвэл би нөхрийгөө өмнө нь алдсан хүн дахиж алдахгүйн төлөө байна байх гэж маш ихээр ИТГЭСЭН. Бас өмнө нь хүнтэй үерхэж найзалж үзээгүй болохоор надад үнэндээ амьдралын талаар мэдлэг байхгүй байсан. Намайг миний үеийн найзууд яагаад ийм хөгшин хүнтэй сууцан юм, тэгээд бас авгай хүүхэдтэй байсан, юун ч уяхан сэтгэлтэй юм, сайхан царай зүс бие хаатай байж очиж очиж гэх мэтээр ил нэг далд нэг хэлүүлж ирсэн ч би нөхрөө өмөөрдөг л байсан. Манай нөхөр баян биш. Бид 2 хоёр талаас нийлээд бусдын л адил анх байр хөлсөлж амьдарч байгаад, байранд орж байсан. Би бүх л зүйл дээр нөхөртөө маш их итгэдэг, нөхрийгөө ямагт бусдад магтдаг байсан.
Гэтэл нэг л өдөр нярай хүүхдээ аваад хөдөө яваад ирэхэд нөхөр маань нэг л хөндий харьцаад байсан. Өмнө нь хэзээ ч утсыг, мэйлийг, мэссэнжрийг шалгаж байгаагүй, бас хаачаад ирэв ч гэж асууж байгаагүй. Харин яагаад ч юм тэр өдөр оройжингоо утаснаасаа салахгүй, хүү бид хоёрыг тоохгүй байхаар нь өөрийн эрхгүй усанд орж байх зуур нь утасруу нь миний гар явсан. Хэцүү байсөөөн. Буруу юм хийж байна даа гэж бодсон ч нэг л мэдэхэд мэссэжүүдийг уншиж байсан. Нүд харанхуйлаад, зүрх салгалаал явчихсан. Хайртай, үнсий, хөөрхөн шүү, нэр нь хүртэл хөөрхөн, харахаар л хайр хүрдэг шүү гэх мэт үсгийг уншаад цааш үргэлжлүүлж чадаагүй ээ. Нөхөр ч уснаас гарч ирсэн. Надад үнэндээ хэлэх үг байгаагүй. ШАЛИГ НОВШ гэж хэлээд алгадчихаад гараад гүйцэн. Нүд дүүрэн нулимс урсаал хаашаа ч юм бээ алхаал байсан, уйлаал яваад байсан. Тэгээд таксинд суугаад хамгийн сайн найз дээрээ очсон. Гараад ир надаа таксины мөнгө байхгүй, нөхөр маань намайг хуураад гээд учиргүй уйлж байснаа л санаж байна. Хэцүү байсаан тэр үед. Ажлынхаа тэр охиныг ярьдаг байсан болохоор нэрээр нь хөөгөөд hi5, facebook, mail-ийг нь хүртэл олсон.
Тэгээд тэр оройдоо шууд тэр охинтой уулздаг юм билүү гэснээ больсон. Өглөө нь миний хөх чинэрээд хэцүү байсан. Хүү минь хөхөө хөхөх гээд уйлж байгаа байхдаа, шөнө яасан бол гэж санаа зовоод. Гэрлүүгээ очмооргүй тэр чигтээ хаашаа ч юм явмаар ямар их санагдаж байваа. Дэндүү их гомдсон доо. Хүүгээ бодоод яалтачгүй гэртээ очиход нөхөр хорвоо дээрх бүх л уучлалтын үгийг хэлсээр угтсан. Би зөндөө өөртэйгээ зөрчилдсөн. Хамт ажилладаг залуучуудыг ханд шидэхэд нь юунд тоохгүй, тас загнадаг байвдаа, би залуу хүн, би л алдаа гаргаж, сайн ханиа гомдоож болохгүй гэж бодож явдаг байхад нээрээ даанч дээ л гэмээр гомдсон доо. Тэгээд нөхөртөө дахиад итгэхийг хичээе. Хүн алдаал биз дээ. Нэг итгэе гээд наад харилцаагаа болиорой гэж хатуу хэлсэн. Гэтэл жилийн дараа нөгөө хүүхнээсээ бас л салаагүй. Санажийн барьжаагаагаа гайхсан и-мэйл. Дахиал зовлон. Яагаааад?
Тэсэхгүй би тэр хүүхэнрүү мэйл бичсэн. Одоо больлдоо. Хүний сайхан байсан амьдралд ингэж гай болж өөртөө, ирээдүйдээ зовлонгийн үр цацах хэрэгтэй байсан юмуу. Нялх хүүхэдтэй, эхнэртэйг нь мэдсээр байж хүн чанар байсагүй юу, Дахиж битгий амьдралд минь оролцооч л гэсэн. Тэгээд нөхөртөө мэйлийг нь уншсанаа хэлтэл. Чи ингэж балай юм хийж суудаг юмуу гээд утас шөрмөс, лаптоп гэх мэт бүх зүйлийг хагалж, чулуудаж эвдсэн. Бүр намайг нүүрлүү шанаадсан. Маргааш нь хөх нүдтэй сууж байхад хадам ээж орж ирсэн. Тэсэлгүй өнгөрсөн жилүүдэд болсон зүйлийг хэлсэн. Хамгийн аймаар нь миний хэлсэнд итгээгүй. Ёстой гайхалтай хүмүүс. Юу ч болж яажич байсан хүүгээ, дүүгээ, ахыгаа магтнуу гэхээс хэзээ ч буруу өгөхгүй. Би одоо болтол өөрийнхөө амьдралыг аав ээж ах дүүдээ хэлдэггүй. Тэд нөхрийг сайн хүн л гэж бодсоор байгаа. Хэлчихвэл нөхөрт маань дургүй болчино тэгээд дараа нь надад хэцүү байх юм шиг санагдаад одоо болтол дуугүй явсаар л байна.
Гэхдээ тэр үеэс хойш хэдэн жилийг ардаа үдлээ. Тэр үед би өөрөөсөө алдааг хайсаан. Би юуун дээр алдав? Би муухай хоол хийдэг байвуу, би сексдээ муу байвуу, би яг юуун дээр, яг юууун дээр гэж маш их өөрөөсөө алдааг хайсан. Тэгээд би нөхрөөсөө асуусан. Нөхөр бол зуун хувь өөрийнхөө тэнэгийх миний буруу намайг уучлаарай, хөөрхөн эхнэрийнхээ сэтгэлд юм хийчлээ л гэсэн. ХАйртай хосууд сексдээ зохицохгүй бол өөр хүн харж хайж эхэлдэг гэтэл бид хоёр секстээ маш их зохицдог. Нөхөр бол байнга л манай эхнэр сайхан хүүхэн. 30 гараад ирэхээр олон харцуул чамд нүдээ унагаана даа гэх мэтээр хэлдэг. Заримдаа цайны цагаар хүртэл гэртээ очиж сексдчээд ирье гэх мэтээр л бид хоёрын харьцаа байдаг байсан. Алдаа хайгаад өөрөөсөө олоогүй ээ. Онгирч байна гэж битгий бодоорой. Би анхнаасаа л хүний сайхан хань, хүүхдийн сайхан ээж, сайн бэр байхыг л хүсч, хичээж амьдарч байсан.
Гэтэл алдаа бол зүгээр л нөхөртөө хэт их итгэл хүлээлгэж, маш их өөрийнх нь хүслээр байлгасны гай гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэрнээс хойш нөхөртөө ерөөсөө итгэхээ байчих юм. Ядахад ажлынхан нь дандаа хүүхнүүд. Туж л зугаа цэнгэл хөөнө. Одоо бодоход би хайран сайхан залуу насаа зүгээр л нэг залуугийн хэзээ ирэхийг хүлээж гэртээ сууж өнгөрөөсөн байх юм. Ийм хүнд л өгөх гэж охин биеэ хүртэл хадгалж явсан гэжүү гэж бодохоор заримдаа энэ ээж аавын хүмүүжүүлсэн хүмүүжилд дургүй ч хүрэх шиг.
Амьдралдаа итгэх итгэлгүй, ямар ч сонирхолгүй болчихоор нь найз нөхдүүдтэйгээ ойр ойрхон уулзаж, паартинаас паарти хэсчиж үзлээ. Нөхрийгөө тоохгүй, тавдах болгонд өөрийгөө гоёж гангалаад гараад л явна. Нөхөр бүр наанаа худлаа тайван царайлж байгаа ч цаанаа бачуурж байгаа нь бүр илт байгаа юм. Сайхан залуустай танилцаж ч үзлээ. Гэхдээ яагаад ч нөхөр шигээ өөр хүнтэй үнсэлцэж, унтаж чадахгүй юм байна лээ. Тэр залуугийн ард бас нэг нялх хүүхэдтэй эмэгтэй нөхрөө ирэхийг хүлээгээд бүүвэйн дуу аялаад хүүгээ тэврээд сууж байгаа юм шиг санагдаад. Нэг үгээр хэлбэл би зориггүй, дорой амьтан. Гангалж гангалж гэрээсээ гарахдаа би уйлдаг байсан. Тамхи асаагаад над шиг өөртөө гутраад явдаг хүн байхгүй байх. Надаас өөр нь байсан бол нэг сайхан залуутай танилцаад, зугаалаад явах байсан биз.
Яагаад намайг ингэж байгаан бэ гэж байдаг байдаггүйгий нь мэдэхгүй бурханд хүртэл гомдож явлаа. Би айлын эхнэрүүд шиг хэзээ ирэх гэж байна гэж мөнхийн дуудлага хэзээ ч хийж байгаагүй, би хэзээ ч нөхөрийгөө ажлаа тараад ирэхэд нь хэрүүлээр угтаж байгаагүй. Яагааад яагаад яагааад гэж байсан үе минь цаг хугацааны эрхээр бага багаар бүдгэрчил байна. За тэгээд амьдрал өмнөх шигээ баяр баясгалантай биш ч үргэлжлээд л байна. Хамгийн гол зөвлөгөө авах гэсэн зүйл маань нэгт: Манай нөхөр ер нь хүүхнүүдтэй харилцах дуртай. Маш их дуртай. Надад нэÐ
³ өөр юм яриал, цаашаагаа өөр юм ярина. Би энэ нөхрийг одоо яаж илүү нүдэлдэггүй болгох вэ? Ерөөсөө л өөрийгөө лаг залуу гээд бодцон. Бусдад нэг л их лаг хүний дүр эсгэж явдгийг нь мэдэж авсан. Ялангуяа ажлынхаа хүүхнүүдэд. Уг нь тийм яахаа алдцан муу хүн биш. Хүүхэдтэйгээ хичнээн хөөрхөн тоглоно гээч, сайхан хоол хийнэ, аливаа юманд авьяастай гэх мэт сайн тал зөндөө л дөө. Би залуу хүн гомдсондоо дэлбэрээд хаяаад явчуул явах л байх. Гэхдээ нөхрийгөө өрөвдөх юмаа. 2 эхнэрээс салаад хоёр хүүхэдтэй, удахгүй 40 хүрнэ.
Хураасан хөрөнгөгүй. Ийм хүнийг хүн тоох болуу? Итгэхээ больчихсон болохоороо мэйл, мэссэнжэрийг нь хааяа уншихаар бүр нээрээ үнэн гутрах юмаа. Хөгширч үхжээж заримдаа бүр болиосой л гэж бодох юм. Тэгсэн мөртлөө л би нөхөртөө хайртай л юм шиг байгаан. Сэтгэлд ч тэр биенд ч тэр сорвитой болгож байхад хайрласаар л байна. Гэхдээ ойрноос бүр харахаар нээх худлаа гар харагдаад байхымаа.Одоо бол нөхөр бид хоёр хоорондоо өмнөх шигээ байхаа больсон. Уг нь нөхөр алдаагаа ухамсарлаад явсан бол би амархан уучлаад мартах байсан байх. Гэтэл тэгэхгүй улам л нэмээд байх юм. Тэрийгээ гол нь буруу юм хийж байна гэж ер бодохгүй. Тэгээд дээр нь надад уурлаад, надтай хөндий болсон. Хэхэхэ. Инээд ч хүрэх шиг. Магадгүй би өөр хүнтэй явж, дандаа зугаалж, орой болгон пйивдээд өөр шиг нь яваад сэтгэлд нь юм хийсэн бол надад гомдоод хөндийрч болношдээ. Гэтэл тийм юм болоогүй, болгоогүй байхад ЯАГААД?
Яаж энэ гэр бүлээ гэр бүл чигээр нь авч үлдэх вэ? Цаг хугацааны эрхэнд нөхөр маань эхнэрийгээ хичнээн их гомдоож, хичнээн сэтгэлд нь сэв хийж хийж, хичнээн их шаналж, хэдэн ч жил шөнө орондоо уйлж шаналж байсныг минь ойлгох болов уу? Өөрийгөө дэндүү даварч явсаныгаа ухаарах болов уу?
Хоёрт: Манай хадмууд гэж даанч хэцүү хүмүүс. Нээх бусдаас илүү гарахгүй амьдралтай байж, дандаа хүмүүсийг муулж, гоочилж байдаг. Хадам ээж хар залуугаар нөхрөөсөө салчихсан. Бас эгч нь хүртэл нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан. Уг нь салж сарниж зовлон үзсэн хүмүүс юм чинь нэг нь ч гэсэн салж сарнихгүй болж бүтээд амьдраасай гэж бодохгүй, амьдралд оролцоод байх юм. Бараг л манай ийм мундаг хүү яагаад чамтай суучдаг байнаа л гэх гээд. Хүүгээ л хайрлуулж, дээдлүүлэхээ урьтал болгоно. Харин ч нээрээ хөгширч яваа хүүхдийнх, дүүгийнх нь ахынх нь өмнөх уртахыг нь бодохгүй хайрлаад суусан гээд намайг хайрлаж болно шдээ. Ээж ээж гэж бөндгөнөж гүйсэн мөртлөө энэ 8 жилд “миний охион” гэж хэлүүлж үзсэнгүй. Эгчиийн дүү, эгчээ гэж хэлүүлж үзсэнгүй ээ. Би бол нээрээ энэ нөхөртэйгээ суусан цагаасаа л муу нэртэй явлаа. Наашаа харж инээгээл цаагуураа хичнээн муу муухайгаар ярьж хэлдэг байсныг нь нөхрийнхөө мэссэнжирээс уншаад бүр шоконд орж байлаа. Арайчдээээ гэхээс өөр үг орж ирээгүй. Муухай санаатай л гэнэ, муухай хүүхэн л гэнэ.
Миний муухай санаалаад хийсэн нь хаана байгаан бэ? нөхрийгөө цэвэрхэн хувцастай, гэр орон нь цэвэрхэн, хоол ундтай, найз нөхөдтэй нь байлгасан нь одоо муу юу? Гэхдээ манай нөхөр миний талд зуун хувь байхгүй. Тэгэж муухайгаар арайчдээ гэмээр хэлж байхад л за яахнав дээ хөөрхийг гэж ганц удаа л хэлсэн байсан. Яаж ингэж хэлж ярьж чаддаг байнаа. Гэтэл би сайн хүмүүс гэж өмнө нь бодож явсан байдаг. Ээж аавыгаа ч тоохгүй хадам хадам гэж үхдэг байсныг минь яаана. Гэхдээ би хэлсэн хэлээгүй манай хадмуудын энэ муухай занг өөр бусад хадмын талын хүмүүс гадарладаг, намайг хөөрхий зовдог байхаа, баахан шуламнууд дунд гэж ярьсныг олж сонсоод уйлсан. Ямар сайхан юм бэ, арай ч бүгд намайг ингэж боддоггүй юм байна. бурхан минь баярлалаа л гэж хэлсэн.
Мэдээж надад алдаа дутагдал зөндөө л байгаа. Би мөнгө биш шүү дээ. Хүн сэтгэлийн амьтан болохоос төгс амьтан биш. Амьдралыгаа анхнаас нь сайхан авч явах гэж машшшшш их хичээж ирсэн. Бүгдэд таалагдахыг, бүгдэд жоохон ч гэсэн тус болчих юмсан л гэж бодож явж ирсээн. Гэхдээ эсрэгээрээ амьдралыг туулж, янз бүрийн хэцүү зүйлийг давсан, тэвчсэн, уучилсан. Бурхан надад нэг сайхан боломжийг саяхан илгээсэн. Одоо бол хүмүүст ялангуяа хадмууддаа сайн нэртэй байхыг угаасаа хүсэхгүй байна. Хаашдаа л өнгөрсөн жилүүдэд муу нэртэй явсан юм байна лээ, муугаараа л дуусая…
54 Comments
Nowshnuudiig zasaad haychuul taarna
Nowshnuudiig zasaad haychuul taarna
hi, chi uhaantai emegtei bna gehdee nuhur gaduur yavlaa geed bas adilhan yavj bolohgui shuu! hun yamagt uuriiguu unelj uuriihuuruu baij tuundee unen ch bh heregtei hezee negen tsagt ter zan chin chamaig bat buh gedegiig busdad oilguulah bolno ternees gadna hetsuu hadmuudiin huvid chamd l gej helehed ted yaj bna yaag adilhan togloomoor toglo!!! ted nar chamaig nuhurt chn muuldag shig nuhruu tednees hundiruul hoorond n yas hay! tedniig uruvduh hereggui bi olon ah egchtei ailiin baga bolhoor ted naraas suraltsaj bas hashirlaj mash sain huntei saihan hadmuutai uchirsaan gehdee bi mash ih beltgeltei bsan bi cham shig 20 toidoo anhnii hairtaigaa uchirsan teged terenteigee suugaagui tessen tsag hugatsaa buhniig haruulj bi ch medleg ezemshig ajiltai bolj gadaadruu aylalaar yavj bur ul hudluh hurungetei hurtel bolod gants bie hunii uzeh estoi buhniig uzeed l huntei suusan. zuvhun minii l bodloor, emegteichuud anhnaasaal buh yumiig eos, deg jurmaar n ner hundtei ehluuleh heregtei anhnaasaal hadmuuddaa bair suuria sain oilguul. hun unetei olj avsan yumaa hairlaj gamnadag harin zugeer l uuruu orood irsen yumiig zugeer l hayah ged bdag
hi, chi uhaantai emegtei bna gehdee nuhur gaduur yavlaa geed bas adilhan yavj bolohgui shuu! hun yamagt uuriiguu unelj uuriihuuruu baij tuundee unen ch bh heregtei hezee negen tsagt ter zan chin chamaig bat buh gedegiig busdad oilguulah bolno ternees gadna hetsuu hadmuudiin huvid chamd l gej helehed ted yaj bna yaag adilhan togloomoor toglo!!! ted nar chamaig nuhurt chn muuldag shig nuhruu tednees hundiruul hoorond n yas hay! tedniig uruvduh hereggui bi olon ah egchtei ailiin baga bolhoor ted naraas suraltsaj bas hashirlaj mash sain huntei saihan hadmuutai uchirsaan gehdee bi mash ih beltgeltei bsan bi cham shig 20 toidoo anhnii hairtaigaa uchirsan teged terenteigee suugaagui tessen tsag hugatsaa buhniig haruulj bi ch medleg ezemshig ajiltai bolj gadaadruu aylalaar yavj bur ul hudluh hurungetei hurtel bolod gants bie hunii uzeh estoi buhniig uzeed l huntei suusan. zuvhun minii l bodloor, emegteichuud anhnaasaal buh yumiig eos, deg jurmaar n ner hundtei ehluuleh heregtei anhnaasaal hadmuuddaa bair suuria sain oilguul. hun unetei olj avsan yumaa hairlaj gamnadag harin zugeer l uuruu orood irsen yumiig zugeer l hayah ged bdag
Ene emegtein amidral yag miniih shig sanagdaj bna. Bi nuhurteigee har bagaasaa neg angid survh uyerhej irsen. Huuhed ahuid mini hairtai durtai geed guideg bailaa. Ih surguulid orood ch hariltsaatai uyerhdeg baij baigaad genet sallaa ch gelgui hayaad alga bolson. Tegsen angiin ohintoi uyerhej baigaa gej duuldsan, eniig sonsood hesegtee setgeleer unasaan. Salay ch gelgui genet alga bolchihoor hetsuu l baidiin bainalee. Tegeed martaad uurtuu iluu anhaarch horvoog gerelteigeer tusuulj yavahad genet minii amidrald ahiad orood irsen. Tegeed sain, hairtai geed l. Neg medehed l bi teriig uuchlaad butsaad niilsen. Getel niilseniig maani medsen ah maani, naiz ohid maani namaig buruutgaj zemlej baisan. Naiz ohid maani naadah chini chamd hani bolohgui zunduu ohid huuhnuudtei uulzdag shalig geed l. Gevch ter uuruu eniigee tur zuur uyerheed salsan ohid gedeg bailaa. Bid ch dotno haritsaatai bolj uulzaj uchirsaar bi huuhedtei bolson, tegeed ene tuhaigaa tuund heltel ter bi aav boloh boloogui huuhdee avhuul geed ireh ni bagasaj yarihaa ch baij tag boldog bolson. Minii anhnii huuhed bolohoor aav eej, ah maani avhuulj bolohgui garga etsegtei etseggui bid sain hun bolgoj usgunu gedeg bailaa. ingeed huuhdee turuuleheer bolj yamarch baisan huuhdiinh ni huuhed horvood mendleh gej baigaag etseg eh ni medeg geed eej aavd ni duulgasan yum, sariin daraa ter zalgaad huuhdee avhuul yag odoo emneleg yavie geed l bi ugui geed uulzaagui chamtai chamgui usgunu negent niilehgui yum hoino mur muruu huuy l gesen. Tud udalgui heseg hugatsaanii daraa ter buult hiij suuy geed hureed irsen, bid 2 gaigui l haritsaatai baisan. Bi teriig uhaarchdee gej bayarlaj bsan geech. Getel turuhuus mini umnu hayaad yavtsan utsaar yarihaar zavgui suuldee avahgui. Bi ch turluu ireech gej guilaa ter ireegui. Negen udur ohinoo sar garantai baihad zalgaad naadah chini minii huuhed bish, huuhdiinhee etsgiig olj etsgeer ni tejeelge bi hunii huuhdiig tejeej chadahgui, minii huuhed bish gej hun helsen gesen yum. Bi ch sharandaa za yahav chi tegj baigaa bol etseg togtooh shinjilgee hiilgene gej heleed enendee ch hurj shinjilgee hiilgej uuriinh huuhed 99,99% mun gej garsan. Shuuh tetgever ene ter togtooj ugsun tegeed tusdaa amidrahaar bolson. Ohinoo oi hurehiin aldad utsaar yarij uulzay ene ter geed l, bi ch tetgeveree tul l gedeg baisan. Genet neg udur uhaarsan hun buult hiij amidarna niilne geed ireed l huuhdee haraad l etseg eh deeree ger orondoo alban yosoor avaachij taniltsuulsan yum. Tegeed tedniid hadmuudtaigaa jil garan amidraad sayhan hurimaa hiij tusdaa garsan. Niileed amidarch baihdaa hania, hairaa geed l ih l sain baigaa. Bi ch itgesen hairlasan tegeed amidarsan. Odoo 2 dahi huuhdee turuulah geed unuu margaashaa huleegeed bj baina. Nuhur maani uuriiguu ih saihan mundag geed l duviilguj ugdug, tegeed bi saihan zaluu geed l. Nuhurtuu itgej nadaas uur huniig gehee baijee gej baital ugui yum bainalee. Ter umnu ni uyerhdeg baisan huuhnuud ohiduudtai haritsaj, bas boloogui nuhurtei nuhurgui, huuhedtei huuhedgui uuruusuu egch huuhnuudtei messenger, mail, utsaar haritsaad ted nartaa zarimd ni ehner huuhedgui geed l, zarim medsen negend ni bi ene huuhniig songoogui bi bish ter namaig avch suusan minii profile deer bidnii hurimiin zurag bitgii hel enenii zurag medeelel bh yosgui geed l bichsen baihiig ni olj unshaad uuriin erhgui uurt ni helj hereldej uzsen. Ter ch ugui geed l bi ted nartai chamaig huurch uulzaagui, zugeer setgeliig ni zasaj ter huuhnuuded tiim ug helsen yum geed l. Gevch yamar ch teneg hun ingeed baihaar uurlaj gomdonodoo. Eneniihee hariud tusdaa garaad sar ch boloogui baij neleed hed zoduulsan. Aav, eej, egch , duud ni ch helsen. huu chini ingeed baihad bi uurlahgui geed yah yum amidral yamar togloom yumuu, yamar saihan amlaj suulaa gej helsen. Aav eej ni minii huuhduud bitgii hereldej bai neg negnee hairlaj buult hiij sur geed l bdag yum. Gedsendee 2 dahi huuhdiig ni teesen huniig hun hailahiin orond zoddog yum bnalee. Bi ch uilj helsen hereldsen suuliin uyd heruul hiihee boliy gej bodood yum yarihaa baisan. Eruul saruul huuhdee turuuleh yumsan gej bodood baigaa. Odoo tegeed computeriin ard suusan hun humuustei messengerdeed l bdag yum. Namaig uzeed baina geed hamag passaa solitson, bas boloogui uur utas avaad teriigee codolchood msg bichiltseed huntei yariad bdag yum, nadad passaa hel geheer chi uzeed bas l heruul hiine geed yur helehgui baigaa. Ger buliin humuus ehner nuhurt nuuh yum baih uchirgui gej helsen ugiig ni uurt ni sanuuldag yum. Ter yagaad nadad emegtei nz baij bolohgui gej, emegtei hun geheer bugs buurnii naiz baih yostoi yumuu bi tiim yum hiij yavaagui geed l baidag yum. Za tegeegui baitlaa gaduur nz nartaigaa uulzlaa gej yavaad zalgahaar utsaa ch avahgui tasartsan bainalee gej hudal heleh bolson. Eniig ni hudlaa gedgiig medsen hentei haana baisan geheer unenee heldeg yum, gehdee bi huuhentei banzaltaagui geed l. suuliin uyd jiremsen bolson bolohoor uur hun haigaad baih shig baigaan. Bi hedii tom gedestei ch gsn uur huntei yavuulahgui gesendee udur bur sex hiij baigaa. Turuhud mini bitgii araar taviasai gej boddog yum. Manai nuhur yur ni deerh zaluu shig l tiim hun. Bi odoogoor tesch bgaach huuhdee turuuleed uurtuu iluu anhaaral tavina gej boddog yum. Gehdee bi hezee ch ger bulee huurch uur huntei yavahgui, emegtei hun er huniig uhaanaar zalj baga bagaar uuriin erhsheeld oruulah heregtei yum boluu gej boddiin. Tegeed bolohgui bol yahav salna, yu yunii duhand hurelgui ur huuhduudee unchruuleed salah tuhai bodsonoos yaval ene ger bulee avch uldej sain saihan amidrahuu gedgee bodoj, nuhruu uur huuhnuudtei orootsoldood bailgui gantshan namaig gedeg bolgohiin tuld emegtei hun uurtuu anhaaral tavij nuhurtuu halamjtai sain hani baij, uuriiguu ternii huvid hamgiin erhem chuhal hun gedgiig medruuleh heregtei gej bodoj baina. Uchir ni emegteichuud bid bolomj baisaar baihad iim amidraliig songoson bolohoor amidraliin az jargalaa bas buteeh ni zuv bolovuu l gej suuliin uyd bodood enendee ch itgel tugs baigaa.
muu sain haadmuudiig bitgii too ted nart nuur ugch bolohgui nuur uguh tusam ted nar chin dabardag bhgui yu ted nart nuur uguhgui hun gej toohgui bh tusam chinii bugsiig dolooh geed bdag yum muusain hadmuudiig dabraaj bhgui uuruu slaad heseg hugatsaand hol tusdaa baigaad uz muu er shuud nusaa hatsartaa naagaad alingaa aldaad irheer hen ni uurt heregteig medreh bolno. huuhdee uldeegeed yab ted nar chin huuhed harj asrah yamar bdagiig uzuul
Ямар гоё юм бэ. Яг одоо бид гадаадад байгаа юм. Тэгээд хааяа заваараа ийшээгээ орж ирж уншихаар ямар гоё юм бэ. Ялангуяа сүүлд бичсэн заавал уншаарай гэж бичсэн хүний сэтгэгдэл маш сайхан байлаа. Танд маш их баярлалаа. Намайг яг хажуунаас минь хараад бичсэн юм шиг санагдлаа. Бас toogii билгээ hehe та 3-т ч бас баярлалаа.
Би ойрд яагаад би ингээд сайн санаад сайхнаар төсөөлөөд байхад хадмууд маань дандаа муугаар хардаг юм бэ гэж бодоод, бас нөхөртөө гомдоод. Ойрд ерөөсөө л гомдсон сэтгэлийн бодол л тархинд яваад байна. Энэнээсээ ангижрах арга замаа нэг л олохгүй. Бодмооргүй санагдаад залхаж байгаа ч өөрийн мэдэлгүйл толгойд тэр бодлууд орж ирээд.
Гэхдээ та бүгдийн намайг, миний доторх зовлон ч юмуу сэтгэлийн сэв ч юмуу энэ бүх зүйлийг ойлгож байгаад баярлалаа. Ямар сайхан байна гэж санана. Гэхдээ хүний газар ирчихсэн болохоор хадмууд гэх хэцүү хүмүүсээс хол сайхан байна. Тэд юу ч ярьж хэлж, муулж байсан би тэдний хар энергээс хол. Тэдний тухай сонсохыг ч хүсэхгүй л байна.
БИ хичээнээ. Би одооноос өөртөө анхаарал хандуулья гэж бодох болсон. Бурхан надад сайхан царай зүс бие хааг харамгүй бэлэглэсэн байхад би тордохгүй өөрийгөө тоохгүй олон жил явлаа. Өмнө нь дэлгүүр ороод өөртөө юм авахгүй гэртээ хүүхэддээ нөхөртөө гэж л амьдарч ирсэн. Одоо бол өөртөө таалагдсан юмруу л гар минь явж байна. Яаанаа ингээд бичсэн чинь уйлчихлаа. …….Намайг зөвөөр ойлгоорой.
Гэхдээ би хэзээ ч хүмүүс надад муухай зан гаргахад тэднийг харааж, тэдэнд муу санаж байгаагүй ээ. Буянаараа болог гээд тоохгүй өнгөрөөдөг боловч дараа нь сэтгэлд сэвтэй, яагаад надтай ингээд байдгийн, яагаад намайг ингэж адлаад байдагийн гэж өөрөө өөрийгөө дотроосоо шаналж ирсэн. Одоо би тэгэхгүй ээ.
Би хэдэн жилийн дараа заавал энэ сайт дээр ямар болсоноо бичнээ. Сайхан зөвлөгөөг харамгүй өгсөн та бүгдэд баярлалаа.
(Намайг ойлгож бичсэн хүмүүст зовлонгоо ярьж, уйлмаар аргадуулмаар санагдсан шүү)
zugeeree minii duu nuhur chin bas ch buur yaahaa aldsan muu hun bish yum shig sanagdlaa. Buh yum gaigui bolnoo hamgiin gol ni chi yumiig zuv sain saihan talaas ni harj bna ene hamgiin chuhal. Odoohondoo chi ingej saihan sanaj baihad ingelee gedeg yumuu hiisendee haramsaj bna ter hereggui harin ch ene chin chi yalj baigaa yum Etsestee yamar ch yumiig sain saihan talaas ni harj hiisen hun hojdog.
Сайн уу. Чи ухаантай сайн бүсгүй юм. Бүхнээс илүү бүсгүй хүн элэгддэг эмтэрдэг. Гэвч хамгийн хахир хатууг ч даадаг. Ийм л тавиланд эмэгтэй хүн бүр төрсөн. Танай хүний хувьд өдийг хүртэл ийм байгаа юм чинь засрахгүй биз дээ. Засрана гэж итгэж өөрийнхөө эд эсийг үхүүлж тэр хүний төлөө үүнээс хойш ихийг зарцуулж өөрийгөө элээх хэрэггүй. Харин салахгүй л гэж бодож байгаа бол. Сайн ээж, эзэгтэй байх үүргээ умартаж болохгүй ээ. Гэрийн ажил хоол унд хүүгээ асарах энэ тэр дээр өөрчлөлт гаргахаа түр хүлээзнээд, харин нөхөртөө өгдөг халамжаа л хумьчих хэрэгтэй. Түүнийг битгий тоо. Гэртээ байх үед нь хоол хийчихээд ширээний ард битгий дууд. Өөрөө ирээд идвэл идэг. Хооноос нь бүү хөөцөлд. Хадмуудтай ч харьцах хэрэггүй. Чамд хамаагүй л гэж бод. Өөрийгөө л анхаар. сайхан номнууд унш. Дуртай цагтаа гар. /Араар нь тавиагүй чинь сайн байна. Түүнээс хожих юм үгүй./ Найз хүүхнүүдтэйгээ уулз. Музей үзэсгэлэн үз. Өөрт тохиолдож байгаа зүйлээ битгий ярь. Хажуудаа хүн байхгүй байгаа юм шиг бай. Өөрийгөө энэ бүхнээс ангид байгаа хүн шиг чөлөөлөөд өгсөний дараа чиний гаргах шийдвэр ч өөрчлөгдөж магадгүй. Харин ирээдүйг хүүтэйгээ хамгийн сайхнаар төсөөлөөрэй. Нөхрөөсөө салчихвал яаж амьдрах вэ гэж бодож байгаа байх. Хүн аргаа олдог юм шүү. Бүх зйүл сайхан болно оо хамгийн гол нь өөртөө л итгэлтэй байгаарай. Амжилт хүсье. Ямар шийдвэр гаргасанаа дараа хэзээ нэг өдөр хэлнэ гэж найдаж байна.
burhanii ogson neg saikhan bolomjoo setgeldee hurtel ashigla l gej helye dee. zurh setgelee daga.
Маш их баярлалаа. Маш сайхан байлаа. Бүр дотор онгойчихлоо. Танд баярлалаа
hi. unshhad surgamjtai niitlel bna.
minii bodloor bidnii humuujil ih tustei sanagdalaa. chi humuusiin sain taliig dandaa hardag. hund dandaa tusaldag, ydarch ywaa negeniig dandaa deesh tatah gej orolddog. ih zoolon taldaa hun yum. tegeed busdiin ay tuh, busdiin sain saihaniig dandaa boddog. yagaad ch yum bi bas iim humuujiltei osson. humuus namaig ih daruu, zuulun, orowch, genen gej boddog. Gehdee urid n bi bas tiimerhuu baisan. odoo 30tai. gehdee yahaw neehch ih tom aldaj uzsengui. gehdee l ene olon jild bi neg zuiliig ih uhaarsan. Hun ooriigoo ih hairlah heregtei yum bna. chi ooroo ih powerful, itgeltei, huchtei baih heregtei. deerh humuujileer olj awsan zuil chin ugaasaa alga bolohgui. nemeed oortoo itgeh itgel, ooriigoo hairlaj chadwal chi amjiltand hureh bolno. chamaig humuus hairlaj, hundelj, erchuud ch hoinoos guih bolno. tegeed irheer ugaasaa chamd songoltuud garch irne. ter dundaas gol n sainiig n olj awah l chuhal.
Chinii bichsenees harhad chi ooriigoo l hairlahaa martaad baih shig bna.
Tegeed yandaa chi ooriigoo hairlaad irheer amidral saihan, amttai, sonirholtoi bolj irnee ohin mini. sain ch humuustai naizalj, uchirah bolno. goodluck.
Ps: herew bi chinii orond baisan bol odoo shuud salah baisan. zaluu nasaa iim zuild ongoroosondoo haramsaj biagaa bol odoo l dahiad ehleh heregtei shineer. chi odoo ch zaluugaaraa bna. Zarimdaa salalt iluu ih az jargal, bolomjiig awchirdag yum shuu. chi ter huniig bish ooriigoo l oorchilhod tsag hugatsaa, huchee garga.
Iim neg Einsteinii ug biadag yum. “erchuud ehnerteigee suuhdaa ehneriigee hezee ch oorchilogdohgui yg l anhniihaaraa bna gej naiddag. Harin emegteichuud nuhurteigoo suuhdaa nuhuriigoo oorchilogdoj, deerdene gej naidaj suudag. Etssiin dundee hen hen n sanasandaa hurehgui setgel hangaluun bus ulddeg.” tiimees er huniig oorchilogdono gej buu naid.
nonamed: zugeeree. Buh yum saihan bolno. Tiim emegteichuud bas baidag yum shig ble. Horvoo yaagaad iim haritsangui baiadg bnaa. Sain huntei n neg tiimerhuu shunaltai huuhen taarchdag. Bi lav huntei suuna gedgiig zovlon jargalaa hamtdaa tuulna gedgiig heldeg gj boddog. Tehdee naanaa shudarga bish yum shig hernee burhan tenger,huvi tavilan gedg chin tsaanaa bol shudarga bj l taaraa gedegt naidaj bn.
noname-d yasan muuhai ehner ve.yaj ingej hanilsan hania gomdooj chdaj bnaa.zarim huuhnuud neeree arai l denduu materiallag ni haragddag shuu.gehdee bas yum gedeg 2 taltai.chi hair halamjaar dutaasiin boluu?araar tavidagguich zoddog bsiin bish biz.hervee tiim yum bhgui bhad ingej aashilsan bol naad huuhnee hayaad biznessee uud ni tat.amjiltand hursen hoinoo guigaad iruul nulimaj hay.hun gedeg chin setgeliin amitan.ingej araich aashlaj bolohguiee hani ijildee.chamaig bur uruvdchihluu.halhiin saihan busguichuud hadand avirsan bishdee uur halamjtaig ni olood av.
Ene horvood sain humuus zunduu baidag. Manai ehner bid 2 huuhdeeree l suutsgaasan. Bi 20 ehner mini 19 nastai baisan. 12 jil hamt amdirsan. 2 saihan huutei ch bolson. Bid 2 iin huvid neg negiigee araar tavih asuudal baij baigaagui. Ene asuudliig ger buliin hamgiin nandin zuil gej 2 uulaa uhamsarladag bailaa. Minii business amjilttai yavj baih ued buh zuil saihan baisan. Getel ajil business butelguitej amidral hetsuu bolj irlee. Suuldee bi ger bulee avaad yavah ch chadvargui bolson. Ene ued ehner mini hayaad 2 huuhdiig mini avaad yavsan. Gehdee nas zaluu bn. Nadad ahin sergej amjiltand hureh nas baigaa gej boddog. Ene ued ehner huuhduud mini ergej ireh bolov uu gej boddog. Gevch bi ehneriigee heterhii materialag uzeltei hun gej bodoh bolloo. magadgui nas undur bolson hoino nadad hani boloh hun bolov uu gej ergelzeh bolson. Namaig uvduud hevteheer huuhduudee avaad aav eejiih ruugee yavchihdag. Bi ch bas sadaa bolood u gehev geed l ungurdug baisan. Getel emnelegt hevtehed neg ch ergej ireegui. Iimees ireeduid hamt amidrah itgel mini baihgui bolson. 2 huudee hoid etsgiin baraa haruulahgui umsan gej ih bodoh um. Ta bugdiin zuvluguu heregtei bn
hi chamd gj zowlohod erj hvjtei bj oopinhoo toloo amidar ene olon jil zowhon tuuni bas hvvhdiinhe tolool amidarsiim shg bn emegte hvn oopigoo het hayj blkuu shde. hun oopoool oopigo hairlahgv hvndlehgv bl hen oopiig chn hvndelj hairlah we hvjte bj amidrah hew maygaa ewdee za hijeegere amjilt hvsii ene olon hvmvvsiig sanaliin awahiin awj geehiin geegere amjilt
Дүү минь чи залуу байна. Эгч нь наад амьдралыг чинь туулаад ирсэн хүн байна. Ийм хүмүүс хэзээ ч засардаггүй юм.Эгч нь засрах байх гэж 30 жил хүлээгээд 50 гарсан хойноо салж байна. Чамайг дараа нь амьдралын төлөө явсаныг чинь ойлгохгүй чамайг хүн тоохгүй болохоор намайг горьдож амьдардаг гэж хэлдэг юмаа. Үр хүүхдүүдээ ч сүүлдээ тоохоо больдог юм…. Хурдан сал өөрийгөө өөрчил …… Ном их унш…. Тайван амьдрал амжилтын үндэс..Хэнээс ч хараат бус өөрийнхээрээ амьдрах ч сайхан байна шүү… Энэ хорвоод чинь сайн хүмүүс бас байдаг юм шүү… Амжилт хүсье…
bi urid ni zoduulj nuduuleed salax deeree tulaxaar nuxriiguu uruvduud yaj amidrax bol xen xuvtsas xunariig ni ugaaj ugux bol tevcheed ungurch chadaxgui yax gej geriixendee medegdev dee gej uurtuu uur xurch uildag bailaaa odoo bol teriig zasrax tusam uur xureed xaritsdag ch ugui gexdee xuuxdee bodood amidrax l baix l daa gexdee uur saixan xairtai uchirval ogtxon ch setgel uvduxgui xuurax bno yadgiin bi l jargaj baival boloo sh tee kkk ingeed usux nasnaasaa unuug xurtel xadgalj irsen xirgui tsagaan setgeliig mine xairt xani mine 10 jil daramtlaad uurchilj ugluu duuu kk zarimdaa gunigtai ch bi guniglaxiig xusexgui bnooo
bi ch bas yag cham shig yavsn udruud sayxan gehdee odoo bol bi 100%uurchlugdsun yag l cham shig sain ber sain xani baix gej 10jil zutgeed odoo shulmiin ber baixaar shiideed xeden sar l bolj bna tegsen xarin ch saixan bna etseg exeesee iluu xairladag baisn xumuus xuuxdiinxee 100% buruug meddeg ch zaxiin xund muulaad yavdagiig olon sonsson ch tevcheed yavdag baisn bi odoo shulam shig ber bna ta nar xunii setgel meddeggui xumuus yadgiin geel suudag bolsn goe bna ted nart zovj setgel shanalaxgui saixan bnaaaa
xadam eejiinxee umssun xuvtsasiig xaraad uruvduj noirgui xonoson bi yagad ch sain xun shig xaragdaxguigees xoish gai shtee nuxur ch bas zoduulaad l geriixneesee nuugaad l uchnuun ataman axdaa xelexeer xaniig mine yum uldeexgui balbachix baix gej zodoogui baixad ni uruvduud xamgaaldag baisn bi odoo shuud l xovlox gej utsaa shuurdeg bolsn yadgiin xamgaalj xairlaj yavsaar uuriiguu tarxi tolgoinii uvchtei bolgosn bi odoo nadad gar xurvel shuud xeldeg gazar ni xelne geed l suudag bolsn tegd unexxeer nadad odoo gar xurexee bolisn shtee arai ert iim arga xemjee avch baixgui yav dee l gej boddog bolsn teriig xun gej tooxoo ch bolisn ternii tuluu uilaxaa ch bolisn negent setgel iim bolchvol saldag l yum daa bi ch bas neg l; udur salna gexdee xamgiin ineedtei ni teriig xun gej tooxgui baix tusdam ter sain baix gej uuriiguu uurchlux gej xicheedeg bolsn bolxoor bi xuuxdee bodood salxguyui baij bolox l yum kkk odoo bi xairlaj xicheej amidarch irsen udruudeesee iluu setgel taivan jargaltai baix bolsn ene ni neg talaar sain ch nuguu talaar namaig muuxai evdej bna daa
hanilsan aa zovoovol ööröö zovno gej vnen vg snvv ter hvn hezee 1 tsagt oilgno cni hvvhedtei vldej baigaa bol hojin yy gehees hezeecn aldahgvi hani vr hvvhedee gomdoogood salj baigaa hvn l alddag yum zorigtoi bai dvv mini heseg zyyr salaad vz tegheer yanz n medegdene heseg hygtsaanii daraa shaldaa byygaad irne ter tsag boltol tevcneertei bai
amidralaa awch uldene l gehiin iim amidralaar yaahiin nuguu talas ene amidralaaa songoj bgan bol hunees asuuj yahiinbe bidnii neg ch zuwluguu ter nuhriig chin uurchilj chadku
Зүгээр сал ийм хүн засарна гэж хэзээ ч байдаггүй юм ямар ч боломжгүй. Саларгүй гэж байгаа бол энэ насаараа хүлээнээ хуурагднаа гэж сэтгэл зүйн бэлтгэлтэй бай наадах чинь засарлаа гэхэд цаад тал нь 3 сар болоол эргэдэг юм даа
Чи еерее тэнэг байна даа охин минь. Хvн сул дорой нэгнээ хайртай эсэх нь хамаагvй дээрэлхэж доромжилдым ш дээ чанга бай чи тvvнээс илvvг олно гэсэн итгэлийг еертее бий болго
ШУУД САЛ ЧИ ТЭНЭГДҮҮ ЮМ ШИГ БАЙНА
Маралаа битгий ай. Манай залуучуул дунд ухамсартай залуус олон бий. Хүнд зурсан зураг гэж байдаг байхаа. Магадгүй надад оногдсон зураг нь л энэ байх.
Би бас ганц охин дүүтэй. Дүүдээ одоо хэлдэг ганц үг бол: миний дүү эрт битгий хүнтэй сууж айлын эхнэр болоорой. Залуу насаа өөртөө зориул. Юм үз нүд тайл. Нэг хүнийг бурхан минь бүү шүт, итгэ. Харьцуулаарай л гэж хэлдэг болсон.
Дээр сэтгэгдэл бичсэн сог-д баярлалаа. Би яг үнэндээ сална гэснээс айх юм. Мэдээж амьд хүн аргатай, цагаа тулахад өөрийгөө хүүхдээ аваад явах л байх. Хүүхдээ л бодсондоо сална гэж зүрхлэхгүй байх шиг.
Яг үнэндээ би урамгүй нэг тийм сэтгэлээр унаад байсан юм. Олон хүний хэлж ярьж зөвлөж байгаагаас нэг гарцыг олж авах гэсэн. Тэрийгээ бараг л олчих шиг боллоо. Нөхөр маань гэр бүлээ гэхгүй өөрийнхөө дур сонирхол, таатай байдлаа эрхэмлэж байхад би бас яагаад тэгэж болохгүй гэж. Надад бүх боломж байхад би яагаад гэр бүлдээ л бүх цаг, залуу насаа зориулах гэж. Одоо боломж үлдсэн бол өөртөө л зориулья. Яахав гэр бүл гэр бүлээрээ л үлдэг. Харин өөрийгөө завгүй байлгаж, өөртөө цаг зав гаргаж, элдвийн муу үг, муухай явдлаас аль болох өөрийгөө хол байлгая. Нөхөртөө анхаарал хандуулахаа болье гэж бодож байна.
Huntei suuna gehees aih ch shig bolhiin. Er ni soniuch shalig zan gdg udmiih bh, gen ni tiim bdgiim shig bn lee. Uuriin chini huvid yaval ch deer yum dee. Setgel zurhee sons
би коммент их ховор бичдэг, гэхдээ чамд бичмээр санагдлаа.
одоо 40 хурч байгаа хүнийг өрөвдөх ямар ч шаардлага чамд байхгүй. тэр хүн өөрийгөө, чамайг хүүхдээ бодож байсан бол ийм юм хийхгүй байхаа.
чи 1 юм сайн олж харсан юм шиг санагдлаа. хайран залуу насаа энэ залууг хүлээж өнгөрүүлнэ гэж!!! их зөвөө.
яахав дээ хөөрхөн хүүхэдтэй л биз. чи зөндөө л хичээлээ болохгүй байга амидралыг яахав дээ. чи өөрийгөө аваад явчих чадалтай бол салахад нээх буруудаад байх юм байхгүй ээ. чамайг хүүхэдтэй юм чини энэ хүүхэн хаачдаг юм гэж бодож байгаа ч юм билүү. миний бодлоор ер н их арчаагүй итгэлгүй залуу байнаа. өдийг хүртэл яаж амидарч байснаа хар л даа. яаж уйлж гунихарч, сэтгэлээр унаж байсан бол доо чи.
одоо ажилдаа өөртөө анхаарал хандуулаа. тэр хүн чамайг бодохгүй байгаа бол чи тэр хүнийг бодох ямар хэрэг байна.
мэдэхгүйм уучлаарай гэдэг үгийг тэр хүн чамд зөндөө хэлж. бараг үнэгүй болцийм бишүү. дээрээс н чи тэрнээс салвал … гэдэг айдастай байх шиг байна. магадгүй салвал дотор чини онгойх ч юм билүү.
ямар ч байсан амжилт хүсий даа хүүхэд та 2т чини
Би энийг бичсэн бүсгүй байнаа. Заримд нь тэнэг санагдаж, заримд нь урт уншихаас залхуутай байсан бол уучлаарай. Цөөхөн үгэнд багтааж бичих гэсэн ч чадаагүй юмаа, урсаал урсаал байсан.
Та бүгдийн харамгүй зөвлөснийг уншлаа, баярлалаа. Ялангуяа энд бичсэн эрэгтэй хүмүүс энийг уншаад ойлгож байгаад сайхан байнаа. Эхнэрээ ойлгож хайрлаж явцгаагаарай. Айлын бүсгүй үрийг хайрлаж л явах хэрэгтэй. Тэд бол маш эмзэг цэцэг шиг шүү дээ.
“”””Аливаа зүйл хэврэг тусмаа л эсвэл хэврэг шүү гэж бодох тусам л нандигнамаар, хайрламаар, бусдаас харамлаж, энхрийлмээр. Харин унагаад ч хагарахгүй, хатгаад ч цоорохгүй гэдгийг нь мэдсэн цагаас хайр найргүй…””””” гэж нэгэн блог дээрээс уншсан юм. Манай нөхөр анхандаа бол яг л надтай ийм байсан одоо бол ийм болсон юм шиг санагддаг юм.
Гэхдээ яахав дээ залуу хүний замын хүзүү урт. Амьдралд юу эс тохиолдох вэ дээ, надаас илүү зовлонтой амьдралтай хүн байгаа шүү дээ. Тэгэхэд миний энэ зовлон хажууд нь юу ч биш байгаа л гэж бодох болсон.
Та бүгдэд баярлалаа. Би одооноос нэгт өөрийгөө, хоёрт хүүгээ төрүүлж өсгөсөн аав ээжийгээ л бодож амьдарнаа. Харин салахын тухайд харан байж болоё гэж бодож байна. Миний шийдвэрийг дэмжээрэй.
tanai nohor vheh gd hewtej bhdaa ter yawdag hvvhnvvd n hajuud n bish magad chi ch hajuud n bish vyed gantsaardaj hewtehdee l bi yu hiij bsiinbe gj jaahan yum bodoj magadgvi l yum .ooroor bol tiim yum bodoj tolgoigoo gashilgah hvsel torohgvi bh. jargaldaa tashuursan eswel amia hicheesen aminchhan hvnd busdiin yah hamaagvi bdg bi l ooroo enehen vyedee jargaj bwl busdiin yah hamaagvi gsn bodoltoi bdg yum .ene bodol n ooriinh n amidraliin togsgoliig yag deer bichsen shig bolgodog yum .iim hvniig orowdood hereggvi dee ter chinii oriig oshiglohoos oor yum hiihgvi l bh .bi bas neg emegtein er nohor l doo gehdee ehneree huuraagvi, zodoogvi harin gashuun vg heleed haaya jaahan gomdoochihdog yum tgd daraa n yunaas bolow gd bodhod amidral ger bvlee bish amin huwia hicheesnees l bolson bdg yum shig .yer n ail ger bvliin hariutslaga gdg yumiig er, em 2 yum bvhnii tvrvvnd bodoj yawmaar yum shig blee .
hvnii setgeld us homzongiin vr tarival yana gedeg bilee doromjlol gutamshigiig zugeer ch unguruuj boldoggui l yum daa
zarim hugiin erchuudiig uuchlah tusam davrah yumdaa.ali ert salah bsiin.hairan saihan 20nas zaluu nas.manai mongol huuhnuud yasanch uyhan zuulun uuchlamtgai yum dee.bi ch bas uuchlaad l tenegteel zoduulaal amidardag bj urdnii nuhurteiguu.harin araar tavisaniig ni sonsood l setgel zurh mus shig bolj hursunduu.hund tevcheer bnaa bna.blgui l yahav bhch estoi gej uzdeg.gehdee bas tevcheer aldarnaa gej neg yum bna.ingej udaan yaj tevchij bnaa.buren 10 jil.bi bol araar tavisaniig ni medeel hagas jil mus shig amidraad l salsan.chadahgui yum bilee.tevchihgui yum bilee.iim huniig uuchlaadch ergeed huurnaa gedegiig ni medersen bolohoor salsa.ehneree jiremsench gesen uuriig ni hagsruulchihgui gesendee udur bolgon shahuu sex hiij tuuniigee l gesen uuriiguuch haihrahgui yavj bhad huursan gej bodohoor ene hun ugaasaa bugsnii dontoi yumaa gedegiig ni ert uhaarsandaa uurtuu bayarladag minii odnii hanich nadad byarladag.huursan gedegiig ni sonsood l yun uuchlah sex hiiheesch durgui hursen.zoddog bhad za yahavee miniich bas buruu bgaa bh geed l uuchlaad l uuchlaad l.huuhdee garahaar gaigui boloh bh gesen naidvar gereltseer 3jil zoduulaad etsest ni huurtagdaad l buh itgel naidvar husur unasandaa.zasrahguishdee iim erchuud.ehneree jiremsen bhad huuhdee nyalh bhad huuraad yavj bgaa humuus hezeech zasrahgui.eniig busguichuud mini erthen uhaaraad daraagiin on udaan jil urgeljleh zovlongoosoo erthen salj baildaa.sain hun taarna shuudee.horvoo gants ter shaligaar duusahgui.bi odoo sain hanitai saihan huuhduudtei jargaltai l bna.gol ni erthen zaluu saihan bhdaa iim busarmag yavdaliig ni uugshuulj bolohgui shuudee.bi odoonii nuhurtuu heldeg namaig huurah l yum bol tegeed bi teriig ni medeh l yum bol hedench huuhedtei bsan bidnii bosgoson amidral duusna shuu gedeg.yadaj huurmaar bval belgevch heregleed medegdehgui huurval medehgui yum chin tegeed odoo yahavdee medehguigeeree l duusna.manai zarim erchuud zavhaigaa medehgui bas zavaan hooligduu.ichihgui burhanii belegiig gargasan ehnertee uvchin avchirna,tegeed oligtoihon barigdahgui shalgilj chadahgui hoolig bugsnii dontonguud.
iimerhuu teneg nuhruud zasardaggui yum daa
8-9 jiliin daraa olon huuhedtei salj baisnaas erthen neg huuhedtei baigaa deeree sal sal
Er huniig orovdoj hamt baigaad hereggui shu. Chamaig salaad yavahad naadah chini dahiad l neg huuhen olood avna, ter tusmaa zaluuhan huuhen oldono, yadah yumgui. Chamguigeer huvtsas hunar, hool und bugdiig zohitsuulna, zohitsuulahgui geed yah yum. Etssiin etsest hamgiin ih aldah humuus emegteichuud l baigaa yum, baidag zaluu nasaa er hunii toloo zoriuldag, huurtagddag, uuchildag tesverledeg geh meteer 10-20 jil ongorooj baigaad za tesehiig bailaa geed sallaa gehed neg bol heden huuhed chireed hotsorno, esvel ur huuhedgui, huuhedtei boloh nas ni oroitchihson, hamag zaluu nasaa aldchihsan geed. Erchuud bol 40,50,60-tai ch aldahgui yumgui dahiad l husvel zaluuhan ehner avaad huuhed uildverleed baih bolomjtoi humuus. Tanai nuhur yaj uhaarahiig medehgui yum daa. Gehdee harj baihad araar ni tavij baij ehnertee barigdaad salahdaa tulahaar ger bul ni tuund hamgiin erhem zuil baisniig oilgood salaagui hernee arai tseverhen araar ni taviad surchihsan nuhruud tsoongui baidag yum bilee. Ehner ni bas baidaltai evlerchihdeg, barigdahgui medegdehgui bol geed. Ingej amidarsnaas gantsaaraa tsoglog yavsan ni havigui setgel duuren.
Duustal n unshihig hicheelee unendee chadsangui.Yadarlaa gej!
Za iiim niitlel unshihaar setgel ovdoh yum. Bi bas l ger bultei huuhedtei. Ekhneree huurch bsan. gehdee bi buuruugaa oilgoson l doo ekhner maani medeegui gehdee nadad mash hetsuu bsan huurchad tiim mortloo erchuud sex sonirhood l oor huntei boldog yum shig nadad sanagdsan bi ooroo tegsen bolohoor. Chi nohortoigoo sain yarilts bolohgui bol huuhdee avad sar garan yavad og teged yu bolohiig chi neg sain har bur bolohgui bol erthen sal bi tegej helmeer bn daa
Ih hetsvv nuhur bnda neg hesegtee salj hashiraaval yasan yum be . Gedsen ni ulsuud boov ni bosood hirtei huvtsas ulmsuus ireheer tolgoid ni yum bodogdoh bgvidee !!!
sal TENEG UMUUUUU
Bitgii zovoo, bitgii shanal. Ta ih sain eej bas sain gergii bnaa, bi unshaad ooriin erhgui uillaa, Hunii amidral hetsuu uydee hetsuu ch gelee jargaltai odruud bas bdg gedgiig bitgii martarai. “Hoyr baitugai horin holtei baila ch horvood hun aldah odor bdg ym Hoinoo hicheged dalavchgui ch gelee holhi ondort niseh odor bdg ym” geed choinymiin shulgen deer gardag daa. Nohortoo itgesen chin aldaa bishee hund itgel huleelgej, itgej bnaa gedeg chin mash saihan setgel bargiin hunees garahgui saihan chanar. Ta hediiger huurtagdsan ch gelee ongorson buhnig martaad amidralaa neg oorchloh geed buteeh geed hicheged uzerei, hojim haramsahguin tuld. Emegtei hun l uhaantai bj eregtei huniig zalna shu de. Uuniig zovlon gej bodohoo boliod amidral gej bodood amidrald yu es tohioldoh bile de, tm bolohoor bitgii shantrarai tevchertei uhalag baigarai
amidralaa awch uldeheer shiidsen bol neg zuwluguu ugie.nuhur chin tegeed tenegteed ywj l baig .harin chi ooriinhoo bas huugiinhee toloo l amidar ooriinhoo toloo anhaarlaa handuulj buh zuilliig oortoo huudee l zoriul ergen toirniihongoo mart ter humuus tegj baig. harin nuhruusuu oshoo awch bn geed zugaa tsengel oor zaluu ntr geed demii shuu hojim ni ooriigoo haraaj haramsah l hereg garna6 ur huuhdee bodood tiim zuil bitgii hiigeerei horwoog saihan ontsgoos harj muu muuhai buhniig bitgii too
uuruu uuriigrr hairla enhriil urmaar tetge.tuunees heseghen ch bolv hol amidarch uzee.amidral hichneen bayn uguumur gegeen gedgiig medreh bolnooooooooooooooooooooooooooooo uragshaaaaaaaaaaaaa busgui mini
denduu urt yumaa ern n teged salj chadkun bol huwi zayaataigaa ewlereh l boljdee naad nuhur chin uurchlugduhguiee chamaig ene haachdiin gesen shig l yawdiin bn.chi tehdee neg yumiig mash sain sanaj yawaarai eregtei hun hezee ch uruwdultei baidguim shu!!!! ehner n uhhed urhiig n buteej yawahdaa daraagiin ehner boloh hunee bodoj bdag gej ug sonssonuu chi salchuul geed nuhruu uruwduj bhaar odoo bgaa uuriiguu neg haraach chi denduu uruwdultei bn
hehe minii amidraltai yasan ch adilhan yum be dee. bi bas odoo huutei nohorteigoo niileed 6 jil bolj bna. ene hugatsaand minii medej bgaagaar namaig 3 udaa l lav huursan. bas itgeed l uuchilna tegeed l 1 jiliin daraa bas l neg yum garaad irne gehdee bas medehgui hed bgaag bi medehgui. suuldee nohortoo itgehee uneheer bolidog yum bna lee. haayaa salchihmaar l sanagddag. daanch chadahgui yavsaar l odiig hurlee. barag suuldee oor huntei yavuul yavna biz oort ni saihan bgaa bol ch gej bodoh shig. zarimdaa bur hun 1 l amidrah yum chini jargaj bgaad duusag l gej bodogddog shuu. uneheer hetsuu shuu amidral
eoooo yamar hetsuu horvoo vee bi ene zovlong gantsaaraal edelj yavaa burhanii zursan zurag gej urgeljl uuriin zayand gomddog blaa chinii bichseng unshaad nadtai adilhan uym bnadaaa gej bodoj nulims dusluulj unshlaa bi yaaaag chamshig ma nuhur nadaas 8 ah bid 2 neg huurhun huutei bas l huugee nyalh bhad huuhentei orootsoldoj basl salahgui bsaarl hadmuud gej avah uym bhgui humuus muudaa ingej helj bgaa uym bishee nz min setgelee huvaaltsmaar bval sokoo_9992@yahoo.comruu mail bicheeree
yamar hetsuu yum be????ene yamar niitlel bol geed unshih bolgond l ger buliin huuralt…urvalt…doromjlolt…yamar hetsuu yum be de…yagaad… yagaad zaluuchuud ehner huuhdee ingej huurna ve???…ger bul huuraltuudiig unshij bhad ihenh huvi ni eregteichuud bh yum…ingeheer nohortoo ch itgej chadahgui ih hartai bolohnee…unshihgui baiy geed chadahgui 1 medhed unshchih yum…humuus unshih albagui gej bodoj baij magadgui..alba bhguil de namaig hench albadaagui…gehdeel unshchih yum…niitlel bichsen busguid yu gej helehee medehee..yamarch bsan setgeliin deml ogoh heregtei boluu…chamaig oilgoj bnaa..saitad zovlon shanalalaa bichiheer joohon ch gesen dotor chin uujirsan bh…hichneen ih hetsuu bdag oilgoj bnaa….chamaig iim niitlel bichlee geegui shuu…setgel sanaagaar unaad hereggui shuu…ene ih shalal hezee modgui duusnaa…urgelj ingej zovj shanalj amidrahgui jargah tsag irnee busgui mini…yamar shiidver gargahaa ooroo sain bodoj shiidver gargaarai…urgelj oodrog yavaarai..chamd amjilt husie…
tegwel tegeed salaldaa zowlongoo yriaal ene zowlong sonsson hvmvvs chamd tus bolohgvi sh de sal tewch
gej l heleh baih sonin hvvhen ym iim ym bichehee
bolildo
Tanii gol aldaa bol hund heterhii itgemtgii, daruu bdal yum shig sanagdlaa. Ta uyiin chin huuhnuud yamar b,a. nudee neegeed sorgogoor har. Tanias salaad yamar bdald orohiig ni oort i medruulah heregtei shdee. tur hugatsaand huugee awaad tusdaa amidraad uzwel yaasiin be? ooriigoo unelj nohriigoo yag unendee taniig bhgui bol yaaj dooshoo orohiig ni medruuleldee. zawgui bai. oort chin saihan sanagdsan buhniig hiij uz. amidral yamar bayan gj bodoj b.a. Za amjilt husiye
харин нөхрийнхөө үгээр байгаад байх тусам тийм гээд бодчихдог юм шиг байна лээ. би анх тусдаа гарчихаад гэр бүл болчихлоо гэж бодоол өөрийгөө эзэгтэй гэж бодоод, бүх зүйлээ нөхөртөө зориулаал, анхаарал халамж тавьдаг байсан, хадам хадам, хадам дүү минь гэж гүйгээд л, хадмын талынханд сайн бэр болчих гээд үзээд л, өөрийнхөө талынхад ч нөхрөө муулахгүй, алдаа гарвал нуугаад л… нэг өдөр тэсэрсэн. анхныхаа хүүхдийг хагалгаагаар хийлгэж төрөөд аавындаа шууд гараад ээжийнхээ асаргаанд очсон.тэнд 1 сар болчихоод гэртээ очсон. мэдээж нөхөртөө хамаг итгэл найдвар тээгээд, хоёр биеэ даатгаад л очиж байгаа юм чинь. очоод хэдхэн хонож байтал найз нь их сургуулиа төгсөж , хонхны баярт нь ажлаасаа чөлөө аваад оччихоод эрт гэртээ ирнэ гэсэн хүн байхгүй шөнөдөө ирээгүй.
аймшгийн шөнө байж билээ, нэгхэн сартай хүүхэдтэй, ядаж байхад тайван биш, бүтэлттэй төрсөн уйлдаг хүүхэд. би өөрөө сүү муутай, бөөн шархтай, даавуу угаах байтугай хүүхдээ ч өргөж дийлэхгүй, орноосоо татуулах нь холгүй арай гэж босдог байсын. хэзээ ч мартхааргүй гомдсон, би бүх юмаа зориулаад зориулаад буцаад намайг хэцүү байхад, хүүхдийг нь зовж байж гаргачихаад байж байхад юу болж байнаа, найз нь одоо ч тийм чухал байна уу гэж бодсон. найзыгаа дагаад амралт руу нь хэдэн найзуудтай дарвиад явчихсан юм билээ.
тэрнээс хойш тоохоо больсоон. одоо бол тэгж муу сайн бэр байх гэж хичээхээ больсон, байгаагаараа л байж байя ааш муутай айхтар чанга гэж хэлүүл хэлнэ биз, тэр нь дандаа нөхрийнхөө шоудаж үрэх гээд байдгийг нь хазаарлах гэсэндээ тэр гэдгийг ойлгох нэг нь ойлгоно биз гэж боддог болсон.
чиний хүрсэн дүгнэлт зөв байна, нөхөр бас жаргалда ташуулч эхэлжээ гэж ойлголоо. хадмууд чиний хэлдгээр үнэн хэцүү хүмүүс байна. зүрх сэтгэлээ л дага даа, зүрх чинь бол 50 50 хувь хуваагдсан юм шиг болоод энд бичсэн бололтой. амьдралаа авч үлдмээр байгаа бол дахиад нилээн тэсэх байх. тэхдээ харин бүх зүйл дээр өөрийнхөөрөө хувь хүн гэдгээ байнга мэдрүүлж харуулж, зарим нэг юмаа хүссэнээрээ хийгээд л яваад байж дээ.
salchihaa sain hvn te uchir
ymar urt yum be
bi bas yg tani shig baidald orson. 3jil bolohdoo arai huuhed shuuhadtai boloogui bhdaa medej salsan. yg l tani shig zasrana gej naidaj ochnoon uuchilsan, odoo ch hairtai. gehdee hunii gen n gen l baidag ym shig bn. yg tanai nohor shig shan ug helehees tsaashgui. bas ooriigoo neg ih lag geed bodtson. hehe. udsan bol tani shig bdald oroh bjee.tanii ene zahia shan surgamj bn. bayrlalaa
SAIN HUUHEN BAINA…CHI NUHRUU ZUGER DAVRAAZAN YM BNA…NOMHON TEMEEG NOOLOH SAIHAN GEDEG
Sain ehner bn a! Jargaltsi odruud ih shuu!
Өөрийгөө чөлөөл.
Оюун санаагаа цэгцлээд ном унш. Хамгийн гол нь юунаас таашаал аваад байна? юунд дуртайгаа мэдрээд дуртай зүйлээ хий. Харин нөхрөө чадах гэж ч юм уу, хадам эгчдээ мундаг харагдах гэж биш.
Зөвхөн чи л өөрийгөө жаргалтай эмэгтэй болгож чадна.