Бэлгийн сулралыг тайлбарлах нь

Бэлгийн сэрэл үүсч бэлгийн харьцааг гүйцээхэд олон эрхтэн системүүд харилцан оролцдог ба үүнд тархи, нугас, мэдрэл, цусны судсууд, нөхөн үржихүйн эрхтнүүд ба олон дааврууд (тухайлбал тестостерон даавар маш том үүрэг гүйцэтгэнэ). Эдгээр эрхтнүүдийн аль нэг аливаа хямралд ороход бэлгийн ажиллагааны алдагдалд хүргэнэ.

Хичнээн эрчүүд үүний талаар яриад байдаггүй боловч ихэнхи нь амьдралынхаа нэг үе шатанд бэлэг эрхтний чангарах үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдгийг мэдэрдэг байна. Бэлэг эрхтний чангарлын алдагдлаас зовох зүйл огт үгүй. Үндсэн шалтгааныг олоход төвөгтэй байдаг ч сайн тал нь үүнийг үргэлж эмчилж болдог байна.

Бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдал нь ихэнхи тохиолдолд эр хүний ажлын ачаалал, стресс болон амьдралд нь тохиолдож буй сэтгэл санааны хямралаас болдог ба харин тэдгээр хямрал нь биеийн эрүүл мэндийн байдал өвчлөлийн гаралтай байгаа эсэхийг олж тогтоох хэрэгтэй. Бэлгийн сулрал гэдэг нь аль нэг шалтгаанаар бэлэг эрхтний шаардагдах хэсгүүдэд хангалттай хэмжээний цусан хангамж очихгүй байснаас өмнө нь чангардаг байсан шиг түвшинд хүрэхгүй болсныг хэлнэ. 

ХЭВИЙН ҮЕД ЧАНГАРАХ ҮЙЛ ЯВЦЫГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Бэлэг эрхтний чангарал нь бэлгийн сэрэлээр нөлөөгөөр цусаар дүүрснээс үүснэ. Чангарах үйл явц нь маш нарийн нийлмэл биологийн ухагдахуун ба голчлон 2 төрлийн нэгдлийн оролцоотой явагдана.

Эдгээр нь азотын исэл (АИ) ба циклогуанозинмонофосфат (цГМФ) ба эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн сэрэл хөдлөлтөнд их үүрэг гүйцэтгэдэг нэгдлүүд юм.

Энэ хоёр хоёулаа бэлэг эрхтний гөлгөр булчинг сулладаг ба эрхтний цусны судсуудыг зохицуулах үүргийг хариуцна. Тестостероны нөлөөгөөр бэлгийн сэрлийн үеэр бэлэг эрхтэнд их хэмжээний цус оруулан дүүргэхийг энэ азотын хүчил болон цГМФ удирдана. Энэ нь АИ, цГМФ– ийн хэмжээ тестостероны дутагдлаас болж буурч чангарах үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог байна.

Чангарах үйл явцад бэлэг эрхтний цусан хангамж хэвийн зөөлөн үеийнхээс 30-60 дахин их болдог байна. Бэлэг эрхтнээс буцаж зөөвөрлөхөд 120 мл цусыг эргэж шахаж гаргадаг байна.

Хэвийн үед бэлэг эрхтний доторхи даралт нь 10-15 мм. м.у.б байгаад бүрэн хэмжээгээр чангарсан эрхтний цусны даралт 120 мм. м.у.б-ээс их болдог байна. Дур тавьсны дараа, окситоцин хэмээх дааврын нөлөөнд цГМф- ын хэмжээ огцом буурдаг байна.

Энэ нь цусны судаснууд агшиж эрхтэнд цус их хурч чангарснаас болдог. Үүний дараа эрхтний цусан хангамж буурч, тогтонги байсан цусны урсгал хурдасч цус хангамж буурахад эрхтэн буцан суларч хэвийн байдалдаа ордог.

ЧАНГАРАХ ҮЙЛ А ЖИЛЛЛАГАА АЛДАГДАХ БУЮУ БЭЛЭГ ЭРХТНИЙ СУЛРАЛ

Хамгийн түгээмэл шалтгаан бол цусны судаснуудын эрхтэнд цус хүргэх чадвар алдагдах юм. Энэ нь биеийн болон сэтгэл зүйн шалтгаантай байж болох ба и хэнх тохиолдолд хоёулаа байдаг. Биеийн буюу эд эрхтний чангарал сулрах шалтгаан нь ар хаг хууч өвчнүүдээс болно. Жишээлбэл: -цусны даралт ихдэх -зүрхний өвчин -холестеролын түвшин их -тестостероны түвшин бага -түрүү булчирхайн томрол -чихрийн шижин

  • Мэдрэлийн эрхтний тогтолцооны эмгэгээс бэлэг эрхтний мэдрэлийн хямралууд байж болно.
  • тайвшруулах, цусны даралт бууруулах эмүүд, антихолинэргик эмүүд, кортокостероид дааврууд болон бусад эмүүд нь бэ лэг эрхтний сулралд хүргэдэг.
  • Өнчин тархины үйл ажиллагаа алдагдан пролактин даавар хэт их хэмжээгээр ялг арч тестостероны ялгарлыг дарангуйлдаг.
  • Бэлэг эрхтний сулрал нь нас тогтсон эрчүүдэд элбэг тохиолдох нь хань ижилгүйн сэтгэлийн хямрал, ажлын дарамт, гэр бүлийн болон хувийн харилцааны асуудалтай байгаа хүмүүсд тохиолдоно.
  • Бэлэг эрхтэн орчмын болон аарцаг хавийн бэртэл гэмтлийн дараа, эсвэл аваар ослоос үүдсэн мэс ажилбарын дараа аарцгийн цусан хангамж муудсанаас болох.
  • Дунд насны бэлгийн дааврын бууралын үед эрчүүдийн эр бэлэг эрхтэнд цусан хангамж хүргэгдэх нь сааталтай болж цус хангалттай хэмжээгээр очихгүйгээс эрхтний чангарал сул болж үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүргэнэ.
  • Өөртөө итгэлгүй байдал, аз жаргалгүй байх, сэтгэл зовних нь 21-р зууны эрчүүдийн дунд их тархаад байгаа. Сэтгэлийн хямрал нь артерийн судсаар бэлэг эрхтэн рүү урсах цусны урсгалыг саатуулдаг байна. Сэтгэл санааны байдал, тааламжгүй мэдрэмжүүд нь сэтгэл зүйн байдлыг бүрэн гэмтээхгүй ч бэлэг эрхтний эрүүл байдалд нөлөөлнө.
  • Эрүүл мэндийн байдал болон амьдралын хэв маяг ихээр нөлөөлнө. Тамхи татах, шар айраг уух нь бэлэг эрхтэнд очих цусан хангамжийг бууруулдаг. Судалгаагаар бета блокатор зүрхний болон, тайвшруулах эм бэлдмэлүүд нь ижил төрлийн хортой нөлөөг бэлэг эрхтэнд үзүүлдэг нь батлагджээ.

Өөрийн бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдлын зөв шалтгааныг эмчид хандан тодорхойлуулснаар хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг нэвтрүүлж эмчлэх боломжтой.

Авах арга хэмжээ

Viagra, Cialis эсвэл Levitra нь цГМФ-ын концентрацыг нэмэгдүүлдэг. Эдгээр эмүүд нь чангаралтыг сайжруулах ашиг тус ихтэй сайн үйлчилдэг эмүүд юм. Гэхдээ эдгээр нь 60% орчим амжилттай үйлчилдэг. Эмүүд зөвхөн эрчүүдийг бэлгийн сэрэл үүссэн үед үйлчилдэг. Бэлгий дур хүсэл султэй эсвэл хүсэлгүй эрчүүдэд үйлчилдэггүй байна. Тестостероны үйлчлэлд ямар нэгэн нөлөөл үгүй ба АИ, цГМФ үүсэхэд тестостерон зайлшгүй хэрэгтэй тул тестостероны түвшин бага үед Viagra, Cialis эсвэл Levitra сайн үйлчилдэггүй талтай.

Энэ үед тестостерон эмчилгээг хийснээр асуудлыг илүү өөрчлөх боломжтой. Эцэст нь хүний бэлэг эрхтэн чангарахад бодсоноос ч илүү тестостерон шаардлагатай байдаг байна. Иймээс эдгээр эмүүдийг болон тестостерон эмчилгээг хэрэглэхийг зөвлөдөг байна.

Виагра нь эдгээр эмүүдээс худалдаанд гарсан анхдагч нь байсан ба хоолны хамт болон согтууруулах ундаатай хэрэглэж болохгүй. Ерөнхийдөө 30-60 минутын дараа үйлчилж эхлэх ба 8 цагийн турш үйлчилнэ. Нэг удаагийн тун нь 50-100 мг.

Levitra нь Виагратай төстэй ба гэхдээ хоол эсвэл согтууруулах ундаатай уухыг зөвшөөрдөг. Нэг удаагийн тун нь 10-20 мг. Үйлчилж эхлэх нь арай хурдан.

Cialis бол нөгөө хоёроосоо арай өөр. Үйлчилж эхлэх нь арай удаан (45 минуутаас – 3 цаг хүртэл) харин үргэлжлэх хугацаа нь хамаагүй урт бөгөөд 2-3 өдөр үйлчилдэг тул амралтын өдрүүдийн дэмжлэг гэж нэрлэгдэх олонтаа.

Дасгал хөдөлгөөн

Хэрэв асуудалд стресс нөлөөтэй гэж үзвэл бэлгийн сулралыг эмчлэх аргад стрессийг удирдах, багасгах аргуудыг зөвлөнө. Мөн дасгал хөдөлгөөний хөтөлбөрд хамрагдах, гүйх, иогын дасгал нэмж болно. Иог дасгалаар хийгддэг амьсгалын дасгалууд стрессийн дарамтнаас гарах тустай байдаг. Олон эрчүүд өөрсдийн стрессийг тайлснаар бэлгийн сулралыг дийлж чадсан гэж үздэг байна.

Байгалийн эмчилгээ

Эдгээр тохиолдлуудад байгалийн уламжлалт аргуудыг эрчүүдэд зөвлөдөг ба үр дүнгээр ялгаатай байдаг. Бэлэг эрхтний сулралын эмчилгээнд хэрэглэхэд судлагдсан ургамлуудад Yohimbe, Gamma-Butyrolactone, Gingko, Maca, L-arginine болон DHEA нар ордог.

ЭРЧҮҮДИЙН БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА НАСЖИЛТ

Эрчүүдийн бэлгийн чадамжийн оргил нас нь бэлгийн бойжил хожуу насандаа байдаг. Тэр наснаас хойш мэдрэмж аажмаар буурч эхэлдэг.

Хожуу насанд бэлэг эрхтэн удаж байж чангарч, сэрлийн оргилд удаан хугацааны дараа хүрч, дур тавих болон үрийн шингэн гадагшлуулахад хүчгүй болдог. Үрийн шингэний хэмжээ багасах нь сэрлийн хүч буурсантай холбоотой. Бэлэг эрхтэн бэлгийн харьцааны дараа амархан зөөлөрч хэрэв дахин чангарахад хүрвэл маш удна. Бэлгийн харьцаанд орох сонирхол үгүй болно.

Цэвэршилтийн үед эрчүүдийн дааврын ялгаралт буурч хэмжээ нь багасах ба үүнтэй холбоотойгоор сөрөг шинжүүд ажиглагдана. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа нь гэвэл эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт маш түргэн явагддаг бол эрчүүдэд энэ нь маш удаан аажим болдог байна. Энэхүү аажим өөрчлөлтийг эрчүүд насжилттай холбоотой хэмээн үзэж байхад үүнд хэрэг дээрээ тестостероны түвшин буурсан байх нь олонтаа.

Тестостерон дааврын түвшин буурахад хүргэдэг шалтгаан :

  • -эр бэлгийн дааврын тэнцвэрийн алдагдал
  • -эстрогений илүүдэл нь тестостеронтой холбогддог SHBG уургийг ихэсгэж сул хэрэглэгдэх тестостероны түвшинг бууруулна
  • -тестостероныг эстроген болгож хувиргадаг өөхний эсүүдийн ферментүүд идэвхжсэнээс
  • -стрессийн даавар кортизол ихэдсэнээс
  • -тестостероны нийлэгжил (DHEA) дарангуйлагднаас
  • -яс болон булчингийн эсүүд илүү хурдтай задарсанаас
  • -бамбай булчирхайн үйлдэл саатсанаас
  • -бэлгийн сэрэл багассанаас

Даавар эмчилгээ

Хэрэв эмч тань андропаузын шинжүүдийг илрүүлж дааврын тэнцвэрийн алдагдлыг оношловол тестостероны гел, тос эсвэл эмүүдийг тэнцвэржүүлэх зорилгоор зөвлөнө.

Тестостерон нь холестеролыг багасгаж, кальцийг хадгалж зүрх судсыг хамгаалдаг ба бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг. Эмэгтэйчүүдэд 1-2 мг/гр-г зөвлөдөг ба шаардлагатай бол нэмнэ. Эрэгтэйчүүдэд 5%-ийн тосон түрхлэг ба мөн шаардлагатай бол нэмж хасна.

Тестостероны нийлэгжилд оролцдог бөөрний дайвар булчирхайны даавар болох DHEA мөн нилээд их хэмжээгээр багассан байдаг. Мөн DHEA нь эсүүдийг тестостероны үйлчлэлд илүү мэдрэг болгож чаддаг байна. Хэрэв DHEA –ийн түвшин буурвал тестостероны идэвх буурч үр дүнд нь тестостероны дутагдалд хүргэнэ. DHEA-ийн нэмэлт тэжээл нь нь эр даавруудыг үл тэнцлийг зохицуулахад тусалдаг.

Өөрийн бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагаа алдагдсаны зөв шалтгааныг өөрийн эмчид хандан тодорхойлуулснаар хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг нэвтрүүлж эмчлэх боломжтой.

15 Comments

  1. hi says:

    uuchlaarai bi neg yum asuuh gesen yumaa . manai naiz zaluu tavihdaa yamarch medremjgui uriin shingen ni zugeer l ursaad garaad baidag bolchihloo geh yum . ene ni yunaas boldog yamar uchirtai yum boloo helj ogch tuslaach humuusee.

  2. nymaa says:

    ene setgegdelee uldeej baigaa humuus negiig bodmoor yum

  3. orgil says:

    saihan erhten bn

  4. sexy says:

    huuhnuud iimbodoltoi um bii wii yahaw dundaj l erhten l bna

  5. zochin says:

    end dandaa butehgui garuud ordog baihaa.yg tv chat shig tlll

  6. batushka says:

    23tai saihan zaluu bn. egch med sanhvvgeer tuslah bvsgvitei hamtragch bolno. hamgiin gol n togloogvi vnneesee yrij bga gdegiig oilgoson hvmvs l holbogdooroi. batushka1@yahoo.com 96059501

  7. Bataa says:

    Argorn shaadag, chiniix bosxooroo ch iim boloxgui dee haha

  8. AA says:

    KKKK BUSGU NEREE TEHH UMSSAN SANAA NIILJ BNAAAAA

  9. busgui says:

    shuwtraad awah yumsan

  10. AA says:

    kkkkkk TIMEE HOHMOORL ZUIL BNDAAA KKKK HUUHNUUD MAN OILGOJ BN

  11. argorn says:

    iim boowtoi boy bn 16tai shyy harizaj uzeh n ofline uldeegerei govo_altan@yahoo.com

  12. sarnai says:

    unheed awmaar eduu gui yu

  13. gerel says:

    woow bazaad awmaar erhten bna

  14. хэхэ says:

    Сайхан эрхтэн байна шүү. Үнэхээр сайхан. Хөхмөөр санагдчихлаа.

  15. AA says:

    oooo LAIATAI OOOOO

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.