Монголд амиа хорлож байгаа тохиолдлын 60 хувийг хүүхэд эзэлж байна гэсэн статистик тоо байна. Хамгийн сүүлд, шинэ он гарахын өмнөхөн есөн настай хүү өөрийгөө боомилж егүүтгэсэн мэдээ сэтгэл сэртхийлгэлээ. Энэ явдлын өмнө 12 настай охин “Аав, ээждээ хайртай шүү. Намайг уучлаарай” гэж бичээд хорвоог орхисон юм.
Турьхан бие, бяцхан амийг өөрийн гараар хөнөөж болдог гэж хэн тэдэнд заагаад өгчихөв өө. Шинэ жилийн сүлд мод, өвлийн өвгөний бэлгийг зүүдэлж он солигдох мөчийг тэсэн ядан хүлээж байсан хүү юуны учир амьдралаас зугатав. Бяцхан амийг өөрөөр нь егүүтгүүлэх хүртэл хэн ингэж үнэгүйдүүлээд байна вэ. Хамгийн ойрын хүн, дотны найз, хүрээлэн буй орчноос нь л энэ асуултын хариуг хайж болох байх.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫНХАНД ХҮҮГИЙН ҮХЭЛ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ
Хүүхдийг амиа хорлоход хүргэдэг түгээмэл шалтгааныг мэргэжилтнүүд нэрлэж байна. Ихэнхдээ өлөн, зэлмүүн амьдрал, гэр бүлийнхэн, үеийнхэнтэйгээ таагүй харилцаатай болох нь хүүхдийг ийм алхамд хүргэх шалтгаан болдог аж. Өсвөр насны хүүхэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, эсвэл хар тамхинд донтсон, сурлагадаа муудсан, хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн, бага насаа хүчирхийллийн дор өнгөрүүлсэн, эдгэршгүй өвчин туссан үед амьдралаас зугатахад хүрсэн тохиолдол олон бий.
Өөрийгөө бусдад хэрэгцээгүй, орхигдмол болсон гэж үзвэл, олон нийтийн дунд эвээ олж чадахгүй удах, ямар ч гарцгүй байдалд орчихсон юм шиг санагдах үед хүүхэд амиа хорлох нь элбэг байгааг эрдэмтдийн судалгаанд өгүүлсэн байна.
Монголд амиа хорлож нас барагсдын талаас илүү хувь нь хүүхэд байгаа нь тэднийг хамгаалах тогтолцоо ямар төвшинд байгааг харуулж байна. Яагаад гэхээр, хүүхдийн эрхийг дээдэлдэг, өндөр хөгжилтэй орнуудад ийм эмгэнэл харьцангуй бага тохиолддогийг судлаачид тогтоосон юм. Хүүхэд хамгааллын тогтолцоогоо хөгжүүлж, энэ салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд баталгааждаг байна.
Хүүхдийн төлөө газрын хэвлэлийн ажилтнаас өчигдөр есөн настай хүүгийн амиа хорлосон явдалд хэрхэн хандаж байгаа талаар байр сууриа илэрхийлэхийг хүсч, утас цохиход Нийслэлийн хүүхдийн төлөө газартайгаа холбож өгсөн юм. Харамсалтай нь Нийслэлийн хүүхдийн төлөө газрын ажилтан үүнийг сонсоогүй, лавлаж асууя гэж хэлсэн ч утсаа дахин авсангүй. Бид хүүхдийн асуудалд хэрхэн хандаж байгаагийн нэг жишээ энэ.
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө найман настай хүү хойд ааваасаа айхдаа хоёр настай дүүгийнхээ нүдэн дээр өөрийгөө боомилсон хэрэг гарч байв. Согтуу ирчихээд дагавар хүүгээ зодож байсан хойд эцгийн цагдаа түр саатуулж л дээ. Хүү аавыгаа өөрөөс нь болоод цагдаад баригдчихлаа гэж айхдаа хойд эцгээ ирэхээс өмнө амиа хорлосноор хүчирхийллээс ангижирсан юм.
Тухайн үед энэ хэрэг бүх хүний нүдэнд ил байсан ч хүүг үхэл рүү түлхэх гол шалтгаан болсон хүчирхийлэгч хойд аавд ердөө хоёрхон жилийн ял оноож байв. Хамгийн хачирхалтай нь талийгаач хүүгийн ээж шүүх хурлын үеэр нөхрийнхөө ял эдлэх хугацааг богиносгож өгөөч гэж шүүгчээс гуйж байсан гэдэг. Тэр яргачин эцэг ялаа бүрэн эдлэлгүй шоронгоос гарсан гэж сүүлд нь дуулдсан. Хууль, бас томчууд ингэж бяцхан амийг үнэгүйдүүлж байна. Ийм байхад хүүхэд хэнээс хайр халамж, хамгаалал, тусламж хүсч, хэнд итгэх билээ.
АМЬДРАЛААС ТАТГАЛЗАХ НЬ ИЛҮҮ АМАРХАН ГЭЖ ҮҮ?
Хүчирхийллийн эсрэг төвийн санал, гомдол хүлээж авдаг утас руу бяцхан охин залгаснаа. “Би одоогийн аав, ээжээсээ татгалзмаар байна” гэсэн гэдэг. Хэрэв санаснаар болдог бол мөн ч олон хүүхэд аав, ээжээсээ, ах эгчээсээ, одоогийн төр, засгаасаа татгалзмаар байгаа байх даа. Яагаад гэхээр маш олон хүүхэд хотын зах, хогийн цэгүүдэд ажиллаж, өвлийн хүйтэнд хурдан морины нуруун дээр өвлийн шаахайтай “өнжиж” тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг юм.
Хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болж, гэр бүлийн хүчирхийлэл, ганцаардал дор өдөр хоногийг өнгөрүүлдэг жаалуудад аав, ээж, төp засгаасаа биш, амьдралаас татгалзах нь илүү амар санагдсан байж мэднэ.
Уг нь манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколуудад нэгдэн орсон орнуудын нэг. Үүнд нэгдсэн орнууд хүүхдийг эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид болон бусад бүх хүн эрх мэдлээ сөргөөр ашиглах, хүүхдийг бие бялдар, сэтгэлзүйн бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харилцах, албадан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэг хүлээдэг.
Биелүүлж чадаж байгаа эсэхийг нь бяцхан үрсээсээ асуугаарай.
Х.Хулан
Зууны мэдээ
23 Comments
araichdee arai l amai horloh nas ni bolooguiee aaw eejiinhen l buruu ene huuhed ed muu ym tohioldson bolood tegj bgaa tiim bolohoor huuhduudee buh huuhduud amai horlohoor iim l bna bas eej aaw ni zovno tiim bolohoor bitgii amai horloj muu muuhai setgedeliig turuuleerei
ene mari ymar teneg huiten setgeltei nowsh we ter amia horloson huu hooloidoo uya boomilhoosoo umnu hichneen ih shanalj aij bsan bol do..amia horlono gedeg zugeer neg eej aawdaa gomdoj tunirhaad hiichij boldog amarhan zuilu.jaahan biydee ahadsan hund daramtaas l salah argaa ydahdaa l iim hetsu songoltiig hiisen baij taara.
XUUXDIIN TOLOOX BAIGUULLAGA.UUD BOLIYOO. AJILAA XIIGEECHEE.
uruvdultei yma.huuhdteige ilen dalanguil yriltsaj ham,gin gol ni uursdiin anhaarltai sonsoj demjih hergtei.eej boloodl ene bugdiig oilgoj uhaarch bn.huuhd etseg eheeree hairluulah erhtei.ted chine bidni erdene,bayr baysal mini shuudee
BI AMIA HORLOLTIIG DEMJIHGUI BNA TA NAR YAGAAD OROVDOOD BGAA NOVSHNUUD VEE TEVCHEER HATUUJILGUIN UUDNEES L EV ERUUL SARUUL BIEE HOROLJ BGAASHDEE ERHTEN DUTUU HUMUUS AMIDRAAL YVAAD BHAD ETSEG EHEES ZAYASAA BUTEN BIEE HORLOJ BAIDAG ZODUULSNII MUU ZUIL GEJ BHGUI ZODUULAAD UHSEN BOL BAS NEG OOR BI CH GESEN HOID ETSGIIN GAR DEER OSSON ZODUULSAN CH GESEN SHUD ZUUSAAR BGAAD OSSON ODOO TOM BOLOOD TUSDAA SAIHAN L AMIDARCH BNA
ivii ivii zailuul 9 hun nastai bj ugaasaa odoonii amidral hetsvv bolj aav eej ni arhichin bolj zunduu l zovdog hvvhdvvd bhiim daa tegeed ch amidraliin hvnd hvchriig daaj chadalgvi l uuriinhuu amiig egvvtgj dee chaavas
yooy yostoi heleh ch muu ug alga mongoliin niigem yer ni yatsiim be deereesee doodoh bugd l 1 buruu tiishee yavaad bh shig ene ger buliin huchirhiilel hoid etseg ehuud odoo joohon uujuu setgeltei bmariin joohon huuhdiig zagnaa l zodoo l bdag hamgiin emzeg amitad shuu dee helsen ugiig chini hurtel mash emzegeer huleej avdag heleh ugee hurtel bodoj helj bhad iluudehgui l bh shuu
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монголын Хүүхдийн Төлөө газар гэж нэг байгууллага спортын төв ордны хойно байдаг юм. Энэ газрын хүмүүс юу хийдэг юм бүү мэд. би лав хүүхэд насаа өнгөрч дуустал монголд хүүхдийн төлөө гэсэн хаягтай байгууллага байдгийг мэддэгч үгүй байлаа. Энэ газрыхан улсын мөнгийг идээд, сургуулиудад хэдэн ном тарааж хэрэгтэй хэрэггүй хэдэн сургалт явуулахаас өөр юу ч хийдэггүй газар. Тэгээд улсаас тийм ч төсөл ийм ч төсөл гэж хэлээд баахан мөнгө аваад хэдэн ТББ-д хагасыг нь тарааж өгч өөрсдийн ажлаа хийлгүүлчээд үлдсэнийг нь өөрсдөө идээд суучихдаг хүмүүс. Мөнгө авсан ТББ-ууд нь ч хэдэн цаасан дээр худлаа үнэн, өөрсдөө зохиосон тайлангаа бичээл өгчихдөг. Хэлэх ч муу үг алга. Энэ байгууллагат ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүд гадаад дотоодын их дээд сургуулиудад сурч, идэх уух, өмсөж зүүхээр хангалуун үнэтэй машин, тохилог хауст амьдарч байхад эгэл жирийн ард түмний хүүхдүүд хог түүж орох орон, өмсөх хувцас үгүй гуйлга гуйж, нийгмийн бузар булай явдлаас болж амиа хорлож байна. ийм байж болох уу? ард түмэн минь ээ? аазны тор шиг хэрсэн энэ их авилгалаас яаж гарах вэ? ядаж хүүхдүүдийг хүртэл ариун байлгаач
tenegvde ene chin zver neg zodoh bish…hairn dotro haln gadna gdg etseg ehiin hr ch bish..ene chin hvchirhiilel.daramt tenger gazar shig zorvtei 2 asuudliig ylgaj salgaaj..etseg ehn hvvhedde gar hvrjil bdagshd geh shig shal utgagv ym………………………………..
Huuhdee zodoh hezee ch bj bolshgui zuil. Manai mongolchuud huuhdee zodoj usgudug bsn ni huuchinii communist ulamjlal ter uedee nuuts bsan uchir yamar hor nuluutei gedeg ni medegddeggui bsan bol ter ued turuulsen yargachinguud yag deer comment uldeesen shig uymnuudaas bolj mongoliin eruul ireeduid yamar hor honool uchruulj bgag bid medehgui ungurch baigaa. Zoduulj zagnuulsanaa toohgui bn gedeg sain zuil genee. Tegwel tiim hun hun zodoj zagnachihaad yuman chinee bodohgui l gesen ug shd. Er ni ug heleer, bie setgeleer yaj humuujsen yag l tiim hun bolj usdug shde. Hair enerel, uhaalag amidraliin dund ussun hun busdiig hairlaj enerdeg uhaalag hun bolj humuujnee. Mongoliinhoo eruul ireeduin tuluu hamtdaa zaluusaa. huchirhiilliig ustgay.
Za tegeed tom bolson hoinoo ch hoid aavaasaa bolj amia horloh gej uzej blaa, aimaar yargalaad zodood baihgui ch hezee ch hairlahgui huiten harts odor shonogui shavhuurdaj urgelj gaduurhagdaj yag l geriin zarts shig amidarhaar ch ter gerluu orno gehees l zurh shimshirch gaduur honochihood aavaasaa aihdaa ter chigtee gereesee zugtaj ch bailaa, muu aav mini zodoj yargaldag baigaagui ch huchirhiilel gedeg zovhon zodohoor ch zogsdoggui yum daa, tegeed huuhed gedeg yamar ariuhan emzeg amitad bilee, burhan iveeg huu mini, hoid nasandaa aav eejiin amin hairtai huu bolj toroorei
zailuul etseg ehiin surgan humuujuulegch bagsh nar l buruutai
oo bur zurh zusegdeh shig bolchloo. shal demii yum unshlaa 🙁
deer bichsen zodohiig demjeed bgaa hargis maluudad helehed ta nariin teneg boltloo zoduulj osood odoo ur huuhdee zodoj bgaa chin tendee l yum bgaa biz,zoduulj ussun hun ooriinhoo huuhdiig zodoj l taaraa!!! ene amia horloj bgaa huuhdiin zoduur bol herees hetreed yargalal,tevchishgui bolson bolood tegj bgaa,ugui bol ta nar shig teseel bj bgaa shuu dee,zugeer neg algadaad avah todiid amia horloson,nuruu ruu ni tsohiod avahaas aisandaa irehees ni omno amia horloj bn gejuu?? dahiad bodood uzeerei humuusee. BID YARGACHDIIN DUND AMIDARCH BNA!!! YAMAR CH HEMJEEGEER BAI HUUHDIIG ZODOJ BOLOHGUI ENE BOL DENDUU HUVIA HICHEESEN ARCHAAGUI ZAN!!!
deerh setgegdeluuded etseg ehde zoduulsan zoduulsan l gehiin. amia horloh shalgaan gantshan zoduur bdimu haasha iin . ene huuhded uur talaas ymar negen daramt esuul uur asuudal bgaad uneheer huuhded ahadsan hund nuhtsuld orson ch ym biluu ter huuhdiin uurinh n amnaas l sonsohgui bol yur n itgehed hetsuu l ymdaa!
Tomchuud araachasgyi bdalaas bolj hyyhediin ami nas aldagdaj bgaan yneheer haramsaltai.
Deeguur bgaa ene tal deer ajillaj bgaa hymyys ynen ajilaa hiij chadahgyi bgaag haruulj bgaa
boluu! Too moonii tal deer iceberg l baih jinhen bodit toog hargahiin bol sonshod aimar too
garch ireh bh!!!
yoooooooooy ymar uruwdmuur ym be etseg ehchvvdee ymar huuhedvvdee anhaaral tawiyaa ted chine bidnii l xoich vye shv de. Setgel mash ikh uwduw
энэ бодит тоо биш эээ.. бодит тоог нь мэдье гэвэл гэмтэлийн эмнэлгийн хүлээн авахдээ 2 хоног гараад үз.. ангайна бүр.
kkk bagadaa zondool zoduulj l bsiishdee zaginuulsanaas zoduulsan n shuluuhan er n huuhdiig er n zaginaval muu energi huuhded ochij muu zuil hiihed hurgedgiishdee tegsnees zodoj bartsdii n gargasan n deer minii bodol
Huuhed daruulgatai bh heregtei. Yag l neg mongol setgehuigeeree huuhdee usgudug bsan deer uyed bol huuhed aaw eejdee zoduulsan ch gesen terniigee yuman chinii toodoggui. harin ch uuriinhuu aldaag zasdag bsan biz. Aaw eej ni ch hashgichij zagnah, ailgaj surduuleh, zodoh zanchihaa umnuu baridaggui bsan hereg. Eej l ug heldeg bur bolohgui bol aawd ni heldeg. aaw neg muuhai harahad l huuhed buruu yum helsnee ter hartsnaas oilgodog. Tiim l daruulgatai bsan. Harin odoo bol neg heseg ni heterhii erhluuleed, neg heseg ni bur daramtalj doromjlood huuhdiig bur hunii nudnees gargachihdag bolson yum shig sanagdaj bna.
Huuhed iim bolj bgaagiin gol buruutan ni etseg ehchuud shuu dee. Uursduu tuluwshij chadaagui bj huuhed gargaad huuhdee harilahaa martchihdag. Yaj hairlah yostoigoo ch medehee baichihsan.
Ardchilal garsnaas hoish aaw eej bolson humuus yr ni l huuhduudee tiim ch zuw humuujuulj chadahgui l bga yum shig sanagddag. Ter uydee heterhii ardchilal hunii erh gej orilood aaw eejiinhee ugiig sonsolgui huuhed gargaj, terniigee uuriinhuu huwtsas shig, eswel geriin tejeemel amitan shigee uzetsgeechihsen. Ymar ch huuhed humuujuuleh, usguh medleg bhgui. daanch neg gomdmoor yum.
Tegeed odoo har daa huuhdiin amia horlolt ihessen bna geed. Urid ni hezee iim yum bdag bsan yum be? Aaw eej, emee uwuuguusuu sain suraltsaachee. Nnom sain unshaachee. Bur bolohgui bol huuhdiin setgel zuich, surgan humuujuulegcheer mergeshsen humuusiin hicheeluuded suugaachee. Huuhed gedeg chini togloom bish sh dee tedniig humuujuulehdee, usguhduu, hairlahdaa aldaa gargaj ogthon ch bolohgui. Ted chini buruu bichchihwel balluurdaad dahij bichij boldog tsaas bish. Buruu bichsen l bol dahij zasah yamar bolomj bhgui shuu dee.
maniusiig bagad aav eej ilvv l zoddog bsn daa odoo ueiiin huuhduud hunii ug daahgui eej aav dendvv erhluuleed mangas shg bolgood 1 tom duugarj zodchih shahsan huuhduud bhiin
ish ivii dee zailuul .
iimerhvv yum bichij baih heregtei sh de dandaa how jiw unshsaar baital zalhaj bna sh de