Гадагш явж сурах уу аль эсвэл хүүхэд гаргаж ээж болох уу?

Сайн байцгаана уу? Жирийн л нэг Монгол бүсгүй та бүхэнтэй санал бодлоо хуваалцмаар байна. Надад бусдаад онцгойроод байх зүйлгүй жирийн л бүсгүй. Гэр бүлийн хүмүүжил маань бусад найз нөхөдүүдтэйгээ харьцуулвал бага зэргийн хатуу юм шиг санагддаг. Аав ээж маань биднийг элдэв савсаг зангүй ах захаа хүндэлдэг төлөв түвшин хүн болгож хүмүүжүүлсэн. Энэ утгаар ч тэрүү манай гэр бүлийнхэн гадуур дотуур наргиж цэнгэж явдаггүй амьдралынхаа төлөө сурч ажиллаж явсаар надаас бусад нь тус бүртээ гэр бүлийн амьдрал зохисон юм.

Миний хувьд гаднаасаа даруухан мэт ч төрөлхийн шазруун бас бардам зантай болохоор арван жилд, их сургуульд найз залуу дурлал хайр гэж бараг мэдэхгүй явлаа. Хүүхэд байхаасаа бусдын дор орохгүй эрдэм номтой, сайн сайхан хүн болно гэж хичээж ирсэн. Гэр бүл хийгээд эрүүл мэндийн бусад шалтгааны улмаас сурах хугацаандаа эмнэлэгт хэвтэж нэг биш жил өнжсөн учраас залуухан насандаа хүссэн боловсролоо авч чадаагүй сурсаар яваа. Одоо нэг асуудлаа шийдэх болоод бусадтай санал бодлоо хуваалцмаар байна. Би ирэх жилүүдэд гадаадад аль нэг улсад PhD хамгаалахаар суралцах төлөвлөгөөтэй байгаа юм л даа. Тэгтэл нэг асуудал гарч ирсэн нь үр хүүхдийн асуудал. Гурав дөрвөн жилийн дараа 35 хүрэх болохоор үр хүүхэдтэй болмоор ч юм шиг, гэтэл нөхөргүй бас найз залуугүй хичээл ном гэж ганцаараа л яваад байгаа.

Ганц бие ээж болох замыг сонговол сурах асуудал маань орхигдох гээд байдаг, хүнтэй суух гэвч эргэн тойронд маань миний үеийн ганц бие залуу алга, дээр нь надад уулздаг учирдаг найз залуу байдаггүй. Урд нь хоёр ч удаа албан ёсоор найз залуутай болж байсан. Анхны юм бүхнээ зориулсан Монгол залуу маань өөр газар амьдарч уулзаж чадахгүй хол байх үед маань өөр хүнтэй амьдрал зохиочихсон байсан. Тэр үед надад ажил мэргэжил боловсрол гэж байгаагүй бие муутай эмнэлгээр явдаг байсан болохоор түүнээс болсон байх гэж боддог. Төрөлхийн шазруун болоод ч тэрүү түүнд ганц ч үг хэлээгүй ч дотроо гомдож, нилээн хэдэн жил шаналж байсан. Сүүлд нь оюутан байхдаа хамт сурдаг байсан залуутай найзалсан ч би түүнийг дагаж нутаг руу нь явахыг хүсээгүй учраас бас салсан. Нэгэнт Монгол эмэгтэй хүн учраас ээж болж хөөрхөн хүү эсвэл охин төрүүлэхийг маш их хүсдэг.

Өөрийн гэж хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй ч Монголчуудынхаа адил ах дүүгийн дэмээр ч болохноо хүүхдээ өсгөж сайн хүн болгоно л гэж боддог. Ингээд үр хүүхэд, хань ижилтэй болоё гэж бодохоор миний үеийн залуус аль хэдийн гэр бүлийн амьдрал зохиочихсон байна. Йимд ямар аргаар хүүхэдтэй болох вэ гэдэг нь бас асуудал болж байна.

Хааяа намайг гэж гуйдаг тэр гэр бүлтэй залуусаас нэгийг нь сонгоод хүүхэдтэй болоод салдаг юм билүү гэж боддог. Надад бусдын гэр бүлийг үймүүлэх санаа алга. Ингэж бодох болсон учир нь манай эрчүүд эрт хүнтэй суудаг, миний үеийнхэн бүгд гэр бүлтэй болсон гэсэн хэдий ч ганц бие эмэгтэйг дээрэлхэх гэх ч юмуу өөрсдөө эхнэр хүүхэдтэй байж уулзаж учрая, хамт буудалд ороё чи найз залуугүй хэрэгцээгээ яаж зохицуулдаг юм эр хүнгүй хатаж яваа биз гэхчлэн элдэв сайн муу үгээр идэж оролддог юм билээ. Шазруун зан маань тэдэнтэй олон удаа муудалцуулж байсан, тиймээс ч залуустай бараг уулздаггүй. Найзууд маань гадаад хүнтэй суугаач гэж зөвлөдөг ч би өөрөө гадаадад сурч түр хугацаагаар ажиллаж болох ч эцэсийн эцэст нутагтаа л амьдрана гэж боддог. Тиймээс одоо миний өмнө цаашид ганц биеэрээ зорьсондоо хүрч гадагш явж сурах уу аль эсвэл хүүхэд гаргаж ээж болох уу гэсэн хоёр сонголтын нэгийг хийх асуудал тулгараад байна. Хааяа энэ бүх асуудал ганц надад биш Монгол залууст түгээмэл тохиолдоод буй нийгмийн бэрхшээл юм болов уу ч гэж бодох боллоо.

Надтай адилхан амьдралтай, тэгээд ганц биеэр үр хүүхдээ өсгөхөөр шийдэж хүүхэд гаргасан эмэгтэй байвал үүнийг уншаад санал бодлоо хуваалцаач, ганц бие, хүүхэдтэй эмэгтэй PhD-д сурахад асуудалтай эсэх талаар бичээч гэж хүсмээр байна.

34 Comments

  1. Anonymous says:

    bi say tanii bichsnii unshaaldaa taniig gej bga maani xvntedgeliin ilrel yum shvv bi xen ch baij boln end bichsen xvmvvs ixewchlen emegtei ulsuud baix shg bn xarin bi eregtei bi 28 nastai dornod aimagt ajillaj amidardag medeej turiin umchiin baiguullaga l daa yu we gewel ta uuruu uuriguu yalan diilej chadaxgvi bna tegeed busdaas tuslamj xvssen baix gj bodoj bna magadgvi minii bichsniig unshaad busad zaluusiin adilaar bodoj bolox yum ter bol tanii l xereg tanii bichsen zvil nadd sonirxoltoi sanagdaad tegeed xariu bichmeer sanagdaad bi xen negend zuwulguu ugux geegvi ter tusmaa tand bvr ch uguxgvi xarin tanii ene bichsen zvil chin nadd utgagvi yum shg sangdaad l ene asuudlaa ta uuruu l shiidex xeregtei yum shg xen ngnii zaasan zamaar bus zuwxun uuriin zamaar zuw gej bodson zamaaraa yawx yostoi minii xuwid ene zarchmiig barimtaldag xet ix esergvvtsen bol uuchilna bz dee bi chuluutei baixiig l xvssin uur zvilgvi neg iim vg baidagdaa (xamgiin aguu sanaa alxaj yawxad turdug) ene bol minii bodol yum shvv tand amjilt xvsie nadtai xolboo barixiig xvswel ene xayagaar orooroi arnoo_25.2008@yahoo.com saixan naizuud bolii eswel minii utas 88055817

  2. a says:

    Deed taliin amidraliin zam gedeg saihan helsen baina. 
    Bi chamd baga saga praktik zovlogoo ogyo: yag odoo chinii oir zuur “jiriin busgui”-iin zayanii hani shig zaluu yum uu nohor bolgood avchihaar hun baihgui l bol PhD-dee yavsan ni deer. Tendee ochood zayanii hanitaigaa uchraad huuhed shuuhadtai boloh ch yum bil uu. Neleen heden jiliin omno bi, husel moroodoldoo hotlogdson hun “chemodanaa” bariad erdem surahaar yavj bailaa. Minii ochih gazart l yag minii huvi zaya, ireeduin hani geed buh yum huleej baigaa yum shig sanagdsan. Moroodoltoigoo irsen bolohoor hussendee hursen, nohortoigoo ch uchirsan. Mongold bolson boloogui hunii hunees huuhed gargaad hereggui. Nas chin ug ni gaigui l yum baina shdee Bi ooroo phd bolohoor nyalh huuhed osgongoo gants biye hun phd hamgaalna gedeg mash hund gedgiig chamd heley. 

  3. Amidraliin zam says:

    Gerleh huuhed gargah nasnaas hol davsan, erdmiin mer heesen ertenziig tanin medehiig urital bolgoson ganz biye, gevch az jargaltai baigaa amidraldaa setgel tenuun yavdag busgui bainaa. Chi yag yu husej baina ter zamaa l songo. Ur huuhed, nehergui az jargalgui gej amidraliin suuld bodoh hun shuu bi gej bodoj baival nehree olj avaad huuhdee teruul. Herev ganz biyer yavah amar baina, amidraliin ezest haramsah zuilgui huuhed gargaj bolno gargahgui bol ergeed avna, odoo baigaaraa jargaltai gesen setgehui eertee suulgaj chadna gej uzej baival erthen mengetei boloh zamaa songo. Ali negiig ni songoloo gehed ergeed haramsahaargui l amidrah heregtei. Deer ni hun yamar zamiig songohoos bas neeh hamaarahgui tuhain hunii huvi zaya zuragdsan baidgiig sanah heregtei. Tiim bolohoor setgel zuigee l jargaltai bailgaj surah ni amidrald ali ch zamaar yavsan eert zovlon bagatai amidraliig tuuldag. Eer hunii huuhdiig ergej avaad esvel hunii huuhdiig esgelzeed ch az jargaltai amidarch bolno herev husvel. Tegeheer amidrald neeh ihiig huseed shunaad bailtgui, hiij chadah buhnee hiigeed l setgel hangaluun yavah l amidraliin buh saihan zuiliig amsaj baigaa l setgel teruuldeg

  4. Энгүүний дүү says:

    Хамт ажилладаг зарим эгч нарыг хараад байхад бас бусад хүмүүсийн яриаг сонсоод байхад эмэгтэй хүн 30 насыг өнгөрөөгөөд хүнтэй сууна гэдэг нь нэлээн хэцүү асуудал юм шиг. Учир нь эмэгтэй хүмүүс нас нэмэх тусмаа шаардлага өндөртэй болж тэр өндөр шалгуурт нь тэнцэх хүн ховор болдог. Тэнцэх хүн байлаа гэхэд эхнэр хүүхэдтэй эсвэл 2 дахь амьдралаа үзэх гэж байгаа ч юмуу нэлээн “эвгүй гар” байх байх. /”эвгүй гар”-бүх юм нь сайхан харагддаг боловч гаж юм сонирхдог хүн гэх юм уу даа. тайлбар хангалтгүй бол уучлаарай./ Тийм учраас хэтэрхий оройтохоос өмнө одооноос өөрөө өөртөө цаг гаргаад хурдан нөхөртэй болоорой. Тэр сурах энэ тэр гэсэн бодлоо шууд хая. Өнөөдрөөс эхлээд нөхөр бас хүүхэдтэй болох талаар бодсон нь дээр. Хорвоогийн бүх ээжүүдээс “таны хамгийн аз жаргалтай мөч юу вэ?” гэж асуувал бүгд биш юмаа гэхэд дийлэнхи нь “ээж болоод хамгийн их аз жаргалыг мэдэрсэн” гэж хариулах байхаа. Та мянга сураад сураад таныг халамжлах нөхөр, үр хүүхэд байхгүй бол та ямар ч аз жаргалгүй нэгэн болно. Хүн өөрөө аз жаргалын эрэлчин юм. Тиймээс та шийдвэрээ зөв гаргаарай. Эцэст нь хэлэхэд амьдралын хамгийн амттай хэсэг нь айл гэр халуун ам бүлээрээ ямар ч үед цугтаа байх гэж би боддог.

  5. Нэгэн эмэгтэй says:

    Хэлий гэсэн бүхнийг минь аль хэдийн манайхан хэлчижээ би хоцорчиж хэхэ Бүсгүй минь ээ сайхан ирдэг юмаа ирэнгүүт нь угтаад л авдаг юм шүү заа юу Хэн нэгний нууц хүүхдээр яахав дээ Тэр чинь дутуу л амьдрал шүү дээ Харин энэ амьдрал маань гав ганцхан учраас над шиг дутуухан амьдралаар амьдрах хэрэг юу байнаа Сайхан уул шиг түшигтэй Монгол эртэй учраас хөх толботой хөөрхөн үртэй болж төрсөн нутагтаа амьдраарай Амжилтыг чин сэтгэлээсээ хүсэв

  6. ram says:

    bi huduu amidardag l daa. gants bie umnu ni huntei syyj bgaagui gehdee manai hotiin huuhnuudiin neg dytagdal ene huuhench bas bna aa. Yamar nytagt ni ochij amidarlaa geed mal deer zeluud gazar ochih gej bgaa bish. Guyagui bj tyg shiree gej ug bdag MGL-iin saihan ug bdag daa teren shig huduuniih gej golchood hotiin zalyychyydad hylhidyylaad l yavj bdag ni huuhnuudiin zan dooo huurhii kkk

  7. rita says:

    phd hamgaalsan n deer dee. hvvhedtei bolchuul hudlaashd
    ehleed ooriihoo bolobsruul. ybaandaa ger bvliin amidral bolnoo

  8. yaanaa bi yag chini zamaar uuriin erhgui yavaad bgaa sh de unendee odoo 27toi dahiad 3 jil phd hiine tegeed yaahiin buu med unendee bidnii nasnii zaluuchuud ali hediin ehner yadaj l naiz ohintoi bolson bgaa ugui bailee gehed uird ni huntei suugaad salsan humuus bgaa sh dee gadaad zaluus ch zunduu l du gehdee l ailiin 1 huuhed nas undur eej aavaa hayaad uur hun dagaad yavna gedeg bolomjgui . tegeheer odoo yaadiin bgaa buu med

  9. jade says:

    10-аад жилийн өмнө би яг чиний насан дээр, яг ийм салаа замын уулзвар дээр зогсож байлаа. Тэгээд эхлээд доктор болох шийдвэрийг гаргасан. Яагаад гэвэл тэр нь надад илүү хялбар байсан юм. Яг тэр үед хэнтэй суух вэ? хэнээс хүүхэдтэй болох вэ? гэдэг хариулт нь олдохгүй асуудал байсан. Гэхдээ мэдээж ор хоосон байгаагүй л дээ. Тийм учраас эхлээд амархан шийдэгдэх асуудлаа шийдчихье гэж бодсон. Гэхдээ судалгааны ажил бас хүнээс цаг, хөлс, хөдөлмөр их шаарддаг, олон зүйлийг хойш тавьсан. Доктор болсныхоо дараа буруу шийдвэр гаргаж дээ гэж бодсон. Тэр цаг хугацааг сайн ээж болж, үр хүүхдийнхээ төлөө зориулдаг байж дээ гэж бодсон. Одоо ч гэсэн хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй л явж байна. Хүн бүрийн амьдрал адилхан зургаар зурагдаагүй юм чинь чамайг яг над шиг болно гэж байгаа юм биш шүү, яахав би муугийн жишээ юм даа. Даан ч эмэгтэй хүний биологийн нас богино юм даа. 

  10. Энгүүн says:

    Миний бодлоор, та эхлээд гэр бүлтэй болсон нь дээр. Өөрийг чинь хайрлах бас өөрөөр чинь хайрлуулах хүн байна гэдэг үнэхээр их аз жаргал гэж би боддог. Таныг хайрлах бас танаар хайрлуулах хэн нэгэн байгаа шүү. Хайр байсан цагт…………………………………………. Хайр өөрөө гайхалтай гэдэг шүү дээ.

  11. Borte Chono says:

    jiriin busgui айхтар хэлжээ.
    Би чиний оронд байсан бол jiriin busgui-г л дагах юм байна.

  12. Zochin says:

    hi ene bugdiig unshad buur gaihchihlaa mongol zaluuchuud bugd ehner huuhedtei bolchihson ymuu zaluuchuud oldohgui bga ymuu yg cham shig bodoltoi zaluu yvjil bga bh hun ehleed ymar ch bsan bolovsroldoo anhaarah heregtei tegej bj l daraagiin asuudalaa shiideh heregtei sht tegeed nohorgui huuhed gargana gej bas yun sonin bodoltoin chi ch yahav gargalaa gej bodohod huuhed chin aavgui bh saihan baij chadahyy zugeer l surch hodolmorlood yvj bhad zayanii hani chin garaad l irnee ok

  13. bataa says:

    sain zaluu oldoh bhoo chi uuruu bas sanaachlaga gargah heregtei bh
    ehnergui zaluus zunduu l bna shuu dee
    chi em huisten uchraas ur tuluu zaawal uldeeh uchirtai bh
    ter ta nariin jargal gej bodoj bna
     ene bol baigaliin huuli
    uuniig zorchwol ta em huisten bhiin hereg alga
     huisee soliulsan deer 

  14. chimgee says:

    bid oiroltsoo nasniix yum baina. bi bol chamd ingej xelex baina. bi ch bas sayxan masteraa xamgaalsan. bas gadaadad yavax zorilgotoi baigaa. gexdee chamaas neg yalgaatai ni bi xuuxedtei. gancaaraa xuuxdee usgusun gants bie eej. gexdee bi uundee neeg ix xaramsdaggui. muu xuntei baisnaas baigaagui ni deer gej uzdeg. xuuxed gargaj usgunu gedeg mash amargui zuil baidag. gexdee xuuxedgui bol buur ch xecuu. nuxurtei nuxurgui xuuxed gargax xeregtei gej boddog. bi bol odoo oxinoo daguulaad yavna gej bodoj baigaa. naizaa sain bodood shiidveree gargaarai. zaaval minii xelseneer bai gej xelj baigaan bish shuu. za amjilt xusey. 

  15. Bumer says:

    neg l hudlaa oorsdiigoo bolovsroltoi blhoor har bor erchuud toohgui ntr geed hutsad bhin tegeed yvaldaa sda nar harin ter gadnii hvntei suuval ter ulsiinha irgej boldog bolmoor yum alkaashnuudiig hugshirsun hoino suvairsan hoino mongold irj suvildag suvilaliin gazar bish shvv bas mongol ulsiin irgen haryataas hasah heregtei oorsdoo songoltoo hiisenees hoish shudarga bsn deer shuu

  16. anna says:

    nuhurtei boloh gej heterhii yarch baij muu yumtai suuchihavdaa. tegvel nasnii zovlon bolno shuu. hunee sain taniarai. gehdee bas 10 huruu tegsh hun ch gej haa baihav.

  17. kkk says:

    Жирийн бүсгүй ч жирийн биш л хэлж дээ,,,.үнэхээр голий нь олоод зөвөлчихөж л гэмээр юм бна.энэ сайтаар амьдрал мэдэх чиний насныхан зочилж байгаад админы өмнөөс баярлалаа гэчихмээр бнаа кккк…

  18. bandanob says:

    За ганц л үг хэлье Монголд залуус алга л гэнэ аль хэдийн гэр бүлтэй мөртлөө өдөж хоргоодог л гэнэ. Энэ чинь жаахан өрөөсгөл юм биш үү. Манай бүсгүйчүүд аав ээжийн буянаар хэдэн сургууль төгсөөл би боловсролтой боловсролгүй бол уулзаад ч хэрэггүй гэсэн бодол дийлэнх хувь нь байх юм. Бүсгүйчүүдээ өөрсдийгөө Dollar -гэж бодохгүй Төгрөгөөр бодвол ясын бэ.

  19. jiriin busgui says:

    Би яг ийм байдалд ороод шийдвэр гаргаж байснаас хойш 10 жил өнгөрсөн байна. Тэр үед би 30 хүрчихсэн, мастер хийчихсэн, гадаадад олон жил сураад ирсэн ганц бие бүсгүй байлаа. Монголдоо ирээд PhD-д шалгалт өгөөд хэдэн зуун хүнээс шалгараад хуваарийг нь авч буцаад гадаадад очиж сурах, эсвэл Монголдоо үлдээд хань ижилтэй болж гэр бүлтэй болох гэсэн 2 замын аль нэгийг сонгох хэрэгтэй болсон юм. Яг тэр үед гэнэт л надаас олон дүү залуу гарч ирээд идэвхитэйгээр миний араас гүйж эхэлсэн. Амьдралд заяаны хань гэнэт санаандгүй газраас гарч ирдэг гэдэг надад тохиолдсон. Би хуваарийн дагуу сонгосон улсдаа очсон. Гэвч Энд ингээд хэдэн жил сурах уу, надад үнэхээр хайртай гээд байгаа хүн дээр бүх зүйлээ хаяад очих уу гэж бодсон. Хэд хоног бодож байгаад шинжлэх ухааныг орхиж хувь заяандаа бүхнийг даатгаад Монгол руугаа буцсан. Яг үнэндээ тэр үед би тэр хүнтэй танилцаад удаагүй, хэн гэдэгийг нь таньж амжаагүй байсан. Хүнтэй үерхэж хамт амьдарч байгаагүй хүн гэнэт таарсан хүнтэйгээ амьдрал зохиочихно гэдэг бусад хүмүүст байтугай надад өөрт хачин санагдахаар шийдвэр байсан. Гэвч би хэрэв энэ бүхний эцэст бүх зүйл бүтэлгүйтэж өнгөрвөл, хүүхэдтэй ганц бие хоцорвол хамаагүй миний өөрийн гаргасан шийдвэр учир хэзээ ч харамсахгүй гэж өөртөө хэлсэн юм. Тиймдээ ч маш зоригтой байсан. Шууд л нисч ирээд нөгөө залуутайгаа нийлчихсэн. Тэр үед миний эргэн тойрныхон шоконд орсон байх аа. Эвтэйхэн хэлэх хүн ч байсан, эвгүй хэлэх хүн ч байсан. Харин бид хоёр зөвхөн өөрсөддөө л итгэж ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж байсан. Бид хоосонгоос бүхнийг эхэлсэн. Тэгж шийдвэр гаргасан хүн хэн нэгэнд амьдралын тухай гомдоллох эрх байхгүй болдог юм билээ. Харин миний нөхөр анх хэлсэн үгэндээ одоо болтол үнэнч байж хэн бэ гэдэгээ бүх хүнд харуулсан. Миний сонголт зөв байсныг одоо бүх хүн хүлээн зөвшөөрч байгаа. Бид үр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Энэ бүхнийг яагаад нуршин байж бичив гэхээр би нийтлэл бичсэн бүсгүйд амьдралыг сонговол алдахгүй гэж хэлмээр байна. Мэдээж ганц бие ээж болно гэж анхнаасаа төлөвлөж болохгүй. Хань ижилээ олно гэж л бодох хэрэгтэй. Санаанд оромгүй газар чамайг хүлээгээд байж байдаг юм. Хэрэв би доктор болохыг илүүд үзсэн бол цолоо авсан 40 шахсан хүүхэн Монголд ирэх байлаа. Яахав нэг ажил олоод хийчих биз. Гэвч тэр цолыг орхиод олсон аз жаргалаа хэзээ ч олж авч чадахгүй байсан. Үр хүүхэдтэй ч болж чадахгүй байх байсан биз. Хүүхэд гэдэг ямар агуу том аз жаргал вэ гэдэгийг хүүхэд гаргасан хүн л мэдэрдэг. Хүн угаасаа өөрийнхөө аз жаргалын төлөө хүүхэд гаргадаг юм шиг байгаа юм. Хүүхдээ том болоод ирэхээр тэр аз жаргалыг дахин мэдрэхийн тулд дахин хүүхэд гаргадаг. Хожим өөрөө хүүхэд гаргаж чадахгүй насанд ирэхээрээ хүүхдийнхээ хүүхдээс тэр аз жаргалаа дахин амсдаг. Мэдээж карьер хүний амьдралд чухал. Цолоо ахиулж байж л карьер өсдөг. Харин карьер хөөж буй хүн гэр бүлийн амьдралыг бүрэн утгаар нь авч явж чаддаггүй. Хэн нэг нь ар гэрийг нь зохицуулж байх шаардлагатай. Би карьерийг орхиж сайн эхнэр, сайн ээж байж нөхрийнхөө карьерийг өсгөх нь зөв юм гэдэг замыг сонгосон. Ихэнхи эмэгтэйчүүд энэ замыг сонгохоос өөр аргагүй байдалд ордог. Харин өөрийн хүч чадлаа зөв үнэлж карьер хөөж өсгөж чадаж байгаа эмэгтэй ар гэрээ зохицуулаад явах маш хэцүү байх гэж бодогддог. Миний дүү охин карьераа өсгөх гээд уралдааны морь шиг л байдаг юм. Тиймээс түүний амьдралд би байнга тусалж байдаг. Тэгэхээр хүүхдээ ч гаргаад карьераа ч хөөнө гэж байгаа бол чамд найдвартай ар тал, туслах хүч хэрэгтэй. Хүүхдэд санаа зовохгүй байж л ажлаа сайн хийнэ шүү дээ. Гэвч хүүхэддээ тавих анхаарал халамжийг бүрэн өгч чадахгүй л байдаг юм билээ. Сонголтыг зөвхөн чи өөрөө хийх бөгөөд ямар ч сонголт хийсэн ард нь харамсахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол урагшаа зоригтой харж чадахгүй болно шүү. Чамд аз жаргал хүсье

  20. layalaya says:

    Ter deer bga uyangaa chih zail daa, ovgon so ch chamaig tooj unerlehgui za yu. devsger gechjee, chi devsger bolood gologdtson ym bn l daa. hogiin gar chin …

  21. id says:

    nas chine yvj bgaa bolohoor erthen huuhedtei bolson n deer bhdaa surahiinhaa hajuugaar huuhedee osgood baij boliishdee surahad oroitdoggui yumaa huuhed l oroitvol nasnii etsest l hetsuu bhdaa odoo tsagt oligtoi nohor oldohgui l yum bnashuudee

  22. Zochin says:

    Ailiin nuhruus bol hvvhedtei bno gdg bol hamgiin ih asuudal shvv tegj bhaar chi muruuruu gantsara yav mnglchuud aygvi soniin gadaad garaad shuud nuhur svvdertei bolchihno gej yu bdagiin chi mngldoo ingej gantsaardaj bgaa yum chin gadaad garah yum bol door hayj 2 3 jil gantsara bh bno shdee tegjil bj 2 3 jiliin dotor hvntei dunguj taniltsan ehelneshdee hu

  23. hm says:

    Esvel mongol hunees (gehdee ger bultei humuus hereggui moraliin huvid bolohgui ) huuhedtei bolood gadaadad ochood gadaad zaluutai suuhgui yu. gadaad zaluuchuud huuhedtei huntei suuna. tegeed ch gadaad zaluuchuud yag odii nasan deeree gereldeg ajiltai mergejildee joohon orchihson sanhuugiin asuudal n tegshirchihsen. Jinhneesee saihan ger bul haitsgaadag.

  24. hell says:

    Garchigiig unshaad jiremsen huuhen gadaadad surah uu esvel huuhdee gargaad eej boloh uu? gej asuuj dee gej bodloo. Getel gants bie, naiz zaluugui, nuhurgui, er ni oiriin hugatsaand huuhdiinhee aavtai uchrah magadlal ondor bus baigaa emegtei baina. Bi chinii orond baisan bol ergelzeh yumgui gadaaadad surahaa songono. Medeej PhD hamgaalah ni chinii ireeduid asar tom investment oruulj baigaa gej uzvel.

    Surah hugatsaandaa chi gadaad esvel Mongol zaluutai taniltsaad hairlaj durlah ch yum uu hen medlee. Ugui bol zovhon Mongoldoo geseer nutag butslaa geye. Ochood sonirhson zaluugaasaa huuhedtei bol, gehdee ehnertei erchuud demii. Gants bie yavahad yag naaduul shig chini shalchiganaj iluu harsan olon nudtei erhnertei erchuud zondoo baidag. Za barag bugd shahuu tegne. Eruul mendiin uudnees huuhed olohod saad berhsheel baihgui l bol 35 hurtlee suraad togsood avahad neh oroitohgui. Za oroitchihson bailaa gej bodohod huuhed orgood avch bolno shte.

  25. Elgemsuu says:

    EALGEMSUU gej 1 um teneg teneg umaa bichij hunii tolgoi erguuleestei. bolioch. chi ehleed mongoldoo irj ger bultei ur huuhedtei bolchood ingej humuust zuwluguu ug za u. So-s olon doloon um yarial baij gene

  26. Abc says:

    Medehgui ooroo shiid

  27. UYANGAA says:

    hun bolj toron gedeg aguu harin dahij huniig toruulj buteen gedeg ternees aguu. naad soloongosiin devsger bolson balai avgainuudaa bitii too… OOROOL SHIID !!!

  28. baagii says:

    Sain baina uu bi 37-toi ehnereesee tusdaa bolson huuhedtei iim l negen engiin zaluu buruu zurshilgui hani bolchih saihan setgeltei sain busguig haisaar l baigaa sanasnaar taarahgui yum daa husvel yariltsaj baival yamar be baagii2012togs@yahoo.com ..

  29. Mongol mongolooroo ulddeg says:

    Bi gadaadad olon jil bolj surguulia tugsuud irsen. Gadaad huntei suuh bolomj baisan ch mongoloo aav eejiigee geed irsen. Nas ch taliilaa. Ueiin zaluus bugd l gerelsen, ur huuhduudtei. Ganz neg ganz bie zaluuchuud ug ni taarah l yum. Teglee ch bas bishee. Minii huvid hen negnees haraat bus, uuruu uuriiguu avaad yavah hemjeend, tiimees noen nuruutai, tushigtei huniig l haihiin.
    Uuriiguu bodohoor hen negnees huuhedtei bolchihdog ch yum biluu gej. Getel huuhed gedeg chini heregzee hangah baraa bish shuu dee. Huuhdiin huvi zaya gej bna. Bi huuhdiinhee ireeduig batalgaatai bailgaj chadah uu, huuhdee ezeggui ch gesen jargaltai usguj chadah boluu gej aihiin. Nas yavah tusam ulam l hezuu boloh yum shig bna shdee.
    Hervee bolomj ni baival huuhedtei bolohod buruudahgui baih gej bodoj bna

  30. sain bnuu.nadtai oiroltsoo nastai yum.bi ch gsn gants bie.neeree l oligtoi zaluus ni ali ert huntei suuchihsan bh yum.tegeed l ehnertei baij uulzaya uchraya l gsn humuus.ooriin chin huvid gadaadad surna gdg sain hereg ch gesen,huviin amidralaa orhij bolohgvi ee naiz mini. er ni ooroo yu husch baina tuuniigee l hiih heregtei,tegehgvi hen negnii ugeer baij bolohgvi ee. chamtai saihan yariltsaj sanaa bodloo huvaaltsahiig husch bn. indranil5133@yahoo.com

  31. Uyanga says:

    Busdiin nohroos huuhed olood hulgaigaar gargana gedg bj bolomgui asuudal. Hojim ur huuhed chin osch tom bolson hoinoo eejdee gomdono shuu dee. Tegeed ch ailiin nohriin huuhdiig gargasanaaraa chi ter ger buliin amidraliin az jargal sain saihniig bulaaj, buzartuulj bn. Hezee neg odor nohriigoo oor huuhen jiremsluuleed huuhdii n toruulseniig medwel ter ehner tedniii huuhduud yu ch boloogui met urgeljluuleed az jargaltai amidarch chadna gej chi yaj bodoj chadaj bn aa. Iimhen ymiig uhaj oilgoh chadwargui bj neg l ih erdem nomiin mor hoosnoo gaihsan huuhen. Gants amidrah amidrald tegej busdiin az jargaliig ulandaa gishgej amidraad yahaw dee. Chamaig erguulj bgaa ter ailiin nohruud chin chamtai gants shoniig l ongrooe gj bodj bgaa bh. Ur huuhdii n gargaj ogoh ehneruud n tedend bgaa shuu dee. 

  32. egch says:

    hetsyy shyy dyy mini ajlaa 1t tavi,hyyhed usguh ni amidral hynd nuhculd deer ni gadaadad manaid ch adil hecyy shyy dee,hyyhded oroitono gej baihgyi hynee zuv songohgyi bol gancaaraa yavsan ni hamaagyi deer,amidraliig saihan talaas harah heregtei ch muu talaas bod,haa hamaagyi yumnuudaas hyyhedtei bolood heregyi,er ni emegtei hyn ergetei hynii daavriig bolovsruulj chaddag er hyn em hynii daavriig yalgaruulj chadaggyi uchraas em hyn gormon dutagdana gej baihgyi ,hudlaa huuchinsag yzeltei yum unshdaggyi hynii hunjliin yavdlaar setgedeg yavdaltai yumnuud soliorch bgaa yum,tsaashdaa surah heregtei chamaig gesen hyn burhnii beleg hyyhed uuruu hyreed irne,amjilt hysie dyy mini 

  33. zuzu says:

    gants bie eej bno gd tiim hussen shig shn ym bish bi naadhiig chin uuriin bieer tuulaad yvjin estoi eej aawiinhaa buynd l huugee hun bolgoj avch bna zaluuchuud maani ert amidral zohiodog odoo minii 24tei duud ch nuhur oldohgui bna ue tengiinhen ni ihenh ni amidral zohiochihson bi chamd l gej zuvluhud amidralaa batalgaatai bolgojood huuhdiin tuhai bodvol yasan ym be sanhuugiin huvid bolomjtoi henees ch haraat bus bolson hoinoo huuhedtei boldoo naiz mini

  34. --Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ----- says:

    —– НАС ОЙРОЛЦОО Л ЮМ БАЙНА МИНИЙ НАЙЗ ГАДААДАД СУРАХ БОДОЛ ӨВӨРТӨЛЖ ЯВДАГ ЧИНЬ НЭГ ТАЛААРАА ЗӨВӨӨ НӨГӨӨД БИ ЧАМАЙГ БҮҮ АМЬДРАЛАА ОРХИГДУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ..———-ТЭР БУСДЫН ГАДААД ХҮНТЭЙ СУУ ТАНИЛЦ ЭНЭ ТЭР ГЭСЭН ЗӨВЛӨГӨӨГ БИТГИЙ ХҮЛЭЭЖ АВААРАЙ ———..ГАДААД ХҮНТЭЙ СУУСНААР ЗОВНО УУ ГЭХЭЭС ЖАРГАСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ ЮМ .ХАРИН ЭНДЭЭ ХЭСЭГТЭЭ СУУРИН БАЙЖ БАЙГААД ӨӨРИЙГ ЧИНЬ ХАЙРЛАХ ХАНЬ ИЖЛЭЭ ОЛВОЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА ТААРАЛДАХГҮЙ Л БАЙГАА БОЛОХООС ХАА НЭГТЭЭ ЧАМАЙГ ГЭСЭН СЭТГЭЛТЭН ТӨӨРӨЛДӨӨД Л ЯВЖ Л БАЙГАА ДАА НЭГ Л ӨДӨР ХАЙРТАЙГАА УЧИРНАА ..БУСДЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ХЭРЭГТЭЙГ НЬ АВААД ХЭРЭГГҮЙ НЬ ХАЯ!!! ЭХ ХҮН БОЛОХ БҮСГҮЙ ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ НАНДИН ЖАРГАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ !! УДАХГҮЙ ЧИ ХАЙРТАЙГАА УЧРАХ БОЛНОО ..УЧРАЛ 1-Л ӨДӨР ИРДЭГ ЮМ ..БОДОЖ БАЙГААД ШИЙДЭЭ ГАРГААРАЙ ЯАРАН ГАДАГШАА ЯВАХ ЯМАР БОЛОО!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.