Дэлхий даяар 40 сая хүн худалдаалагджээ

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар хүний наймаа, хар тамхи, биеэ үнэлэлт хүрээгээ тэлж байгаа талаар Олон Улсын хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлжээ.

Хүний наймаа, хүчирхийллийн золиосонд 40-42 сая хүн өртсөн нь зөвхөн энэ оны тоо баримтаар гарсан аж. Үүний цаана зохион байгуулалттай гэмт хэрэг, түүний сүлжээ олон улсыг хэрэн оршиж байгааг Интерполын нэгдсэн агентлаг тайлагнажээ. 

Түүнчлэн 40 гаруй сая хохирогчийн ард хэдэн сая хүүхдийн эрх зөрчигдөж буй нь ч ил байгаа аж. Зохион байгуулалттай гэмт хэргийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, физик туршилт, сэтгэл зүйн дарамт зэргээр тамлан зовоох хандлага Мексик, АНУ, Латин Америкийн ихэнх орнуудад ажиглагддаг байна.

Хүний наймаа хийгчдийн гараас эсэн мэнд мултарч гарч чадсан эмэгтэйчүүдээс ОУХЭХБайгууллагын сэтгэл зүйчид тусгай тест бөглүүлдэг байна. Судалгаанд оролцогчдын 90-ээс дээш хувь нь хууран мэхлэгдэх замаар бусдын “өмч” болдог бол үлдсэн хувь нь эхнээсээ буруу замаар будаа тээсэн эмэгтэйчүүд байдаг аж.

“Эмнести” болон ОУХЭХБайгууллага саяхан олон улсын гэмт хэргийг ангилж, ангилал тус бүрт жил бүр хэдэн хүн эзэн холбогдогч, хохирогчоор нэрлэгдэж буйг мэдээлжээ. Үүнд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд автуулах, хар тамхи зөөвөрлөх, хадгалах, худалдах, нийгмийн тэгш бус, хүний наймаа үзэл гэсэн үндсэн таван ангилал бүрдүүлжээ.

Хүний наймааны золиос болж буй эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн замаар амьдардаг бол насанд хүрээгүйчүүд тэр дороо эрхтний худалдаа, наймаанд чиглэгддэг аж. Дэлхий дээр 40 гаруй сая хүн хууль бус амьдралыг хүссэн хүсээгүй сонгожээ. Тэдний 75 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 90 хувь нь 13-25 насны залуус байна.

Хүний наймааны үүр, уурхай болсон улсаар Франц тодров. Европын өндөр хөгжилтэй улсуудын тоонд багтдаг боловч хүний наймаатай холбогдох гэмт хэргийн 30 гаруй төрлийн сүлжээ байдаг гэсэн судалгаа гарчээ. Жил бүр Франц улсаар хоёр сая иргэн хүний наймааны золиос болж байгаа аж.

Нийгмийн толь

3 Comments

  1. sisi says:

    eo eo aimaar yumaa. iim yum unshihaar setgeleer unaad gaduur yavahaas ch aih yum aa. manai delhiin humuus, tsag agaar, baigaliin gamshig geed l buh yum huviraad l zarimdaa udahgyi delhii sonoh yum shig sanagdaad bh yum. yaj iim aidastai nasiig barnaa. zovchihloo br

  2. mari says:

    eoooe hun gej adguusnaas dor boljdee udahgui bie bienee alj iddeg bolohnee araichdee

  3. er says:

    aimshigtai! Hudalch hund frantsad jild mongoliin buh irgediig huni naimaand yavuulah hemjeenii gd boddoo omg!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.